Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Хөххүүгийн БОЛОРМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 11-Р САРЫН 20 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЭрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ “16.2 дугаар зүйлХүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах” гэснийг “16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах байдалд татан оруулах” гэж;
2/ 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
“1. Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснийг “1.Хүүхдийг байнгын согтуурах байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж;
2 дугаар зүйлЭрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 16.12 дугаар зүйл
1Хүүхдийг мансуурах, донтох байдалд татан оруулсан бол хоёр жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3 дугаар зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

үзэл баримтлал
(2_Эрүүгийн_хуульд_өөрчлөлт_оруулах_тухай_үзэл_баримтлал_Х_Болормаа.docx)