Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 10-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24.5 ДУГААР ЗҮЙЛД ТАЙЛБАР НЭМЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай агуулгатай тайлбар нэмсүгэй:
“Тайлбар:
Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан амьтныг агнасан, барьсан үйлдлийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд тулгарсан хууль бус довтолгоог таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгөд бодит, шууд бөгөөд ноцтой аюул учирсан бөгөөд уг аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй болсон нөхцөлд аюулыг таслан зогсоох зорилгоор гарцаагүй байдлын улмаас үйлдсэн бол энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохгүй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал_2_1.docx)