Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 5-Р САРЫН 21 ӨДӨР
УЛААНБААТАР
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Улс төрийн намын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг:
“Нам нь энэ хуулийн 26.1.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авч зарцуулна.”
2/ 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг:
“Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1, 36.1.2, 36.1.3, 36.1.4-т заасан орлогын нийлбэрээс илүү байж болохгүй.”
3/ 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэг:
“Намын харьяа байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулийн Зургадугаар бүлэгт заасан шаардлагын дагуу гаргаж тухайн намд хүргүүлнэ.”
4/ 36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсэг:
“Намын санхүүгийн тайланд намын салбар болон бүтцийн нэгж, намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэнэ.”
2 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
