Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙТИЙН ӨМЧИЙН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
2 дугаар зүйлНийтийн өмчийн хууль тогтоомж
2.1Нийтийн өмчийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар нийтийн өмчийг удирдахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулна
3.2Нийтийн өмчийг удирдахтай холбоотой дараах харилцааг энэ хуульд нийцүүлэн тухайлсан хуулиар зохицуулна:
3.2.1олон нийтийн болон шашны өмчийн харилцаа;
3.2.2улсын болон орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн сан, Эрдэнэсийн сан, Засгийн газрын тусгай сан болон орон нутгийн тусгай сан, улсын болон орон нутгийн нөөц хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, түүнийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
3.2.3энэ хуулиар зохицуулснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит компанитай холбоотой харилцаа;
3.2.4төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчээс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус сантай холбоотой харилцаа;
3.2.5энэ хуулиар зохицуулснаас бусад газартай холбоотой харилцаа;
3.2.6төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.7энэ хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.7, 8.1.8, 8.1.9, 8.1.10-т заасан өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, өмчийг ашиглуулах болон энэ хуулийн 8.1.6-д заасан агаарыг хамгаалах, агаарын орон зайг ашиглуулах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.8соёлын биет өвийг бүртгэх, үнэлгээ тогтоох, тооллого хийх, түрээслэх, солилцох, шилжүүлэх болон түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.9төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, түншлэлийн төлбөрийг санхүүжүүлэх болон дэмжлэг үзүүлэх;
3.2.10Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далай ашиглах;
3.2.11хууль болон гэрээний дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон хуулиар тусгайлан эрх олгосон этгээдээр гүйцэтгүүлэх;
3.2.12Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах.
3.3Тухайлсан хуулиар тогтоох нийтийн өмчийг удирдахтай холбоотой зохицуулалт нь энэ хуульд заасан өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг эрх хэмжээнд нийцсэн байна.
3.4Тухайлсан хуулиар зохицуулаагүй энэ хуулийн 3.2-т заасан өмчийг удирдахтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.5Төрийн нууцад хамаарах хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх, ашиглуулах журмыг Засгийн газар, түүнийг захиран зарцуулах, хяналт тавих журмыг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо энэ хууль болон холбогдох хуульд нийцүүлэн тус тус батална.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“бусдад ашиглуулах” гэж Иргэний хууль, бусад хуульд заасан эд хөрөнгө хөлслөх, түрээслэх, эд хөрөнгийг үнэ төлбөргүй болон бусад гэрээ, эд юмсын хязгаарлагдмал эрхийн үндсэн дээр төрийн болон орон нутгийн өмчийг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг;
4.1.2.“бусдад шилжүүлэх” гэж Иргэний хууль, бусад хуульд заасан худалдах-худалдан авах, солилцох, бэлэглэх болон бусад гэрээний үндсэн дээр төрийн болон орон нутгийн өмчийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг;
4.1.3.“орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч” гэж Засаг дарга, түүнээс эрх шилжүүлэн авсан орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрыг;
4.1.4.“орон нутгийн өмчийн эзэмшигч” гэж орон нутгийн өмчийг эзэмшиж байгаа орон нутгийн байгууллага, орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллага, орон нутгийн өмчит компанийг;
4.1.5.“өмчийн удирдлага” гэж төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигчээс өмчийг бусдад ашиглуулах, шилжүүлэх үйл ажиллагааг;
4.1.6.“төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч” гэж Засгийн газар, төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг;
4.1.7.“төрийн өмчийн эзэмшигч” гэж төрийн өмчийг эзэмшиж байгаа төрийн байгууллага, төрийн нийтийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит компанийг.
5 дугаар зүйлНийтийн өмчийг удирдах зарчим
5.1Нийтийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1өмчийг удирдах төрийн бодлого нэгдмэл байх;
5.1.2хуульд заасан зорилго, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх;
5.1.3үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх;
5.1.4тооцоо, судалгаанд үндэслэсэн, үр нөлөөтэй, үр ашигтай байх;
5.1.5хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх
5.1.6ил тод, нээлттэй, хариуцлагатай байх;
5.1.7хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эдийн болон эдийн бус хөрөнгийн салгаж үл болох бүрдэл хэсгийн өмчийн удирдлагыг нэг этгээд хэрэгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ӨМЧИЙН ХЭЛБЭР, АНГИЛАЛ
6 дугаар зүйлНийтийн өмчийн хэлбэр, ангилал
6.1Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.
6.2Нийтийн өмч нь эдийн болон эдийн бус хөрөнгөөс бүрдэнэ.
6.3Нийтийн өмчийн эд хөрөнгө нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байна.
7 дугаар зүйлТөрийн өмчийн ангилал
7.1Төрийн өмч нь төрийн нийтийн болон төрийн тусгайлсан өмчөөс бүрдэнэ
8 дугаар зүйлТөрийн нийтийн өмч
8.1Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар ард түмний мэдэлд байхаар заасан дараах байгалийн баялаг, хөрөнгө нь төрийн нийтийн өмч байна:
8.1.1Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар;
8.1.2газрын хэвлий, түүний баялаг;
8.1.3ой, түүний нөөц, дагалдах баялаг;
8.1.4ус, түүний нөөц;
8.1.5ургамал, ан амьтны нөөц;
8.1.6агаар, агаарын орон зай;
8.1.7Эрдэнэсийн сангийн хөрөнгө;
8.1.8Үндэсний баялгийн сангийн хөрөнгө;
8.1.9палеонтологи, археологийн олдвор;
8.1.10төрийн архивын сан хөмрөг;
8.1.11стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас;
8.1.12нийтийн өмчийн соёлын биет өв;
8.1.13нийтийн зориулалтаар ашиглахаар хуульд заасан бусад.
8.2Төрийн нийтийн өмч нь төрийн хяналт, хамгаалалтад байна.
8.3Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн нь бусдад эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулснаас бусад газарт, ой, усны сан бүхий газарт чөлөөтэй нэвтрэх, энэ хуулийн 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6-д заасан төрийн нийтийн өмчийг хуульд заасны дагуу ахуйн болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах эрхтэй.
8.4Энэ хуулийн 8.1.1-д заасан төрийн нийтийн өмчийн газрыг эзэмшиж байгаа төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага нь бусад этгээдэд эрхийн зүйлийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь шилжүүлэх, барьцаалуулахыг хориглоно.
8.5Энэ хуулийн 8.1.1-д заасан төрийн нийтийн өмчийн газрыг эзэмшиж байгаа төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани нь өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь бусдад ашиглуулах, эрхийг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.
8.6Төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшилд байгаа энэ хуулийн 8.1.1-д заасан төрийн нийтийн өмчийн газрыг бусад төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшилд шилжүүлэхэд энэ хуулийн 45.1-д заасан журмыг баримтална.
8.7Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газрыг Газрын тухай хуульд заасан болзол, журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулна.
9 дүгээр зүйлТөрийн тусгайлсан өмч
9.1Төрийн тусгайлсан өмчид дараах хөрөнгө хамаарна:
9.1.1төрийн байгууллага, төрийн нийтийн үйлчилгээний байгууллагын хөрөнгө;
9.1.2улсын төсвийн хөрөнгө;
9.1.3Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;
9.1.4улсын нөөц;
9.1.5төрийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
9.1.6төрийн үйл ажиллагаанд хамаарах хуульд заасан бүртгэл, мэдээллийн сан;
9.1.7энэ хуулийн 8.1.11-д зааснаас бусад төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас.
10 дугаар зүйлОрон нутгийн өмч
10.1Орон нутгийн өмч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчөөс бүрдэнэ.
10.2Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуульд заасан дараах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмчтэй байна:
10.2.1аймаг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21.1.10, 21.1.11, 21.1.12, 21.1.14, 21.1.15, 21.1.16-д заасан чиг үүрэг;
10.2.2нийслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14, 24.1.15, 24.1.16, 24.1.17, 24.1.18, 24.1.19, 24.1.21, 24.1.22 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2.3, 8.2.4, 8.2.5, 8.2.7, 8.3.6, 8.3.7, 8.3.8, 8.3.10, 8.3.13, 8.3.15, 8.3.16-д заасан чиг үүрэг;
10.2.3сум нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.8, 22.1.10, 22.1.11, 22.1.12, 22.1.13, 22.1.15, 22.1.16, 22.1.17, 22.1.18, 22.1.19, 22.1.20, 22.1.21-д заасан чиг үүрэг;
10.2.4дүүрэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1.8, 25.1.9, 25.1.10, 25.1.11, 25.1.12, 25.1.13, 25.1.14-т заасан чиг үүрэг.
10.3Энэ хуулийн 10.2-т зааснаас бусад чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг өмчтэй байх, эсхүл орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллага, орон нутгийн өмчит компани байгуулахыг хориглоно.
10.4Аймаг, нийслэлийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.4.1аймаг, нийслэлийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын хөрөнгө;
10.4.2аймаг, нийслэлийн төсөв;
10.4.3аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон цэвэр, бохир усны шугам, дулааны шугам, хог хаягдал болон хаягдал ус цэвэрлэх байгууламж, үерийн далан, ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж зэрэг нийтийн хэрэгцээнд зориулсан хөрөнгө;
10.4.4аймаг, нийслэлийн соёлын биет өв;
10.4.5аймаг, нийслэлийн тусгай сангийн хөрөнгө;
10.4.6аймаг, нийслэлийн эзэмшлийн үнэт цаас;
10.4.7аймаг, нийслэлийн нөөц;
10.4.8аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх.
10.5Сум, дүүргийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.5.1сум, дүүргийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын хөрөнгө;
10.5.2сум, дүүргийн төсөв;
10.5.3сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон төвлөрсөн бус ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж зэрэг нийтийн хэрэгцээнд зориулсан хөрөнгө;
10.5.4сум, дүүргийн тусгай сангийн хөрөнгө;
10.5.5сум, дүүргийн эзэмшлийн үнэт цаас;
10.5.6сум, дүүргийн нөөц;
10.5.7сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх.
10.6Хот, тосгон нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмчтэй байна.
10.7Хот, тосгоны өмчийн харилцаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
10.8Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэхтэй холбогдуулан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчийг хот, тосгонд шилжүүлнэ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйлӨмчийн удирдлага
11.1Улсын Их Хурал нь Монгол Улсын ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна.
11.2Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдсэн бодлогыг Улсын Их Хурал тодорхойлж, Засгийн газар хэрэгжүүлнэ.
11.3Улсын Их Хурал нь төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй байна:
11.3.1төрийн өмчид хөрөнгө олж авах;
11.3.2төрийн өмчийн өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэх;
11.3.3бусдын өмчлөлд шилжүүлж үл болох төрийн тусгайлсан өмчийн жагсаалт батлах;
11.3.4төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, эд юмсын хязгаарлагдмал эрхийг орон нутгийн өмчид шилжүүлэх;
11.3.5нийтийн эрх ашиг, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэн авах талаар Засгийн газрын саналыг хэлэлцэж, шийдвэрлэх;
11.3.6төрийн өмчит компанийн талаар баримтлах үндсэн чиглэлийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр хэлэлцэж, батлах;
11.3.7стратегийн ач холбогдол бүхий салбар дахь төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх, барьцаалуулах талаар Засгийн газрын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох;
11.3.8төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн тооллогын дүн, төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг хэлэлцэж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх.
12 дугаар зүйлТөрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч
12.1Засгийн газар нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлж, төрийн өмчийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.
12.2Засгийн газар нь төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй байна:
12.2.1төрийн болон орон нутгийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
12.2.2бусдын өмчлөлд шилжүүлж үл болох төрийн тусгайлсан өмчийн жагсаалт болон төрийн өмчит компанийн талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
12.2.3төрийн тусгайлсан өмчид хөрөнгө олж авах;
12.2.4Улсын Их Хурлын зөвшөөрлийг үндэслэн энэ хуулийн 11.3.7-д заасан асуудлаар шийдвэр гаргах;
12.2.5хуульд заасан үндэслэлээр төрийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;
12.2.6төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгох;
12.2.7төрийн тусгайлсан өмчийн хөдлөх болон эдийн бус хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх;
12.2.8улсын тусгай хэрэгцээ, нийтийн эрх ашгийг үндэслэн газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах болон хуульд заасны дагуу хураан авах
12.2.9хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, дүрмийг батлах;
12.2.10төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн тооллогыг зохион байгуулах шийдвэр гаргах, дүнг хэлэлцэх, тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
12.2.11төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг хэлэлцэж, Улсын Их Хуралд хүргүүлэх.
12.3Засгийн газар нь төрийн тусгайлсан өмчийг удирдахтай холбоотой дараах шийдвэрийг гаргана:
12.3.1Улсын Их Хурал шийдвэрлэхээр хуульд зааснаас бусад төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
12.3.2төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнийг дагалдах хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эд юмсын хязгаарлагдмал эрхийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
12.3.3төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлснээс доошгүй хэмжээний нэг бүрийн балансын үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
12.3.4энэ хуулийн 11.3.4-т зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх ба түүний иж бүрдэл буюу цогцолбор хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
12.3.5төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг таваас арав хүртэлх жилийн хугацаагаар бусдад ашиглуулах;
12.3.6төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр бусдад ашиглуулах;
12.3.7гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах.
12.4Засгийн газар нь энэ хуулийн 12.3.3, 12.3.5, 12.3.6-д заасан бүрэн эрхээ төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлж болно.
13 дугаар зүйлТөрийн өмчийн хороо, түүний чиг үүрэг
13.1Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага-Засгийн газрын тохируулагч агентлаг (цаашид “Төрийн өмчийн хороо” гэх) ажиллана.
13.2Төрийн өмчийн хорооны дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газар батална.
13.3Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна.
13.4Төрийн өмчийн хороо нь төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.4.1Орон нутгийн өмчийн газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
13.4.2хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулж, нэгдсэн дүнг Засгийн газарт тайлагнах;
13.4.3төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг бэлтгэн Засгийн газарт тайлагнах;
13.4.4төрийн болон орон нутгийн өмчийн цахим систем, мэдээллийн сангийн үйл ажиллагааг хариуцан эрхлэх;
13.4.5төрийн нийтийн үйлчилгээний байгууллагын хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор төрийн өмчийн төлөөлөгчийг түр томилон ажиллуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх;
13.4.6төрийн өмчид хохирол учруулах эрсдэл бүхий үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоох талаар шаардлага гаргах, төрийн өмчид учруулсан хохирлыг барагдуулах, энэ чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
13.4.7төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн талаар сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулахад Төрийн албаны зөвлөл болон холбогдох бусад байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
13.4.8төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.
13.5Төрийн өмчийн хороо нь энэ хуулийн 12.3-т зааснаас бусад төрийн тусгайлсан өмчийг удирдахтай холбоотой дараах шийдвэрийг гаргана:
13.5.1төрийн байгууллага, төрийн нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах зөвшөөрөл олгох;
13.5.2төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг гурван сараас тав хүртэлх жилийн хугацаагаар бусдад ашиглуулах зөвшөөрөл олгох;
13.5.3хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлснээс доошгүй хэмжээний нэг бүрийн балансын үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдад ашиглуулах зөвшөөрөл олгох.
13.6Төрийн өмчийн хороонд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ ажиллана.
13.7Төрийн өмчийн хорооны дарга нь улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах болон улсын байцаагчийн эрхийг олгоно.
13.8Улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актын биелэлтэд хяналт тавьж, хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
14 дүгээр зүйлТөрийн өмчийн хорооны дарга, гишүүнийг томилж, чөлөөлөх
14.1Төрийн өмчийн хороо нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга болон орон тооны бус 8 гишүүнтэй байна.
14.2Төрийн өмчийн хорооны гишүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санал болгосноор Засгийн газар 4 жилийн хугацаагаар томилно.
14.3Төрийн өмчийн хороонд төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөх 5 гишүүн Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д заасан шаардлагыг хангасан байна.
14.4Төрийн өмчийн хорооны нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох 3 гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
14.4.1хөрөнгийн удирдлага, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн, тухайн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай;
14.4.2эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, бизнесийн удирдлагын дээд боловсролтой;
14.4.3Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.
14.5Энэ хуулийн 14.4-т заасан гишүүн нь төрийн үйлчилгээний албан хаагч байж болно.
14.6Засгийн газар дараах үндэслэлээр Төрийн өмчийн хорооны гишүүнийг чөлөөлнө:
14.6.1бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
14.6.2эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
14.6.3өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
14.6.4энэ хуулийн 14.3, 14.4.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон.
14.7Энэ хуулийн 14.4-т заасан нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна.
14.8Төрийн өмчийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нэр дэвшигч тус бүрийн үнэлгээний оноо, нэр дэвшигчийн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим хуудаст нээлттэй, ил тод байршуулна.
14.9Төрийн өмчийн хорооны даргад тавих шаардлага, бүрэн эрх, түүнийг томилж, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
15 дугаар зүйлТөрийн өмчийн эзэмшигч
15.1Төрийн өмчийн эзэмшигч нь төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад төрийн өмчийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулна
15.2Төрийн өмчийн эзэмшигчийг дараах байдлаар ангилна:
15.2.1төрийн байгууллага;
15.2.2төрийн нийтийн үйлчилгээний байгууллага;
15.2.3төрийн өмчит компани.
15.3Энэ хуулийн 15.2.1-д заасан төрийн байгууллага гэдэгт төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг төв болон орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасны дагуу байгуулагдсан, төсвөөс санхүүждэг байгууллага, түүний үндсэн чиг үүргийг хариуцсан харьяа нэгжийг ойлгоно.
15.4Төв Банк /Монголбанк/, Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо болон түүнтэй адилтгах төрийн тухайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан, төсвөөс санхүүждэггүй, бие даасан хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа нийтийн эрх зүйн бусад этгээдийг энэ хуулийн 15.2.1-д заасан төрийн байгууллагад хамааруулна.
15.5Энэ хуулийн 15.2.2-т заасан төрийн нийтийн үйлчилгээний байгууллага гэдэгт төрийн чиг үүрэгт хамаарах боловсрол, эрүүл мэнд, соёл спорт, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүч зэрэг нийтийн үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллагад чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой, хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг ойлгоно.
15.6Энэ хуулийн 15.2.3-т заасан төрийн өмчит компани гэдэгт Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн 4.1.1-д заасан хуулийн этгээдийг ойлгоно.
16 дугаар зүйлНийтийн үйлчилгээний байгууллага, түүний эд хөрөнгийн эрх
16.1Төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах нийтийн үйлчилгээ болон төрийн болон орон нутгийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөлд нийтийн үйлчилгээний байгууллагыг байгуулна.
16.2Нийтийн үйлчилгээний байгууллага нь төсвийн хөрөнгөөр санхүүжих бөгөөд эд хөрөнгийн талаар энэ хуулийн 15.3-т заасан төрийн байгууллагатай нэгэн адил эрхтэй.
16.3Хуульд өөрөөр заагаагүй бол нийтийн үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, дүрмийг батлах эрх хэмжээг дараах этгээд хэрэгжүүлнэ:
16.3.1төрийн нийтийн үйлчилгээний байгууллагыг Засгийн газар;
16.3.2орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллагыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.
16.4Засгийн газрын гишүүн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн нийтийн үйлчилгээний байгууллагын, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллагын даргыг томилж, чөлөөлнө.
16.5Дараах нийтийн үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, дүрмийг батлах болон бүтэц, зохион байгуулалт, хяналттай холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулна:
16.5.1Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллагын харьяанд ажиллах нийтийн үйлчилгээний байгууллага;
16.5.2боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх нийтийн үйлчилгээний байгууллага;
16.5.3хуульд тусгайлан заасан бусад.
16.6Нийтийн үйлчилгээний байгууллагын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлага болон холбогдох хууль, дүрэмд заасан тусгай шаардлагыг хангасан байна.
17 дугаар зүйлОрон нутгийн өмчийн удирдлага
17.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутагт оршин суугаа иргэдийг төлөөлөн орон нутгийн өмчийн өмчлөгч байн
17.2Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлж, орон нутгийн өмчийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцна.
17.3Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бусдын өмчлөлд шилжүүлж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг батална.
17.4Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны орон нутгийн өмчийг удирдахтай холбоотой дараах шийдвэрийг гаргана:
17.4.1орон нутгийн өмчит компанийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
17.4.2орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнийг дагалдах хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эд юмсын хязгаарлагдмал эрхийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
17.4.3үйлдвэр, аж ахуйг хэрэглэгдэхүүний хамт буюу цогцолбор эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах;
17.4.4аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь харьяа сум, дүүргийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх.
18 дугаар зүйлОрон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч
18.1Засаг дарга нь орон нутгийн өмчийг удирдахтай холбоотой дараах шийдвэрийг гаргана:
18.1.1орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшилд байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлснээс доошгүй хэмжээний нэг бүрийн балансын үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалуулах;
18.1.2орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэгээс гурав хүртэлх жилийн хугацаагаар бусдад ашиглуулах;
18.1.3эд юмсын хязгаарлагдмал эрхээр үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах;
18.1.4хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлснээс доошгүй хэмжээний нэг бүрийн балансын үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдад ашиглуулах
18.2Засаг дарга нь энэ хуулийн 18.1.1, 18.1.4-т заасан эрхээ Орон нутгийн өмчийн газарт шилжүүлж болно.
19 дүгээр зүйлОрон нутгийн өмчийн газар, түүний чиг үүрэг
19.1Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, орон нутгийн нэгжийн удирдлагын өмчийн талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлнэ.
19.2Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, даргыг нь Төрийн өмчийн хороотой зөвшилцөн томилж, чөлөөлнө.
19.3Орон нутгийн өмчийн газар нь дараах чиг үүрэгтэй:
19.3.1харьяа орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөмж, шаардлага хүргүүлэх;
19.3.2иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас орон нутгийн өмчийн талаар гарах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
19.3.3холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
19.3.4орон нутгийн өмчид хохирол учруулах эрсдэл бүхий үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоох шаардлага гаргах, учруулсан хохирлыг барагдуулах, энэ чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах.
19.4Орон нутгийн өмчийн газарт улсын ерөнхий байцаагчаас эрх олгосон улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
19.5Сум, дүүрэг энэ хуулийн 19.3.1, 19.3.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтантай байна.
19.6Орон нутгийн өмчийн газар нь энэ хуулийн 17.4, 18.1-д зааснаас бусад орон нутгийн өмчийг удирдахтай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.6.1орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшилд байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлснээс доош хэмжээний нэг бүрийн балансын үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалуулах зөвшөөрөл олгох;
19.6.2орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг гурван сараас нэг хүртэлх жилийн хугацаагаар бусдад ашиглуулах зөвшөөрөл олгох;
19.6.3энэ хуулийн 17.4, 18.1-д заасан асуудлаар дүгнэлт гаргах.
20 дугаар зүйлОрон нутгийн өмчийн эзэмшигч
20.1Орон нутгийн өмчийн эзэмшигч нь орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад орон нутгийн өмчийн удирдлагыг хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
20.2Орон нутгийн өмчийн эзэмшигчийг дараах байдлаар ангилна:
20.2.1орон нутгийн байгууллага;
20.2.2орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллага;
20.2.3орон нутгийн өмчит компани.
20.3Энэ хуулийн 20.2.1-д заасан орон нутгийн байгууллага гэдэгт нутгийн захиргааны чиг үүргийг орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасны дагуу байгуулагдсан, орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, түүний үндсэн чиг үүргийг хариуцсан харьяа захиргааны нэгжийг ойлгоно.
20.4Энэ хуулийн 20.2.2-т заасан орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллага гэдэгт орон нутгийн чиг үүрэгт хамаарах боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүч зэрэг нийтийн үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн байгууллагад чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой, хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг ойлгоно.
20.5Энэ хуулийн 20.2.3-т заасан орон нутгийн өмчит компани гэдэгт Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн 4.1.2-т заасан хуулийн этгээдийг ойлгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ БУСДАД АШИГЛУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ
21 дүгээр зүйлТөрийн өмчид хөрөнгө олж авах
21.1Төрийн өмчид дараах үндэслэлээр хөрөнгө олж авна:
21.1.1эрх бүхий байгууллагын баталсан төсөв, төлөвлөгөө, шийдвэрийн дагуу худалдан авсан, эсхүл хөрөнгө зарцуулсны үр дүнд бий болсон хөрөнгө;
21.1.2төрийн өмчийн хөрөнгийн ашиглалтаас бий болсон үр шим, ашиг, орлого;
21.1.3төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанаас бий болсон орлого, эдийн болон эдийн бус баялаг;
21.1.4шаардах эрх, хохирлын нөхөн төлбөр, даатгалын нөхөн олговорт авсан хөрөнгө;
21.1.5хуульд заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл, өв, эрх залгамжлах журмаар олж авсан хөрөнгө;
21.1.6эзэнгүй болон дарагдмал үнэт зүйл;
21.1.7зээлээр авсан хөрөнгө;
21.1.8сольж авсан хөрөнгө;
21.1.9төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон хөрөнгө;
21.1.10орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлсэн хөрөнгө;
21.1.11эргүүлэн авсан, сольж авсан газар;
21.1.12хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэн авсан, дайчлан авсан, хурааж улсын орлого болгосон, төрд учирсан хохирлын нөхөн төлбөрт төлүүлсэн хөрөнгө;
21.1.13хөрөнгө оруулах замаар эзэмших үнэт цаас;
21.1.14хуульд заасан бусад.
21.2Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон эд хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.
21.3Орон нутаг чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, олон улсын байгууллагаас хандив, зээл, тусламж авахыг хориглоно.
21.4Энэ хуулийн 21.1.12-т заасан үндэслэлээр олж авсан хөрөнгөөс төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага, албан тушаалтанд аливаа хэлбэрийн урамшуулал, тэтгэмж олгох, хувь хүртээх, эсхүл уг асуудлаар захиргааны шийдвэр гаргахыг хориглоно.
21.5Улсын төсвийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийн эзэмшигчийг төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо тогтооно.
21.6Дарагдмал үнэт зүйлс доторх түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Иргэний хуулийн 118.3-т заасны дагуу төрийн өмчлөлд шилжүүлэн авна.
21.7Бусад этгээдтэй хамтарч бий болгосон хөрөнгийн хувьд тухайн оруулсан хөрөнгийн хэмжээгээр төрийн өмч гэж үзнэ.
22 дугаар зүйлОрон нутгийн өмчид хөрөнгө олж авах
22.1Орон нутгийн өмчид энэ хуулийн 21.1.1, 21.1.4, 21.1.5, 21.1.7, 21.1.8, 21.1.9, 21.1.11, 21.1.12, 21.1.13-т зааснаас гадна дараах үндэслэлээр хөрөнгө олж авна:
22.1.1улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн өмчид зориулж бий болгосон хөрөнгө;
22.1.2төрийн өмчөөс орон нутгийн өмчид, эсхүл орон нутаг хооронд шилжүүлсэн хөрөнгө;
22.1.3орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шим, ашиг олсны үр дүнд бий болсон хөрөнгө;
22.1.4орон нутгийн үйлчилгээ, үйл ажиллагааны орлогоор бий болсон хөрөнгө;
22.1.5хуульд заасан бусад.
22.2Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
23 дугаар зүйлХандив, тусламж, бэлэглэл, өв, эрх залгамжлалын журмаар хөрөнгө олж авах
23.1Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч нь Төсвийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хандив, тусламж, бэлэглэл болон өв, эрх залгамжлалын журмаар хөрөнгө олж авч болно.
23.2Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч нь бэлэг, хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгөд үнэлгээ тогтоож, данс бүртгэлд тусгах үүрэгтэй.
23.3Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад бэлэглэсэн, хандивласан, тусламжаар олгосон эд хөрөнгийг үнэлэх, зориулалт, ашиглалтын нөхцөлийг харгалзан эзэмших этгээдийг Төрийн өмчийн хороо тогтооно.
23.4Энэ хуулийн 23.3-т заасан эд хөрөнгийг орон нутагт зориулан олгосон бол уг эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлнэ.
23.5Дараах нөхцөлийн аль нэгийг хангаагүй тохиолдолд тухайн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д заасан журмаар хүлээн авахыг хориглоно:
23.5.1хэрэгцээ, шаардлагагүй;
23.5.2үр ашиггүй, нэмэлт зардал гарах;
23.5.3хуульд нийцээгүй үүрэг хүлээлгэх нөхцөлтэй.
24 дүгээр зүйлУлсын орлого болгох, эсхүл төрийн өмчид шилжүүлэх шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгө олж авах
24.1Хуульд заасны дагуу улсын орлого болгох, эсхүл төрийн өмчид шилжүүлэх шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгийг Төрийн өмчийн хороо дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
24.2Хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах хүртэл хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах этгээдийг Төрийн өмчийн хороо тогтооно.
24.3Хураагдсан хөрөнгийн дуудлага худалдаатай холбогдсон зардлыг тухайн дуудлага худалдаанаас олсон орлогоос гаргуулна.
24.4Дуудлага худалдаагаар худалдагдаагүй хөрөнгийг Төрийн өмчийн хороо төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын хэрэгцээнд шаардлагатай эсэхийг энэ хуульд заасны дагуу тогтоож, тухайн байгууллагыг хөрөнгийн эзэмшигчээр бүртгэнэ.
24.5Хураан авсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг дуудлага худалдаагаар худалдахгүй бөгөөд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо хөрөнгийн эзэмшигчийг тогтоож, бүртгэнэ.
24.6Хөрөнгийн үнэлгээгээр тухайн хөрөнгийг ашиглах боломжгүй нь тогтоогдвол энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ БУСДАД АШИГЛУУЛАХ
25 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг бусдад ашиглуулах
25.1Төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор гэрээний үндсэн дээр төлбөртэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр, хариу төлбөргүй, эсхүл эд юмсын хязгаарлагдмал эрхээр бусдад ашиглуулна.
25.2Дараах үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийг бусдад ашиглуулж болно:
25.2.1өмчийн эзэмшигчид тухайн хөрөнгө түр хугацаагаар хэрэгцээгүй болсон;
25.2.2өмчийг нөөцлөх, хадгалах нөхцөлийг хангахгүй болсон;
25.2.3илүү талбай, хэсэг гарсан.
25.3Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах тохиолдолд Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл авна.
25.4Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулахаас өмнө энэ хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу магадлах ажиллагаа хийнэ.
25.5Өмчийг дамжуулан ашиглуулах тохиолдолд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл өмчийн эзэмшигчийн зөвшөөрлийг бичгээр авсан байна.
25.6Өмчийг ашиглуулах гэрээ төр, орон нутагт хохиролтой байж болохгүй.
25.7Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага байрлан үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 25.2.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд харшлахгүй хэлбэрээр бусдад ашиглуулж болно.
26 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсхүл хариу төлбөргүйгээр ашиглуулах
26.1Хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бусдад ашиглуулж болно:
26.1.1төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан;
26.1.2орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчийн болон орон нутгийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан;
26.1.3орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага тухайн орон нутагт оршин суугаа иргэдэд нийгэм, соёлын үйлчилгээ хүргэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор төрийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан;
26.1.4нийтийн эрх зүйн хуулийн этгээд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан;
26.1.5онцгой байдал, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын зэрэг үйл ажиллагааг дэмжих нийгмийн үйлчилгээ, нийгмийн халамжийн чиглэлээр нийтийн эрх ашгийн төлөө байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан;
26.1.6олон улсын байгууллага, түүний Монгол Улс дахь салбар, төлөөлөгчийн газар улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан;
26.1.7олон улсын байгууллага, түүний Монгол Улс дахь салбар, төлөөлөгчийн газар хүмүүнлэгийн зорилготой үйл ажиллагаа явуулахад төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах хүсэлт гаргасан.
26.2Энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.6-д заасан тохиолдолд хариу төлбөргүйгээр бусдад ашиглуулж болно.
26.3Төрийн болон орон нутгийн өмчийг хоёр болон түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд илүү ашигтай нөхцөлийг санал болгосон этгээдэд ашиглуулна.
26.4Төрийн болон орон нутгийн өмчийг хоёр болон түүнээс дээш этгээд хариу төлбөргүй ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд нийтийн эрх ашигт илүү хувь нэмэр оруулах үйл ажиллагаа явуулах этгээдэд ашиглуулна.
27 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах арга
27.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг энэ хуулийн 47.1-д заасан аргаар ашиглуулна.
27.2Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийг бусдад ашиглуулахдаа тэргүүн ээлжид дуудлага худалдааны аргыг хэрэглэх бөгөөд тусгай нөхцөл заах шаардлагатай бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ
27.3Энэ хуулийн 26.1, 26.2-т заасан үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсхүл хариу төлбөргүй бусдад ашиглуулах бол гэрээ шууд байгуулна.
27.4Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах гэрээ байгуулах журам, гэрээний загварыг Төрийн өмчийн хороо батална.
28 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулсны төлбөр
28.1Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад хариу төлбөртэй ашиглуулах бол төлбөрийг тухайн үеийн зах зээлийн үнээр тогтооно.
28.2Төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах гэрээний төлбөрийн доод хэмжээг тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай арчлалт, хадгалалт, хамгаалалтын зардал болон тухайн үеийн зах зээлийн үнийн 30 хувиас багагүй байхаар тогтооно.
28.3Төрийн болон орон нутгийн хөрөнгийг ашиглуулах гэрээ байгуулах бол тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай арчлалт, хадгалалт, хамгаалалт, элэгдэл, ашиглалтын болон нотариатын үйлчилгээний төлбөр зэрэг бусад зайлшгүй зардлыг ашиглагч хариуцна.
28.4Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын төлбөрийн доод хэмжээ, түүнийг тогтоох аргачлалыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт, ашиглах этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс хамааруулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо тогтооно.
29 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад ашиглуулах шийдвэрийн агуулга
29.1Төрийн болон орон нутгийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өмчийг бусдад ашиглуулах шийдвэрийг гаргана.
29.2Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах шийдвэр нь дараах агуулгатай байна:
29.2.1ашиглуулах хөрөнгийн мэдээлэл;
29.2.2хөрөнгө ашиглуулах хугацаа, ашиглалтад шилжүүлэх огноо;
29.2.3ашиглалтад шилжүүлэх арга;
29.2.4дуудлага худалдаа, эсхүл уралдаант шалгаруулалт зохион байгуулах этгээдийн талаарх мэдээлэл;
29.2.5ашиглалтын төлбөрийг тогтоосон нөхцөл, үндэслэл;
29.2.6ашиглалтын төлбөрт тохируулга хийх аргачлал;
29.2.7гэрээ шууд байгуулах аргаар ашиглуулж байгаа бол ашиглагчийн нэр, иргэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар.
30 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг бусдад ашиглуулах гэрээ
30.1Энэ хуулийн 29.1-д заасан шийдвэрийг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах гэрээ байгуулна.
30.2Өмчийг ашиглуулах гэрээг төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч нь өмчийг ашиглагч талтай бичгээр байгуулж, Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газарт бүртгүүлнэ.
30.3Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглалтад шилжүүлсэн, хүлээн авсан талаарх баримтыг бичгээр үйлдэх бөгөөд тухайн баримтад хөрөнгийн гадаад, дотоод шинж байдал, тоо хэмжээ, шилжүүлэх үеийн үзүүлэлтийг тусгана.
30.4Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч нь нь өмчийг ашиглуулах гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
30.4.1гэрээний талуудын нэр, улсын бүртгэлийн дугаар, иргэн бол төрсөн он, сар, өдөр;
30.4.2гэрээний зүйл, зориулалт;
30.4.3гэрээний төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа;
30.4.4хөрөнгийг ашиглалтад шилжүүлэх нөхцөл, хугацаа;
30.4.5гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга;
30.4.6гэрээний нэмэлт нөхцөл;
30.4.7гэрээ байгуулахтай холбоотой зардлыг хуваарилах журам.
30.5Дараах тохиолдолд өмчийг ашиглуулах гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
30.5.1төр, эсхүл орон нутагт хохирол, алдагдал учруулахгүй, нэмэлт үүрэг хүлээлгэхээргүй бол;
30.5.2дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт зохион байгуулах журмыг зөрчихөөргүй бол.
30.6Төрийн өмчийг ашиглуулах гэрээний бүртгэлийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийг ашиглуулах гэрээний бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
30.7Дараах тохиолдолд өмчийг ашиглуулах гэрээг цуцлах, шилжүүлсэн өмчийг буцаан авах, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно:
30.7.1эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулсан, эсхүл ялагчид хууль бус давуу байдал үүсгэсэн;
30.7.2энэ хуулийн 52.5.2, 52.5.4-т заасан нөхцөл илэрсэн;
30.7.3гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, хохирол учруулсан;
30.7.4өмчийг ашиглуулах доод үнээс бага үнээр худалдсан, ашиглуулахыг зөвшөөрөөгүй хөрөнгө оролцуулсан;
30.7.5гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй.
30.8Энэ хуулийн 30.7-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах шийдвэрийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар гаргана.
30.9Төрийн өмчийг ашиглуулах үйл ажиллагаанд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийг ашиглуулах үйл ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
31 дүгээр зүйлҮл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр бусдад ашиглуулах
31.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр бусдад ашиглуулах бол энэ хуулийн 29.2-т заасан шийдвэрт эд юмсын хязгаарлагдмал эрхийн гэрээний нөхцөлийн талаарх мэдээллийг тусгана.
31.2Үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхийн үндсэн дээр бусдад ашиглуулах шийдвэр гаргах эрхийг бусад этгээдэд шилжүүлж болохгү
31.3Төрийн өмчийн газрыг эд юмсын хязгаарлагдмал эрхийн үндсэн дээр эзэмшиж байгаа өмчийн эзэмшигч нь бусад этгээдэд эрхийн зүйлийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь ашиглуулах, шилжүүлэх, эрхийн зүйлийг бусдад барьцаалуулах, эрхийг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.
31.4Төрийн өмчийн газарт нийтийн ба хувийн сервитут олгох тухай шийдвэрт сервитут хэрэгжих талбай, нэвтрэх болон зорчих хэсгийн зураглалыг, хөдлөх ба үл хөдлөх иж бүрдэл буюу цогцолбор эд хөрөнгийг узуфруктээр бусдад ашиглуулах бол узуфрукт олгох тухай шийдвэрт узуфруктын зүйлийн бүрдэл хэсгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана.
31.5Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг узуфруктын үндсэн дээр бусдад ашиглуулах дээд хугацаа 60 жил байна. Узуфруктын хугацаа дуусгавар болохоос өмнө хуулийн этгээд татан буугдсан, хувь хүн нас барсан бол узуфрукт дуусгавар болно.
Тайлбар: Энэ зүйлд заасан бусад этгээд гэдэгт төрийн болон орон нутгийн өмчийн бус этгээдээс гадна уг эрхийг эзэмшдэггүй төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч нэгэн адил хамаарна.
32 дугаар зүйлЭд юмсын хязгаарлагдмал эрхийн гэрээ, төлбөр
32.1Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах гэрээ нь хууль болон эд юмсын хязгаарлагдмал эрх үүсгэх тухай энэ хуулийн 29.2-т заасан шийдвэрт нийцсэн байна.
32.2Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах гэрээнд хязгаарлагдмал эрхийн төрөл, агуулгыг тусгана.
32.3Төрийн болон орон нутгийн өмчид үүсгэсэн эд юмсын хязгаарлагдмал эрхийн төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх журмыг энэ хуулийн 32.1-д заасан гэрээгээр тохирно.
32.4Төрийн өмчийн газрыг хязгаарлагдмал эрхээр ашиглаж байгаа этгээдийн өмчийн хэлбэрээс үл хамааран уг эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд ийнхүү бүртгүүлснээр эд юмсын хязгаарлагдмал эрх хүчин төгөлдөр болно.
32.5Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь гэрээний хэрэгжилтийн явцад урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл эд юмсын хязгаарлагдмал эрх үүссэнээс хойш гурван жил тутамд уг эрхийн төлбөрийн хэмжээнд тохируулга хийхийг шаардах эрхтэй.
33 дугаар зүйлАлбаны орон сууцны арчлалт, хамгаалалт
33.1Төрийн болон орон нутгийн өмчийн албаны зориулалттай орон сууцны арчлалт, хамгаалалтын зардлыг төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч хариуцаж, ашиглалтын хэвийн байдлыг хангана.
33.2Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч нь албаны зориулалттай орон сууцны арчлалт, хамгаалалт, ашиглалтын хэвийн байдлыг хангах ажил үүргээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлж болно.
33.3Төрийн өмчийн хороо энэ хуулийн 33.2-т заасан гэрээний загвар болон гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх этгээдэд тавих шаардлагыг батална.
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ
34 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх
34.1Төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор энэ хуульд заасан үндэслэлээр зах зээлийн үнээр, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлнэ.
34.2Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх шийдвэрийг өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд, өмчийн эзэмшигч энэ хуульд заасан журмын дагуу гаргана.
34.3Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бусдад хандив, тусламж, дэмжлэг үзүүлэхийг хориглоно.
35 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх үндэслэл
35.1Дараах үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлж болно:
35.1.1өмчийн эзэмшигчид хэрэгцээгүй, шаардлагагүй болсон;
35.1.2компанид мөнгөн бус хэлбэрээр хувь нийлүүлэх болсон;
35.1.3хуульд заасан бусад.
35.2Энэ хуулийн 35.1.1-д заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээс доошгүй хэмжээний нэг бүрийн балансын үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг бусдад шилжүүлэхээс өмнө Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газраас дүгнэлт авсан байна.
35.3Энэ хуулийн 35.1.1-д заасан үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу магадлах ажиллагаа хийнэ.
36 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсхүл хариу төлбөргүй шилжүүлэх
36.1Дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бусдад шилжүүлж болно:
36.1.1төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан;
36.1.2орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан;
36.1.3орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага тухайн орон нутагт оршин суугаа иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хангах зорилгоор төрийн өмчийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан.
36.2Төрийн болон орон нутгийн өмчийг энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан тохиолдолд бусдад хариу төлбөргүй шилжүүлж болно.
36.3Төрийн болон орон нутгийн өмчийг хоёр болон түүнээс дээш этгээд шилжүүлэн авах хүсэлт гаргасан тохиолдолд илүү ашигтай нөхцөлийг санал болгосон этгээдэд шилжүүлнэ.
36.4Төрийн болон орон нутгийн өмчийг хоёр болон түүнээс дээш этгээд хариу төлбөргүй шилжүүлэн авах хүсэлт гаргасан тохиолдолд нийтийн эрх ашигт илүү хувь нэмэр оруулах үйл ажиллагааг явуулах этгээдэд шилжүүлнэ.
37 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх арга
37.1Энэ хуулийн 47.1-д заасан аргаар төрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлнэ.
37.2Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэхдээ тэргүүн ээлжид дуудлага худалдааны аргыг хэрэглэх бөгөөд тусгай болзол, нөхцөл заах шаардлагатай бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
37.3Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн үнэт цаасыг бусдад шилжүүлэхдээ тухайн харилцааг зохицуулсан хуулийг тэргүүн ээлжид баримтална.
37.4Энэ хуулийн 36.1.1, 36.1.2, 36.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх тохиолдолд гэрээ шууд байгуулж болно.
37.5Төрийн өмчийг шилжүүлэх ажиллагаанд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийг шилжүүлэх үйл ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
37.6Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх гэрээ байгуулах журам, гэрээний загварыг Төрийн өмчийн хороо батална.
38 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлсний төлбөр
38.1Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад хариу төлбөртэй шилжүүлэх бол төлбөрийг тухайн хөрөнгийн зах зээлийн үнээр тогтооно.
38.2Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шилжүүлэх бол төлбөрийн доод хэмжээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн 50 хувиас багагүй байхаар тогтооно.
39 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох
39.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохдоо дараах шаардлагыг хангасан үнэлгээний тайлан гаргана:
39.1.1тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний хуулийн этгээдээр хийлгэсэн байх;
39.1.2хөрөнгийн үнэлгээний сайн туршлагад үндэслэж, боловсруулсан байх.
39.2Үнэлгээний тайланг тухайн төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх шийдвэр гаргахаас зургаан сарын өмнө гаргасан байна.
39.3Төрийн болон орон нутгийн өмчийн хөдлөх эд хөрөнгө, үнэт цааснаас бусад эдийн бус хөрөнгийн зах зээлийн үнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2-т заасан журам, аргачлалыг баримтлан Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар тогтоож болно.
39.4Тухайн төрлийн хөрөнгийн идэвхтэй зах зээлгүй, харьцуулалт хийх боломжгүйн улмаас үнийг тогтоох боломжгүй талаарх мэргэшсэн үнэлгээчний дүгнэлтийг үндэслэн Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар тухайн шилжүүлэх өмчийн үнийг боломжит бусад үндэслэл, тооцоололд суурилан тогтоож болно.
40 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг солих
40.1Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийг дараах тохиолдолд өөр төрлийн эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөөр сольж болно:
40.1.1бусдын өмчийг нийтийн эрх ашгийн төлөө дайчлан авсан бөгөөд өмчлөгчид буцаан өгөх боломжгүй болсон буюу чанар байдлын хувьд доройтуулсан бол;
40.1.2төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг өөр хөрөнгөөр солих нь нийтийн эрх ашигт нийцэх бол;
40.1.3хуульд заасан бусад.
40.2Солилцож байгаа хөрөнгийн үнийн зөрүү нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 10 хувиас, хөдлөх эд хөрөнгийн хувьд 30 хувиас хэтрэхгүй байна.
40.3Солилцож байгаа эд хөрөнгийн үнийн зөрүүг төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэн авсан этгээд улсын болон орон нутгийн төсөвт мөнгөн хэлбэрээр төлнө.
40.4Төрийн болон орон нутгийн өмчийг өөр хөрөнгөөр солих нөхцөл, шаардлагыг ил тод зарлаж, солилцоо хийх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулна.
40.5Солилцооны зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох бол энэ хуулийн 40.4-т заасныг баримтлахгүй.
40.6Солилцоо хийхийн өмнө тухайн хөрөнгөд энэ хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийнэ.
40.7Солилцож байгаа хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө бол энэ хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу магадлах ажиллагаа хийнэ.
40.8Соёлын биет өвийг солилцохыг хориглоно.
40.9Энэ хуульд заасан төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх шийдвэр гаргах журмыг солилцох харилцаанд нэгэн адил мөрдөнө.
41 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг барьцаалуулах
41.1Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг төрийн болон орон нутгийн, эсхүл гуравдагч этгээдийн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангах зорилгоор барьцаалуулахыг хориглоно.
41.2Энэ хуулийн 41.1-д заасныг зөрчсөн бол учирсан хохирлыг шийдвэр гаргасан этгээд өөрийн хөрөнгөөр хариуцан төлнө.
42 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх шийдвэрийн агуулга
42.1Төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх шийдвэр дараах агуулгатай байна:
42.1.1шилжүүлж байгаа хөрөнгийн мэдээлэл;
42.1.2төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх болсон хуульд заасан үндэслэл;
42.1.3төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх арга, журам, аргачлал;
42.1.4дуудлага худалдаа, эсхүл уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, төлөөлөн гэрээ байгуулах этгээд;
42.1.5дуудлага худалдаагаар худалдах доод үнэ;
42.1.6уралдаант шалгаруулалтаар худалдах бол нэмэлт нөхцөл;
42.1.7хөрөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулах зардал, зардлын эх үүсвэр.
42.2Төрийн болон орон нутгийн өмчийн үнэт цаасыг шилжүүлэх шийдвэрт тусгах нэмэлт нөхцөлийг холбогдох хуулиар нарийвчлан зохицуулна.
43 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх ажиллагаа
43.1Хууль болон энэ хуулийн 34.2-т заасан шийдвэрт өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч өмчийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулна.
43.2Хууль болон энэ хуулийн 34.2-т заасан шийдвэрт өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч нь өмчийг шилжүүлэх гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
43.2.1гэрээний талуудын нэр, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн дугаар, иргэн бол төрсөн он, сар, өдөр;
43.2.2гэрээний зүйл;
43.2.3гэрээний төлбөр;
43.2.4хөрөнгийн өмчлөх эрх шилжих журам, хугацаа;
43.2.5гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга;
43.2.6гэрээний нэмэлт нөхцөл;
43.2.7гэрээ байгуулахтай холбоотой зардлыг хуваарилах журам
43.2.8өмчийг хариу төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шилжүүлж байгаа бол өмчийг ашиглах тусгай зориулалт.
43.3Өмчийг шилжүүлэх гэрээний нөхцөлд дараах нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
43.3.1төр, эсхүл орон нутагт хохирол, алдагдал учруулахгүй, нэмэлт үүрэг хүлээхээргүй бол;
43.3.2дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт зохион байгуулах журмыг зөрчихөөргүй бол.
44 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг баланс хооронд шилжүүлэх
44.1Төрийн болон орон нутгийн өмчийг баланс хооронд хариу төлбөргүй шилжүүлэхэд дараах журмыг баримтална:
44.1.1төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага хооронд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар;
44.1.2төрийн байгуулага, нийтийн үйлчилгээний байгууллага хооронд хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг Төрийн өмчийн хороо;
44.1.3орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагад шилжүүлэх шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
44.1.4орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг тухайн орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагад шилжүүлэх шийдвэрийг Засаг дарга.
45 дугаар зүйлОрон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх
45.1Улсын Их Хурал нь нийтийн эрх ашгийг хангах зорилгоор орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэн авах талаар Засгийн газрын саналыг хэлэлцэж, шийдвэр гаргана.
45.2Засгийн газар нь дараах тохиолдолд орон нутгийн өмчийг төрийн өмчид буцаан шилжүүлж болно:
45.2.1олон улсын гэрээний дагуу үүрэг хүлээсэн бол;
45.2.2улсын төсвийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр.
45.3Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлж болно.
45.4Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөвшөөрснөөс бусад тохиолдолд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бий болсон орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэн авахыг хориглоно.
46 дугаар зүйлӨмч шилжүүлсний дараах хяналт
46.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг шилжүүлэхэд тавьсан тусгай болзол, шаардлага болон уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөлийг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор өмч шилжүүлсний дараах хяналтыг хэрэгжүүлнэ
46.2Өмч шилжүүлсний дараах хяналтыг гэрээг дүгнэх болон хяналт шалгалтын журмаар дараах этгээд хэрэгжүүлнэ:
46.2.1гэрээний дүгнэлтийг энэ хуулийн 34.2-т заасан этгээд;
46.2.2төрийн өмчид хамаарах хяналт шалгалтыг Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчийн хороо;
46.2.3орон нутгийн өмчид хамаарах хяналт шалгалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Орон нутгийн өмчийн газар.
46.3Өмч шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 46.1-д заасан тусгай болзол, шаардлага, уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөлийг хангаагүй, эсхүл хяналтаар дараах нөхцөл байдал илэрсэн бол гэрээг цуцлах, шилжүүлсэн өмчийг буцаан авах, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно:
46.3.1эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт зохион байгуулсан, эсхүл ялагчид хууль бус давуу байдал үүсгэсэн;
46.3.2энэ хуулийн 52.5.2, 52.5.4-т заасан нөхцөл илэрсэн;
46.3.3гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, хохирол учруулсан;
46.3.4худалдах доод үнээс бага үнээр худалдсан, шилжүүлэхийг зөвшөөрөөгүй хөрөнгө оролцуулсан;
46.3.5гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй.
46.4Энэ хуулийн 46.3-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах шийдвэрийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар гаргана.
46.5Гэрээг цуцлах шийдвэрт тухайн хөрөнгийг хамгаалах болон цаашид авах арга хэмжээний талаар заана.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ АШИГЛУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ АРГА, ЖУРАМ
47 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх арга
47.1Төрийн болон орон нутгийн өмчийг бусдад ашиглуулах, шилжүүлэхдээ дараах аргын хэрэглэнэ:
47.1.1дуудлага худалдаа;
47.1.2уралдаант шалгаруулалт;
47.1.3гэрээ шууд байгуулах.
47.2Энэ хуулийн 47.1.1-д заасан аргыг хэрэглэхдээ зөвхөн нээлттэй дуудлага худалдааны хэлбэрээр явуулна.
47.3Дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт зохион байгуулах журмыг Төрийн өмчийн хороо батална.
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
48 дугаар зүйлДуудлага худалдааны журам
48.1Дуудлага худалдааны аргыг дараах тохиолдолд хэрэглэнэ:
48.1.1гэрээ шууд байгуулах болон уралдаант шалгаруулалт явуулахаас бусад тохиолдолд өмчийг бусдад ашиглуулах, шилжүүлэх бол;
48.1.2дуудлага худалгааны аргыг хэрэглэхээр хуульд заасан бол.
48.2Дуудлага худалдаа явуулах шийдвэрийг энэ хуулийн 29.1, 34.2-т заасан этгээд гаргах ба тус шийдвэрт дуудлага худалдаа зохион байгуулах этгээдийг тодорхой заана.
48.3Дуудлага худалдаа явуулах тухай зар мэдээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын болон тухайн өмчийн эзэмшигч байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.
48.4Санал хүлээн авах хугацааг зар мэдээг гаргасан өдрөөс хойш 14-өөс доошгүй хоног байхаар тогтоох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны зар мэдээг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
48.5Энэ хуулийн 48.3-т заасан зар мэдээнд шилжүүлэх, ашиглуулах эд хөрөнгө, түүний зориулалт, эд хөрөнгийн үнэ, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт, эд хөрөнгийг худалдах доод үнэ, эд хөрөнгө, ажил, үйлчилгээний нөхцөл, онцлогтой холбогдох бусад болон гэрээний төслийн талаарх мэдээлэл, дуудлага худалдаа явуулах хугацаа, хураамж, дэнчин болон бусад нөхцөлийг тусгасан байна.
48.6Дуудлага худалдааны зар мэдээг олон нийтэд мэдээлснээс хойш сонирхогч аливаа этгээд зохион байгуулагчийн тогтоосон газар, цагт ашиглуулах, шилжүүлэх хөрөнгийг шалган үзэж, гэрээний нөхцөл, саналтай танилцаж болно.
48.7Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөд үзлэг, тооллого хийх бөгөөд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах, хөрөнгийг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хамгаалалтыг этгээд хариуцах этгээдийг тухайн хөрөнгийг эзэмшигч томилно.
48.8Дуудлага худалдаа зохион байгуулах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд орлогыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
48.9Дуудлага худалдааны тайланг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж, холбогдох баримт материалыг зохих журмын дагуу архивд шилжүүлнэ.
48.10Дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн талаар энэ хуулийн 77.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд оруулж, хөрөнгийн эрх шилжилтийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
49 дүгээр зүйлДуудлага худалдааны доод үнэ
49.1Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтална.
49.2Дуудлага худалдааны доод үнийг тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг харгалзан тогтоох бөгөөд төрийн өмчийн хөрөнгөд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгөд Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрлийг авна.
49.3Дуудлага худалдааг дахин зарлах тохиолдолд доод үнийг шинээр тогтоох бөгөөд хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг анхны дуудлага худалдааны доод үнийн 50 хүртэл хувиар багасган тогтоож болно.
50 дугаар зүйлХураамж, дэнчин тогтоох
50.1Энэ хуулийн 29.1, 34.2-т заасан этгээд дуудлага худалдааны хураамж болон дэнчингийн хэмжээг тогтооно.
50.2Дуудлага худалдааны хураамжийн хэмжээг тухайн эд хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийн 10 хүртэлх хувиар тогтоож болно.
50.3Дуудлага худалдааны дэнчинд төлөх мөнгөн дүнг тухайн эд хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийн 20 хүртэлх хувиар тогтооно.
50.4Дуудлага худалдаанд ялагч болсон этгээд гэрээг тогтоосон хугацаанд байгуулаагүй, байгуулахаас татгалзсан, эсхүл гэрээний үүргийг гүйцэтгэх баталгааг гаргаж чадаагүй тохиолдолд дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй.
51 дүгээр зүйлДуудлага худалдааг зохион байгуулах
51.1Дуудлага худалдааг танхим, эсхүл цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулна.
51.2Оролцогчид дуудлага худалдаанд биечлэн оролцох боломжтой нөхцөлд дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж болно.
51.3Танхимаар зохион байгуулах дуудлага худалдаанд оролцогчид биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж, үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлэх замаар оролцоно.
51.4Дуудлага худалдаанд оролцогчийн санал дуудлага худалдааны дүн гартал хүчинтэй гэж тооцогдох ба дуудлага худалдаанд ялагчийн үнийн саналыг гэрээ байгуулах хүртэл хүчинтэй гэж үзнэ.
51.5Цахим хэлбэрээр явуулах дуудлага худалдаанд оролцогчид харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан дуудлага худалдаа зохион байгуулагчтай холбогдож, саналаа гаргана. Дуудлага худалдаанд оролцогчийн үнийн санал бусад оролцогчид нэгэн зэрэг ил харагдах боломжтой байна.
52 дугаар зүйлДуудлага худалдааны үр дүнг батлах
52.1Танхимын хэлбэрээр зохион байгуулсан дуудлага худалдааны ялагч ба хоёр дахь дээд үнийн санал гаргасан оролцогчийн үнийн санал, бүртгэлийн дугаарыг дуудлага худалдааны ялагч тодормогц нээлттэй зарлан мэдэгдэнэ.
52.2Цахим дуудлага худалдааны үр дүнг ялагч тодормогц бүх оролцогчид болон олон нийтэд харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан тэр даруй мэдэгдэнэ.
52.3Дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан этгээд дуудлага худалдааны үр дүнг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор дуудлага худалдааг хүчинтэй эсэхийг баталгаажуулна.
52.4Дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулсан шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн нэр, ялсан үнийн санал болон хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн этгээдийн нэрийг үнийн саналын хамт тусгана.
52.5Дараах тохиолдолд дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзаж, энэ тухай зарлана:
52.5.1оролцогчид хөтлөгчийн зааварчилгааг дагаагүй, дуудлага худалдааны дэг, журам зөрчсөн нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн бол;
52.5.2дуудлага худалдааны үеэр оролцогчид өөр хоорондоо хуйвалдсан, түүнтэй төсөөтэй үйлдэл гаргасан бөгөөд энэ нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн болох нь илэрсэн бол;
52.5.3дуудлага худалдааг зохион байгуулах этгээд, эсхүл дуудлага худалдааны хөтлөгч нь дуудлага худалдаа явуулах дэг, журмыг зөрчсөн нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн бол;
52.5.4дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд оролцох эрхгүй этгээд бол.
52.6Дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзах шийдвэрт шалтгааныг тодорхой тусгана.
53 дугаар зүйлДуудлага худалдааг дахин зарлах
53.1Дуудлага худалдааг дараах тохиолдолд дахин зарлана:
53.1.1хоёроос доош оролцогч бүртгүүлсэн, эсхүл дуудлага худалдаанд оролцсон;
53.1.2хоёроос доош санал ирсэн, эсхүл шаардлага хангасан санал ирээгүй;
53.1.3энэ хуулийн 54.4-т заасан нөхцөл бий болсон;
53.1.4дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзах шийдвэр гарсан бол.
54 дүгээр зүйлДуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах
54.1Энэ хуулийн 29.1, 34.2-т заасан этгээд нь ялагчтай гэрээ байгуулах хугацааг дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулснаас хойш нэг сараас илүүгүй байхаар тогтооно. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд гэрээ байгуулах хугацааг мөн хугацаагаар нэг удаа сунгаж болно.
54.2Ялагч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа гаргаж чадаагүй бол хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар баталгаажуулж, гэрээ байгуулах саналыг гаргана.
54.3Энэ хуулийн 54.2-т заасны дагуу хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар баталгаажуулсан бол гэрээг нэг сарын дотор байгуулна.
54.4Хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан бол дуудлага худалдааг дахин зарлана.
54.5Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
55 дугаар зүйлУралдаант шалгаруулалтын журам
55.1Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэхэд тусгай болзол, шаардлагыг тогтоох бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
55.2Уралдаант шалгаруулалт явуулах шийдвэрийг энэ хуулийн 29.1, 34.2-т заасан этгээд гаргах ба тус шийдвэрт уралдаант шалгаруулалт зохион байгуулах этгээдийг тодорхой заана.
55.3Уралдаант шалгаруулалтын зар мэдээг шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ.
55.4Уралдаант шалгаруулалтын зар мэдээнд энэ хуулийн 48.5-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана:
55.4.1уралдаант шалгаруулалтын шалгуур үзүүлэлт;
55.4.2хөрөнгийн цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих тусгай болзол, шаардлага;
55.4.3уралдаант шалгаруулалтад оролцогчийг урьдчилан бүртгэх хугацаа;
55.4.4уралдаант шалгаруулалтын төслийг ирүүлэх эцсийн хугацаа;
55.4.5гэрээний ерөнхий нөхцөл;
55.4.6дэнчин, хураамжийн хэмжээ.
55.5Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийг удирдах үйл ажиллагааг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр уралдаант шалгаруулалт явуулж болно.
55.6Энэ хуулийн 48.5, 48.6, 48.7, 48.8, 48.9, 48.10, 51.3, 51.5-д заасан журам уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад нэгэн адил үйлчилнэ.
55.7Уралдаант шалгаруулалтын доод үнэ болон хураамж, дэнчинг энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.
56 дугаар зүйлУралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөл
56.1Уралдаант шалгаруулалтаар төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэхэд дараах нэмэлт нөхцөл тогтоож болно:
56.1.1хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийх;
56.1.2эд хөрөнгийг тусгай зориулалтаар ашиглах үүрэг хүлээлгэх;
56.1.3ажилтнуудыг тогтвортой ажиллуулах;
56.1.4шинэ ажлын байр бий болгох;
56.1.5тогтоосон шаардлагад нийцсэн техникийн, санхүүгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах;
56.1.6байгаль орчныг хамгаалах шаардлагыг биелүүлэх;
56.1.7тухайн бүс, орон нутгийн иргэдэд шаардлагатай нийтийн үйлчилгээг хүргэх;
56.1.8уралдаант шалгаруулалт явуулах шийдвэр гаргасан этгээдээс тогтоосон бусад нэмэлт нөхцөл.
57 дугаар зүйлУралдаант шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулах
57.1Төрийн болон орон нутгийн өмчийг уралдаант шалгаруулалтаар ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээд ялагчтай гэрээ байгуулна.
57.2Уралдаант шалгаруулалтын ялагчтай байгуулах гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
57.2.1үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр хөрөнгө оруулж, технологийг шинэчлэх замаар хуулийн этгээдийн үр ашгийг дээшлүүлэх;
57.2.2хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нийгэм, бүс, орон нутгийн хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах;
57.2.3менежментийн гэрээг хэрэгжүүлэгч этгээдээс үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлт, менежментийн гэрээ хэрэгжүүлэгч этгээдийн цалин хөлс, урамшуулал;
57.2.4гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөс шилжүүлэн өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
57.2.5гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, барьцаалах хөрөнгө
57.3Менежментийн гэрээгээр ажиллах этгээд нь гэрээнд заасан бол өөрийн багийг бүрдүүлж болно.
58 дугаар зүйлГэрээ шууд байгуулах журам
58.1Гэрээ шууд байгуулах аргыг дараах тохиолдолд хэрэглэнэ:
58.1.1төрийн өмчийг төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит компанид шилжүүлэх, ашиглуулах бол;
58.1.2орон нутгийн өмчийг тухайн орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага, орон нутгийн өмчит компанид шилжүүлэх, ашиглуулах бол;
58.1.3дуудлага худалдааг дахин зарласан боловч ялагч тодроогүй бол;
58.1.4уралдаант шалгаруулалтын тусгай болзол, шаардлага болон нэмэлт нөхцөлийг бууруулж, дахин зарласан боловч ялагч тодроогүй бол;
58.1.5гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхээр хуульд заасан бол.
58.2Энэ хуулийн 58.1.3, 58.1.4-т заасан тохиолдолд гэрээ шууд байгуулах зарлалыг тухайн төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч байгууллагын цахим хуудсанд зарлан нийтэлнэ.
58.3Сонирхогч этгээд нь гэрээ шууд байгуулах зарлалыг байршуулсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хэлэлцээнд орох сонирхлоо илэрхийлэх бөгөөд сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаанаас хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцээг сонирхогч этгээдтэй нэгэн зэрэг хийнэ.
58.4Энэ хуулийн 58.3-т заасан хэлэлцээнд оролцсон сонирхогч этгээдээс гаргасан хамгийн сайн үнийн саналыг үндэслэн тухайн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэр гаргана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО, ТАЙЛАН
59 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл
59.1Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг нэгдсэн болон дагнасан бүртгэл гэж ангилна.
59.2Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн бүртгэл нь дараах өмчийн бүртгэлээс бүрдэнэ:
59.2.1төрийн нийтийн өмчийн бүртгэл;
59.2.2төрийн тусгайлсан өмчийн бүртгэл;
59.2.3орон нутгийн өмчийн бүртгэл.
59.3Төрийн нийтийн өмчийн анхан шатны бүртгэлийг тухайн салбарыг хариуцсан төрийн байгууллага, нэгтгэсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо хөтөлнө.
59.4Төрийн тусгайлсан өмчийн анхан шатны бүртгэлийг өмчийн эзэмшигч, нэгтгэсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо хөтөлнө.
59.5Орон нутгийн өмчийн анхан шатны бүртгэлийг өмчийн эзэмшигч, нэгтгэсэн бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
59.6Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна оршиж байгаа төрийн өмчийн анхан шатны бүртгэлийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар хөтөлнө.
59.7Төрийн нууцад хамаарах өмчийн бүртгэлийг энэ хуулийн 3.5-д заасан журмаар эрх олгосон этгээд хөтөлнө.
59.8Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл хөтлөх журмыг Төрийн өмчийн хороо батална.
59.9Төрийн нийтийн болон төрийн тусгайлсан өмчийн төрлөөр дагнасан бүртгэлийг хөтөлж болно.
59.10Төрийн болон орон нутгийн өмчийн дагнасан бүртгэлийн ангилал, код, маягтын загварыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрлийг үндэслэн Төрийн өмчийн хороо батална.
60 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийн дагнасан бүртгэл
60.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнийг бусдад ашиглуулах, шилжүүлэх болон холбогдох гэрээ хэлцэлд хяналт тавих, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн дагнасан бүртгэлийг хөтөлнө.
60.2Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн дагнасан бүртгэлийг өмчийн эзэмшигч хөтөлнө.
60.3Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгтгэсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгтгэсэн бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
60.4Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд дараах мэдээллийг тусгана:
60.4.1үл хөдлөх эд хөрөнгө, түүний зориулалт;
60.4.2үл хөдлөх эд хөрөнгийн хөдөлгөөн, эзэмшигчийн мэдээлэл;
60.4.3үл хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, дамжуулан ашиглуулах болон шилжүүлэх гэрээ, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр, мэдэгдэл, бусад гэрээ;
60.4.4бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч ашиглаж байгаа бол холбогдох шийдвэр, гэрээ;
60.4.5үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан, дулаан ашиглалтын талаарх мэдээлэл;
60.4.6хуульд заасан бусад.
60.5Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх бол Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрлийг авсан байна.
60.6Өмчийн эзэмшигч нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний талаарх мэдээллийг гэрээ байгуулсан, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш ажлын таван өдрийн дотор нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, холбогдох өөрчлөлтийг оруулах үүрэгтэй.
61 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн тооллого
61.1Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого нь төрийн өмчийн тооллого, орон нутгийн өмчийн тооллого, дагнасан тооллогоос бүрдэнэ.
61.2Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогыг тухайн өмчийн бүртгэл дээр үндэслэн явуулна.
61.3Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн тооллогыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
61.3.1төрийн нийтийн өмчийн нэгдсэн тооллого;
61.3.2төрийн тусгайлсан өмчийн нэгдсэн тооллого;
61.3.3орон нутгийн өмчийн нэгдсэн тооллого.
61.4Энэ хуулийн 61.3.1-д заасан тооллогыг дөрвөн жил тутам тухайн өмчийг харьяалах төрийн байгууллагатай хамтран холбогдох хуульд заасны дагуу Төрийн өмчийн хороо зохион байгуулна.
61.5Энэ хуулийн 61.3.2-т заасан тооллогыг дөрвөн жил тутам Төрийн өмчийн хороо зохион байгуулж, тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
61.6энэ хуулийн 61.3.3-т заасан тооллогыг хоёр жил тутам Засаг даргын шийдвэрийн дагуу Орон нутгийн өмчийн газар зохион байгуулж, тайланг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.
62 дугаар зүйлДагнасан тооллого
62.1Дагнасан тооллогыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
62.1.1төрийн нийтийн өмчийн тодорхой төрлийн дагнасан тооллого;
62.1.2төрийн тусгайлсан өмчийн тодорхой төрлийн дагнасан тооллого;
62.1.3тодорхой салбарт ашиглагдах төрийн болон орон нутгийн өмчийн дагнасан тооллого.
62.2Энэ хуулийн 62.1.1, 62.1.2-т заасан дагнасан тооллогыг Засгийн газрын шийдвэрээр, энэ хуулийн 62.1.3-т заасан дагнасан тооллогыг Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр тухай бүр зохион байгуулна.
62.3Тооллогын зохион байгуулалтыг улсын хэмжээнд Төрийн өмчийн хороо, орон нутгийн хэмжээнд Орон нутгийн өмчийн газар хариуцна.
62.4Дагнасан тооллогыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий туслах төлөөлөгчийг орон нутагт, эсхүл тодорхой салбарт Төрийн өмчийн хороо томилон ажиллуулж болно.
62.5Засгийн газар энэ хуулийн 62.1.1-д заасан тооллогын дүнг тухай бүр Улсын Их Хуралд хүргүүлнэ.
63 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн тооллогын журам
63.1Төрийн нийтийн өмчийн тооллого хийх нийтлэг журмыг хуульд заасан холбогдох байгууллагын саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо батална.
63.2Төрийн нийтийн өмчөөс бусад төрийн болон орон нутгийн өмчийн тооллогыг дараах журмаар явуулна:
63.2.1.төрийн болон орон нутгийн байгууллагын өмчийн тооллого;
63.2.2төрийн болон орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллагын өмчийн тооллого;
63.2.3төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасны тооллого.
64 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын өмчийн тооллого
64.1Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын удирдлага өмчийн тооллогыг дараах хугацаанд явуулж улирал, жилийн тайлан тэнцэлд тусгах үүрэгтэй:
64.1.1үндсэн хөрөнгө, дуусаагүй хөрөнгө оруулалт болон барилга угсралтын ажил, их засварын зардлын тооллогыг жил тутам хийж, тайланг тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн дотор;
64.1.2түүхий эд, материал, түлш, сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, сав, баглаа боодлын тооллогыг хагас жил тутам гүйцэтгэж, тайланг тухайн оны 06 дугаар сарын 01, 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор;
64.1.3дуусаагүй үйлдвэрлэл, өөрийн үйлдвэрийн хагас боловсруулсан зүйл, үнэт цаасны тооллогыг улиралд тутам хийж, тайланг улирлын сүүлийн сарын 25-ны өдрийн дотор;
64.1.4мөнгөн хөрөнгийн тооллогыг сар бүр хийж, тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор
64.1.5мал, амьтны тооллогыг жил тутам хийж, тайланг тухайн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
64.1.6бүх төрлийн харилцах дансны хуулгыг тухай бүр нь авч, дансны гүйлгээг шалгаж, улирал бүрийн дансны үлдэгдлийг баталгаажуулах;
64.1.7гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас хөрөнгөд хохирол учирсан, эсхүл хөрөнгийг солих бол хэсэгчилсэн тооллогыг тухай бүр.
64.2Төрийн болон орон нутгийн өмчит компани нь хөрөнгийн дотоодын тооллогоор дутагдсан, илүүдсэн хөрөнгө болон цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийг тооцож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
65 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасны тооллого
65.1Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлага тухайн компанийн хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасны тооллогыг дараах хугацаанд тогтоосон аргачлалын дагуу хийнэ:
65.1.1нээлттэй хувьцаат компанийн эзэмшлийн хувийг тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн дотор, сүүлийн зургаан сарын зах зээлийн жигнэсэн дундаж үнэд тулгуурлан;
65.1.2хаалттай хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн хувийг тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн дотор, хувьцааны үнэлгээний аргад тулгуурлан.
65.2Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцааны үнэлгээг хийхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2-т заасан журам, аргачлалыг баримтална.
66 дугаар зүйлТооллогын комисс, түүний эрх, үүрэг
66.1Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага, компанийн удирдлага тооллого эхлэхээс өмнө Тооллогын комисс байгуулна.
66.2Тооллогын комисс байгуулах шийдвэрт тооллого эхлэх, дуусах хугацааг тооллого явуулах салбар, нэгж бүрээр заасан байна.
66.3Тооллогын комисс дараах эрхтэй:
66.3.1тооллого явуулахын өмнө эд хариуцагчаас хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтыг нягтлан бодогчид бүрэн шилжүүлсэн эсэх баталгааг гаргуулан авах ба нягтлан бодогч уг баримтыг хүлээн авсан эсэхийг шалгах;
66.3.2тооллого явуулахын өмнө хариуцагчийн хариуцаж байгаа бараа материалын үнэ бүхий зүйл, мөнгөн касс, агуулахыг лацдаж ломбодох болон харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдээс шаардах;
66.3.3тооллогын явцад түүхий эд, бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгохыг бүрэн зогсоох, байгууллагын хэвийн ажиллагааг хангах зорилгоор Тооллогын комиссын хяналт дор зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалыг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрөх.
66.4Тооллогын комисс дараах үүрэгтэй:
66.4.1хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;
66.4.2тоолсон хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн жишиг үнэтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;
66.4.3агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, өмнөх тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тооллогын явцад шалгаж, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
66.4.4Тооллогын комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;
66.4.5эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр авсан, эсхүл доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг гаргаж, авах арга хэмжээний талаарх санал гаргах.
66.5Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчийн ерөнхий буюу ахлах нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш ажлын таван өдрийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж, дансны үлдэгдлийг тулган шалгана.
67 дугаар зүйлХөрөнгийн үнэлгээ
67.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бүрийн үнэлгээг бүртгэлд тусгасан байна.
67.2Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч болон эзэмшигч нь дараах ажиллагааг хэрэгжүүлэхийн өмнө тухайн хөрөнгөнд үнэлгээ хийлгэх үүрэгтэй:
67.2.1хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх бол;
67.2.2компани, санд хувь нийлүүлэх, хөрөнгө оруулах бол;
67.2.3бусад этгээдээс тухайн өмчид хөрөнгө оруулах бол;
67.2.4төрийн өмчийн компанийн хувьцааг нийтэд санал болгох бол;
67.2.5хохирол арилгуулах, нэхэмжлэх бол;
67.2.6авлагад тооцож хөрөнгө хүлээн авах, өглөгөд тооцож хөрөнгө шилжүүлэх бол;
67.2.7барьцаалуулах бол;
67.2.8солилцох бол;
67.2.9хуульд заасан бусад.
67.3Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага нь дараах тохиолдолд эд хөрөнгийн үнэлгээг хийлгэж болно:
67.3.1тухайн хөрөнгийн бүртгэлийн үнэ зах зээлийн үнээс материаллаг хэмжээний зөрүүтэй болсон бол;
67.3.2ашиглалтын хугацаа дуусаж үлдэгдэл өртөггүй болсон боловч цаашид ашиглах боломжтой үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнийг тогтоох бол;
67.3.3хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусаагүй боловч цаашид ажлын хэрэгцээ шаардлага хангахгүй, эсхүл ашиглах боломжгүй болсон бол;
67.3.4шаардлагатай бусад.
67.4Үл хөдлөх эд хөрөнгө, түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгалт зүйл, биет болон биет бус хөрөнгө, хязгаарлагдмал эрхээс бусад дараах хөрөнгийн үнийг тухайн байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо шинэчлэн тогтоож болно:
67.4.1ашиглалтын хугацаа дуусаж үлдэгдэл өртөггүй болсон боловч цаашид ашиглах боломжтой хөдлөх хөрөнгө;
67.4.2акталсан боловч бусдад худалдах боломжтой хөрөнгө.
67.5Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн үнэлгээг хийхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2-т заасан журам, аргачлалыг баримтална.
68 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийг магадлах ажиллагаа
68.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэхээс өмнө төрийн болон орон нутгийн хэрэгцээнд шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилгоор магадлах ажиллагаа хийнэ.
68.2Магадлах ажиллагаа дараах тохиолдолд хийхгүй байж болно:
68.2.1төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, эсхүл улс орны эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэх бол;
68.2.2тухайн бүс, орон нутгийн бизнесийн орчныг хөгжүүлэхэд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарлагдмал эрхээр ашиглуулах шаардлагатай болсон бол;
68.2.3үл хөдлөх эд хөрөнгийг нийтийн хэрэгцээний шугам сүлжээний ажил, улсын болон орон нутгийн чанартай авто замын ажилд ашиглуулж байгаа бол;
68.2.4үл хөдлөх эд хөрөнгөд сервитутын эрх үүсгэж байгаа бол.
68.3Магадлах ажиллагааг дараах байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг хэрэгжүүлнэ:
68.3.1төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч;
68.3.2хот төлөвлөлтийн болон газар зохион байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа нэгжийн нутгийн захиргааны байгууллага;
68.3.3Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар;
68.3.4шаардлагатай бусад.
68.4Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч нь магадлах ажиллагаа хийх тухай мэдэгдэл гаргаж нийтэд мэдээлнэ. Магадлах ажиллагааг эхлүүлэхээс өмнө ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах тухай хүсэлтийг мэдэгдэлд хавсаргана.
68.5Сонирхогч этгээдээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах хүсэлт хүлээн авах хугацааг энэ хуулийн 68.4-т заасан мэдэгдлийг нийтлүүлсэн өдрөөс хойш ажлын 15 хүртэл өдөр байхаар тогтооно.
68.6Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт нь бусад этгээдээс ирүүлсэн хүсэлтээс давуу эрхтэйд тооцогдоно.
68.7Үл хөдлөх эд хөрөнгийн магадлах ажиллагаа хийх журмыг Төрийн өмчийн хороо батална.
69 дүгээр зүйлЭд хөрөнгийг ашиглах боломжгүй болсонд тооцох
69.1Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дараах тохиолдолд ашиглах боломжгүй болсонд тооцно:
69.1.1ашиглалт, эдэлгээний хугацаа дууссан, цаашид ашиглах, хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй, эсхүл ашиглалт, хадгалалтын өндөр зардал гарах болсон;
69.1.2иргэний гүйлгээнд оруулахыг хуулиар хориглосон;
69.1.3үндэсний, олон нийтийн болон хувь хүний аюулгүй байдалд илт ноцтой сөрөг нөлөө үзүүлэх шинжтэй болсон;
69.1.4ашиглалт, эдэлгээний хугацаа дуусаагүй боловч цаашид ашиглах, хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй болох нь тогтоогдсон, эсхүл ашиглалт, хадгалалтын өндөр зардал гарах болсон;
69.1.5ашиглалт, эдэлгээний хугацаа дуусаагүй боловч төрийн болон орон нутгийн байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангахгүй болсон;
69.1.6бүрэн болон хэсэгчлэн устсан, гэмтсэн, тоногдсон, муудсан, хулгайд алдагдсан зэрэг шалтгааны улмаас ашиглах, хэрэглэх, эсхүл бусдад ашиглуулах, шилжүүлэх боломжгүй болсон.
69.2Төрийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсонд тооцож, данс бүртгэлээс хасах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтны саналыг, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо, орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эзэмшлийн хөрөнгийн хувьд Орон нутгийн өмчийн газар зөвшөөрөл олгоно.
69.3Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 69.1.1, 69.1.2, 69.1.3, 69.1.4, 69.1.5-д заасан үндэслэлээр өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, газар ашиглах эрх болон тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс бусад эд хөрөнгийг ашиглах боломжгүйд тооцож данс, бүртгэлээс хасах шийдвэрийг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн санал, эсхүл тооллогын комиссын дүгнэлтийг үндэслэн гаргана.
69.4Энэ хуулийн 69.1.6-д заасан үндэслэлээр эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол буруутай этгээдийг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
69.5Эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсонд тооцох шийдвэрт тухайн хөрөнгийн тодорхойлолт, шийдвэр гаргасан үндэслэл болон бусдад шилжүүлэх, устгах хэлбэрийг тодорхой тусгаж, шаардлагатай бусад мэдээллийг хавсаргана.
70 дугаар зүйлАшиглах боломжгүй хөрөнгийг данс, бүртгэлээс хасах
70.1Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон хөрөнгийг бусдад шилжүүлсэн, устгасан, сэлбэгээр ашиглах болсон, барилга байгууламжийг нурааж буулгасан тухай тэмдэглэгээг холбогдох бүртгэлд хийж, данс, бүртгэлээс хасна.
70.2Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон эд хөрөнгийг устгах, нурааж буулгах ажиллагааг боломжит хамгийн бага зардлаар, хүн, мал, амьтны эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр гүйцэтгэнэ.
70.3Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон эд хөрөнгийг устгах, данс, бүртгэлээс хасах журмыг Төрийн өмчийн хороо батална.
70.4Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай зэвсэглэл, тусгай хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсонд тооцож, эд хөрөнгийг устгах, данс, бүртгэлээс хасах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
70.5Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг нурааж буулгах, данс, бүртгэлээс хассан нь газар эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгох, эсхүл зориулалтыг өөрчлөх үндэслэл болохгүй.
70.6Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэр, энэ хуулийн 69.2-т заасан эд хөрөнгийг холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр данс, бүртгэлээс хасахыг хориглоно.
71 дүгээр зүйлТөлөвлөгөө, тайлан, мэдээ гаргах
71.1Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага нь өмчийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийн удирдлагын стратегийг тодорхойлсон өмчийн ашиглалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
71.2Энэ хуулийн 71.1-д заасан өмчийн ашиглалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, заавар болон төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлж дүгнэх журмыг Төрийн өмчийн хороо батална.
71.3Төрийн болон орон нутгийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллага энэ хуульд заасан, төрийн болон орон нутгийн өмчит компани нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуульд заасан холбогдох мэдээ, тайланг батлагдсан маягт, зааврын дагуу тухай бүр, санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу, эд хөрөнгийн удирдлагын жилийн тайланг дараа жилийн эхний улиралд багтаан тайлагнах үүрэгтэй.
71.4Төрийн өмчийн хороо дараах нэгтгэсэн тайланг гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:
71.2Төрийн өмчийн хороо дараах нэгтгэсэн тайланг гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:
71.2.1төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчийн санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгтгэсэн тайланг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналын хамт дараа жилийн эхний улиралд багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;
71.2.2төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг жил бүр гаргаж, дараа жилийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт;
71.2.3Засгийн газрын хэлэлцсэн төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт.
71.3Засгийн газар энэ хуулийн 71.2.2-т заасан нэгдсэн тайланг Үндэсний аудитын газрын дүгнэлтийн хамт Төсвийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өргөн мэдүүлэх хугацаанд Улсын Их Хуралд хүргүүлнэ.
71.4Орон нутгийн өмчийн газар нь аймаг, нийслэлийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, дараа жилийн эхний улиралд багтаан Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.
71.5Өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланд төрийн болон орон нутгийн өмчийн өөрчлөлт, хөдөлгөөн, өмчийн удирдлагын хэрэгжилтийн байдал, өмчийн ашиглалтын менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн талаарх нэгдсэн мэдээллийг тусгасан байна.
71.6Өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, харьяа орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын цахим хуудсанд тус тус байршуулна.
71.7Өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланд тавигдах шаардлага, тайлагнах журмыг Засгийн газар, орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланд тавигдах шаардлага, тайлагнах журмыг Төрийн өмчийн хороо батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХЯНАЛТ
72 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хяналт
72.1Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт нь өмчлөгчийн хяналт, төрийн хяналт болон өмчийн эзэмшигчийн дотоодын хяналтаас тус тус бүрдэнэ.
72.2Төрийн өмчийн өмчлөгчийн хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн өмчийн өмчлөгчийн хяналтыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
72.3Төрийн хяналтыг энэ хуульд заасан журмын дагуу Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлнэ.
72.4Төрийн аудитын байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн төрийн хяналтыг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
73 дугаар зүйлӨмчлөгчийн хяналт
73.1Энэ хуулийн 72.2-т заасан этгээд нь өмчлөгчийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
73.1.1төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллогын дүн, тайлан, мэдээтэй танилцах, үүрэг чиглэл өгөх;
73.1.2төрийн болон орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын үр дүн, эд хөрөнгийн удирдлагын талаар гаргасан шийдвэр, гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулсан, дүгнэсэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх;
73.1.3өмчийн чиглэлээр хэрэгжүүлсэн төрийн болон дотоод хяналт шалгалт, аудитын тайлан, зөрчил, дутагдлыг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтэй танилцах, үүрэг чиглэл өгөх;
73.1.4нээлттэй сонсгол зохион явуулах;
73.1.5хуульд заасан бусад.
73.2Өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэгч нь шаардлагатай бол дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно:
73.2.1төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдээс хөрөнгө олж авсан, өмчийг ашиглуулж, шилжүүлсэн шийдвэр, өмчийн удирдлагыг хэрэгжүүлсэнтэй холбоотой бусад баримт бичиг, мэдээлэлтэй танилцах, асуулга, асуулт тавих;
73.2.2энэ хуулийн 73.2.1-д заасан этгээдийн холбогдох бүртгэлд оруулсан мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлах зорилгоор газар дээр нь үзлэг, шалгалт хийх;
73.2.3холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өгөх.
73.2.4хуульд заасан бусад.
73.3Энэ хуулийн 73.2-т заасан этгээдээс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хяналт тавих, холбогдох тайлан, мэдээллээр хангах үүргийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хариуцна.
74 дүгээр зүйлТөрийн хяналт
74.1Энэ хуулийн 72.3-т заасан этгээд нь төрийн болон орон нутгийн өмчийг удирдах, өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасны дагуу дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
74.1.1төлөвлөгөөт;
74.1.2төлөвлөгөөт бус;
74.1.3урьдчилан сэргийлэх;
74.1.4гүйцэтгэлийн.
74.2Төлөвлөгөөт хяналт шалгалтыг Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ.
74.3Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ хуульд заасан хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлын шалтгааныг тогтоох, эсхүл өмчийг удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу явуулна.
74.4Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, ашиглалт, хамгаалалтад учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор явуулна.
74.5Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.
74.6Энэ хуулийн 74.1-д заасан хяналт шалгалтыг Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий бусад байгууллагатай хамтран хийж болно.
74.7Төсвийн аудит, хяналт шалгалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 11.1.11, 12.1.6-д заасны дагуу хэрэгжүүлнэ.
74.8Өмчийн эзэмшигч нь энэ хуулийн 74.7-д заасан төсвийн аудит, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.
74.9Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
74.9.1нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон өмчийн харилцаатай холбоотой санхүүгийн баримтад иж бүрэн хяналт шалгалт хийх;
74.9.2хөрөнгөд үзлэг, шалгалт хийх;
74.9.3өмчийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлэх;
74.9.4хяналт шалгалтын явцад илэрсэн төлбөр, хохирлыг нөхөн төлүүлэхээр акт тавих, шүүхэд нэхэмжлэх гаргах хүрээнд холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
74.9.5эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, төлөвлөгөөгүй олж авсан хөдлөх эд хөрөнгийг хураан авч, битүүмжлэх;
74.9.6шаардлагатай тохиолдолд хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх шийдвэрийн биелэлтийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хяналт шалгалт хийж дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх;
74.9.7зөрчил, дутагдал гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
74.9.8шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
74.9.9шалгалтын дүн, авсан арга хэмжээний талаар гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд мэдэгдэх;
74.9.10хураан авсан хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих;
74.9.11хуульд заасан бусад.
74.10Улсын байцаагч нь төрийн болон орон нутгийн өмчит компанид зөвхөн энэ хуулийн 74.9.3, 74.9.4, 74.9.7-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
74.11Улсын байцаагч нь өөрийн хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлагын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцна.
74.12Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй нь холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
74.13Улсын байцаагч нь энэ хуулийн 74.9.3-т заасан албан шаардлагын биелэлтийг шалгах, энэ хуулийн 75.9.7-д заасан саналын шийдвэрлэлтийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
74.14Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид хяналт шалгалтын талаарх тайлан, мэдээг дараа жилийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
74.15Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчийн эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалттай холбоотой дараах үүргийг хүлээнэ:
74.15.1улсын байцаагч хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрэн хангаж ажиллах;
74.15.2улсын байцаагчийн албан үүрэгт хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөхгүй байх;
74.15.3хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг цахим болон цаасан хэлбэрээр бүрэн гаргаж өгөх.
75 дугаар зүйлДотоодын хяналт
75.1Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчийн дотоодын хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
75.1.1өмчийн эзэмшигч өөрийн үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасан журмаар;
75.1.2төрийн байгууллага, орон нутгийн нэгжийн удирдлага нь өөрийн харьяа байгууллага, хуулийн этгээдийн эд хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд.
75.2Өмчийн эзэмшигчийн хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус Өмч хамгаалах байнгын зөвлөл ажиллана.
75.3Өмч хамгаалах байнгын зөвлөлийг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр удирдах албан тушаалтан ахалж, ерөнхий нягтлан бодогч, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, технологич зэрэг хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
75.4Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг Төрийн өмчийн хороо батална.
75.5Энэ хуулийн 75.1.2-т заасан хяналт шалгалтын тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газарт хүргүүлнэ.
75.6Өмчийн эзэмшигч нь дотоодын хяналтыг жил бүр зохион байгуулж, тайланг баталгаажуулан тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор мэдээллийн санд оруулна
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦАХИМ СИСТЕМ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН САН
76 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн цахим систем
76.1Төрийн болон орон нутгийн өмчийн цахим систем /цаашид “Өмчийн цахим систем” гэх/ гэж төрийн болон орон нутгийн өмчийн талаарх өгөгдөл, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хайлт хийх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг ойлгоно.
76.2Төрийн өмчийн хороо нь өмчийн цахим системийн үйл ажиллагааг хариуцан хөтлөх, хөгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар болон аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
76.3Өмчийн цахим систем нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.3-т заасан үндсэн системээр дамжуулж, бусад нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй холбогдоно.
76.4Өмчийн цахим системийн ашиглалтын болон мэдээллийн санг хөтлөх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах, нууцлал, аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.
76.5Өмчийн цахим систем, төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн сан /цаашид “Өмчийн мэдээллийн сан” гэх/-г Үндэсний дата төвд байршуулна
77 дугаар зүйлӨмчийн мэдээллийн сан
77.1Өмчийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, бүртгэл, тооллого, өмчийн эзэмшигч, өмчийн хөдөлгөөн, энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан тайлан, дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтад оруулах хөрөнгийн талаарх мэдээллийг төвлөрүүлнэ.
77.2Өмчийн мэдээллийн сан нь төрөлжсөн мэдээллийн санд хамаарна.
77.3Өмчийн мэдээллийн санд мэдээллийг төрийн болон орон нутгийн өмчийн тайлан, өмчийн эзэмшигчид холбогдох хөрөнгийн мэдээлэл, бусдад ашиглуулах, шилжүүлэх хөрөнгийн мэдээлэл гэсэн төрлөөр ангилан тусгана.
77.4Төрийн болон орон нутгийн өмчийн тайланд дараах мэдээллийг тусгана:
77.4.1төрийн нийтийн өмч, тусгайлсан өмч, орон нутгийн өмчийн нэгдсэн тооллогын дүнгийн талаарх тайлан;
77.4.2жил тутмын төрийн тусгайлсан өмчийн төлөв байдлын тайлан;
77.4.3жил тутмын орон нутгийн өмчийн төлөв байдлын тайлан;
77.4.4төрийн болон орон нутгийн өмчийн өөрчлөлт, хөдөлгөөний тайлан;
77.4.5энэ хуулийн 73.1, 74.1, 75.1-д заасан хяналт шалгалтын тайлан.
77.5Өмчийн мэдээллийн сан нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан өөрт хамаарах мэдээллийг агуулсан байна.
77.6Өмчийн мэдээллийн санг эрхлэн хөтлөх, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах асуудлыг Төрийн өмчийн хороо хариуцна.
77.7Төрийн болон албаны нууцад хамаарах болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хаалттай болон хязгаарлалтайгаас бусад өмчийн мэдээллийн сангийн мэдээлэл нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
77.8Энэ хуулийн 77.7-д заасан ил тод, нээлттэй байх мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.8, 8.9, 8.10-т заасан журмаар олон нийтэд хүргэнэ.
77.9Өмчийн мэдээллийн санг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны нээлттэй өгөгдөл болгон боловсруулж, өөрийн цахим хуудас болон нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтэлнэ.
78 дугаар зүйлӨмчийн мэдээллийн санд мэдээлэл байршуулах
78.1Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигч нь энэ хуулийн 76.4-т заасан журмын дагуу өмчийн мэдээллийн санд мэдээллийг байршуулна.
78.2Энэ хуулийн 78.1-д заасан этгээд нь холбогдох бүртгэл, мэдээллийг өмчийн мэдээллийн санд тогтоосон хугацаанд бүрэн, үнэн зөв оруулах үүрэгтэй.
78.3Энэ хуулийн 78.2-т заасан тухайн өмчийн эзэмшигчийн үүргийн биелэлтэд Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
79 дүгээр зүйлГомдол хянан шийдвэрлэх
79.1Иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас төрийн болон орон нутгийн өмчийг эзэмшиж, ашиглах болон бусдад ашиглуулах, шилжүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.
79.2Энэ хуулийн 79.1-д заасан гомдлыг хүлээн авсан захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 94, 95, 96, 97, 98, 99 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдлыг шийдвэрлэнэ.
79.3Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 79.2-т заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
80 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
80.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
80.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль , эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
81 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
81.1Энэ хуулийг ... оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 7 дугаарт нийтлэгдсэн. Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(250520 Хуулийн төсөл.docx)