Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Болдын УЯНГА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 7-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлШинжлэх ухаан, технологийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/19 1
19 1 дүгээр зүйлЭрдэм шинжилгээний байгууллагын ил тод байдал
19 1 .1Энэ хуульд заасны дагуу хийгдсэн судалгаа, шинжилгээний бүтээлийг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сантай байна.
19 1 .2Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд судалгаа хөгжүүлэлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний мэдээллийг байршуулж, ил тод, аюулгүй байдлыг Засгийн газар хариуцна.
19 1 .3Эрдэм шинжилгээний байгууллага нь дараах мэдээллийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд байршуулж, ил тод байлгана:
19 1 .3.1энэ хуулийн 3.1.7, 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.11- д заасан эрдэм шинжилгээний ажлын тайлан;
19 1 .3.2төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тайлан;
19 1 .3.3тухайн байгууллагын судлаач, эрдэм шинжилгээний ажилтны эрдэм шинжилгээний бүтээлийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн;
19 1 .3.4хуульд заасан бусад.
2/23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг:
“23.4Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан сонгон шалгаруулалтад энэ хуулийн 3.1.11-т заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлнө.”
3/23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг:
“23.5Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож бий болгосон бүтээлийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санд байршуулна.”
2 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18.2.2Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль;”
3 дугаар зүйлШинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэснийг хассугай.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(20250610-ШУТ-үзэл баримтлал.docx)