Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Дуламын БУМ-ОЧИР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалт:
“3.1.14. “Дипломат төлөөлөгчийн газар” гэж Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг.”
2/ 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг:
“Төв комисс нь сонгогчийн тоог үндэслэн дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй газарт энэ хуульд нийцүүлэн салбар комисс байгуулж болно.”
3/ 57 1 дугаар зүйл.Урьдчилан санал авах ажиллагаа
57 1 .1.Санал авах өдөр санал авах байранд өөрийн биеэр саналаа өгөх боломжгүй сонгогч санал авах өдрийг хүртэлх гурав хоногийн хугацаанд өөрийн харьяалах санал авах байранд урьдчилан саналаа өгч болно.
57 1 .2.Урьдчилан санал авах ажиллагааг санал авах байранд 09:00-17:00 цагийн хооронд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
57 1 .3.Урьдчилан санал авах ажиллагааг зохион байгуулахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгогч санал авах байранд саналаа өгөх журмыг баримтлана.
4/ 60 дугаар зүйлийн 60.16, 60.17 дахь хэсэг:
“60.16.Бүртгэлийн хуудас авсан сонгогчийг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийнэ.
60.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 60.6-д заасан сонгогчийн гарын хурууны хээгээр сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган таниулах ажлыг хариуцна.”
5/ 61 дүгээр зүйлийн 61.6, 61.7, 61.7.1, 61.7.2 дахь заалт:
“61.6.гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно.
61.7.энэ хуулийн 61.6-д заасны дагуу гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмж хэрэглэх тохиолдолд санал авах ажиллагааг дараах журмын дагуу зохион байгуулна.
61.7.1.сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэхийг энэ хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгаж, бүртгэлийн хуудас олгоно.
61.7.2.бүртгэлийн хуудас авсан сонгогч энэ хуулийн 61.6-д заасны дагуу хэрэглэх санал авах төхөөрөмжид саналаа тэмдэглэж энэ хуульд заасан журмын дагуу саналаа өгнө.”
6/ 62 дугаар зүйлийн 62.17, 62.18 дахь хэсэг:
“62.17.Сонгогч санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжгүй тохиолдолд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр байгуулагдаж, энэ хуульд заасны дагуу бэлтгэсэн санал авах байранд саналаа өгч болно.
Тайлбар: “өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжгүй” гэснийг тухайн сонгогчийн харьяалах хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр аймагт байгаа нөхцөл байдлыг хамааруулж ойлгоно.”
62.18.Энэ хуулийн 62.17-д заасны дагуу байгуулагдсан санал авах байранд санал авах байранд энэ хуульд заасан санал авах ажиллагааны дагуу сонгогчийн саналыг авах бөгөөд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан тухайн сонгогчийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санд “үндсэн хэсгээс өөр санал авах байранд санал өгсөн” тэмдэглэгээг хийнэ.”
7/ 68 дугаар зүйлийн 68.21 дэх хэсэг:
“68.21.Энэ хуулийн 62.17-д заасан санал авах байранд авсан санал хураалтын дүн гаргах, дамжуулахад энэ хуулийн 68 дугаар зүйлд заасан журмыг баримтлана.”
8/ 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэг:
“69.4.Энэ хуулийн 61.6-д заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмж хэрэглэсэн тохиолдолд салбар комисс санал хураалтын дүн гаргах, дамжуулах ажиллагааг энэ хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.”
2 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэг:
“19.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.9.1, 19.9.3, 19.9.4 дэх заалт, 20.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлтийг сонгогчдын нэрийн жагсаалтад тусгаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:”
2/ 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 20.4 дэх хэсэг:
“20.1.Гадаад улсад санал өгсөн сонгогчдийг энэ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтад үндэслэн нэгдсэн санд бүртгэнэ.
20.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад санал өгсөн сонгогчдын мэдээллийг нэгдсэн санд нэгтгэж “гадаадад санал өгсөн” тэмдэглэгээг хийнэ.
20.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захирааны байгууллага энэ хуулийн 20.2-т заасны дагуу хийгдсэн тэмдэглэгээний мэдээлэлд үндэслэн гадаадад санал өгсөн сонгогчийн ирцийн мэдээллийг нэгтгэн гаргаж гадаадад санал авах ажиллагаа дууссанаас хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
20.4.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг боловч тухайн улсын сүлжээний дэд бүтцийн хөгжил, аюулгүй байдлын хамгаалалтаас шалтгаалан энэ хуулийн 20.1-т заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчийг нэгдсэн санд бүртгэх боломжгүй бол сонгогч Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хугацаанд Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.”
3 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн “гурваас” гэснийг “дөрвөөс” гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн “Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах өдөр” гэснийг “энэ хуулийн 8.1-д заасны дагуу тогтоосон санал авах өдрөөс 13 хоногийн өмнө эхлүүлж тав хоногийн хугацаанд” гэж, мөн хэсгийн “22:00” гэснийг “17:00” гэж, 63 дугаар зүйлийн 62.8 дахь хэсгийн “хоёроос” гэснийг “дөрвөөс” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17 дахь хэсгийн “Сонгуулийн ерөнхий хороотой хамтран” гэснийг хассугай.
5 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2, 20.3.3, 20.3.4, 20.3.5, 20.3.6 дахь заалт, 20.5, 20.6, 20.7, 20.8, 20.9, 20.10 дахь хэсэг, 24 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.5, 57.6, 57.7, 57.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал 02.03.docx)