Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР

"Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц"-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйл.“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2 дугаар зүйл.Энэ конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан дараах тайлбарыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй:
1. Конвенцын 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн а)-д заасныг үндэслэн Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд 3 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
2. Конвенцын 5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд 5 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
3. Конвенцын 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улс 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Татварын асуудлаарх Талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон эдийн засгийн харилцааг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зорьж," гэснийг өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
4. Конвенцын 7 дугаар зүйлийн 17 дахь хэсгийн b), d)-д заасныг үндэслэн Монгол Улс 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
5. Конвенцын 9 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улс 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
6. Конвенцын 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улс 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Хувилбар А-д заасныг өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
7. Конвенцын 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн а)-д заасныг үндэслэн Монгол Улс 17 дугаар зүйлийн 2-т заасныг агуулсан хамрагдах татварын гэрээнүүдэд 17 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх.
8. Конвенцын 18 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улс 6 дугаар бүлгийг бүхэлд нь хэрэглэхгүй байх.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Татварын суурь СБ-1.pdf)
Тов товлох тухай албан бичиг
(Татварын суурь СБ-2.pdf)