Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Банзрагчийн ТҮВШИН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 5-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/19дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг:
“19.5Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”
2/24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалт:
“24.1.7ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т заасныг зөрчсөн нь шүүх, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр тогтоогдсон бол.”
2 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт:
“32.2.1энэ хуульд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан хүнийг ажиллуулсан, эсхүл гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах;”
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах”, “хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт,” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын “хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого,” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.10 дахь заалт, мөн зүйлийн 7.10 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2_Хуулийн_төсөл_НДЕХ_д_нэмэлт,_өөрчлөлт_оруулах_тухай_06052025.docx)