Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 3-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

"ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн “зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг” гэсний дараа “автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал” гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

"Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
(Тогтоолын төсөл.docx)