Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Ерөнхийлөгч
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:
“4.3.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.”
2 дугаар зүйлОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “үрчлэн авсан хүүхэд” гэсний дараа “, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2024 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(Хуулийн төсөл 2024-05-07.docx)