Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 5-Р САРЫН 4 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЭрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/1.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ.”
2/13.15, 13.16 дугаар зүйл: “13.15 дугаар зүйл.Доромжлох
1Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.16 дугаар зүйл.Хүчээр гэрлүүлэх
1Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, эмзэг байдлыг нь далимдуулж гэрлэсэн, гэрлэх ёслол, гэрлэх зан үйл үйлдсэн нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
3/17.13 дугаар зүйл: “17.13 дугаар зүйл.Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах
1Санхүүгийн нөхцөл байдал, мэдээлэл, тайланг худал мэдүүлж, эсхүл хуурамчаар үйлдэж тусгай сангаас, эсхүл зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан, баталгаа, батлан даалт гаргуулсан, хөнгөлөлт эдэлсэн, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зарцуулсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан зээл гэдэгт бүх төрлийн зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, барьцаа болон бусад хөнгөлөлтийг ойлгоно.”
4/18.21, 18.22, 18.23, 18.24 дүгээр зүйл. “18.21 дүгээр зүйл.Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхлэх
1Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурав жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
18.22 дугаар зүйлҮнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараах
1Үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүссэн, эсхүл үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг мянга дөрвөн зуун нэгжээс хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн зуун наян цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван хоёр мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.” 1.Үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсгэсэн, эсхүл үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг мянга дөрвөн зуун нэгжээс хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн зуун наян цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
5Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван хоёр мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
18.23 дугаар зүйлНийгмийн даатгалын сангаас хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж авах
1Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.24 дүгээр зүйлБанк бус санхүүгийн байгууллага хууль бусаар байгуулах
1Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк бус санхүүгийн байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол дөчин мянгаас наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
5/19.18 дугаар зүйл: “19.18 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах
1Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахаар олон нийтэд уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, эсхүл бэлтгэсэн, явуулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж; 2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван жил хүртэл хорих ял шийтгэнэ.”
6/20.18, 20.19, 20.20 дугаар зүйл: “20.18 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон, саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ гэмт хэргийг захиалгаар үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.19 дүгээр зүйлУлсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах
1Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага, барилга байгууламж, олон улсын чанартай авто болон төмөр зам, нисэх буудал, эрчим хүч, хил дамнасан болон хилийн боомтын барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, зогсоосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун наян цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг:
2.1.нийтийн албан тушаалтан; 2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
20.20 дугаар зүйлДопинг хэрэглүүлэх
1Тамирчинд допинг хэрэглүүлсэн, эсхүл нууцаар хэрэглүүлсэн бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хорин долоон мянган нэгж мянган нэгжээс тавин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг:
2.1.хүч хэрэглэж; 2.2.хүүхдийн эсрэг; 2.3.хоёр ба түүнээс олон хүний эсрэг; 2.4.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
/22.8 дугаар зүйлд тайлбар:
“Тайлбар:-Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.”
8/22.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Энэ гэмт хэргийг төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
9/22.13 дугаар зүйл: “22.13 дугаар зүйл.Хахууль авах
1Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
10/23.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Шүүхийн шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, ашигласан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
11/25.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
12/25.7 дугаар зүйл: “25.7 дугаар зүйл.Архивын сан хөмрөгийн баримтыг гадаад улсад хууль бусаар шилжүүлэх
1Монгол Улсын үндэсний архивын сан хөмрөгийн баримт, архивын цахим мэдээллийн санг олон улсын болон гадаад улсын байгууллага, хуулийн этгээд, иргэнд хууль бусаар шилжүүлсэн, хадгалуулсан, хуулбарлан өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Үнэт, нэн үнэт, хосгүй үнэт архивын баримтыг олон улсын болон гадаад улсын байгууллага, хуулийн этгээд, иргэнд хууль бусаар шилжүүлсэн, хадгалуулсан, хуулбарлан өгсөн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
13/29.12 дугаар зүйл: “29.12 дугаар зүйл.Хүнийг хүчээр алга болгох
1Төрийн албан хаагч, төрөөс эрх олгогдсон, зөвшөөрөл авсан этгээд хүнийг хууль бусаар саатуулсан, баривчилсан, хорьсон, хулгайлсан, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг удирдах албан тушаалтан үйлдсэн, тушаал, даалгавар өгсөн, эсхүл доод шатны албан тушаалтан хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдэх гэж байгааг мэдсээр байж үл тоомсорлосон, зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдэгдэж байгааг эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй бол хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг:
3.1.хүүхэд, биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг; 3.2.хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг:
4.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж; 4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:-Хууль бусаар саатуулсан, баривчилсан, хорьсон, хулгайлсан, эсхүл хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан хүнийг сайн дураараа сулласан, суллахад хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно.”
2 дугаар зүйлЭрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “эрүү шүүлт тулгах” гэсний дараа “, хүчээр алга болгох” гэж, 4.2 дугаар зүйлийн Тайлбар хэсгийн “тагнуул,” гэсний дараа “авлигатай тэмцэх” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “тэнцүү байна.” гэсний дараа “Энэ хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт оногдуулах торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “найман жил” гэсний дараа “эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорин жил” гэж, 11.6 дугаар зүйлийн “зорчих эрхийг хязгаарлах” гэсний дараа “, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих” гэж, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “далимдуулж” гэсний дараа “бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж” гэж, мөн зүйлийн “Тайлбар хэсгийн “байж болно.” гэсний дараа “-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэж
17.12 дугаар зүйлийн 2.4 дэх заалтын “машин механизм” гэсний өмнө “галт зэвсэг,” гэж, 18.1 дүгээр зүйлийн “аж ахуй эрхлэгчид” гэсний дараа “зохиомол байдлыг зориудаар бий болгож, эсхүл худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, эсхүл” гэж, 18.2 дугаар зүйлийн гарчгийн “ханшид” гэсний дараа “хууль бусаар” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “худал мэдээлэл тараасан,” гэсний дараа “зохиомол байдлыг зориудаар бий болгосон,” гэж, мөн зүйлийн 2.2 дахь заалтын “гэмт бүлэг” гэсний дараа “, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж” гэж, 18.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “галт зэвсэг” гэсний дараа “ сум,” гэж, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “учирсан бол” гэснийг дараа “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлЭрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Энэ хуулийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.”
2/2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1.“их хэмжээний хохирол” гэж нэг зуун мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг; 4.2.“үлэмж хэмжээний хохирол” гэж хорин мянган нэгжээс дээш нэг зуун мянга хүртэл нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг; 4.3.”бага хэмжээний хохирол” гэж нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний төгрөгийг.”
3/6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараахь байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.1энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;
1.2энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;
1.3энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;
1.4энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;
1.5энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах.”
4/6.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
2.Энэ хуулийн Хорин есдүгээр бүлэгт заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын, 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг; 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх, 12.3 дугаар зүйлийн 4.1-д заасан бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, 13.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй. Тайлбар: -Энэ зүйлийн 2 дахь хэсэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй хүнд хамаарахгүй.”
5/7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Шүүх хүний сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шинжээчийн дүгнэлтийг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг тогтооно.”
6/7.5 дугаар зүйл: “7.5 дугаар зүйл.Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
1Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн өөрт нь ногдох хууль ёсны хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хураана.
2Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлогыг ойлгоно.
3Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу албадан гаргуулж хураасан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.
4Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа, эд зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын төсөвт, эсхүл хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.
5Гэмт хэрэг үйлдсэн этгээд өмчлөгч эсэхээс үл хамааран энэ хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа, эд зүйлийг хураан авч улсын орлого болгоно.
6Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн, эсхүл бусдын тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр ашиглаж гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тухайн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн өөрт нь ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хураана. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, орон байраар хангаж дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдвол шүүх тухайн хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, орон байрыг хураана.
7Шүүх хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана.”
7/13.4 дүгээр зүйл: “13.4 дүгээр зүйл.Хүнийг хууль бусаар хорих
1Хүнийг хууль бусаар хорьсон нь хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж; 2.2.хүч хэрэглэж; 2.3.зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж; 2.4.хүүхэд, биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг; хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг:
3.1.найм, түүнээс дээш жилийн хугацаагаар хорьсон; 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
8/14.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг:
“2.Энэ гэмт хэргийг:
2.1.боловсролын байгууллагын орчинд; 2.2.бүлэглэж; 2.3.цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
9/14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх хуйвалдаан зохион байгуулахаар бэлтгэсэн, зохион байгуулсан, эсхүл сонгуулийн автоматжуулсан систем, автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, тоног төхөөрөмж, программ хангамжийн хэвийн ажиллагаанд саад учруулахаар бэлтгэсэн, саад учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
10/17.1 дүгээр зүйл: “17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:
3.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; 3.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж; 3.3.ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж; 3.4.тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг:
4.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
11/17.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
1Баримт бичиг, эд зүйл, хуурамч төлбөрийн хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл хууран мэхлэх, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг: 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.кибер орчинд; 2.3.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
12/17.10 дугаар зүйл: “17.10 дугаар зүйл.Нотариатч, улсын бүртгэгч, үнэлгээчин өмчлөгчийн эрхийг зөрчих
1Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, улсын бүртгэгч бүртгэсэн, үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийсний улмаас бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
13/18.3 дугаар зүйл: “18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх
1Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан үлэмж хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Татвар төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Энэ зүйлд заасан “үлэмж хэмжээ” гэдэгт хорин мянган нэгжээс дээш нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг ойлгоно. Энэ зүйлд заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөгийг ойлгоно.”
14/18.17 дугаар зүйл: “18.17 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих
1Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэр өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
15/19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол хоёр мянга нэг зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
16/20.4 дүгээр зүйл: “20.4 дүгээр зүйл.Сум, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
1Хууль бусаар сум худалдаалсан, худалдаалах зорилгоор хадгалсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол ялаас чөлөөлнө.”
17/21.10, 21.11, 21.12 дугаар зүйл: “21.10.Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, үүрэг хүлээсэн хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.11 дүгээр зүйл.Оргон зайлах
1Сэжигтнийг баривчлах, эсхүл цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах
1Төрийн албан хаагч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хоригдол, хохирогч, гэрч, бусад хүнээс тайлбар, мэдүүлэг авах, мэдээ сэлт гаргуулан авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, айлган сүрдүүлэх, алагчлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
18/22.1 дүгээр зүйл: “22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. -Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.
-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. -Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. -Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасны дагуу ойлгоно. -Энэ бүлэгт заасан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно.”
19/22.4 дүгээр зүйл: “22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
1Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хорин жилийн хугацаагаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Энэ бүлэгт заасан “их хэмжээний хахууль” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.”
20/22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг: “22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
21/22.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, олон улсын үйл ажиллагаатай нь холбогдуулан давуу байдал олж авах, эсхүл давуу байдлаа хадгалах зорилгоор мөнгө, эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
22/22.7 дугаар зүйл: “22.7 дугаар зүйл.Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
1Улсын нөөцийн бараа, материалыг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж улсын нөөцөөс гаргасан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, зээлдүүлсэн, барьцаалсан, хандивласан, устгасан, худалдсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
23/22.10, 22.11 дүгээр зүйл: “22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болох нь тогтоогдоогүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.”
22.11 дүгээр зүйл.Дураараа аашлах
1Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
24/25.1 дүгээр зүйл: “25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах
1Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдах үед олдсон, илэрсэн түүх соёлын дурсгалт зүйл, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол үйл ажиллагаа явуулах эрх хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
25/25.3 дугаар зүйл: “25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
1Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2Энэ гэмт хэргийг: 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.ашигт малтмал хайх, ашиглах, олборлох явцад олдсон, илэрсэн соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлж; 2.3.археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгааны явцад олдсон, илэрсэн соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
26/27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалт:
“2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
4 дүгээр зүйлЭрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нэг зуун” гэснийг “дөрвөн зуун тавин” гэж, 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг” гэснийг “хүн,” гэж, 6.7 дугаар зүйлийн гарчгийг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил” гэснийг “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэж, мөн зүйлийн 2.2 дахь заалтын “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэснийг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэж, 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан
сараас нэг жил” гэснийг “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэж, 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн” гэснийг “санал өгүүлэхээр мөнгө, эд хөрөнгө өгсөн” гэж, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэснийг “завшсан” гэж, 17.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан” гэснийг “албан тушаалын байдлаа” гэж, 19.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хоёр жилээс найман жил” гэснийг “таван жилээс арван хоёр жил” гэж, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил” гэснийг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэснийг “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил” гэж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт, 22.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “томилогдох” гэснийг “ажиллах” гэж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт, 22.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “гурван жил” гэснийг “хоёр жилээс таван жил” гэж, 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дөрвөн зуун тавин нэгжээс таван
мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэснийг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэснийг “хоёр жилээс найман жил” гэж, 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэснийг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэж, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил” гэснийг “эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “таван жил” гэснийг “найман жил” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “арван жил” гэснийг “найман жил” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйлЭрүүгийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэснийг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “илт” гэснийг, 17.4 дүгээр зүйлийн “Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэснийг, 19.14 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсгийн ”эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,” гэснийг, 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл” гэснийг, 26.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйлЭрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйл, 14.8 дугаар зүйл, 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ЭХ ҮБ 22.04.29.docx)