Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 6-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН АНГИЛЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай.
2.Булган уулын дархан цаазат газрын хилийн заагийг хавсралтаар баталсугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 4 дэх заалтын 1 дэх дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Тогтоолын төслийн үзэл баримтлал
(Үзэл баримтлал.pdf)