Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 11-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“11.1.Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
11.2.Улсын Их Хурлын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
11.3.Нэр дэвшигч Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
11.4.Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
11.5.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.”
2 дугаар зүйл . Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(uzel barimtlal.docx)