Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 1-Р САРЫН 11 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1 дүгээр зүйлТөрийн хэмнэлтийн тухай хуульд 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.5.21, 6.5.22 дахь заалт нэмсүгэй:
“6.5.21.нийслэлээс алслагдсан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар;
6.5.22.төрийн аудитын төв, орон нутгийн байгууллага.”
2 дугаар зүйлТөрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын "гар утасны зардал" гэсний өмнө "үндсэн үйл ажиллагаа нь шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй этгээдийн албаны гар утасны зардлаас бусад" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлТөрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн ", 15.2.3" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйлТөрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(01_10_Tөрийн_хэмнэлтийн_тухай_хуулийн_төсөл.docx)