Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Цэвэгдоржийн ТУВААН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 28 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль тогтоомж
2.1. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ, шаардлага
3.1. Энэ хууль төрөөс олгодог ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал /цаашид “төрөөс олгох урамшуулал” гэх/ авах эрх үүссэн, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх иргэнд хамаарна.
3.2. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэн дараах шаардлагыг хангасан байна.
3.2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2,3,7 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус заасан тэтгэвэр тогтоолгоогүй байх;
3.2.2.Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх;
3.2.3.Төрөөс олгох урамшуулал олгох талаар холбогдох журамд заасан шаардлага хангасан байх;
3.2.4.Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн байх;
3.2.5.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл сайн дураараа төлөх тухай гэрээ байгуулсан байх;
3.2.6.Төрөөс олгох урамшуулал авах эрхтэй иргэний Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын төлөх шимтгэлийн хэмжээг гэрээгээр тохирох;
3.3.Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэн уг урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлөх эрхтэй;
4 дүгээр зүйл. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх журам
4.1. Иргэний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс олгох урамшууллаас суутган төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
4.2. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр суутган олгоно.
4.3. Төрөөс олгох урамшуулал авах иргэний шаардлага хангасан эсэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журамд нийцүүлэн шалгаруулна.
4.4. Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагын холбогдох дансанд шилжүүлнэ.
5 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
5.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(Танилцуулга.docx)