Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 4-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:
"6.4.Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ”.
2 дугаар зүйл. Энэ хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
