Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Батын БАТБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.1.7 дах хэсэг нэмсүгэй.
1/ “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан.”
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсгийн “.... 9.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр 9.4 дэх хэсгийн “...энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар” гэснийг “...энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5, 9.1.7-д заасан асуудлаар” гэж өөрчлөн найруулсугай.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2026 оны ... дугаар сарын .....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал.docx)