Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 8-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.30 дахь заалт нэмсүгэй:
“3.1.30.“ахуйн зориулалтаар ашиглах” гэж ойн дагалдах баялаг, үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчирийг иргэн ам бүлийн хэрэгцээнд хоол хүнс бэлтгэх, ахуйн хэрэгцээний дулаан гаргах зорилгоор ашиглах зориулалтыг.”
2 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсгийн “иргэн” гэсний дараа “ ахуйн зориулалтаас бусад зорилгоор” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.29 дэх заалтын “.” гэснийг “;” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(Танилцуулга.docx)
Дэлгэрэнгүй танилцуулга
(Дэлгэрэнгүй танилцуулга.docx)