Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 7-Р САРЫН 4 ӨДӨР
УЛААНБААТАР

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.11.1.Энэ хуулийн зорилт нь суралцагч сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж
2.12.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.22.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилго
3.1Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.
3.2Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн төлөвшүүлэхэд оршино.
3.3Сургалтын байгууллага нь энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ХУГАЦАА, НАС
4 дүгээр зүйлСургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмших хугацаа, элсэх нас
4.1Сургуулийн өмнөх боловсролыг 3, ерөнхий боловсролыг 12 жилд тус тус эзэмшинэ.
4.2Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана.
4.3Цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтийг харгалзан 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно.
4.4Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.
4.5Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 6 настай хамрагдаж болно.
4.6Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд 6 нас хүрэх хүүхдийг элсүүлнэ.
4.7Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг 7 настайд нь сургуульд элсүүлж болно.
4.8Энэ хуулийн 4.7-д заасан тохиолдол үүсэхэд эцэг эх, асран хамгаалагч нь ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн хөгжлийг дэмжинэ.
4.9Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдээс аливаа хэлбэрээр шалгалт авахыг хориглоно.
5 дугаар зүйлСургалтын цаг, хичээллэх хугацаа
5.1Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
5.2Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
5.3Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.
5.4Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
5.5Орон нутгийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.
5.6Энэ хуулийн 5.5-д заасны дагуу хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн тохиолдолд сургалт, үйл ажиллагааны агуулгыг нөхөн эзэмшүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулна.
5.7Холбогдох хуулийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон тохиолдолд Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу сургалтыг танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулна.
5.8Энэ хуулийн 5.5, 5.7-д зааснаас бусад тохиолдолд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн амралтын хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭГШ ХАМРАН СУРГАЛТ
6 дугаар зүйлТэгш хамран сургалт
6.1Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
6.2Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин бүрдүүлнэ.
6.3Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй суралцагчид зориулан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.
6.4Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.5Сургуулийн захиргаа нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцөн тухайн суралцагчийн танхимд хичээллэх хугацааг уян хатан тогтоож болно. Энэхүү тогтоосон хугацаа нь хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байна.
6.6Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын хэрэгцээг тодорхойлох, шаардлагатай дэмжлэг үзүүлэх журмыг боловсролын болон нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
6.7Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч энэ хуулийн 14.1, 14.3-т зааснаас гадна тусгай хэрэгцээт боловсролын багш, туслах багш, эмч, сувилагчтай байна.
6.8Суралцагчийн тооноос шалтгаалан энэ хуулийн 6.7-д заасан багш, бусад ажилтныг сургалтын байгууллагын дунд ажиллуулж болно.
6.9Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллаж буй багш, туслах багш, ажилтанд нэмэгдэл хөлс олгоно.
7дугаар зүйлСургалтын хэл
7.1Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг монгол хэлээр зохион байгуулна.
7.2Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн суралцагч байх тохиолдолд цэцэрлэг болон бага ангийн сургалт, үйл ажиллагааг эх хэлээр нь зохион байгуулж болно.
7.3Энэ хуулийн 7.2-т заасан суралцагчийн дунд, ахлах ангийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулна.
7.4Энэ хуулийн 7.2-т заасан суралцагчид зориулсан эх хэлнээс монгол хэлэнд шилжих шилжилт бүхий хос хэлний сургалтын жишиг хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР
8 дугаар зүйл.Сургуулийн өмнөх боловсролын агуулга
8.1Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь энэ хуулийн 3.1-д заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
8.2Сургуулийн өмнөх боловсролын агуулгыг хөдөлгөөн, бие бялдар, эрүүл мэнд, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, хүрээлэн буй орчин, урлагийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, харилцааны зөв дадал, хэвшил төлөвшүүлэх чиглэлээр тогтооно.
8.3Цэцэрлэг нь хүүхдийн хөгжлийг дэмжих нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж болно.
9 дүгээр зүйл.Ерөнхий боловсролын сургалтын агуулга
9.1Ерөнхий боловсролын сургалтын агуулга нь энэ хуулийн 3.2-т заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
9.2Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг монгол хэл, үндэсний бичиг, түүх, уран зохиол, байгаль, нийгмийн ухаан, математик, гадаад хэл, биеийн тамир, урлаг, технологи, амьдрах ухааны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэх чиглэлээр тогтооно.
9.3Ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна.
9.4Боловсролын ерөнхий хуульд заасан агуулгыг энэ хуулийн 9.2-т заасан сургалтын агуулгад заавал тусгана.
10 дугаар зүйл.Сургалтын хөтөлбөр
10.1Энэ хуулийн 8.2, 9.5-д заасан агуулгын хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
10.2Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулна.
10.3Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан эх хэл, түүх, соёлын жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
10.4Энэ хуулийн 10.1-10.3-т заасан болон ахлах ангийн сонгон судлах сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тус тус боловсруулж, боловсролын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.5Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсрол, нийгмийн хамгаалал болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10.6Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан орон тооны бус боловсролын мэргэжлийн зөвлөлтэй байна.
10.7Энэ хуулийн 10.6-д заасан боловсролын мэргэжлийн Зөвлөлийн үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.8Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрт эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой тохируулга хийж болно.
10.9Энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх хугацаа нь суралцагчийн ерөнхий боловсрол эзэмших хугацаанаас багагүй байх бөгөөд хэрэгжилтийн явцад сайжруулж болно.
10.10Ахлах ангийн сургалтын хөтөлбөр нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байна.
11 дүгээр зүйл.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн
11.1Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн сурах бичгийг хэрэглэнэ.
11.2Сурах бичгийн эх зохиох, турших, сургалтад ашиглахтай холбогдох харилцааг Боловсролын ерөнхий хуульд заасан журмаар зохицуулна.
11.3Сурах бичиг зохиох үйл явц нь багш, эрдэмтэн судлаач, мэргэжлийн олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийн оролцоог хангасан, нээлттэй байна.
11.4Холбогдох хуульд заасны дагуу ерөнхий боловсролын сурах бичгийн бүтээл ашиглах онцгой эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эзэмшинэ.
11.5Ерөнхий боловсролын сурах бичиг нь хэвлэмэл, цахим хэлбэртэй байна.
11.6Сурах бичиг нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, стандартын шаардлага хангасан байх ба хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд тогтвортой хэрэглэгдэнэ.
11.7Сурах бичгийг бага ангийн суралцагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулна.
11.8Энэ хуулийн 11.7-д заасан төлбөрийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
11.9Сурах бичгийг хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн брайл, бусад хэлбэрээр болон энэ хуулийн 7.2-т заасан суралцагчдад зориулан хөрвүүлж хэрэглэнэ.
11.10Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд шаардагдах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай нь сургалтын хөтөлбөрт нийцсэн байх ба тэдгээрт тавих шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.11Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсрол эзэмшихэд шаардлагатай сургалтын нэмэлт хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.12Суралцагчийн нас, танин мэдэхүйн онцлог, сургалтын хөтөлбөрт нийцсэн нээлттэй эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд ашиглаж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
СУРАЛЦАГЧ, БАГШ, АЖИЛТАН
12 дугаар зүйлСуралцагчийн эрх
12.1Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
12.1.1цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах;
12.1.2суралцагч ерөнхий боловсролын сургуульд мөрдөх дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;
12.1.3хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нь бусад суралцагчтай хамт боловсрол эзэмших;
12.1.4өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, сурлагын амжилтаа ахиулах зорилгоор дэмжлэг авах;
12.1.5ерөнхий боловсролын сургуульд ирэх, очихдоо тогтоосон журмын дагуу тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх;
12.1.6эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой, тайван амьдрах дотуур байраар хангагдах.
13 дугаар зүйлСуралцагчийн үүрэг
13.1Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дор дурдсан үүрэг хүлээнэ:
13.1.1хүндэтгэх шалтгаантайгаас бусад нөхцөлд ерөнхий боловсролыг заавал эзэмших;
13.1.2сургуулиас баталсан дэг журмыг сахин биелүүлэх;
13.1.3бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үйлдэл гаргахгүй байх.
14 дүгээр зүйлЦэцэрлэг, сургуулийн ажилтан
14.1Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилтан ажиллана.
14.2Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллуулна.
14.3Ерөнхий боловсролын сургуульд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, эмч болон бусад ажилтан ажиллана.
14.4Дотуур байранд багш, бага ангийн хүүхэдтэй ажиллах туслах багш ажиллана.
14.5Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг Боловсролын ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан эрхлэгч, захирал удирдана.
15 дугаар зүйлБагшийн ажил, үүрэг
15.1Цэцэрлэг, сургуулийн багш нь дараах ажил, үүргийг гүйцэтгэнэ:
15.1.1сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөн хэрэгжүүлж, сургалтын агуулгыг суралцагчид тогтоосон хугацаанд бүрэн эзэмшүүлэх;
15.1.2цэцэрлэг, сургуулийн орчинд суралцагч бүрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хариу арга хэмжээ авах;
15.1.3суралцагчийн төлөвшил, авьяас чадварыг хөгжүүлэх, амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэх;
15.1.4ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн бүлгийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;
15.1.5сургалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх танхим, лаборатори байгуулах, ажиллуулах; үндсэн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч, иргэний нийгмийн байгууллага зэрэг сонирхлын бүлэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах.
15.1.6үндсэн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч, иргэний нийгмийн байгууллага зэрэг сонирхлын бүлэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах.
15.2Багш нь суралцагчийн хөгжлийн онцлог, хэрэгцээ, нийгмийн болон хэл, соёлын ялгаатай суралцагчтай ажиллах арга зүй эзэмшсэн байна.
15.3Багш нь зайн, цахим болон холимог бүлгийн сургалт зохион байгуулах мэдлэг, чадвартай байна.
15.4Багш нь багшийн мэргэжлийн ёс зүйг баримталж, суралцагч болон хамт олондоо үлгэрлэнэ.
15.5Багш нь суралцагчийн ялгаатай байдал, сурлагын амжилтын үнэлгээ, хувийн нууцыг хадгална.
16 дугаар зүйлБагшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
16.1Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их, дээд сургуульд бэлтгэнэ.
16.2Багш нь Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багшлах эрхтэй байна.
16.3Багшид ур чадвар, сургалтын чанар, үр дүн, ажилласан жилийг харгалзан мэргэшлийн зэрэг олгоно.
16.4Багш нь ажлын байранд мэргэжлийн бүлгээр хамтран ажиллах болон бие даан суралцах замаар мэргэжлээ тасралтгүй дээшлүүлнэ.
16.5Багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг танхимын, танхимын бус болон эдгээрийн хосолсон хэлбэрээр үндэсний, орон нутгийн түвшинд болон ажлын байранд зохион байгуулна.
16.6Багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг танхимын, танхимын бус болон эдгээрийн хосолсон хэлбэрээр үндэсний, орон нутгийн түвшинд болон ажлын байранд зохион байгуулна.
16.7Багшийн мэргэжлийн түвшин, ур чадварыг үнэлэх ажлыг 3-5 жил тутам зохион байгуулж, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
16.8Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 16.7-д заасан үнэлэх ажлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж болно.
17 дугаар зүйлУдирдах болон бусад ажилтан
17.1Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, түүний хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг хангаж ажиллах;
17.1.2цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтныг тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, урамшуулах;
17.1.3суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сургалтын чанар, үр дүнг сайжруулахад багшид шаардлагатай мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөхцөл боломжийг бүрдүүлэх;
17.1.4сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, ном, гарын авлагын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ асуудлаар олон нийтийн оролцоо, түншлэлийг хөгжүүлэх;
17.1.5цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцагчийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;
17.1.6суралцагчийн эрүүл мэндийг дэмжсэн, шим тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
17.1.7байгууллагын соёл төлөвшүүлэх, суралцагчдад ээлтэй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэхэд хамт олныг манлайлан удирдах;
17.1.8боловсролын чанар, үр дүнг томилсон этгээд болон эцэг эх, асран хамгаалагчийн өмнө хүлээх;
17.1.9хуульд заасан бусад.
17.2Сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих замаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн үүрэгтэй.
17.3Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, эрсдэл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид үзүүлнэ.
17.4Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нь суралцагчийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, ганцаарчилсан болон бүлгээр сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
17.5Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад энэ хуулийн 6.7, 14.1, 14.3-т заасан ажилтан үүрэг хариуцлага хүлээнэ.
17.6Багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативыг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, хүүхдийн тоог харгалзаж, үр дүнд чиглэсэн санхүүжилтийн зарчимд нийцүүлэн боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА
18 дугаар зүйлСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага
18.1Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байна.
18.2Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт суралцах суралцагчийн тоог боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
18.3Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь үйл ажиллагаандаа баримтлах дүрэмтэй байна.
18.4Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцах, хөгжих үйлийг дэмжих ганцаарчилсан сургалт болон багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах зориулалтын танхимтай байна.
18.5Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамааран боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байж болно.
18.6Энэ хуулийн 18.5-д заасан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
18.7Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагаа, суралцагчийн хөгжил, сурлагын амжилтын чанар, үр дүнг тасралтгүй сайжруулна.
18.8Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн зөвлөл ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа дүрмийг хурлаараа хэлэлцэн баталж мөрдөнө.
18.9Энэ хуулийн 18.8-д заасан суралцагчийн зөвлөл цэцэрлэгт хамаарахгүй.
18.10Суралцагчийн хөгжил хамгаалал, төлөвшил, аюулгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч нь эцэг эх, асран хамгаалагчтай, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчтай тус тус гэрээ байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллана.
19 дүгээр зүйлХүүхдийн цэцэрлэг
19.1Хүүхдийн цэцэрлэг /цаашид “цэцэрлэг” гэх/ нь сургуулийн өмнөх боловсролын зорилго, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийг асрах, хамгаалах, тэдний хөгжил, төлөвшлийг дэмжсэн цогц үйл ажиллагаа эрхэлнэ.
19.2Цэцэрлэг нь сургалт, үйл ажиллагааг бага, дунд, ахлах болон холимог бүлгээр зохион байгуулна.
19.3Цэцэрлэг нь салбар бүлэгтэй байж болно.
19.4Цэцэрлэг нь сургалт, үйл ажиллагааны цагийг уртасгах буюу богиносгох байдлаар зохицуулалт хийж болно.
20 дугаар зүйлЕрөнхий боловсролын сургууль
20.1Ерөнхий боловсролын сургууль нь ерөнхий боловсролын зорилго болон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагаа эрхэлнэ.
20.2Ерөнхий боловсролын сургууль нь дараах бүтэцтэй байна:
20.2.11-5 дугаар ангитай бага сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор;
20.2.21-9 дүгээр ангитай дунд сургууль;
20.2.31-12 дугаар ангитай бүрэн дунд сургууль;
20.2.46-12 дугаар ангитай эсхүл 10-12 дугаар ангитай ахлах сургууль
20.3Энэ хуулийн 20.2.3, 20.2.4-т заасан сургууль нь бүсийн болон аймаг, сум, дүүрэг дундын байж болно.
20.4Энэ хуулийн 20.2-т заасан ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг тогтооход хөгжлийн бодлого, төлөвлөлт, газар зүйн байршил болон Засгийн газраас тогтоосон нийгмийн суурь үйлчилгээ үзүүлэх жишиг нормативыг тус тус баримтална.
20.5Ерөнхий боловсролын сургууль нь дунд ангиас математик, байгалийн ухаан, техник-технологи, хэл, урлаг, спортын зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно.
20.6Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно.
20.7Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт тавих шаардлага болон нэмэлт зардал, сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.8Энэ хуулийн 20.5, 20.6-д заасан төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг 20.7-д заасан журамд нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлж батална.
20.9Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж болно.
20.10Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан агуулгыг суралцагчид заавал эзэмшүүлнэ.
20.11Суралцагчийн суралцах үйл ажиллагаа, хөгжил төлөвшлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход шаардлагатай нэмэлт үйлчилгээ үзүүлэх нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байна.
20.12Ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн авьяасыг дэмжих нэмэлт сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж болно.
20.13Ерөнхий боловсролын сургууль нь дотуур байранд амьдарч буй суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүрэгтэй.
20.14Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд ерөнхий боловсролыг энэ хуулийн 18.7-д заасан хэлбэрээр нөхөн эзэмшүүлэх, сургуулийн насны хүүхдийг сургуульд үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг үзүүлнэ.
20.15Ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэхэд энэ хуулийн 10.4-д заасан сургалтын хөтөлбөрийг мөрдөнө.
20.16Ерөнхий боловсролын сургууль нь хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, соёл, урлаг, спорт, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.
21 дүгээр зүйлСургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт
21.1Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хуулийн 8.1-т зааснаас гадна зохион байгуулалтын дараах хэлбэртэй байна:
21.1.1цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалт;
21.1.2цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “дэмжигч /явуулын/ багшийн” болон “нүүдлийн бүлгийн” сургалт.
21.2Энэ хуулийн 21.1.1-д заасан сургалтыг бүлгээр зохион байгуулна.
21.3Энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан сургалт зохион байгуулах журмыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
22 дугаар зүйлЕрөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт
22.1Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна.
22.2Гадаад хэл, технологийн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно.
22.3Сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургууль нь нэг бүлэгт суралцах хүүхдийн тооноос хамаарч холимог бүлгээр хичээллэж болно
22.4Ахлах ангид сонгон судлах хичээлийг холимог бүлгээр зохион байгуулж болно.
22.5Суралцагчийг сургуулийн амьдралд дасан зохицох, сургалтын агуулгын зөрүүг арилгах зорилгоор энэ хуулийн 20.11, 20.12-т заасан дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болон нэмэлт үйлчилгээг дараах суралцагчид зориулан зохион байгуулна:
22.5.1ерөнхий боловсролын сургуульд шинээр элссэн, боловсролын түвшин хооронд болон сургууль хооронд шилжин суралцаж буй;
22.5.2сургуулиас түр хугацаанд завсардсан;
22.5.3суралцахад нь хэлний бэрхшээл үүссэн;
22.5.4онцгой авьяастай.
22.6Ахлах ангид суралцагчийг дараагийн түвшний сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөрийн зах зээлд шилжихэд бэлтгэнэ.
23 дугаар зүйлЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага
23 .1Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлагыг Зөвлөл хэрэгжүүлнэ.
23 .2Зөвлөл нь цэцэрлэг, сургуулийн сургалт, үйл ажиллагаа, суралцагчийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой ба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23 .2.1цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжил, бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
23 .2.2суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сурлагаар хоцрогдохоос урьдчилан сэргийлэх, сурлагын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлэх;
23 .2.3суралцагчийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, сургалт, үйл ажиллагааны орчин бүрдүүлэх;
23 .2.4суралцагчийн санаачилсан нийгэм хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагааг дэмжих, хамтран зохион байгуулах;
23 .2.5суралцагч, багш, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамт олонтой хамтран ажиллах, бүх талын оролцоог хангах;
23 .2.6хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлэх тэгш боломжийг бүрдүүлэх, аливаа ялгаварлал, хүчирхийлэл гаргахаас сэргийлэх;
23 .2.7энэ хуулийн 18.11-д заасан гэрээнд тусгах агуулга, гэрээний загварыг зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжилтэд хяналт тавих.
23 .3Зөвлөлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дундын хэлбэрээр байгуулж болно.
23 .4Зөвлөлийн дарга, гишүүд шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
23 .5Зөвлөл нь хичээлийн жилд хоёроос доошгүй удаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид танилцуулна.
24 дүгээр зүйлЗөвлөлийн төлөөлөл, бүрэн эрхийн хугацаа
24.1Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон төгсөгч зэрэг бусад сонирхлын бүлгийн төлөөллөөс бүрдсэн 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.
24.2Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь нийт гишүүдийн 51 хувиас доошгүй байна.
24.3Зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл тус бүрийг хамт олны хурлаас, нээлттэйгээр нэр дэвшүүлж, 3-5 жилийн хугацаагаар тус тус сонгоно.
24.4Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зөвлөлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.
24.5Зөвлөл нь сургалтын байгууллагын болон санхүүгийн, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцэж, дүгнэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
24.6Зөвлөлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардлыг байгууллагын болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
24.7Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг баталж мөрдөнө.
24.8Зөвлөлийн бүрэлдэхүүнд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал орохыг хориглоно.
25 дугаар зүйлЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлага
25 .1Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг хэрэгжүүлнэ.
25 .2Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
25 .2.1цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;
25 .2.2багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих;
25 .2.3суралцагчдад амжилттай суралцах, хөгжих, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх.
25 .3Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн ажиллах журмыг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал баталж мөрдүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БОЛОВСРОЛЫН БОЛОН СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ
26 дугаар зүйлБоловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ
26 .1Боловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ (цаашид боловсролын үнэлгээ гэх) нь сургалтын чанарыг баталгаажуулж, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих, боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.
26 .2Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр хүүхдийн сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түвшнийг тогтооно.
26 .3Боловсролын үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсөн мэргэжлийн байгууллага зохион байгуулж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
26 .4Боловсролын үнэлгээ хийхэд тухайн боловсролын байгууллага, орон нутгийн мэргэжлийн байгууллага болон сонирхлын талуудын оролцоог хангана.
26 .5Боловсролын үнэлгээний үр дүнг үнэлгээнд оролцогч талуудад мэдээлж, дэмжих үйл ажиллагааг хамтран зохион байгуулах арга хэмжээ авна.
26 .6Энэ хуулийн 18.8-д заасан өөрийн үнэлгээ хийх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 .7Боловсролын үнэлгээний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн санд оруулна.
27 дугаар зүйлСуралцагчийн үнэлгээ
27.1Суралцагчийн үнэлгээ нь тэдний хөгжлийг дэмжих, сурлагын амжилтаа ахиулахад суралцагчдад туслахад чиглэнэ.
27.2Суралцагчийг сургалтын явц, анги дэвших, сургууль төгсөхөд тус тус үнэлнэ.
27.3Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангийн суралцагчид тоон болон үсгэн үнэлгээ хэрэглэхгүй.
27.4Анги дэвших үнэлгээг ерөнхий боловсролын сургууль, сургууль төгсөх үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус зохион байгуулна.
27.5Ерөнхий боловсролын сургууль төгсөх үнэлгээнд үндэслэн төгсөгчид боловсролын баримт бичиг олгоно.
27.6Сурлагын амжилтаас шалтгаалан давтан сурах боломжийг суралцагчид олгох ба энэ талаарх шийдвэрийг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой гаргана.
27.7Боловсролын болон суралцагчийн үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
28 дугаар зүйлНутгийн удирдлагын үүрэг, хариуцлага
28.1Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь боловсролыг хөгжүүлэх орон нутгийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
28.2Нутгийн олон нийтийн (иргэдийн) өмнө сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанар, үр дүнг хариуцан ажиллана.
28.3Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэртээ оршин суудаг 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд, сургуулийн насны хүүхдийг ерөнхий боловсролд заавал хамруулах үүрэг хүлээнэ.
28.4Энэ хуулийн 4.7-д заасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулна.
28.5Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд шаардлагатай тоглоом наадгай, хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.
28.6Суралцагч зайн, цахим хэлбэрээр боловсрол эзэмшихэд зориулсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлнэ.
28.7Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан төлөвлөгөөнд тэгш хамран сургах чиглэлээр дараах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлнэ:
28.7.1нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай суралцагчдад боловсрол эзэмшихэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
28.7.2шаардлагатай суралцагчид аюулгүй тээвэр, дотуур байрны үйлчилгээ үзүүлэх;
28.7.3энэ хуулийн 6.2-д заасан орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
28.7.4хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих;
28.7.5сургууль завсардсан сургуулийн насны хүүхдэд боловсрол нөхөн эзэмшүүлж, ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэх
28.8Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага дотуур байранд амьдарч буй суралцагчийн эрүүл мэнд болон хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж хэвийн амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлнэ.
28.9Боловсролын байгууллагын барилга байгууламж түүний засвар үйлчилгээг хариуцаж сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг хангана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
29 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29 .1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29 .2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
30.1Энэ хуулийг 2021 оны ... дүгээр сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.