Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ренчинбямбын СЭДДОРЖ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2025 ОНЫ 12-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сахилга бат, хяналт, хариуцлагыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах аргачлал, хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх зарчим, шалгуурыг тогтоосон хуулийн төсөл болон Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах, төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг тайлагнах, тайланг хэлэлцэх журам, цаглавартай холбоотой хууль хоорондын зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус тус өргөн мэдүүлэх;
2төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний талаар баримталж байгаа бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал боловсруулан 2026 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;
3Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-д суурь түвшинг “Тооцох” байдлаар тусгасан шалгуур үзүүлэлтийг хэмжих аргачлалыг тодорхой болгож, эдгээр суурь түвшинг тооцоолж, бусад шалгуур үзүүлэлтүүдийн тухайн үед байгаа түвшингийн хамт 2026 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;
4“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээг Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх;
5Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр хэсэгчлэн болон бүрэн шийдвэрлэгдсэн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн төслүүдийг “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар тухай бүр шийдвэрлүүлэх;
6Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн” болон "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-д заасан зорилтыг хангахуйц бөгөөд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зарчим, шалгуурыг хангасан төсөл, арга хэмжээг улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эрэмбэлж, 2027, 2028, 2029, 2030 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж байх;
72026-2030 онуудын Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”–д заасан зорилтот түвшинд хүрсэн эсэх, тухайн онд хүрсэн түвшин, төсвийн гүйцэтгэлээр хүрсэн түвшинг тус тус тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх;
8дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан хүрээнд боловсруулж, 2026 онд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/, Төсвийн байнгын хороо /Н.Наранбаатар/-нд үүрэг болгосугай.