Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 12-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2026-2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл 2025 он 2026 он 2027 он 1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/  8.0    6.5       6.5    2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин  7.2    5.0       4.0    3 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ 33,470.0 34,755.6 38,263.0 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 35.2 33.2 32.8 4 Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 33,470.0 34,755.6 38,263.0 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 35.2 33.2 32.8 5 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ 0.0 0.0 0.0 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 0.0 0.0 0.0 6 Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ  /тэрбум төгрөг/ 30,296.5 32,661.5 35,927.6 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь  31.9  31.2  30.8 7 Нэгдсэн төсвийн суурь тэнцэл /тэрбум төгрөг/ 3,173.4 2,094.1 2,335.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.3 2.0 2.0 8 Засгийн газрын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 52,255.5 52,352.9 52,547.2 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 55.0 50.0 45.0 9 Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2,572.3 2,850.4 2,931.8 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.7 2.7 2.5
2 дугаар зүйлЭнэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2026-2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
(2. ТХМ 2025 Хуулийн төсөл.docx)