Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жадамбын БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 6-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйлГазрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй.
1. 29.4. Энэ хуулийн 52.7 заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно.
2. 29.5 дахь хэсэгт “29.3” гэсний дараа “29.4” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйлГазрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1. 29.1. Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна.”
2. 52.7. Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд дундаа эзэмшиж болно.
3 дугаар зүйлГазрыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн дугаарыг “29.5, 29.6, 29.7” гэж, мөн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “29.5” гэж заасныг “29.6” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлГазрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад “29.3” гэсний дараа “29.4” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “29.3” гэсний дараа “29.4” гэж, 54 дүгээр зүлийн 54.1 дэх хэсэгт “29.3” гэсний дараа “29.4” гэж тус тус нэмсүгэй.
5 дугаар зүйлЭнэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ.pdf)