Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 10-Р САРЫН 31 ӨДӨР
УЛААНБААТАР
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “төрийн өмчит үйлдвэрийн газарт” гэснийг “төрийн өмчит компанид” гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь заалтын “төрийн өмчит үйлдвэрийн газар” гэснийг “төрийн өмчит компани” гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн өмчит үйлдвэрийн газраас” гэснийг “Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаас” гэж, 22 дугаар зүйлийн “Төрийн өмчит үйлдвэрийн газар” гэснийг “Төрийн өмчит компани” гэж, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Энэ хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компани болон өөрчлөгдсөн төрийн өмчит үйлдвэрийн газрын” гэснийг “Төрийн өмчийн” гэж, 60 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн өмчит үйлдвэрийн газрыг” гэснийг “төрийн өмчит компанийг” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15, 55 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
