Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 4-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалтын “төрийн өмчит үйлдвэрийн газар” гэснийг “төрийн өмчит компани” гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн өмчит үйлдвэрийн газраас” гэснийг “Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаас” гэж, 22 дугаар зүйлийн “Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг” гэснийг “Албан газрыг” гэж, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Энэ хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компани болон өөрчлөгдсөн төрийн өмчит үйлдвэрийн газрын” гэснийг “Төрийн өмчит” гэж, 60 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”төрийн өмчит үйлдвэрийн газрыг” гэснийг ”төрийн өмчит компанийг” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 55 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
