Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 9-Р САРЫН 28 ӨДӨР
УЛААНБААТАР
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, дэд заалт нэмсүгэй:
1/27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэг:
“27.7.Энэ хуулийн 27.1.8-д заасны дагуу нийгмийн хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн үр өгөөжийг тооцоогүй, үнэлж, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахыг хориглоно;”
2/28¹ дүгээр зүйлийн 28¹.2.5.1-28¹.2.5.5 дахь дэд заалт:
“28¹.2.5.1.төсвийн орлого, зарлагын бүтэц, түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орлого, зарлагыг өмнөх онтой харьцуулсан мэдээлэл;
“28¹.2.5.2.төсвийн төслийн голлох үзүүлэлтийг өмнөх жилийн батлагдсан төсөв болон гүйцэтгэлтэй харьцуулсан мэдээлэл;
“28¹.2.5.3.Төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн шууд захирагч нарын төсвийн урсгал зардлыг зардлын ангилал, төрлөөр өмнөх онуудтай харьцуулсан тоон мэдээлэл, тухайн зардлын үндэслэл, тооцоолол, тайлбар, бусад мэдээлэл;
“28¹.2.5.4.Төсвийн төсөлд туссан төсөл, арга хэмжээний зорилго, байршил, нийт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа болон хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр нөлөө;
“28¹.2.5.5.төсвийн бодлогын хувилбар, төсвийн төслийн хэрэгцээ шаардлага, үр нөлөө, ач холбогдол;”
3/28¹ дүгээр зүйлийн 28¹7- 28¹.9 дэх хэсэг:
“28¹.7.Иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг хүлээн авсан эсэхийг эгүүлэн мэдэгдэж, ирүүлсэн саналуудын талаарх тоон болон холбогдох мэдээллийг нэгтгэн энэ хуулийн 281.2-д заасан хугацаанд ил тод, нээлттэй тайлагнана.
28¹.8.Төсвийн хялбаршуулсан товч танилцуулгыг энэ хуулийн 28¹.2.5-д заасныг баримтлан төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгжилт, зарцуулагдах хөрөнгийн зориулалт, хэрэгжих байршил, хүлээгдэж буй үр дүн болон өмнөх онтой харьцуулсан өөрчлөлтийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, ил тод, харьцуулах боломжтой хэлбэрээр хүргэх зарчимд үндэслэн олон улсын жишигт нийцсэн иргэдэд зориулсан төсөв хэлбэрээр боловсруулна. Иргэдэд зориулсан төсвийн аргачлал, загварыг Засгийн газар батална.
28¹.9.Төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг дараа оны төсвийн төслийг боловсруулахад мөрдлөг болгоно.”
4/29 дүгээр зүйлийн 29.3.7 дахь заалт:
“29.3.7.улсын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 27.1.8-д заасан нийгмийн хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн үр ашгийн тооцоо, үнэлгээ, эрэмбэд үндэслэн, төсвийн хязгаарт багтаан, төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах төсөл, арга хэмжээний эрэмбийн дарааллыг алдагдуулахгүйгээр төсвийн төсөлд тусгана.”
5/29¹ дүгээр зүйлийн 29¹.6 дахь хэсэг:
29¹.6.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй цахим хэлбэрээр байршуулна.”
6/31 дүгээр зүйлийн 31.4.8 дахь заалт:
“31.4.8.төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн шууд захирагч нарын урсгал зардлыг зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, үр өгөөжийг хүртэх бүлэг эсхүл төрийн албан хаагч, иргэдийн тоо болон хэрэгжилтийн үр дүнтэй уялдуулсан нарийвчилсан тооцоо;”
7/32 дугаар зүйлийн 32.2.23, 32.2.24 дэх заалт:
“32.2.23.төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн шууд захирагч нарын урсгал зардлыг зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, үр өгөөжийг хүртэх бүлэг эсхүл төрийн албан хаагч, иргэдийн тоо зэргээр ангилсан нарийвчилсан тооцоолол;
32.2.24.олон нийтийн саналын дагуу төсвийн төсөлд оруулсан өөрчлөлтийн талаарх үндэслэл, тайлбар бүхий нэгдсэн мэдээлэл.”
8/34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг:
“34.4.Төсвийн тодотголын төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж нэгтгэн Улсын Их Хуралд өргөн барихдаа энэ хуулийн 28, 281, 29, 291, 30, 31 дүгээр зүйлд заасан нийтлэг зарчим, шаардлагуудыг мөрдөнө.”
9/38 дугаар зүйлийн 38.1.13 дахь заалт:
“38.1.13.төсвийн захирагчдыг төсвийн төсөл боловсруулах болон энэ хуулийн 27.1.8-д заасны дагуу төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үнэлж, эрэмбэлэх арга, аргачлалд сургах, сургалтыг төсвийн жилд нэгээс багагүй удаа зохион байгуулах.”
2 дугаар зүйл.. Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалт:
“27.1.8.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 28.11-д заасан аргачлал, 291 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт бүрийн ач холбогдолд дүйцүүлсэн онооны босгод үндэслэн үнэлж, онооны нийлбэр дүнгээр эрэмбэлэн, тухайн эрэмбэ, оноо, үнэлгээний үндэслэл, тайлбарын хамт төсвийн төсөлд тусгах;”
2/28¹ дүгээр зүйлийн 28¹.1.2 дахь заалт:
“28¹.1.2.энэ хуулийн 281.2.5-д заасан төсвийн төслийн танилцуулга болон холбогдох баримт бичгүүдийг Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд санал авах боломжтой, байнгын ажиллагаатай хэлбэрээр байршуулж, шуурхай утас ажиллуулах.”
3/28¹ дүгээр зүйлийн 28¹.2.5 дахь заалт:
“28¹.2.5.олон нийтийн хэлэлцүүлэгт зориулсан төсвийн төслийн танилцуулгыг дараах шаардлагад нийцүүлэн энгийн, ойлгомжтой, богино хэмжээний дүрс, бичгэн болон зурган дүрслэл, хүснэгт, харьцуулалт, тайлбар зэрэг хүртээмжтэй хэлбэрээр боловсруулж, олон нийтэд нээлттэй байршуулах;”
4/32 дугаар зүйлийн 32.2.6 дахь заалт:
“32.2.6.төслийн дугаар, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, эхлэх дуусах хугацаа, төсөвт өртөг /анхны, сүүлийн, анхны төсөвт өртөг өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн шалтгаан үндэслэл/, тухайн онд санхүүжих дүн, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох арга хэмжээний дугаар, уг төлөвлөгөө дэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, эрэмбийн оноо, үндэслэл тайлбар болон бусад шаардлагатай мэдээллийг багтаасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт /задгай, нээлттэй өгөгдөл хэлбэрээр, санхүүжилтийн эх үүсвэрээр/;”
5/70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэг:
“70.2.Энэ хуулийн 27.1.8, 27.7-д заасан шаардлагыг зөрчиж төсөл, арга хэмжээг төсөвт тусгасан, мөн энэ хуулийн 281.2, 281.4, 32.2.6.-д заасныг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халах үндэслэл болно.”
3 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтын “, гүйцэтгэлийг хангах;” гэснийг “гүйцэтгэл, үр дүнг хангах;” гэж, мөн зүйлийн 14.3 хэсгийн “биелэлтийг” гэснийг “биелэлт, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний үнэлгээг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн “гүйцэтгэлийн хяналт” гэснийг “гүйцэтгэл, үр дүнгийн хяналт” гэж, 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсгийн “төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч” гэснийг “төслийг үнэлгээний аргачлалд заасан шалгуур үзүүлэлт бүрийн ач холбогдолд дүйцүүлсэн онооны босгод үндэслэн үнэлж, онооны нийлбэр дүнгээр эрэмбэлэн,” гэж, 28 дугаар зүйлийн 28.11 хэсгийн “тооцох аргачлалыг” гэснийг “тооцох, оноогоор үнэлэх, эрэмбэлэх аргачлалыг” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь заалтын “болсон тохиолдолд” гэснийг “болсон нь нийгэм, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 27.1.8-д заасан тухайн төслийн эрэмбэ, оноог харгалзан” гэж, мөн зүйлийн 34.2.3 дахь заалтын “болсон тохиолдолд” гэснийг “болсон нь нийгэм, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 27.1.8-д заасан тухайн төслийн эрэмбэ, оноог харгалзан,” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.. Энэ хуулийг 2026 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Бусад
Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
