Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 7-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь дээд боловсролын тогтолцоо, дээд боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, сургалтын агуулга, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлДээд боловсролын зорилго
2.1Дээд боловсролын зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсад өрсөлдөх мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадвартай, бүтээлч, хариуцлагатай, төлөвшсөн, эх оронч иргэнийг бэлтгэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд оршино.
3 дугаар зүйлДээд боловсролын хууль тогтоомж
3.1Дээд боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1дээд боловсролын суралцагч” цаашид “суралцагч” гэх гэж дипломын болон бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутан, магистрын хөтөлбөрөөр суралцагч магистрант, докторын хөтөлбөрөөр суралцагч докторантыг:
4.1.2ахисан түвшний сургалт” гэж магистр, докторын хөтөлбөрийн сургалтыг;
4.1.3”суралцагчийн тэтгэлэг” гэж сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан суралцагчид олгох мөнгөн тусламжийг;
4.1.4"сургалтын зээл” гэж сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх болон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох мөнгөн хөрөнгийг;
4.1.5эндаументийн сан” гэж аж ахуйн нэгж байгууллагаас ашиг, эдийн засгийн сонирхолгүй, судалгаа шинжилгээнд зориулан шилжүүлсэн хөрөнгийг;
4.1.6”их сургуулийн эмнэлэг” гэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл.Дээд боловсролын сургалтын байгууллага
5.1Дээд боловсролын байгууллага нь коллеж, дээд сургууль, их сургууль гэсэн ангилалтай байна.
5.2Дээд боловсролын байгууллага болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын хөгжил, нөөцийн хуваарилалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор газар зүйн байршлаар бүсийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулж болно.
5.3Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулахад тавих шаардлага, чиглэл, зохион байгуулалтын журмыг Засгийн газар батална.
5.4“Монгол Улсын” болон “Үндэсний” гэсэн үг, түүний англи хэл дээрх орчуулга, барааны тэмдгийг зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад хэрэглэнэ.
5.5Дээд боловсролын байгууллагын ангилалд тавих энэ хуульд зааснаас бусад нэмэлт шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
5.6Аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн цэрэг, цагдаа, аюулгүй байдлын сургалттай төрийн өмчийн их, дээд сургуульд олгоно.
6 дугаар зүйл.Их сургууль
6.1Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны лаборатори, төв, хүрээлэн бүхий сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн нэгдэл хэлбэртэй сургалт-эрдэм шинжилгээний байгууллага байна.
6.2Их сургууль нь ахисан түвшний сургалт дагнан эрхэлж болно.
6.3Их сургууль нь судалгааны их сургуулийн хэв шинжтэй байж болох ба Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлыг холбогдох хуулиар зохицуулна.
6.4Их сургууль нь дараах шаардлагыг хангасан байна:
6.4.1таваас доошгүй хөтөлбөрөөр докторын, 15-аас доошгүй хөтөлбөрөөр магистрын сургалт эрхэлдэг байх;
6.4.2үндсэн багшийн 50-иас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байх;
6.4.3нийт багшийн 50-иас доошгүй хувь, ахисан түвшний суралцагчийн 40-өөс доошгүй хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэдэг байх;
6.4.4сургуулийн жилийн төсвийн 10-аас доошгүй хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулдаг байх;
6.4.5шинжлэх ухаан, технологийн чиглэлийн сургуулийн хэмжээнд гүйцэтгэдэг судалгаа, боловсруулалтын ажлын 10-аас доошгүй хувь нь өндөр технологи, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасан эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн ажил байх;
6.4.6нийт эрдэм шинжилгээний бүтээлд олон улсын түвшинд хянагддаг эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн болон оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан бүтээлийн эзлэх хувь нь 3-аас доошгүй хувь байх;
6.4.7ахисан түвшний сургалт хариуцсан нэгжтэй байх.
6.5Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ахлах сургуультай байж болно.
6.6Их сургууль нь эрүүл мэнд, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл, үйлдвэрлэл боловсруулалт, архитектур ба барилга угсралт, салбар хоорондын инженерчлэл, цэрэг цагдаа, аюулгүй байдлын чиглэлээр дипломын сургалт эрхэлж болно.
7 дугаар зүйлДээд сургууль
7.1Дээд сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалтын байгууллага байна.
7.2Хөгжим, урлагийн дээд сургуулийг консерватор гэнэ.
7.3Дээд сургууль нь дараах шаардлагыг хангасан байна:
7.3.1үндсэн багшийн 10-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байх;
7.3.2бакалаврын хөтөлбөрийг магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш хөтлөн явуулдаг байх;
7.3.3үндсэн багшийн 30-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг байх;
7.3.4сургуулийн жилийн төсвийн 5-аас доошгүй хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулдаг байх;
7.3.5нийт эрдэм шинжилгээний бүтээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн болон оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан бүтээлтэй байх.
7.4Дээд сургууль нь харьяалалдаа коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.
7.5Консерватор нь дипломын сургалт эрхэлж болно.
8 дугаар зүйлКоллеж
8.1Коллеж нь дипломын сургалт эрхэлдэг сургалт, сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.
8.2Коллеж нь дараах шаардлагыг хангасан байна:
8.2.1үндсэн багш магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
8.2.2үндсэн багшийн 25-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг байх;
8.2.3үндсэн багшийн 30-аас доошгүй хувь нь зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролцдог байх.
8.3Коллеж нь харьяалалдаа мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн байгууллага, ахлах сургуультай байж болно.
9 дүгээр зүйл.Дээд боловсролын байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах
9.1Дээд боловсролын байгууллагыг Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу байгуулж, тусгай зөвшөөрөл олгоно.
9.2Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
9.3Төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллагын харьяа сургууль байгуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр, үүсгэн байгуулагч шийдвэрлэнэ.
9.4Дээд боловсролын байгууллага татан буугдсан нөхцөлд суралцагчийг ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг тухайн байгууллагын эцсийн эзэмшигч буюу үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөл нь дээд боловсролын бусад байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
9.5Энэ хуулийн 9.4-д заасантай холбогдон гарах зардлыг татан буугдсан дээд боловсролын байгууллагын үүсгэн байгуулагч, эцсийн эзэмшигч нь хариуцна.
9.6Татан буугдcан дээд боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулах хугацаандаа баталсан шийдвэр, суралцагчийн хувийн хэрэг, мэдээлэл, төгсөгчийн дипломын хуулбар, сургалтын төлөвлөгөө зэрэг дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаатай холбогдох баримт бичгийг татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архивд хүлээлгэн өгнө.
9.7Татан буугдсан дээд боловсролын байгууллага төгсөлт хийгээгүй суралцагчийг өөр сургуульд шилжүүлэхдээ түүнийг сургуульд анх элсүүлсэн шийдвэр, судалсан багц цаг, сурлагын дүн, шалгалттай холбоотой материалыг шилжүүлсэн шийдвэрийн хамт шилжин суралцах сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө.
10 дугаар зүйлДээд боловсролын байгууллагын зохион байгуулалтын бүтэц
10.1Дээд боловсролын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна.
10.2Их, дээд сургуульд Эрдмийн зөвлөл, коллежид Сургалт, арга зүйн зөвлөл ажиллана.
10.3Эрдмийн болон сургалт, арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн сургуулийн гүйцэтгэх удирдлага батална.
10.4Их сургууль нь профессорын багтай байж болох ба профессорын багийн үйл ажиллагааг сургуулийн дотоод журмаар зохицуулна.
10.5Төрийн өмчийн анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байна.
10.6Төрийн бус өмчийн анагаах ухааны сургалттай их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байж болно.
10.7Цэрэг, цагдаа, аюулгүй байдлын сургалттай их сургууль нь ахлах сургууль, консерватор нь бүрэн дунд сургуультай байж болно.
10.8Дээд боловсролын байгууллагын харьяаллын сургууль нь хуулийн этгээд байх бөгөөд бие дааж магадлан итгэмжлэлд орно.
10.9Цэрэг, цагдаа, аюулгүй байдлын сургалттай дээд боловсролын байгууллагад энэ хуулийн 10.8 дахь хэсэг хамаарахгүй.
10.10Дээд боловсролын байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр орон нутагт салбар сургууль байгуулж болно.
10.11Салбар сургууль нь тухайн сургуулийн үндсэн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлнэ.
10.12Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагын хамтарсан шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагыг сургалт, эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэл, дадлагын түшиц газар болгож болно.
10.13Дээд боловсролын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургалтын байгууллагын дүрмээр тогтооно.
10.14Дээд боловсролын байгууллага нь дотуур байртай байна.
10.15Дээд боловсролын байгууллагад эмч, сэтгэл зүйч ажиллана.
11 дүгээр зүйлДээд боловсролын байгууллагын элсэлт
11.1Их, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу ахлах сургууль эзэмшсэн иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээг харгалзан элсүүлнэ.
11.2Дээд боловсролын байгууллага нь хөтөлбөр, мэргэжлийн онцлогоос хамаарч нэмэлт шалгалт зохион байгуулж болно.
11.3Дээд боловсролын байгууллагад суралцагч элсүүлэх элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.4Их, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын түвшний элсэлтийн шалгалт нь энэ хуулийн 11.3-т заасан журмаар зохицуулагдах ба элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг харгалзана.
11.5Ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцагчид тавих шаардлага, элсэлтийн шалгалтыг сургуулийн дотоод журмаар зохицуулна.
11.6Дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгчийн элсэлтийн шалгалтын босго оноог өмчийн хэлбэр үл харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
11.7Мэргэжлийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн сургалтын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн тооцож, элсэлтийн шаардлага хангасан төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болно.
12 дугаар зүйлЧанарын баталгаажуулалт
12.1Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, бүх оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа байна.
12.2Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дараах хэлбэртэй байна:
12.2.1дотоод чанарын баталгаажуулалт;
12.2.2хөндлөнгийн үнэлгээ;
12.2.3магадлан итгэмжлэл.
12.3Дээд боловсролын байгууллага нь өөрийн үнэлгээ, дотоод хяналт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх замаар дотоод чанарын баталгаажуулалтыг хийнэ.
12.4Хөндлөнгийн үнэлгээг Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, төр, эцэг эх, оюутан, хамтран ажиллагч түнш зэрэг дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд оролцогч талын хүсэлтээр үндэсний эсхүл олон улсын хэмжээний мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоо, төлөөллийн бусад байгууллага болон шинжээчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу хийнэ.
12.5Дээд боловсролын байгууллага нь өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний тайланд үндэслэж чанарын сайжруулалтын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлнэ.
12.6Чанарын сайжруулалтын төлөвлөгөө нь гүйцэтгэх удирдлагын үр дүнгийн гэрээний нэг хэсэг байх бөгөөд түүний ажлын үр дүнг хэмжих нэг үзүүлэлт нь чанарын ахиц дэвшил байна.
12.7Магадлан итгэмжлэл нь дээд боловсролын байгууллага болон хөтөлбөрийн чанарт эрх бүхий байгууллага мэргэжлийн, хараат бус үнэлгээ хийх үйл явц юм.
12.8Дээд боловсролын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 5 жил тутам хийлгэнэ.
12.9Дээд боловсролын Үндэсний зөвлөлөөс нэн шаардлагатай гэж тодорхойлсон мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлүүлнэ.
12.10Хуульд өөрөөр заагаагүй бол дээд боловсролын сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах зорилгоор энэ хуулийн 12.8, 12.9-д зааснаас бусад тохиолдолд сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлж болно.
12.11Шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө тухайн хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ.
12.12Магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА
13 дугаар зүйлДээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг
13.1Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй.
13.1.1эрдэм шинжилгээ, судалгаа хийх;
13.1.2бүтээлээ хэвлүүлэх;
13.1.3докторантаар суралцах хугацаандаа бакалаврын хөтөлбөрт суралцагчдад хичээл заах;
13.1.4хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх;
13.1.5дадлага хийх;
13.1.6инновац, шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах, хөгжүүлэх;
13.1.7гарааны компани байгуулах;
13.1.8хичээлийн хөтөлбөр болон багшийг сонгох;
13.1.9хуульд заасан бусад.
13.2Суралцагч нь дараах үүрэгтэй:
13.2.1хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмших, бие даан суралцах;
13.2.2сургуулийн дотоод дүрэм, журмыг мөрдөх;
13.2.3сургалтын төлбөрийг гэрээний дагуу төлөх;
13.2.4хуульд заасан бусад.
14 дүгээр зүйлСуралцагчийн нийгмийн баталгаа
14.1Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд заасан нийгмийн баталгаанаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
14.1.1стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хичээлийн байр, лаборатори, номын сан, нийтийн хоол, биеийн тамирын заал, талбайгаар үйлчлүүлэх;
14.1.2сургалтын зээл авах;
14.1.3суралцагчийн тэтгэлэгт хамрагдах;
14.1.4хуульд заасан бусад.
15 дугаар зүйлСуралцагчийн сургалтын үнэлгээ
15.1Суралцагчийн үнэлгээ нь суралцахуйн үр дүнг бататгах, бие даан суралцах үйл ажиллагаа, бүтээлч хандлагыг дэмжих, авьяас, ур чадварыг хөгжүүлж урамшуулахад чиглэнэ.
15.2Суралцагчийн сургалтын агуулгыг багц цагаар тооцно.
15.3Сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтыг энэ хуулийн 15.2-т заасан багц цагт тооцож болно.
15.4Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн үнэлгээний үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.5Магистрын хамгаалуулах зөвлөлийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод журмаар, докторын хамгаалуулах зөвлөлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна.
16 дугаар зүйлДээд боловсролын сургалтын байгууллагын багш
16.1Ахисан түвшний сургалтын хичээлийг докторын зэрэгтэй багш заана.
16.2Дээд боловсролын сургалтын байгууллагад семинар, дадлага, лабораторийн хичээлийг тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн, зөвлөх, дадлага, туршлагатай мэргэжилтэн удирдаж болно.
16.3Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нь багшийн мэргэжил эзэмшээгүй бол заах арга зүйн сургалтад хамрагдана.
16.4Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна.
17 дугаар зүйлБагшийн эрх, үүрэг
17.1Багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
17.1.1эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авах;
17.1.2бүтээлийн чөлөө авах;
17.1.3зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
17.1.4эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, технологи, инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчөө хамгаалуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;
17.2Багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй:
17.2.1мэргэжлээрээ нийгэмд үйлчлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах ажилд оролцох;
17.2.2байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр чанарын баталгаажуулалт, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтад оролцох.
18 дугаар зүйлБагшийн нийгмийн баталгаа
18.1Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана.
18.1.1өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд байгуулагдсан гарааны компанийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;
18.1.2мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг авах;
18.1.3судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, орчин, нөхцөлөөр хангагдах;
18.1.4багш, ажилтны нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх харилцааг сургууль нь дотоод журмаар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АГУУЛГА
19 дүгээр зүйлСургалтын хөтөлбөр
19.1Сургалтын хөтөлбөр нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна суралцах үр дүнд чиглэсэн байна.
19.2Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19.3Дээд боловсролын сургалтын байгууллага нь мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц, энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
19.4Сургалтын хөтөлбөрийг тухайн сургалтын байгууллага боловсруулж энэ хуулийн 10.2-д заасан зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх удирдлага батална.
20 дугаар зүйлСургалтын хөтөлбөрийн агуулга
20.1Сургалтын хөтөлбөрийн агуулга нь харилцан уялдаа холбоотой ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсэгтэй байна.
20.2Сургалтын хөтөлбөрийн агуулга нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дор дурдсан агуулгыг тусгана:
20.2.1ерөнхий суурь хэсэгт дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил;
20.2.2мэргэжлийн суурь хэсэгт суралцах чиглэлийн шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар олгох, бүтээлчээр сэтгэх, мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголт;
20.2.3мэргэших хэсэгт тодорхой мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, тухайн салбар, чиглэлийн шинжлэх ухаан, арга, технологи.
20.3Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.
20.4Багц цагийн хэмжээ нь дипломын шатлалд 90 багц цагаас доошгүй, бакалаврын шатлалд 120 багц цагаас доошгүй, магистрын шатлалд 30 багц цагаас доошгүй, докторын шатлалд 60 багц цагаас доошгүй байна.
21 дүгээр зүйлСургалтын зохион байгуулалт
21.1Дээд боловсролын байгууллага нь танхимын, танхимын бус, тэдгээрийн хосолсон хэлбэрээр сургалт зохион байгуулна.
21.2Магистр, докторын сургалтын судалгаа, туршилтын ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн лаборатори, дадлагажих газрыг түшиглэн явуулж болно.
21.3Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр зохицуулах бөгөөд хичээлийн жил нь улиралд хуваагдана.
21.4Гамшгийн нөхцөл байдлыг харгалзан хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр тухайн дээд боловсролын сургалтын байгууллага тухай бүр өөрчилж болно.
22 дугаар зүйлЭрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа
22.1Дээд боловсролын байгууллага нь эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа эрхэлж, гарсан үр дүнг сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
22.2Дээд боловсролын байгууллага нь эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлээр болон ахисан түвшний хөтөлбөрийн холбогдох чиглэлээр бие дааж болон хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.
22.3Дээд боловсролын байгууллага нь оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах технологи дамжуулах бүтцийг бий болгож, их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлсэн байна.
22.4Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их сургууль нь өөрийн үндсэн бүтцэд эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт судалгааны, бизнес инкубацийн болон технологи дамжуулах төв, гарааны компани, шинжлэх ухааны парк, технологи, инновацийн кластер, туршилт үйлдвэрлэлийн болон эдгээртэй адилтгах нэгжийг бие даан эсхүл хамтран байгуулж болно.
22.5Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлж, багшийн нэмэлт орлого олох, суралцагчийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эх үүсвэр болгон ашиглаж болно.
22.6Суралцагчийг эрдэм шинжилгээний ур чадвараа хөгжүүлэх, гүнзгийрүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх профессорын багт ажиллуулж, хамтран ажиллах боломжоор хангана.
22.7Хуулийн 22.4-т заасан нэгж нь удирдлага, санхүүгийн бие даасан үйл ажиллагаа явуулах ба холбогдох журмыг Дээд боловсролын Үндэсний зөвлөлөөс баталсан нийтлэг журам, бусад хууль тогтоомжид нийцүүлэн тухайн сургуулийн удирдах зөвлөл батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА
23 дугаар зүйлДээд боловсролын удирдлага
23.1Дээд боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.1.1төрийн захиргааны бусад байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах;
23.1.2төрийн захиргааны бусад байгууллага болон дотоод, гадаадын байгууллага, иргэнтэй санхүүгийн дэмжлэг олгох, суралцагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах;
23.1.3төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн гишүүдийг томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
23.1.4судлаачид эрдмийн зэрэг олгох нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох.
24Дээд боловсролын Үндэсний зөвлөл
24.1Дээд боловсролын Үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь улсын хөгжлийн бодлого болон дээд боловсролын хөгжлийн харилцан уялдааг хангах, дээд боловсролын бодлого, стратегийг хэрэгжүүлэх, дээд боловсролын салбарын эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, дээд боловсролын хөгжилд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангахад чиглэсэн асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага байна.
24.2Зөвлөл нь төрийн төлөөлөл, дээд боловсролын байгууллагын удирдах зөвлөл, бизнесийн төлөөллөөс бүрдсэн 21 гишүүнтэй байх ба гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байна.
24.3Яам, агентлагийн болон орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгоно.
24.4Дээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөлийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллийг боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулна.
24.5Бизнесийн төлөөллийг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгоно.
24.6Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.
24.7Зөвлөлийн дарга нь Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн байна.
24.8Зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
24.9Зөвлөл нь орон тооны ажлын алба, тухайн чиглэлийн дэд зөвлөлтэй байна. Ажлын алба, дэд зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.
24.10Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.10.1улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, дээд боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбарын харилцан уялдааг хангах;
24.10.2улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж элсэлтийн бодлогын асуудлаар санал, зөвлөмж гаргах;
24.10.3дээд боловсролын салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
24.10.4дээд боловсролын байгууллагын зохистой бүтцийг судлан тогтоож, холбогдох эрх бүхий байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;
24.10.5өөрийн гаргасан шийдвэр, санал, зөвлөмжийнхөө хэрэгжилтэд хяналт тавих, тайланг хэлэлцэн, дүгнэлт гаргах;
24.10.6дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, оновчтой хуваарилах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх;
24.10.7дээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг батлах;
24.10.8дээд боловсролын байгууллагын чанарын тогтолцоонд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;
24.10.9дээд боловсролын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын сан, эндаумент сан байгуулах, удирдах, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих нийтлэг журам батлах;
24.10.10дээд боловсролтой холбогдох олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж шийдвэр гаргах;
24.10.11дээд боловсролын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээлэл, илтгэл хэлэлцэх, тогтоол, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
24.10.12төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн бүтэц, хэмжээ, төлөвлөлтөд санал өгөх;
24.10.13нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийлгэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнд үндэслэн холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх, шийдвэр гаргах;
24.10.14шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлогыг дээд боловсролын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах;
25 дугаар зүйлДээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөл
25.1Дээд боловсролын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна.
25.2Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, бизнесийн төлөөлөл, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, тухайн сургуулийн багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөл ба хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.
25.3Удирдах зөвлөл нь 7-15 гишүүнээс бүрдэх бөгөөд үүний 51 ба түүнээс дээш хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна.
25.4Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн буюу төрийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 жилийн хугацаатай томилно.
25.5Энэ хуулийн 25.4-д заасан төрийн төлөөлөлд тухайн дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.
25.6Багш, суралцагч, төгсөгч, бизнесийн болон орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл болон хараат бус гишүүдийг Удирдах зөвлөлийн баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтаар сонгоно.
25.7Удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн хурлаас олонхын саналаар сонгоно.
25.8Удирдах зөвлөл нь энэ хуулийн 24.10.7-д заасан нийтлэг дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг батална.
25.9Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
26 дугаар зүйлУдирдах зөвлөлийн чиг үүрэг
26.1Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.1.1холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн дээд боловсролын байгууллагыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, хөтөлбөрийг батлах, өөрчлөх;
26.1.2дээд боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, тухайн жилийн төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
26.1.3аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах журам тогтоох, зарцуулалтад хяналт тавих;
26.1.4сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;
26.1.5дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
26.1.6удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан, сургуулийн үйл ажиллагааны тайланд хийсэн дүгнэлтийг үүсгэн байгуулагчид танилцуулах;
26.1.7нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
26.1.8гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг үнэлэх, гэрээ дүгнэх журмыг батлах, өөрчлөх;
26.1.9гүйцэтгэх удирдлагын гэрээг жил бүр дүгнэж, үр дүнд үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэх;
26.1.10гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах, өөрчлөх;
26.1.11дээд боловсролын үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах;
26.2Удирдах зөвлөл нь үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
26.3Удирдах зөвлөл нь дэргэдээ дотоод хяналтын нэгж эсвэл мэргэжилтэнтэй байх ба холбогдох харилцааг Удирдах зөвлөлийн журмаар зохицуулна.
26.4Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн сургуулийн Удирдах зөвлөл тогтооно.
27 дугаар зүйлДээд боловсролын байгууллагын гүйцэтгэх удирдлага
27.1Дээд боловсролын байгууллагын гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг дээд сургууль, коллежийн хувьд захирал /цаашид захирал гэх/, их сургуулийн хувьд ректор /цаашид ректор гэх/ хэрэгжүүлнэ.
27.2Захирал, ректор нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, сургуулийн Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.
27.3Захирал, ректорыг гэрээний биелэлт, үр дүнд үндэслэн нэг удаа улираан томилж болно.
27.4Цэрэг, цагдаа, аюулгүй байдлын дээд боловсролын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг хууль зүй, дотоод хэргийн болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, хууль тогтоомжид заасан үндэслэлээр чөлөөлнө.
27.5Энэ хуулийн 27.4-д зааснаас бусад гүйцэтгэх удирдлагыг үүрэгт ажлаас чөлөөлөх, гэрээг цуцлахтай холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
28 дугаар зүйлГүйцэтгэх удирдлагын чиг үүрэг
28.1Гүйцэтгэх удирдлага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.1.1дээд боловсролын байгууллагыг улсын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрийг санаачлан Удирдах зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг хангах;
28.1.2гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;
28.1.3байгууллагын стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний хэрэгжилтийн чанар, үр дүнг бүрэн хариуцах;
28.1.4санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлж, санхүү, төсвийг үр дүнтэй төлөвлөж зарцуулах;
28.1.5сургуулийн хөгжлийг дэмжихэд үр нөлөөтэй, хөгжихүйн болон чадахуйн /мерит/ зарчмыг хангасан засаглал, менежментийг тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх;
28.1.6хүний нөөцийг чадавхжуулах, өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтнийг татан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, ажиллагчдын нийгмийн баталгааг хангах;
28.1.7дээд боловсролын байгууллагын чанарын удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
28.1.8багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан болон бусад ажилтны орон тоо, цалингийн сүлжээг баталж, сонгон шалгаруулалтыг чадахуйн /мерит/ болон хөгжихүйн зарчимд үндэслэн явуулж, томилох;
28.1.9гүйцэтгэх удирдлагын чиг үүрэгтэй холбоотой бусад харилцааг дүрмээр зохицуулна.
29 дүгээр зүйлДээд боловсролын байгууллагын чиг үүрэг
29.1Дээд боловсролын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
29.1.1дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновац, сургуулийн үйл ажиллагааны чиглэлээр төрөөс болон удирдах зөвлөлөөс баталсан бодлого, стратеги төлөвлөгөө, дүрэм, журмыг чанартай хэрэгжүүлэх, тайлагнах;
29.1.2сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой журам, дүрэм батлан хэрэгжүүлэх;
29.1.3сургалтын хөтөлбөр, агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэлийг тодорхойлж, чанартай хэрэгжүүлэх;
29.1.4зөвлөх үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, оролцох;
29.1.5элсэлт, төгсгөлтийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах;
29.1.6тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийг дэмжих хөтөлбөр баталж, шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлэх;
29.1.7багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, технологийн судалгаа хийх;
29.1.8сургуулийн үйл ажиллагаа, сургалтад цахим технологи нэвтрүүлэх;
29.1.9гадаад, дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, шинжлэх ухааны парк, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах;
29.1.10багш, ажилтан, суралцагчийг соён гэгээрүүлэх, олон нийтийн болон хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр батлан хэрэгжүүлэх;
29.1.11багш, ажилтан, суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх;
29.1.12амжилттай суралцаж, олон нийтийн болон хүмүүнлэгийн бүтээлч ажил гүйцэтгэсэн суралцагчид тухайн сургалтын байгууллага тэтгэлэг олгох, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг сургуулийн дүрэмд тусган хэрэгжүүлэх;
29.1.13аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөр, амьжиргааны зардлын болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын дэмжлэг үзүүлэх;
29.1.14статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ
30 дугаар зүйлДээд боловсролын санхүүжилт
30.1Дээд боловсролын байгууллагын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
30.1.1үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;
30.1.2олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас татах хөгжлийн албан ёсны зээл тусламж, хандивын хөрөнгө;
30.1.3Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжих төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
30.1.4их, дээд сургуулийн дэргэд байгуулсан гарааны компаниас орох орлого;
30.1.5их сургуулийн эндаументийн сангийн хөрөнгө;
30.1.6гадаад, дотоодын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хандив, тусламжийн хөрөнгө;
30.1.7технологи дамжуулалт, патент, ашигтай загвар, роялти, зөвлөх үйлчилгээнээс олсон орлого;
30.1.8сургалтын төлбөр;
30.1.9сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орох орлого;
30.1.10хуульд заасан бусад эх үүсвэр.
30.2Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.
30.3Энэ хуулийн 30.2-т заасан улсын төсвийн дэмжлэгийг дараах зориулалтаар зарцуулна:
30.3.1дээд боловсролын салбарын талаар баримтлах чиглэл, стратегийн ач холбогдолтой хөтөлбөр хэрэгжүүлэх;
30.3.2дээд боловсролын байгууллагын тусгай зориулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих;
30.3.3төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа төрийн өмчийн суурь зардлыг санхүүжүүлэх;
30.4Энэ хуулийн 30.1.1-30.1.3 болон 30.1.8-д зааснаас бусад эх үүсвэрээс бүрдсэн орлогыг сургуулийн хөгжил, багш, судлаачид, тухайн орлогыг бий болгоход оролцсон оролцогчдыг дэмжихэд зарцуулах бөгөөд сургуулийн удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.
30.5Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн судалгаа, ажил үйлчилгээний онцлогоос хамааруулан нийт төсвийн 10 хүртэлх хувьтай тэнцэх байгууллагын зардлыг захиалагч талд нэмж тооцуулж болно.
31 дүгээр зүйлБие даасан санхүүгийн үйл ажиллагаа
31.1Дээд боловсролын байгууллага нь санхүү, төсвийн хувьд бие даасан байдлаа хадгалах талаар дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
31.1.1оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт, судалгааны бизнес инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн иж бүрдэл тогтолцоогоор байгуулан ажиллуулах;
31.1.2судалгаа шинжилгээний үр дүн, инновац, оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор дэргэдээ гарааны компани, технологи дамжуулах төв байгуулж ажиллуулах;
31.1.3хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, сургалтын материаллаг орчныг сайжруулах зорилгоор зээл авах;
31.1.4сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орлого олох;
31.2Дээд боловсролын байгууллага нь эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, нийгмийн баталгаатай холбогдох мэдээллийн цахим сантай байна.
31.3Дээд боловсролын байгууллагын нууцад хамааруулснаас бусад мэдээлэл нь нээлттэй, ил тод байна.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
32 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
32.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
33.1Энэ хуулийн 6.4, 7.1, 7.3, 8.1, 8.2 дахь хэсгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
33.2Энэ хуулийг 2021 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.