Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Дамдины ЦОГТБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь заалт: “31.1.6.шүүгч бэлтгэх сургалтад хамрагдсан байх.”
2/32 дугаар зүйлийн 32.2.4, 32.2.5 дахь заалт: “32.2.4.давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрх энэ хуулийн 39.1-д заасны дагуу түдгэлзсэнд тооцогдсон бол тухайн шүүхэд мөн тооны орон тоо нэмэх бөгөөд нэмсэн тухайн өдрөөс хойш 14 хоногийн дотор; 32.2.5.энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр тухай бүр буюу байнга сонгогдон ажиллах хяналтын шатны шүүхийн шүүгчийн тус бүр нэг орон тоо сул орон тоонд тооцогдох бөгөөд тухайн сул орон тоонд 14 хоногийн дотор.”
3/43 дугаар зүйлийн 43.3.6 дахь заалт: “43.3.6.шүүгч энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрхийн хугацаа дууссанаар урьд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар хангагдах.”
4/46 дугаар зүйлийн 46.9, 46.10 дахь хэсэг: “46.9.Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаал, хуульч мэргэжлээр болон тухайн шатны шүүхэд шүүгчээр ажилласан хугацааг харгалзан шүүгч Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батална. 46.10.Шүүгч энэ хуулийн 43.1-д заасан үндэслэлээр доод шатны шүүхэд шилжин томилогдох, энэ хуулийн 43.3-т заасан үндэслэлээр адил шатны шүүхэд сэлгэн ажиллах тохиолдолд түүний зэрэг дэв буурахгүй.”
5/71 дүгээр зүйлийн 71.1.28-71.1.31 дэх заалт: “71.1.28.шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах цахим платформ, программ хангамж, техникийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох хуульд нийцүүлэн тодорхойлох, нэвтрүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах; 71.1.29.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөлжсөн цахим мэдээллийн санг нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй уялдуулан бүрдүүлэх; 71.1.30.хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх; 71.1.31.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.”
6/93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсэг: “93.3.Шүүхийн захиргааны ажилтан энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн цахим мэдээллийн санд талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийг оруулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан тухайн ажилтны зөрчлийн шинж байдлыг харгалзан үндсэн болон албан тушаалын цалинг 3 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулна.”
7/101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэг: “101.6.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж болно.”
2 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн “зэргийн” гэсний дараа “, зэрэг дэвийн” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.9 дэх заалтын “үнэлэх” гэсний дараа “, давж заалдах, анхан шатны шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг батлах, ажилтны ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд суурилсан урамшууллыг батлагдсан цалингийн санд багтаан тогтоох” гэж, 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт “шүүгчид” гэсний дараа “болон шүүхийн захиргааны ажилтанд” гэж, 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэгт “зэрэг зиндаа,” гэсний дараа “зэрэг дэв,” гэж, 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсгийн “орон тоог” гэсний дараа “, албан тушаалын цалингийн хэмжээг” гэж, 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалт, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэг, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, буюу цаасан болон цахим хэлбэрээр” гэж, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өргөдөл, мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “шуудангаар” гэсний дараа “цахимаар,” гэж, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт “Гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(Шүүхийн_тухай_хуульд_НӨОТ_төсөл.docx)