Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Очирбатын АМГАЛАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалт:
“60.1.21.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
2/62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалт:
“62.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
3/63 дугаар зүйлийн 63.1.13 дахь заалт:
“63.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
2 дугаар зүйлМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалтын дугаарыг “60.1.22” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалтын дугаарыг “62.1.14” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.13, 63.1.14, 63.1.15 дахь заалтын дугаарыг “63.1.14, 63.1.15, 63.1.16” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2.Нэгжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.docx)