Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2026 ОНЫ 10-Р САРЫН 7 ӨДӨР
УЛААНБААТАР
Хянан шалгах түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2, 33.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн өмчит компаниудын жилийн төсөв Монгол Улсын төсвийн нэгдсэн байх зарчмыг алдагдуулж төсвөөс гадна төсөв бий болсон, зардал, орлого тодорхой бус, зарцуулалтад тавигдах хяналт сул, удирдлага, менежментийн зардал хэт өндөр зэрэг иргэдийн шүүмжлэл дагуулсан асуудлаар хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, холбогдох төрийн шийдвэрийн төслийг боловсруулж өргөн барих, иргэд, олон нийтийг тодорхой мэдээллээр хангах, Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хуралдааны хугацаанд тайланг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэй, 6 сарын хугацаатайгаар байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
....................... -Улсын Их Хурлын гишүүн
....................... -Улсын Их Хурлын гишүүн
....................... -Улсын Их Хурлын гишүүн
....................... -Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
....................... -Улсын Их Хурлын гишүүн
....................... -Улсын Их Хурлын гишүүн
....................... -Улсын Их Хурлын гишүүн
....................... -Улсын Их Хурлын гишүүн
2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг Төрийн өмчит компаниудын 2016-2026 оны төсвийн орлого, зарцуулалт, удирдлага, менежментийн зардал, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын хүрээнд хийгдэхээр тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны .... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
