Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/27 дугаар зүйлийн 27.3.2 дахь заалт:
“27.3.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар орчны бохирдлын;”
2/27 дугаар зүйлийн 27.5.1 дэх заалт:
“27.5.1.Агаар орчны бохирдлын дэд хороо улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх бодлого, зохицуулалтын болон хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг;”
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн “27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5” гэснийг “27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6” гэж, “27.5.1, 27.5.2, 27.5.3, 27.5.4, 27.5.5” гэснийг “27.5.2, 27.5.3, 27.5.4, 27.5.5, 27.5.6” гэж тус тус өөрчилсүгэй.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төслийн үзэл баримтлал
(МУИХтХ нэмэл ҮБ.docx)