Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 8-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ,  СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэл, санхүүжилт, уг харилцаанд оролцогчдын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“чадамжид суурилсан сургалт” гэж ажил, мэргэжлийн стандартад тодорхойлсон чадамж  эзэмшихэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг;
3.1.2“чадамж” гэж мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг;
3.1.3“чадамжийн нэгж” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшихэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүнийг;
3.1.4“мэргэшил” гэж хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ахисан түвшний чадамжийг;
3.1.5"мэргэшлийн түвшин" гэж ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг;
3.1.6“мэргэжлийн сургалт” гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг;
3.1.7“мэргэжлийн боловсрол” гэж мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшинг;
3.1.8“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшинг;
3.1.9“мэргэшүүлэх сургалт” гэж иргэнийг мэргэжлийн чиглэлээр давтан сургах, мэргэшлийн түвшин ахиулах богино хугацааны сургалтыг;
3.1.10”хосмог сургалт” гэж сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд  сургалтыг хослуулан зохион байгуулахыг;
3.1.11“өмнө эзэмшсэн мэдлэг” гэж иргэн албан бус боловсрол эсвэл амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, ур чадварыг.
4 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго
4 .1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго нь иргэн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, чадамж, мэргэжил эзэмших, мэргэшлийн түвшин ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад оршино.
5 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5 .1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаанд Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5 .1.1хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн байх
5 .1.2шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан байх;
5 .1.3сургалт нь уян хатан байх;
5 .1.4нийгмийн түншлэлд суурилсан байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН  АГУУЛГА, ХӨТӨЛБӨР, СТАНДАРТ
6 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр
6.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга нь энэ хуулийн 4.1-д заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
6.2Мэргэжлийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах чадамж, бие даан ажил хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.3Техникийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, техник, технологийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэх чадамж, бие даан ажил хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.4Мэргэжлийн сургалтын агуулгыг суралцагчид мэргэшлийн түвшний ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах чиглэлээр тогтооно.
6.5Мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгыг багц цагаар хэмжих ба багц цагийг дараагийн түвшний боловсролд тооцож дүйцүүлнэ.
6.6Багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.7Энэ хуулийн 6.2, 6.3, 6.4-д заасан агуулгыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
6.8Сургалтын хөтөлбөрийг ажил олгогчийн оролцоог хангаж ажил, мэргэжлийн стандартад нийцүүлэн энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага боловсруулна.
6.9Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр нь ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсэгтэй байна.
6.10Сургалтын байгууллага нь суралцагчийн ялгаатай хэрэгцээ, ур чадварын түвшинд харгалзан энэ хуулийн 6.7-д заасан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж болно.
6.11Энэ хуулийн 6.7-д заасан сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.12Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.13Мэргэжлийн болон техникийн боловсролд ижил түвшний олон улсын болон хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
6.14Энэ хуулийн 6.13-д заасан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрөл олгоно.
7 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын стандарт
7.1Мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт нь Боловсролын тухай хуулийн 11.2-д зааснаас гадна мэргэжлийн болон техникийн боловсролын үнэлгээнд тавигдах шаардлагыг тодорхойлно.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална.
8 дугаар зүйлҮнэлгээ
8.1Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.2Хүний мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
9 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага
9.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага нь техникийн боловсролын, мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн түвшинтэй байна.
9.2Техникийн боловсролын сургалтын байгууллага нь политехник коллеж байна.
9.3Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн боловсролын сургууль байна.
9.4Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын төв байна.
9.5Политехник коллеж нь мэргэжлийн боловсролын, мэргэжлийн сургалтын болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9.6Мэргэжлийн боловсролын сургууль нь мэргэжлийн сургалтын болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9.7Мэргэжлийн сургалтын төв нь мэргэжлийн анхан шатны ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтыг эрхэлнэ.
9.8Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургалтын байгууллагын дүрмээр тогтооно.
9.9Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хүн амын төвлөрөл, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн төрөлжүүлж болно.
9.10Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалт, үйлдвэрлэлийн цогцолбор, хотхоны зохион байгуулалттай байж болно.
9.11Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын нэгж нь тэнхим, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1-д заасан төв байна.
9.12Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь харьяандаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, бизнес инкубатор төв, аж ахуйтай байж болно.
9.13Техникийн боловсролын сургалтын байгууллага нь харьяандаа гарааны компанитай байж болно.
9.14Энэ хуулийн 9.12-т заасан дадлагын баазад тавих нийтлэг шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.15Энэ хуулийн 9.12-т заасан төв, бааз, аж ахуй нь өөрийн үйл ажиллагаанаас орлого олж болно.
9.16Энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага нь суралцагчид сургалтад ашиглах техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглуулна.
10 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг
10.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах;
10.1.2элсэлт, төгсөлтийг чанартай зохион байгуулах;
10.1.3байгууллагаар дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, судалгаа хийх;
10.1.4иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
10.1.5албан бус боловсрол болон амьдралын орчноос хүний бие даан эзэмшсэн мэдлэг, ур чадвар чадамжийг үнэлэх;
10.1.6өөрийн үйл ажиллагаанаас гадна Төсвийн тухай хуулийн 44.1-д заасан туслах үйл ажиллагаанаас орлого олох;
10.1.7туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох өөрийн орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
10.1.8гадаад, дотоодын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу гэрээ хэлэлцээр байгуулах;
10.1.9иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшил болон ур чадвараа дээшлүүлэхэд туслах /дэмжлэх үзүүлэх/;
10.1.10хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх;
10.1.11хуульд заасан бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН  СУРГАЛТ, ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ
11 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалт
11.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт нь онолын, сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага гэсэн бүрэлдэхүүнтэй, сургалтын байгууллага болон ажлын байран дахь, хосмог, зайны болон цахим сургалтын хэлбэртэй байна.
11.2Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд тавих шаардлага, сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.3Хосмог сургалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2, 63.3 дахь заалтад үндэслэн зохион байгуулна.
11.4Мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлийн жилийн эхлэх, дуусах үргэлжлэх хугацаа, зохион байгуулалтыг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч уян хатан зохицуулалт хийж болно.
11.5Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
11.6Мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд Боловсролын тухай хуулийн 17.2-д заасан орон нутаг дахь насан туршийн байгууллага хяналт тавьж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
11.7Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.6-д заасан байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
12 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын элсэлт, төгсөлт
12 .1Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
12 .2Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.
12 .3Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 .4Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.
12 .5Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг энэ хуулийн  22.1-д заасан Үндэсний зөвлөл батална.
12 .6Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн төгсөлтийн нийтлэг журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 .7Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бие даан ажил хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэхийг дэмжиж төрөөс  хөнгөлөлттэй зээл олгож болно.
12 .8Энэ хуулийн 12.7-д заасан зээл олгох журмыг Засгийн газар батална.
13 дугаар зүйлБоловсролын баримт бичиг
13.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг эзэмшсэн иргэнд дараах боловсролын баримт бичгийг олгоно:
13.1.1мэргэжлийн сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ;
13.1.2мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлийн үнэмлэх;
13.1.3техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом.
13.2Иргэний албан бус боловсрол, амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан боловсролын баримт бичгийг олгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН  ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИД
14 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, түүнд тавих шаардлага
14.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуульд зааснаас гадна сургалтын байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд оролцох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.
14.2Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нь тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхтэй байна.
14.3Техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн дээд түвшний чадамжтай, багшлах эрхтэй байна.
15 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг
15 .1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
15 .1.1өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;
15 .1.2түншлэгч байгууллага, иргэн, ажил олгогчид зөвлөгөө өгөх;
15 .1.3үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх;
15 .1.4хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;
15 .1.5бусдад шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;
15 .1.6ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлэх;
15 .1.7ажил мэргэжлийн стандарт боловсруулахад оролцох.
15 .2Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай  хуулийн 44.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
15 .2.1инноваци, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад нэвтрүүлэх, сургалтын идэвхтэй, шинэлэг арга зүйг үр өгөөжтэй ашиглах;
15 .2.2суралцагчийн мэдлэг, ур чадварыг оношилж, чадамжийн түвшинд үндэслэн сургалтыг уян хатан зохион байгуулах;
15 .2.3сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэгж хичээлийн төлөвлөлт хийх, дадлага сургалтын удирдамж боловсруулах, шинэчлэх, сургалтад ашиглах;
15 .2.4суралцагчийг сургалтын явц, анги дэвших болон сургууль төгсөхөд нь тус тус үнэлэх;
15 .2.5үйлдвэрлэлийн дадлагыг удирдах багш нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
15 .2.6Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3.4, 6.3.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.
16 дугаар зүйлБагш, ажилтны нийгмийн баталгаа
16 .1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаас гадна доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
16 .1.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
16 .1.2мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно.
17 дугаар зүйлСуралцагчийн эрх, үүрэг
17 .1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
17 .1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан орчинд суралцах
17 .1.2сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, түүхий эд материалаар хангагдах;
17 .1.3Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
17 .1.4үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсөөр хангагдах;
17 .1.5хосмог болон ажлын байран дээрх сургалтад суралцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаас хэтрүүлэн ажиллахгүй байх.
17 .1.6Боловсролын тухай хуулийн 11.4-т заасан тэтгэлэг авах;
17 .1.7мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнд оролцох;
17 .1.8сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох;
17 .1.9хуульд заасан бусад.
17 .2Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 10.2-т зааснаас гадна доор дурдсан үүрэгтэй:
17 .2.1сургалтын байгууллагын орчинд хийх дадлагын үед байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;
17 .2.2мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах;
17 .2.3үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;
17 .2.4сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглалтын зааврын дагуу ашиглах;
17 .2.5үйлдвэрлэлийн дадлагын явцад суралцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх
18 дугаар зүйлЭцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
18.1Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулахад санал өгөх эрхтэй.
18.2Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын тухайхуулийн 45.2-т зааснаас гадна доор дурдсан үүрэгтэй:
18.2.1хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагааг дэмжих;
18.2.2ур чадварын уралдаан, тэмцээнд дэмжлэг үзүүлэх;
18.2.3хүүхдээ гэмт хэрэг зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;
18.2.4хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх
18.2.5хууль тогтоомжид заасан бусад.
19 дүгаар зүйлТүншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
19.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг сонирхогч талууд нийгмийн түншлэлийг бүрдүүлж зөвлөлийн хэлбэрээр дор дурдсан түвшинд ажиллана:
19.1.1салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;
19.1.2орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод бүрдүүлэх;
19.1.3сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагч бүрдүүлэх.
19.2Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах эрхтэй:
19.2.1сургалт, үнэлгээний стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох, сайжруулах талаар санал өгөх;
19.2.2үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн үнэлгээг зохион байгуулахад хамтран ажиллах;
19.2.3мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах;
19.2.4иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилтны мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, ур чадвар, чадамж эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах;
19.2.5мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийн талаар санал дүгнэлт гаргах;
19.2.6иргэний хүсэл сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.
19.3Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах чиг үүрэгтэй:
19.3.1түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
19.3.2түншлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
19.3.3өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
19.3.4мэргэжилтэй ажилтны тоо, мэргэжлийн чиглэл, ур чадвар, чадамжийн шаардлага, мэргэшлийн түвшин ахиулах сургалт, өмнө эзэмшсэн мэдлэг ур чадварын үнэлгээний хүсэлтийг төлөөллийн байгууллагаар дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх;
19.3.5үйлдвэрлэлийн дадлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2, 63.3 дугаар зүйлд заасан гурван талт гэрээ, дадлагын удирдамжийн дагуу зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнг хамтран дүгнэх;
19.3.6үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд удирдамж, хөтөлбөрт тусгасан чадамжийг эзэмшүүлэх, дадлагын явцад суралцагчийн оролцоог хангах, хуваарийн дагуу сургалтыг зохион байгуулах;
19.3.7дадлага сургалтыг үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшаар удирдуулах;
19.3.8мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад шаардлагатай орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлэх;
19.3.9үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг зохион байгуулах, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлэх дадлагажуулагч инженер-техникийн ажилтан ажиллуулах;
19.3.10техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хийх, инновацийг сургалтын байгууллагатай хамтран хөгжүүлэх;
19.3.11багш, инженер-техникийн ажилтны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, шинэ техник технологи дээр дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх;
19.3.12сургалтын байгууллагыг бэхжүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх, шинэчлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
19.3.13дагалдан суралцагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалин хөлсийг олгох.
20 дугаар зүйлМэдээллийн сан
20.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн сан бий болгох, ашиглах, аюулгүй байдлыг хангах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.2Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
20.2.1хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэл;
20.2.2мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
20.2.3түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН   УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
21 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын удирдлага
22 дугаар зүйлҮндэсний зөвлөл, түүний чиг үүрэг
22.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тогтоол, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байна.
22.2Үндэсний зөвлөл нь төрийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, ажил олгогчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
22.3Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг доор дурдсан байгууллагын санал болгосноор Засгийн газар батална:
22.3.1төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн өмчийн болон хувийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.
22.3.2ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийг тэдний эрх ашгийг албан ёсоор төлөөлөх байгууллага
22.4Үндэсний зөвлөлийн дарга нь Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна
22.5Үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална
22.6Зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
22.7Энэ хуулийн 30.3-д заасан дэмжих сангийн улирлын болон жилийн жилийн тайланг хянан хэлэлцэх.
22.8Энэ хуулийн 22.1-д заасан Үндэсний зөвлөл ажлын албатай байх бөгөөд ажлын албаны чиг үүргийг Дээд боловсролын тухай хуулийн ...-д заасан Үндэсний зөвлөлийн ажлын алба гүйцэтгэнэ.
22.9Энэ хуулийн 22.1-д Үндэсний зөвлөл доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.9.1мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;
22.9.2мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах;
22.9.3мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
22.9.4мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих санд аж ахуйн нэгж, байгууллагаас үзүүлж болох санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг салбарын онцлогт нийцүүлэн тогтоох;
22.9.5хуульд заасан бусад эрх.
23 дугаар зүйлБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
23.1Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын ерөнхий хуулийн 29.1-д зааснаас дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоох;
23.1.2мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг Санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах;
23.1.3хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журмыг боловсруулах, батлах;
23.1.4хосмог сургалт, ажлын байран дахь сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох;
23.1.5мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлогоор хангах;
23.1.6мэргэжлийн боловсрол, сургалтын тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг боловсруулж батлуулах;
24 дүгээр зүйлБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
24.1Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
24.1.2мэргэжлийн зөвлөл, холбоод, салбар зөвлөлтэй хамтран ажиллах, түншлэлийг бэхжүүлэх;
24.1.3гадаад улсын болон олон улсын ижил төрлийн сургалтын хөтөлбөрөөр төгсөгч, суралцагч Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцах тохиолдолд боловсролын баримт бичгийг дүйцүүлэх ажлыг зохион байгуулах;
24.1.4мэргэжлийн сургалтын байгууллагыг арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх.
24.1.5мэргэжлийн сургалтын төгсөгч, өмнө эзэмшсэн мэдлэг ур чадварын үнэлгээгээр чадамж нь баталгаажсан хүнд чадамжийн гэрчилгээ олгоно.
24.1.6хуульд заасан бусад чиг үүрэг.
25 дугаар зүйлСудалгаа, арга зүйн төв
25.1Судалгаа арга зүйн төв нь Боловсролын тухай хуулийн 16.1-д заасан Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын харьяанд үйл ажиллагаа эрхлэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.1.1тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө, мэдээллээр хангах;
25.1.2сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах судалгаа хийх;
25.1.3сургалтын агуулгын хүндрэлийн түвшинг тогтоох
25.1.4хосмог, ажлын байран дахь, зайн болон цахим сургалтыг хөгжүүлэх;
25.1.5иргэн, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагыг арга зүй удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
25.1.6энэ хуулийн 7.1-д заасан стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
25.1.7эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инноваци хөгжүүлэх, онол практикийн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах;
25.1.8судалгаа, эрдэм шинжилгээний ажлын сан бүрдүүлэх, шинэ бүтээлийг патентжуулахад дэмжлэг үзүүлэх;
25.1.9мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт, үнэлгээг салбарын төлөөлөл мэргэжлийн зөвлөл, холбоодтой хамтран зохион байгуулах;
25.1.10хууль тогтоомжид заасан бусад.
25.2Энэ хуулийн 25.1-д заасан байгууллагын дүрэм, бүтэц орон тоог Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага
26.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.2Энэ хуулийн 26.1-д заасан нийтлэг дүрмийг үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.
26.3Цогцолбор, хотхон бүхий мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нэгдсэн удирдах зөвлөлтэй байж болно.
26.4Удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрдэх бөгөөд үүсгэн байгуулагчийг төлөөлөх нэг, тухайн сургалтын байгууллагын хамт олныг төлөөлөх хоёр, түншлэгчийг төлөөлөх тав, төгсөгчийг төлөөлөх нэг гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
26.5Удирдах зөвлөл нь дараах эрхтэй байна:
26.5.1сургалтын, судалгаа шинжилгээний, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг тогтоох;
26.5.2сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, сургалтын үр дүн, чанар гүйцэтгэлийг хэлэлцэх, дүгнэх.
26.6Удирдах зөвлөл нь дараах үүрэгтэй байна:
26.6.1сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, сургуулийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх, дүгнэх;
26.6.2энэ хууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалттай холбоотой стандарт, заавар, дүрэм, журам, эрх зүйн актыг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
26.6.3аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, түншлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.6.4хандив, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, зарцуулалтад хяналт тавих.
27 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага
27.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.
27.2Захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
27.2.1бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
27.2.2мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага эсхүл үйлдвэрлэлийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс тухайн салбарт сургалтын менежер, арга зүйч, тэнхимийн эрхлэгчээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх.
27.3Энэ хуулийн 27.2.2-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд томилгоо хийхийг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд  Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
27.4Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан дахин нэг удаа улируулан томилж болно.
27.5Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын захирал дараах чиг үүрэгтэй:
27.5.1сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
27.5.2иргэний мэргэжил, ур чадвар эзэмших хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чанартай боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.3нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих;
27.5.4гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;
27.5.5батлагдсан төсөв, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг үр ашигтай зарцуулах;
27.5.6хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, статистикийн мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
27.5.7сургалтын төлөвлөгөө батлах;
27.5.8төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллах;
27.5.9сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.10удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах;
27.5.11холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан бусад үүрэг.
ДОЛДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН   ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ
28 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын санхүүжилт
28.1Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зардлыг сургалтын үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
28.2Нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардлыг төсөв, санхүүгийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28.3Салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа Үндэсний зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
28.4Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.5Үнэлгээ, арга зүйн асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааны орлого бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг боловсролын боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28.6Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэнэ
29 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан
29.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын дэмжих сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн 29.2-т заасан журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
29.2Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
29.3Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого нь Засгийн газрын тусгай сангийн хуульд зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
29.3.1Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
29.3.2бусад эх үүсвэр.
29.4Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:
29.4.1төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт;
29.4.2төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын тогтмол зардал, суралцагчийн хоолны зардал;
29.4.3өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг, бусад дэмжлэг;
29.4.4нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардал;
29.4.5багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт, мэргэшүүлэх сургалтын зардал;
29.4.6мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний зардал;
29.4.7энэ хуулийн 26.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны зардал
29.4.8мэргэжлийн ур чадварын олон улсын хэмжээний тэмцээнд бэлтгэх, оролцох, урамшуулах зардал болон үндэсний хэмжээний мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах зардал;
29.4.9бусад зардал.
30 дугаар зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн  орлого, зарлагын төсвийг батлах, тайлан тэнцэл гаргах
30.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.
30.2Үндэсний зөвлөл мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсвийн төслийг жил бүрийн 07 дугаар сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.
30.3Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайлан тэнцлийг доор дурдсан хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний зөвлөлд тайлагнаж байна:
30.3.1боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын нэг дэх сарын 15-ны дотор, жилийн нэгдсэн тайланг дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор тус тус нэгтгэн санал, дүгнэлтийн хамт мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;
30.3.2боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улирлын тайланг дараа улирлын сүүлийн сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний зөвлөлөөр хянан хэлэлцүүлэх.
30.4Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН  БУСАД АСУУДАЛ
31 дүгээр зүйлХууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
31.1Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
32 дугаар зүйлХууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
32.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
33.1Энэхүү хуулийг 202 … оны ... дүгээр сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
33.2Энэ хуулийн 14.3 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
(дагалдах хуулийн төсөл.docx)
Үр нөлөөний тайлан
(үр нөлөөний тайлан .docx)
Үзэл баримтлал
(4.Үзэл баримтлал 1.pdf)
Зардлын тооцоо
(зардлын тооцоо .docx)
Иргэдийн санал
(иргэдийн санал .docx)
Тандан судалгаа
(Тандан судалгаа .docx)
Танилцуулга
(ТАНИЛЦУУЛГА .docx)