Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвжавын САЙНЗОРИГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 4 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХудалдан авах ажиллагааны хууль тогтоомж
2.1Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг;
4.1.2“аж ахуй эрхлэгч” гэж хүн, хуулийн этгээдийг;
4.1.3“ашиглалтын хугацааны өртөг” гэж харьцуулах үнэ дээр ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцсон тоон утгыг;
4.1.4“бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдах, солилцох, хөлслөх, түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг;
4.1.5“бэлэн шийдэл” гэж зах зээлд бэлэн байгаа, өөрчлөлт оруулахгүйгээр захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой шийдлийг;
4.1.6“гадаадын этгээд” гэж гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүнийг;
4.1.7“дотоодын бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрийг өөрчилж шинээр бүтээсэн барааг;
4.1.8“ерөнхий гэрээний арга” гэж захиалагчийн тодорхой хугацаанд давтамжтай худалдан авдаг, эсхүл үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг тогтоосон ерөнхий гэрээг нэг ба түүнээс дээш оролцогчтой байгуулж, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахыг;
4.1.9“захиалагч” гэж:
4.1.9.а.төрийн өмчит хуулийн этгээд; 4.1.9.б.орон нутгийн өмчит хуулийн этгээд; 4.1.9.в.50 ба түүнээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; 4.1.9.г.50 ба түүнээс дээш хувийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; 4.1.9.д.Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч; 4.1.9.е.худалдан авах ажиллагааг энэ хуулийн дагуу зохион байгуулахаар хуульд заасан бусад этгээд.
4.1.10“захиалагчаас хараат этгээд” гэж дараах нөхцөлийн аль нэгд хамаарах этгээдийг:
4.1.10.а.тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг захиалагч томилж, чөлөөлдөг; 4.1.10.б.захиалагч нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлдог, эсхүл тодорхойлоход оролцдог.
4.1.11“зарлал” гэж тендер шалгаруулалт явуулах тухай цахим систем дэх мэдээллийг;
4.1.12“оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.13“өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ” гэж захиалагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах бараа, ажил, үйлчилгээг;
4.1.14“сонирхогч этгээд” гэж тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцох сонирхлоо илэрхийлсэн, эсхүл энэ хуульд заасан урилга хүлээн авсан аж ахуй эрхлэгчийг;
4.1.15“тендер” гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг;
4.1.16“тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг;
4.1.17“тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.18“техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;
4.1.19“түншлэл” гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.20“түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо боловсруулж, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг барьж, ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг хамарсан нэг гэрээг;
4.1.21“үйлчилгээ” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан ажил гүйцэтгэхэд хамаарахгүй угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын болон бусад үйлчилгээ, эсхүл тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.22“урилга” гэж захиалагчаас аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцохыг урьсан баримт бичгийг;
4.1.23“харьцуулах үнэ” гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг;
4.1.24“худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, хөлслөх, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг;
4.1.25“худалдан авах гэрээ” гэж энэ хуульд заасны дагуу байгуулсан бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээг;
4.1.26“цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.27“цахим каталог” гэж бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг ангилж тодорхойлсон цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.28“цахим систем” гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг.
5 дугаар зүйлХудалдан авах ажиллагааны зарчим
5.1Худалдан авах ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1худалдан авах ажиллагааг оновчтой, үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах;
5.1.2худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой байх;
5.1.3худалдан авах ажиллагаа нээлттэй, ил тод байх;
5.1.4хариуцлагатай байх;
5.1.5дотоодын үйлдвэрлэлийг дэмжих;
5.1.6авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
6 дугаар зүйлОролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч
6.1Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно.
6.2Энэ хуульд өөрөөр заагаагүй түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 15 хувиас дээш байна.
6.3Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ:
6.3.1гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх;
6.3.2худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх.
6.4Энэ хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийн үнийн 15 хүртэл хувийг нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдээр туслан гүйцэтгүүлэхээр санал ирүүлж болно.
6.5Оролцогч, сонирхогч этгээд худалдан авах ажиллагаанд оролцохдоо төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан оролцоно.
7 дугаар зүйлОролцогчийн ерөнхий шаардлага
7.1Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:
7.1.1төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа;
7.1.2Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу энэ хуульд заасан худалдан авах гэрээтэй холбоотой үүссэн өр төлбөр төлүүлэх шүүх, эсхүл арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа;
7.1.3Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийн оролцсон тендер шалгаруулалт, түүний багцад оролцогч тендер ирүүлсэн ;
7.1.4тухайн тендер шалгаруулалтад оролцохдоо бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцсон;
7.1.5энэ хуулийн 4.1.10-т заасан этгээд;
7.1.6дараах этгээдийн аль нэг нь авлига, албан тушаалын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:
7.1.6.а.оролцогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд; 7.1.6.б.оролцогчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгч; 7.1.6.в.оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан.
7.1.7тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай;
7.1.8тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй;
7.1.9.энэ хуулийн 58.5.1, 58.5.2, 58.5.3, 58.6.3-т заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн эцсийн өмчлөгчийн үүсгэн байгуулсан, эсхүл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд.
7.2Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргах бөгөөд энэ хуулийн 26.3-т заасны дагуу хариуцна.
7.3Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхэд холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлан заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ.
7.4Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ.
7.5Энэ хуулийн 7.1.8-д заасан шаардлага нь түншлэлийн бүх гишүүн, туслан гүйцэтгэгч, бараа, ажил, үйлчилгээний үйлдвэрлэгч, гүйцэтгэгчид нэгэн адил хамаарна.
7.6Энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон оролцогчоос энэ зүйлд заасан шаардлагыг шаардахгүй байж болно.
8 дугаар зүйлДотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох
8.1Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой чанар, стандартын шаардлага хангасан барааг худалдан авахаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
8.2Энэ хуулийн 8.1-д заасан барааны нэр, төрлийн жагсаалтыг хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн боловсруулж, Засгийн газар батална.
8.3Захиалагч ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс доош төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцуулах эсэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
8.4Оролцогч энэ хуулийн 8.2-т зааснаас бусад дараах нөхцөлийн аль нэгийг хангасан дотоодын бараа санал болговол давуу эрх олгоно:
8.4.1.хог хаягдлыг дахин боловсруулсан; 8.4.2.хэрэглээний хог хаягдлыг дахин ашиглах, эсхүл боловсруулахаар эргүүлэн авах санал ирүүлсэн; 8.4.3.нийслэл, дүүргээс бусад орон нутагт үйлдвэрлэсэн түүхий эд, бараа, материалыг ашиглан үйлдвэрлэсэн; 8.4.4.Инновацийн тухай хуулийн 3.1.4-т заасан инновацийн бүтээгдэхүүн; 8.4.5.ажиллах хүчний 30 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл 34 хүртэлх насны залуучууд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн болон 34 хүртэлх насны залуучууд эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй эрхлэгч үйлдвэрлэсэн.
8.5Оролцогч ажил гүйцэтгэхэд дотоодын бараа ашиглахаар санал болговол давуу эрх олгоно.
8.6Энэ хуулийн 8.4, 8.5-д зааснаар давуу эрх олгоход дотоодын барааны хэсгийн үнийн 10 хувиар, энэ хуулийн 8.4-т заасан оролцогч нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол дотоодын барааны хэсгийн үнийн 15 хувиар тендерийн үнээс хийсвэрээр бууруулж тооцно.
8.7Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад дараах давуу эрхийн аль нэгийг олгож, тендерийн үнийг хийсвэрээр бууруулж тооцож болно:
8.7.1оролцогч нийслэл, дүүргээс бусад орон нутагт сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж ажлын байр бий болгосон бол тухайн орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад түүний тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн таван хувиар;
8.7.2эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, эсхүл гэрээний үүргийн 50-аас доошгүй хувийг гүйцэтгэж, энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн 7.5 хувиар.
8.8Энэ хуулийн 8.1-д заасан бараа худалдан авах болон бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад давуу эрх олгохгүй.
8.9Энэ хуульд зааснаар давуу эрх тооцоход шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
9 дүгээр зүйлХудалдан авах ажиллагааны цахим систем
9.1Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.
9.2Цахим системд мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр хадгална.
9.3Худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно.
9.4Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж, цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.
9.5Цахим системийн үйл ажиллагаанаас шалтгаалан тендер шалгаруулалт тасалдсан, эсхүл тасалдах нөхцөл байдал байгаа гэж үзсэн бол худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ тухай захиалагчид мэдэгдэж, тендер шалгаруулалтад холбогдох хугацааг сунгана.
9.6Худалдан авах ажиллагаанд хиймэл оюунд суурилсан цахим систем нэвтрүүлэх ажлыг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
9.7Хиймэл оюунд суурилсан цахим системээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
9.7.1.бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх; 9.7.2.тендер нээх; 9.7.3.тендерийг хянан үзэх; 9.7.4.тендерийг үнэлэх; 9.7.5.тендер шалгаруулалтын мэдээллийг ил болох; 9.7.6.энэ хуульд заасан хураангуй жагсаалт үүсгэх.
9.8Энэ хуулийн 9.7.3-т заасны дагуу хиймэл оюуныг ашиглан гаргасан дүгнэлтийг тендертэй харьцуулан хянан үзэж болно.
9.9Хиймэл оюунд суурилсан цахим системийг худалдан авах ажиллагааны болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хамтран баталгаажуулна.
9.10Хиймэл оюунд суурилсан цахим системийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал, нууцлал, мэдээллийн хүртээмжтэй байдлын хяналтыг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын байгууллагатай хамтран жил бүр хэрэгжүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
10 дугаар зүйлТендер шалгаруулалтын зохион байгуулалт
10.1Захиалагч тендер шалгаруулалтыг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан аргаар зохион байгуулна.
10.2Нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно.
10.3Захиалагч шууд худалдан авах, үнийн санал дуудах аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
10.4Бараа худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулахад энэ хуулийн 8.2-т заасан барааг бусад бараанаас тусад нь багцална.
10.5Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар багцалж болно.
10.6Оролцогч тендер шалгаруулалтын хэдэн багцад тендер ирүүлэхийг захиалагч хязгаарлахгүй.
10.7Энэ хуулийн 4.1.8-д заасан ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар гурван жил тутам шинэчлэн батална.
10.8Захиалагч үр ашигтай гэж үзсэн дараах тохиолдолд өөрийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээг харьяа тухайн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно:
10.8.1.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, хорих байгууллагын тусгай хэрэгцээний бараа; 10.8.2.нийслэл, аймаг, дүүргийн хот, нийтийн аж ахуй, авто зам, инженерийн хангамжийн засвар, тохижилтын арчилгаатай холбоотой бараа, ажил, үйлчилгээ; 10.8.3.тендер шалгаруулалтад нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр амжилтгүй болсон; 10.8.4.улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх; 10.8.5.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн нэгдлийн хуулийн этгээд нэгдлийн бусад хуулийн этгээдийн үйлдвэрлэдэг бараа худалдан авахад.
Тайлбар: Энэ хуулийн 10.8-д заасны дагуу гэрээ байгуулахад сунгасан гарын зарчмыг баримтална.
10.9Захиалагч энэ хуулийн 12.6-д заасан тусгайлсан шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургах, нийгмийн амьдралд оролцуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээр гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
10.10Захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэнээс бусад байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоох нөхцөлтэй тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
10.11Энэ хуулийн 10.2, 35.1-д заасан төсөвт өртгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
10.12Хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр энэ хуулийн 10.11-д заасан төсөвт өртгийн дээд хязгаарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтооно.
10.13Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гэрээ байгуулахаар тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
10.14Бэлэн шийдэл бүхий бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
11 дүгээр зүйлТендер шалгаруулалтын баримт бичиг
11.1Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.
11.2Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.3Энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэлээр бэлтгэж болно.
11.4Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:
11.4.1.чанар ба үнийн хосолмол; 11.4.2.ашиглалтын хугацааны өртөг; 11.4.3.харьцуулах үнэ.
11.5Энэ хуулийн 11.4.1, 11.4.2-т заасан тендер үнэлэх үндсэн шалгуур бүхий тендер шалгаруулалт зарлах тохиолдолд үнэлэх аргачлалыг захиалагч боловсруулж, тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.6Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан дараах шалгуур үзүүлэлтээс аль тохирохыг мөнгөөр илэрхийлэн харьцуулах үнэ дээр хийсвэрээр нэмж тооцохоор тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно:
11.6.1.бараа хүргэх, ажил, үйлчилгээ дуусгах хугацаа; 11.6.2.гэрээний гүйцэтгэлийн дараах үйлчилгээ; 11.6.3.байгаль орчинд нөлөөлөх байдал; 11.6.4.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.
11.7Энэ хуулийн 11.6-д заасан шалгуур үзүүлэлт нь зөвхөн санал болгох бараа, ажил, үйлчилгээнд хамаарна.
11.8Бараа, ажил, үйлчилгээний үр дүнд бий болох оюуны өмчийн эрхийг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.9Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөх бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.10Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эдийн үнэ, хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг тохируулах бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.11Тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай бүрд цахим системийн холбогдох хэсэгт өөрчлөлтийг тусгана.
11.12Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тендер шалгаруулалтын баримт бичигт тусгах гэрээний жишиг нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.13Захиалагч гэрээний нөхцөлийг энэ хуулийн 11.12-т зааснаас өөрөөр тодорхойлох шаардлагатай гэж үзвэл гэрээний нөхцөлийг энэ хуулийн 41.3-т заасан худалдан авах гэрээний нөхцөлд нийцүүлэн тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
12 дугаар зүйлТехникийн тодорхойлолт
12.1Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.
12.2Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.
12.3Техникийн тодорхойлолтод хүний эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөх нөлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх, эрчим хүчний хэмнэлттэй байх шалгуур үзүүлэлтийг тусгаж болно.
12.4Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно.
12.5Барилга байгууламж, дэд бүтэцтэй холбогдох техникийн тодорхойлолтод хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүн, түгээмэл загварыг тусгана.
12.6Барааг үйлдвэрлэх, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх явцад баримтлах тусгайлсан шаардлагыг техникийн тодорхойлолтод тусгаж болно.
12.7Хуульд заасан зураг төсөл, барилга байгууламж, мэргэжлийн үйлчилгээг гүйцэтгэх техникийн тодорхойлолт барилга байгууламж, материалтай холбоотой техникийн зохицуулалтад үндэслэсэн байна.
12.8Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт бэлтгэхэд өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх зөвлөгөөг тухайн салбарын иргэний нийгмийн байгууллага, аж ахуй эрхлэгчээс авч болно.
12.9Техникийн тодорхойлолтыг хүрээлэн буй орчинд ээлтэй хэлбэрээр боловсруулах аргачлал, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.10Энэ хуулийн 12.3-т заасан эрчим хүчний хэмнэлттэй байх барилга байгууламжийн шалгуур үзүүлэлтийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13 дугаар зүйлТехникийн тодорхойлолтод нийцэхийг нотлох баримт, загвар, дээж
13.1Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.
13.2Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.
13.3Энэ хуулийн 13.2-т заасан шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана.
13.4Захиалагч хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулна.
13.5Гэрээ байгуулах эрх авсан оролцогчоос бусад оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг тендер шалгаруулалтын эцсийн шийдвэр гарснаас хойш оролцогчдод буцаан олгоно.
13.6Гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг гэрээгээр ажил хүлээлцэх үед буцаан олгох, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцож болно.
14 дүгээр зүйлТендерийн баталгаа
14.1Аж ахуй эрхлэгч өөрийн тендерийг гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулсан тендерийн баталгаа гаргана.
14.2Тендерийн баталгааг дараах нөхцөл, хэлбэрээр гаргана:
14.2.1тендер шалгаруулалт, эсхүл түүний багцын төсөвт өртөг 10 тэрбум төгрөгөөс дээш бол төсөвт өртгийн хоёр хувиар тооцсон үнийн дүн бүхий банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны, эсхүл Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгаагаар;
14.2.2тендер шалгаруулалт, эсхүл түүний багцын төсөвт өртөг 10 тэрбум төгрөгөөс доош бол тендерийн баталгааны мэдэгдлээр, эсхүл энэ хуулийн 14.2.1-д заасан нөхцөл, хэлбэрээр.
14.3Энэ хуулийн 14.2.1-д заасан тендерийн баталгаа 10 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байна.
14.4Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно:
14.4.1оролцогч тендер нээсний дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан;
14.4.2гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй;
14.4.3Тендер шалгаруулалтын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
14.5Энэ хуулийн 14.2.2-т заасан тендерийн баталгааны мэдэгдлээр баталгаа гаргасан оролцогчид энэ хуулийн 14.4.1, 14.4.2-т заасан нөхцөлийн аль нэг үүссэн бол тус оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл болно.
14.6Энэ хуулийн 14.4.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно.
14.7Тендерийн баталгааны дүнг гадаад валютаар илэрхийлсэн тохиолдолд баталгааг хөрвүүлэх ханшийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.
14.8Нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч худалдан авахад энэ хуулийн 14.1-д заасан тендерийн баталгаа шаардахгүй.
15 дугаар зүйлЧадавхын болон туршлагын шаардлага тавих үндэслэл
15.1Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.2Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.
15.3Энэ хуулийн 15.2 дахь хэсэг гадаадын этгээдийн гадаад улсаас бүрдүүлэх баримт бичигт хамаарахгүй.
15.4Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно.
15.5Гэрээний үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.6Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
16 дугаар зүйлСанхүүгийн чадавхын шаардлага
16.1Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
16.2Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:
16.2.1үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;
16.2.2оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл.
16.3Захиалагч санхүүгийн чадавхын шаардлага шаардсан бол энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.4Хуульд заасны дагуу санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчоос аудит хийлгэсэн санхүүгийн тайлан, аудиторын дүгнэлтийг шаардаж болно.
16.5Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна.
16.6Захиалагч энэ хуулийн 15.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг оролцогчийн санхүүгийн чадавхын шаардлага хангасан эсэхийг хянан үзэхэд харгалзан үзэх тохиолдолд энэ талаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.7Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17 дугаар зүйлТехникийн чадавх болон туршлагын шаардлага
17.1Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
17.2Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:
17.2.1ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;
17.2.2бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;
17.2.3гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл;
17.2.4гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл;
17.2.5энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, загвар, дээж.
17.3Захиалагч техникийн чадавх, туршлагын шаардлага шаардсан бол энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.4Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна.
17.5Захиалагч энэ хуулийн 15.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шаардлага хангасан эсэхийг хянан үзэхэд харгалзан үзэх тохиолдолд энэ талаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.6Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.7Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхэд энэ хуулийн 15.5-д зааснаар зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол туслан гүйцэтгэгч энэ шаардлагыг хангасан байна.
18 дугаар зүйлТендер шалгаруулалтын зарлал
18.1Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг цахим системд нийтэлнэ.
18.2Энэ хуулийн 11.3-т заасан тохиолдолд тендер шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно.
18.3Тендер шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг заана:
18.3.1.захиалагчийн нэр, хаяг; 18.3.2.тендер шалгаруулалтын нэр, дугаар, төсөвт өртөг; 18.3.3.тендер шалгаруулалтын арга; 18.3.4.тендер хүлээн авах эцсийн хугацаа; 18.3.5.тендер нээх хугацаа; 18.3.6.тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх; 18.3.7.гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх; 18.3.8.тендерийн баталгааны мэдэгдэл, эсхүл тендерийн баталгаа шаардах эсэх; 18.3.9.тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл.
18.4Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тендер шалгаруулалтын баримт бичгийг энэ хуулийн 18.1-д заасан зарлалын хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана.
19 дүгээр зүйлТендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах
19.1Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.
19.2Захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авснаас хойш тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр гаргана.
19.3Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно.
19.4Захиалагч тендер ирүүлэхийн өмнө сонирхогч этгээд, түүний төлөөлөлтэй тендер бэлтгэхтэй холбоотой асуултад хариулт өгөх уулзалт зохион байгуулах, эсхүл ажлын талбайтай танилцуулах бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
20 дугаар зүйлТендер хүлээн авах хугацаа
20.1Захиалагч сонирхогч этгээдэд тендер бэлтгэж ирүүлэх ижил хугацаа олгож, тендер хүлээн авах эцсийн хугацааг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт тусгайлан зааснаас багагүй хугацаагаар тогтооно.
20.2Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбайтай танилцуулах шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд оруулан тооцно.
20.3Тендер хүлээн авах эцсийн хугацааг зарлал нийтэлсэн өдрөөс эхлэн тоолно.
20.4Оролцогч тендерийг энэ хуулийн 20.1-д заасан хугацааны дотор ирүүлэх бөгөөд уг хугацаанаас өмнө тендерийг өөрчлөх, эсхүл буцаах эрхтэй.
20.5Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно.
20.6Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана.
20.7Энэ хуулийн 20.6-д заасан тендер нээх хугацаа тухайн нэмэлт, өөрчлөлтийг цахим системд нийтэлсэн өдрөөс хойш ажлын таваас дээш өдөр бол тендер нээх хугацааг сунгахгүй байж болно.
21 дүгээр зүйлТендер бэлтгэх
21.1Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна:
21.1.1тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байх;
21.1.2тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн байх;
21.1.3тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх.
21.2Сонирхогч этгээд болон оролцогч тендер бэлтгэх, илгээх, тендер шалгаруулалтад оролцохтой холбогдох зардлыг бүрэн хариуцна.
21.3Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална.
21.4Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хувилбарт саналыг үндсэн тендерийн хамт ирүүлж болно.
21.5Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ.
22 дугаар зүйлТендер илгээх
22.1Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ.
22.2Оролцогч тендер шалгаруулалтад нэг тендер ирүүлнэ.
22.3Энэ хуулийн 11.9, 21.4-т зааснаар тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлсэн нь энэ хуулийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
22.4Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг тендерийн бусад мэдээллээс тусад нь энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээж болно.
22.5Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ:
22.5.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг; 22.5.2.тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл; 22.5.3.энэ хуулийн 22.4-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл; 22.5.4.тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг.
22.6Тендерийн баталгааг цахим системд байршуулж, тендер илгээнэ.
22.7Энэ хуулийн 56.6-д зааснаар цахим системд баталгаажуулж, бүртгэсэн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн мэдээллийг сонгон илгээх бол тухайн мэдээллийг нотлох баримт илгээх шаардлагагүй.
22.8Захиалагч шалгалт, туршилт зохион байгуулах тохиолдолд оролцогч өөрийн санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд холбогдох загвар, дээжийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүргүүлнэ.
22.9Оролцогч цахим системээр тендер илгээхэд үйлчилгээний хураамж төлнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАХИАЛАГЧ ШИЙДВЭР ГАРГАХ
23 дугаар зүйлТендер нээх
23.1Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ.
23.2Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана:
23.2.1.оролцогчийн нэр; 23.2.2.тендерийн үнэ; 23.2.3.санал болгосон үнийн хөнгөлөлт; 23.2.4.хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ; тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад тендерийн баталгаа ирүүлсэн эсэх.
23.3Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.6-д зааснаар ирүүлээгүй нь тухайн тендерийг нээхээс татгалзах үндэслэл болно.
24 дүгээр зүйлЗахиалагч шийдвэр гаргах хугацаа
24.1Захиалагч тендер нээснээс хойш тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг ажлын 15 өдрийн дотор гаргана.
24.2Төсөвт өртөг 30 тэрбум төгрөгөөс дээш ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг тендер нээснээс хойш ажлын 30 өдрийн дотор гаргана. Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулсан тендер шалгаруулалтад шийдвэр гаргах хугацааг ажлын 30 хүртэл өдрөөр сунгаж болно.
24.3Зөвлөл энэ хуулийн 63.8-д заасан шийдвэр гаргасан, эсхүл захиалагчаас үл хамаарах, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно.
24.4Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана.
24.5Захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд, эсхүл сунгасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглоно.
24.6Энэ хуулийн 10.8.3-т зааснаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтад нэг ч тендер ирээгүй бол захиалагч тендер ирээгүй шалтгааныг судалж, худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах эсэхийг шийдвэрлэнэ.
25 дугаар зүйлТендерийн талаар тодруулга авах
25.1Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.
25.2Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.
25.3Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй.
25.4Захиалагч энэ хуулийн 27.3-т заасны дагуу арифметик алдааг залруулсан тохиолдолд оролцогчоос тодруулж болно.
25.5Тендерийн талаар тодруулга авах захиалагчийн хүсэлтэд заасан хугацааны дотор оролцогч хариу ирүүлээгүй нь хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй.
25.6Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан захиалагчийн хүсэлт, түүний хариуг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.
26 дугаар зүйлТендер хянан үзэх
26.1Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.
26.2Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.
26.3Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.
26.4Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:
26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3.захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.
26.5Оролцогчийн чадавхын болон туршлагын мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан санхүү, нийгмийн даатгалын тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно.
26.6Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
26.7Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.1, 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ:
Тайлбар:Өрсөлдөөнд сөрөг үзүүлэх эсэхийг тендер шалгаруулалтад нэг оролцогч тендер ирүүлсэн, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүх оролцогчийн ирүүлсэн тендер нэгэн зэрэг хангахгүй байхыг ойлгоно.
26.7.1бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй;
26.7.2захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй;
26.7.3захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх.
26.8Энэ хуулийн 26.7-д өөрөөр заагаагүй бол тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.
26.9Энэ хуулийн 26.8-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзана:
26.9.1тендерийн үнэ төсөвт өртгөөс, эсхүл энэ хуулийн 10.10-т заасан болон ерөнхий гэрээний нэгж дээд үнээс хэтэрсэн;
26.9.2энэ хуулийн 8.1-д заасны дагуу зохион байгуулсан дотоодын барааны багцад импортын бараа санал болгосон;
26.9.3тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй;
26.9.4ерөнхий гэрээний арга болон үнэ дуудах ажиллагааны аргын тендер шалгаруулалтаас бусад тохиолдолд энэ хуулийн 21.5-д заасан тайлбар ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн.
27 дугаар зүйлТендер үнэлэх
27.1Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.
27.2Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно:
27.2.1үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох;
27.2.2тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар гадаад валютаар ирүүлсэн тендерийн үнийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тооцож хөрвүүлэх;
27.2.3давуу эрх олгож харьцуулах үнийг хийсвэрээр бууруулах;
27.2.4энэ хуулийн 11.6-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэрэглэхээр тусгасан бол мөнгөөр илэрхийлж, харьцуулах үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх.
27.3Үнэлж байгаа тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана.
27.4Оролцогч энэ хуулийн 27.3-т заасан мэдэгдлийн дагуу арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн бол залруулсан үнийг энэ хуулийн 27.2-т зааснаар үнэлнэ.
27.5Тендерийг дараах байдлаар үнэлж, өсөх дарааллаар эрэмбэлэхэд эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ:
27.5.1чанар ба үнийн хосолмол үнэлгээний үндсэн шалгуураар үнэлэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар тооцсон оноог;
27.5.2ашиглалтын хугацааны өртөг үнэлгээний үндсэн шалгуураар үнэлэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар тооцсон харьцуулах үнийг;
27.5.3харьцуулах үнэ үнэлгээний үндсэн шалгуураар үнэлэхэд харьцуулах үнийг.
27.6Хоёр ба түүнээс дээш тооны тендерийн харьцуулах үнэ, эсхүл оноо тэнцүү бол хугацааны хувьд цахим системд түрүүлж ирсэн тендерийг эхэнд эрэмбэлнэ.
27.7Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хамгийн сайн тендерийн хувилбарт саналыг хянан үзэж, уг саналын харьцуулах үнэ тендерийн харьцуулах үнээс ихгүй бол сонгож болно.
27.8Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүрд үнэлгээ хийх ба оролцогч хоёр ба түүнээс дээш багцад хамгийн сайн тендер ирүүлсэн бол оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална.
27.9Хэд хэдэн багцад шалгарсан оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадлахад аль нэг багцад шаардлага хангахгүй бол түүний чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгоно.
27.10Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчдод ерөнхий гэрээ байгуулах эрх олгоно.
27.11Захиалагч тендерийн харьцуулах үнийг хийсвэрээр тооцсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.
27.12Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлөөр гэрээний үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай татвар, даатгал, тээвэрлэлтийн болон бусад бүх зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.
27.13Оролцогч чадавхын болон туршлагын шаардлагыг давуулан хангах нь түүний тендерт давуу байдал олгох үндэслэл болохгүй.
27.14Энэ хуулийн 10.10-т заасан тендер шалгаруулалт болон ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ хуулийн 27.2-т заасныг баримтлахгүй.
27.15Тендер үнэлэх, давуу эрх олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28 дугаар зүйлЗахиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх
28.1Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:
28.1.1хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;
28.1.2шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай;
28.1.3шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.
28.2Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнийг оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.
28.3Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.
28.4Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана.
28.5Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 62.1-д зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн тендер нээхийг хориглоно.
28.6Энэ хуулийн 14.4.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
28.7Захиалагч хамгийн сайн тендерийн үнийг залруулсан, үнийн хөнгөлөлт тооцсон, нэг валютад хөрвүүлсэн бол уг үнийг гэрээний үнээр тогтоож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт заана.
28.8Захиалагч шийдвэр гаргах, эсхүл гэрээ байгуулах хүртэл хугацаанд оролцогчийг тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болох ба оролцогч хугацааг сунгах бол захиалагчид бичгээр мэдэгдэнэ.
28.9Оролцогч тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүй нь түүний тендерийн баталгааг улсын орлого болгох үндэслэл болохгүй.
29 дүгээр зүйлТендер шалгаруулалтын мэдээллийг оролцогчид ил болгох
29.1Хуульд өөрөөр заагаагүй бол тендер хянан үзэх, үнэлэх үйл явц, тендерийн мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргах хүртэл хугацаанд задруулахгүй.
29.2Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно.
29.3Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна.
29.4Оролцогч, түүний төлөөлөгч шалгарсан тендерийг аливаа хэлбэрээр хуулбарлах, түгээхийг хориглоно.
30 дугаар зүйлГэрээ байгуулах
30 .1Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл авснаас хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ. Энэ хугацаанд шалгарсан оролцогчийн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй байна.
30 .2Захиалагч доор дурдсан тохиолдолд энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлахгүй байж болно:
30 .2.1тендер шалгаруулалтад нэг оролцогч тендер ирүүлж шалгарсан;
30 .2.2энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах;
30 .2.3ерөнхий гэрээ байгуулах, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах.
30 .3Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна:
30 .3.1энэ хуулийн 14.4.2-т заасан нөхцөл үүссэн;
30 .3.2зөвлөл, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон;
30 .3.3Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй.
30 .4Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 51.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно.
30 .5Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй.
30 .6Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно.
30 .7Энэ хуульд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулсан бол холбогдох зээл, тусламжийн гэрээ байгуулагдах хүртэл худалдан авах гэрээ байгуулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АРГА
31 дүгээр зүйлТендер шалгаруулалтын арга
31.1Захиалагч тендер шалгаруулалтыг дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:
31.1.1.нээлттэй; 31.1.2.үнийн санал дуудах; 31.1.3.гэрээ шууд байгуулах; 31.1.4.нэг эх үүсвэрээс худалдан авах; 31.1.5.ерөнхий гэрээ байгуулах; 31.1.6.чадавхад суурилсан хэлэлцээ.
31.2Энэ хуулийн 38.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.
31.3Энэ хуулийн 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40 дүгээр зүйл дэх тухайн тендер шалгаруулалтын аргад хамаарах зохицуулалтад тусгайлан өөрөөр заагаагүй асуудлаар энэ хуулийн хоёр, гуравдугаар бүлэгт заасныг баримтална.
31.4Захиалагч энэ хуулийн 10.8-д заасан тохиолдолд энэ хуулийн 31.1.3, 31.1.4-т заасан аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж болно.
32 дугаар зүйлУрьдчилсан сонголт явуулах
32.1Захиалагч шаардлагатай гэж үзвэл тендер ирүүлэхээс өмнө сонирхогч этгээдийн чадавхын болон туршлагын шаардлагыг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд дараахыг баримтална:
32.1.1чадавхын болон туршлагын шаардлага, шалгуур үзүүлэлт, тэдгээрийг хангасныг нотлох баримтыг тусгасан урьдчилсан сонголтын баримт бичгийг бэлтгэх;
32.1.2урьдчилсан сонголт явуулах тухай энэ хуулийн 18.3-т заасан зарлалд тусгах;
32.1.3урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадавхын болон туршлагын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэх.
32.2Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн сонирхогч этгээдийг урьдчилсан сонголтын шаардлага хангасан сонирхогч этгээдийн бүртгэлд гурван жилийн хугацаагаар бүртгэнэ.
32.3Захиалагч энэ хуульд заасан тендер шалгаруулалтын урилгыг аж ахуй эрхлэгчид хүргүүлэхэд энэ хуулийн 32.2-т заасан бүртгэлийг үндэслэж болно.
32.4Урьдчилсан сонголт явуулах жишиг баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
33 дугаар зүйлНээлттэй тендер шалгаруулалтын арга
33.1Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
33.2Нээлттэй тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 18.1-д заасны дагуу нийтэлнэ.
33.3Нээлттэй тендер шалгаруулалтын тендер хүлээн авах эцсийн хугацаа ажлын 15-аас дээш, энэ хуулийн 8.3-т заасан төсөвт өртгөөс дээш ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад ажлын 20-оос дээш өдөр байхаар заана.
33.4Энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна.
33.5Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг холбогдох Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, эсхүл Засгийн газар тусгайлсан хэлэлцээрийг байгуулахаас өмнө урьдчилан зохион байгуулж болно.
33.6дер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
34 дүгээр зүйлНээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах
34.1Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно.
34.2Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулахад захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон техникийн тодорхойлолт бүхий тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, энэ хуулийн 18.3-т заасан зарлалд тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах талаар заана.
34.3Нэгдүгээр үе шатанд техникийн санал ирүүлэх сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах бараа, ажил, үйлчилгээний шийдлийг санал болгоно.
34.4Захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ.
34.5Энэ хуулийн 34.4-т заасан урилгын дагуу зохион байгуулах тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд энэ хуулийн 33.3-т заасан хугацааг баримтална.
34.6Нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шатанд оролцсон этгээд тендер ирүүлнэ.
35 дугаар зүйлҮнийн санал дуудах арга
35.1Захиалагч нийт төсөвт өртөг нь үнийн санал дуудах аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээ, эсхүл стандартчилагдсан шинж чанар бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтыг цахим системд үнийн санал дуудаж зохион байгуулж болно.
35.2Захиалагч тендер шалгаруулалтын зарлалд энэ хуулийн 18.3-т зааснаас гадна дараах мэдээллийг заана:
35.2.1үнийн санал дуудах ажиллагаа хүчин төгөлдөр байхад шаардлагатай оролцогчийн тоо;
35.2.2үнийн санал дуудах хугацаа.
35.3Захиалагч энэ хуульд заасан цахим системд бүртгэлтэй аж ахуй эрхлэгчдэд үнийн санал дуудах ажиллагаанд оролцох урилга хүргүүлж болно.
35.4Цахим системд тендер шалгаруулалтын зарлал нийтэлсэн өдрөөс хойш ажлын таваас доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар зарлалд заана.
35.5Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлсэн сонирхогч этгээд уг ажиллагаанд оролцох эрхтэй.
35.6Бүртгүүлсэн сонирхогч этгээдийн тоо зарлалд заасан шаардлагатай тоонд хүрээгүй бол захиалагч үнийн санал дуудах ажиллагааг цуцалж, энэ тухай цахим системээр мэдэгдэнэ.
35.7Сонирхогч этгээд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендерийг цахим системд ирүүлнэ.
35.8Үнийн санал дуудах ажиллагааны туршид оролцогчийн мэдээлэл нууц байх бөгөөд оролцогч цахим системээс олгосон ялгах дугаарыг ашиглаж, заасан хугацаанд үнийн саналыг бууруулан хэдэн ч удаа ирүүлж болно.
35.9Үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эцсийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал бүхий оролцогчийн тендерийг хянан үзэж, шаардлага хангасан бол гэрээ байгуулах эрх олгоно.
35.10Энэ хуулийн 35.9-д зааснаар хянан үзэхэд тендер шаардлагад нийцээгүй бол удаах эрэмбэлэгдсэн тендерийг хянан үзнэ. Захиалагч тендер шалгаруулалтад тендер ирүүлсэн бүх оролцогчийн тендерийг нэгэн зэрэг хянан үзэж болно.
35.11Энэ хуулийн 9.5-д заасан нөхцөлд захиалагч үнийн санал дуудах ажиллагааг дахин зарлах хугацааг оролцогчид цахим системээр мэдэгдэнэ.
35.12Цахим каталогт бүртгэгдсэн бараа, ажил, үйлчилгээ санал болгох тохиолдолд энэ хуулийн 35.7-д зааснаар тендер ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнийн санал хаагдахад эцсийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал бүхий оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
36 дугаар зүйлГэрээ шууд байгуулах арга
36.1Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийж, гэрээ шууд байгуулж болно:
36.1.1захиалагч урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
Тайлбар:Энэ заалтын дагуу гэрээ шууд байгуулахад өмнөх тендер шалгаруулалт амжилтгүй болсон, захиалагчаас хамаарах шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширсан, эсхүл төсвийн жил дуусаж санхүүжилтийн эх үүсвэргүй болох нөхцөл байдал хамаарахгүй.
36.1.2үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
36.1.3хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авах;
36.1.4Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд тусгайлан заасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт цаас, валют худалдан авах, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, хадгалуулах, тээвэрлэх, гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан гадаад валют, алт худалдан авах, цэвэршүүлэх, тээвэрлэх, банкны хяналт, шалгалтын хүрээнд зөвлөх үйлчилгээ авах, үндэсний төлбөрийн системийн программ хангамж, түүний тоног төхөөрөмж, Эрдэнэсийн санг бүрдүүлэхэд хамаарах худалдан авах;
36.1.5Засгийн газар, нийслэл, төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах;
36.1.6Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамж болон харилцаа холбооны үйлчилгээ худалдан авах;
36.1.7Монгол Улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын хэрэгцээнд гадаад улсад худалдан авах;
36.1.8Засгийн газраас Монгол Улсыг гадаад улсад сурталчлахтай холбоотойгоор гадаад улсаас бараа худалдан авах, үйлчилгээ авах;
36.1.9Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулах худалдан авах;
36.1.10энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргаар зохион байгуулсан тендер шалгаруулалтын гэрээний хэлэлцээ хийх, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ худалдан авах;
36.1.11тогтоосон жишиг үнийн дагуу төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг үзүүлэх хуульд заасан этгээдийг сонгох, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн чанар, стандартын шаардлага хангасан бараа худалдан авах;
36.1.12сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний гүйцэтгэлтэй холбогдох бараа, ажил, үйлчилгээ худалдан авах;
36.1.13захиалагчийн хэрэглээний зориулалттай тогтмол зардалд хамаарах эрчим хүч, уур, дулаан, ус, бохир усыг дэд бүтэц холбогдсон этгээдээс худалдан авах;
36.1.14захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн болон шүүхийн бус маргаан шийдвэрлэх ажиллагаанд захиалагчийг төлөөлөх хуулийн зөвлөх үйлчилгээ худалдан авах;
36.1.15Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний үнэт зүйл, соёлын өвийг таниулсан соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, урлагийн бүтээл худалдан авах.
36.2Гэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 56.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ.
36.3Захиалагчаас бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүчин чадал, нөөц бололцоотой гэж үзсэн гадаадын этгээдэд хэлэлцээ хийх урилгыг хүргүүлж болно.
36.4Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэх хугацааг урилга хүргүүлснээс хойш ажлын таван өдөр байхаар, хэлэлцээ эхлүүлэх хугацааг сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаанаас хойш ажлын гурваас доошгүй өдөр байхаар урилгад заана.
36.5Захиалагч хэлэлцээг урилгад заасан хугацаанд сонирхогч этгээдтэй нэгэн зэрэг хийнэ.
36.6Захиалагч хэлэлцээ хийхэд баримтлахаар тогтоосон дэгийг сонирхогч этгээдэд танилцуулж, хэлэлцээний тэмдэглэл хөтөлнө.
36.7Сонирхогч этгээд урилгад заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй, оролцоогүй нь хэлэлцээг хойшлуулах үндэслэл болохгүй.
36.8Хэлэлцээгээр техникийн тодорхойлолт, санхүүжилтийн болон гэрээний нөхцөлийн талаар мэдээллийг солилцоно.
36.9Захиалагч хэлэлцээний үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн баталж, тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын гурваас доошгүй өдөр байхаар заана.
36.10Хэлэлцээнд оролцсон этгээд тендер ирүүлэх эрхтэй байна.
36.11Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан нөхцөлийг даван туулах, эсхүл түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг авран хамгаалахад энэ зүйлд заасан доод хугацаа, журмыг баримтлах боломжгүй бодитой нөхцөл байгаа бол шаардлагатай хугацаагаар багасгаж, урилга хүргүүлэх, хэлэлцээ хийх, тендер хүлээн авах журмыг баримтлахгүй байж болно.
36.12Тендер нээснээс хойш захиалагч энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тодруулга авах эрхгүй байна.
36.13Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасны дагуу байгуулах гэрээний тоо хэмжээ, хугацаа нь уг аргыг сонгох болсон яаралтай нөхцөл байдлыг даван туулахад шаардлагатай тоо хэмжээ, хугацаанд нийцсэн байна.
36.14Бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тоо хэмжээ, хугацааг энэ хуулийн 36.13-т нийцүүлэн хязгаарласны дараа үлдэх төсөвт өртөг энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрэх бол худалдан авах ажиллагааг аль болох богино хугацаанд эхлүүлнэ.
36.15Захиалагч энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т зааснаар зохион байгуулсан тендер шалгаруулалтад бүх тендерээс татгалзсан үндэслэлээр дахин тендер шалгаруулалт зарлах бол энэ хуулийн 28.5-д заасныг мөрдөхгүй байж болно.
36.16Захиалагч энэ зүйлд заасан хэлэлцээ хийхэд баримтлах дэгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
36.17Энэ хуулийн 36.1.3, 36.1.4, 36.1.5, 36.1.7, 36.1.8-д заасан худалдан авах ажиллагаанд зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, хэлэлцээ хийх, тендер хүлээн авах журмыг баримтлахгүй байж болно.
36.18Энэ хуулийн 36.1.3-д заасан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журмыг тагнуулын байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
37 дугаар зүйлНэг эх үүсвэрээс худалдан авах арга
37.1Захиалагч дараах нөхцөлд нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно:
37.1.1оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэгч оюуны өмчийн эрх эзэмшигч, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны нэг этгээд гүйцэтгэх боломжтой бол;
37.1.2олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авах бол;
37.1.3нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан бараа, үйлчилгээний нэмэлт нийлүүлэлт анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол;
37.1.4нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол;
37.1.5гадаад улсаас соёлын биет өв болон түүний хуулбарыг өмчлөгчтэй тохиролцон худалдан авах эсхүл, төрийн болон орон нутгийн өмчийн музей болон галерейн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэг өмчлөгчөөс худалдан авах шаардлага үүссэн бол;
37.1.6төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах үед үйлдвэрлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах нөхцөлд тухайн бараа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс худалдан авах бол;
37.1.7гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах бол;
37.1.8шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис худалдан авах бол;
37.1.9Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үйл ажиллагааны тодорхой чиглэлээр шинжлэх ухааны суурь, хавсарга, технологи хөгжүүлэлтийн туршилт судалгаа болон инновацын судалгааны ажил, үйлчилгээ тухайн чиглэлийн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаас гүйцэтгүүлэх бол.
37.2Энэ зүйлд заасан тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 18.1-д заасны дагуу нийтлэхгүй байж болно.
37.3Энэ зүйлд заасан аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй байж болно.
37.4Энэ хуулийн 37.1.2-т заасны дагуу худалдан авах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
38 дугаар зүйлЕрөнхий гэрээний арга
38.1Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад дараах хоёр үе шаттайгаар зохион байгуулна:
38.1.1нэгдүгээр үе шатанд худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага захиалагчийн худалдан авах бараа, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангах бараа нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж, шалгарсан оролцогчтой ерөнхий гэрээ байгуулан, цахим дэлгүүрт бүртгэх;
38.1.2хоёрдугаар үе шатанд захиалагч бараа, үйлчилгээг үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авах;
38.1.3энэ хуулийн 8.2-т заасан жагсаалтад багтсан барааг цахим дэлгүүрт бүртгэж, захиалагчийг захиалга хийх нөхцөлөөр хангана.
38.2Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг дараах нөхцөлтэйгөөр энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, захиалагчийн хэрэгцээнд үндэслэн бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг урьдчилан тогтооно:
38.2.1.гурав хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх; 38.2.2.гэрээ байгуулах оролцогчийн тоог хязгаарлахгүй байх; 38.2.3.гэрээ хүчинтэй байх хугацаанд шаардлага хангасан оролцогчийг нэмж оруулах боломжтой байх; 38.2.4.үйл ажиллагааны салбар, газар зүйн байрлалд үндэслэн захиалагчийг тодорхойлсон байх.
38.3Ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны тендер шалгаруулалтын зарлалд энэ хуулийн 18.3-т заасан мэдээллээс гадна гэрээний хүчинтэй байх хугацааг заана.
38.4Энэ хуулийн 38.2-т заасан тендер шалгаруулалтад оролцогчийн ирүүлсэн тендерийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, энэ хуулийн 27.10-д заасны дагуу гэрээ байгуулна.
38.5Шалгарсан оролцогчтой байгуулсан ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт нэгж үнээр байршуулна.
38.6Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах ерөнхий гэрээнд энэ хуулийн 38.3, 41.3-т заасан нөхцөлийг тусгана.
38.7Ерөнхий гэрээнд энэ хуулийн 41.4, 41.5, 42 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
39 дүгээр зүйлЦахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах
39.1Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд захиалагч худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ, хүргэх газар, хуваарь бүхий захиалгын хуудсыг цахим системд илгээж, үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авна.
39.2Ерөнхий гэрээ байгуулсан тухайн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчид үнийн санал дуудах урилгыг цахим системээр хүргүүлнэ.
39.3Урилга хүргүүлсэн өдрөөс хойш ажлын хоёроос доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар урилгад заана.
39.4Энэ хуулийн 35.8-д заасан журмын дагуу зохион байгуулагдсан үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулна.
39.5Цахим дэлгүүрт нэг гүйцэтгэгч байгаа, эсхүл үнийн санал дуудахад үнийн санал ирээгүй бол захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэн хамгийн бага үнийн санал бүхий бараа, үйлчилгээг худалдан авч болно.
39.6Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ хуулийн 14.2, 44.1-д заасан тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй ба тендерийг оролцогч, гүйцэтгэгчийн гаргасан баталгааны мэдэгдлээр баталгаажуулна.
39.7Цахим дэлгүүрээс шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
40 дүгээр зүйлЧадавхад суурилсан хэлэлцээний арга
40.1Төслийн хамрах хүрээ, төсөвт өртөг өндөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад чиглэгдсэн, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхтай аж ахуй эрхлэгчийг энэ зүйлд заасан аргаар сонгож болно.
40.2Энэ хуулийн 40.1-д заасан аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
40.3Улсын Их Хурлаас баталсан жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээнд дараахыг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг энэ зүйлд заасан аргаар сонгон шалгаруулж болно:
40.3.1.техник эдийн засгийн үндэслэл болон бэлтгэл хангах зорилгоор шаардлагатай судалгаа, дагалдах баримт бичгийг боловсруулах; 40.3.2.гэрээний хэрэгжилтэд захиалагчийн нэрийн өмнөөс хяналт хэрэгжүүлэх, төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх; 40.3.3.энэ хуулийн 10.13-т заасан нөхцөлтэй ажил гүйцэтгүүлэх.
40.4Захиалагч төсөл, арга хэмжээний зорилго, цар хүрээ зэрэгт үндэслэн чадавхад суурилсан хэлэлцээний аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх урилгыг чадавх бүхий аж ахуй эрхлэгчид хүргүүлнэ.
40.5Чадавхад суурилсан хэлэлцээний аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх мэдэгдэл, тендер ирүүлэх, хэлэлцээ хийх аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
40.6Энэ хуулийн 40.1-д заасан төсөл, арга хэмжээний цар хүрээ, онцлогийг харгалзан тендер шалгаруулалтын баримт бичигт дараах болон бусад нөхцөлийг энэ хуульд зааснаас өөрөөр зааж болно:
40.6.1.тендер, тендерийн баталгааг цахимаар, эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авах; 40.6.2.тендер шалгаруулалт зохион байгуулах, гэрээ байгуулах хэлийг олон улсад өргөн хэрэглэгддэг гадаад хэл байхаар; 40.6.3.олон улсад өргөн хэрэглэгддэг худалдан авах гэрээний загвараар гэрээ байгуулахаар.
40.7Хэлэлцээний шатанд дараах нөхцөлийг оролцогчтой харилцан тохиролцож болно:
40.7.1.тендерийн үнэ, гэрээний үнэ, төлбөрийн нөхцөл, санхүүжилтийн хуваарь, төлбөр тооцоо гүйцэтгэх валют; 40.7.2.олон улсад өргөн хэрэглэгддэг худалдан авах гэрээний нөхцөл; 40.7.3.гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэх арбитр, эсхүл шүүх, маргаан шийдвэрлэх журам.
40.8Захиалагч оролцогчтой хэлэлцээ хийх ажлын хэсгийг томилон ажиллуулна.
40.9Энэ хуулийн 40.3.2, 40.3.3-т заасан гүйцэтгэгч харилцан хамааралтай байхыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ
41 дүгээр зүйлХудалдан авах гэрээ
41.1Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах худалдан авах гэрээний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна.
41.2Худалдан авах гэрээний үнийг гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрт заасан үнээр тогтооно.
41.3Худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг заана:
41.3.1.гэрээний үнэ; 41.3.2.гэрээний зүйл болон бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл; 41.3.3.төлбөрийн нөхцөл, хугацаа; 41.3.4.урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны дүн; 41.3.5.захиалагчийн хяналт хэрэгжүүлэх этгээд, хэлбэр; 41.3.6.бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хуваарь; 41.3.7.давуу эрх олгосон мэдээлэл; 41.3.8.гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал; 41.3.9.түншлэл, туслан гүйцэтгэгчийн мэдээлэл; 41.3.10.гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах үндэслэл, журам; 41.3.11.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл.
41.4Захиалагч худалдан авах гэрээ, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг цахим системд бүртгэж, олон нийтэд нээлттэй байршуулна.
41.5Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна.
42 дугаар зүйлГэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
42.1Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
42.1.1захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах;
42.1.2энэ хуулийн 11.10-т заасан нөхцөл, аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах;
42.1.3ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг өөрчлөгдсөн бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг өөрчлөх.
42.2Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараах зүйлийг хориглоно:
42.2.1энэ хуулийн 42.1-д зааснаас бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
42.2.2гүйцэтгэгч гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх.
42.3Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулснаар гүйцэтгэгч энэ хуулийн 7.1.1, 7.1.6, 7.1.8, 7.1.9-д заасан нөхцөл үүссэн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцно.
42.4Энэ хуулийн 10.10-т заасны дагуу байгуулсан гэрээний хугацааг сунгахыг хориглоно.
43 дугаар зүйлИлт хууль бус гэрээ
43.1Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна:
43.1.1.энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан; 43.1.2.энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан; 43.1.3.хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй; 43.1.4.энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан; 43.1.5.тендер хүлээн авах эцсийн хугацааг баримтлаагүй; 43.1.6.энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй; 43.1.7.захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.
43.2Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлаагүй бол уг нэмэлт, өөрчлөлт илт хууль бус байна.
44 дүгээр зүйлГүйцэтгэлийн болон зүгшрүүлэх, тохируулах хугацааны баталгаа
44.1Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана.
44.2Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувиар тогтоож тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
44.3Гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг дараах хэлбэрээр ирүүлж болно:
44.3.1энэ хуулийн 44.2-т заасан дүнгээс багагүй мөнгөн төлбөрийн үүргийг захиалагчийн шаардлагаар гүйцэтгэх тухай банкны, эсхүл Монгол Улсын даатгагчийн баталгаа;
44.3.2энэ хуулийн 44.2-т заасан дүнгээс багагүй нэрлэсэн үнэтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас, Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг захиалагчийн шаардлагаар шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн баталгаа.
44.4Гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах эрхийг гадаадын этгээд эдлэх бөгөөд энэ тохиолдолд баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдээр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкийг заасан байна.
44.5Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно.
44.6Гүйцэтгэгч энэ хуулийн 44.5-д заасан барьцааг энэ хуулийн 44.3-т заасан хэлбэрээр гаргаж болно.
44.7Гүйцэтгэгч энэ хуулийн 44.6-д заасан хэлбэрээр гаргасан бол захиалагч барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр олгоно.
44.8Энэ хуульд зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, эсхүл гэрээний хүчинтэй хугацаанд гүйцэтгэлийн баталгаа хүчингүй болох нөхцөл үүсвэл гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг зохих шаардлагад нийцүүлэн шинэчлэн гаргуулах, хүчинтэй гүйцэтгэлийн баталгаагаар солих үүрэг хүлээнэ.
44.9Төсвийн жил дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө захиалагчид гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлнэ.
44.10Гүйцэтгэгч энэ хуулийн 44.9-д заасан гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг гэрээний үүргээ зөрчсөнд тооцож, гүйцэтгэлийн баталгааг захиалагчийн орлого болгоно.
45 дугаар зүйлУрьдчилгаа төлбөр, түүний баталгаа
45.1Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлнө.
45.2Урьдчилгаа төлбөрийн баталгаа урьдчилгаа төлбөрөөс багагүй дүнтэй байна.
45.3Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно.
45.4Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд энэ хуулийн 44 дүгээр зүйлийн дагуу гаргасан гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.
45.5Урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ хуулийн 44.3-т заасан хэлбэрээр гаргана.
45.6Энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан баталгааг гадаад валютаар илэрхийлэх бол баталгаа гаргасан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА
46 дугаар зүйлХудалдан авах ажиллагааг төлөвлөх
46.1Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална.
46.2Захиалагч санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр илгээнэ.
46.3Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн хянаж, баталгаажуулан цахим системд нийтэлнэ.
46.4Худалдан авах ажиллагааг төлөвлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47 дугаар зүйлХудалдан авах ажиллагаа зохион байгуулах
47.1Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 47.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.
47.2Энэ хуулийн 47.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална.
47.3Энэ хуулийн 47.2-т заасан жагсаалтад хамаарахгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд төсвийн шууд захирагч захиалагч байна.
47.4Энэ хуулийн 47.1, 47.2, 47.3-т зааснаас бусад улсын төсвийн хөрөнгө, захиалагчийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг захиалагч өөрөө зохион байгуулна.
47.5Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна.
47.6Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 47.5-д заасан захиалагч өөрийн хэрэгцээнд худалдан авахаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж зохион байгуулна.
47.7Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх энэ хуулийн 47.1, 47.2, 47.3, 47.4-т зааснаас бусад төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг харьяалах доод шатны төсвийн захирагчид, эсхүл худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол ажлын 10 өдрийн дотор шилжүүлнэ.
47.8Төсвийн шууд захирагч тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх энэ хуулийн 47.1, 47.2-т зааснаас бусад төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол ажлын 10 өдрийн дотор шилжүүлнэ.
48 дугаар зүйлХудалдан авах ажиллагааг тайлагнах
48.1Захиалагч худалдан авах ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрээр харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр тайлагнана.
48.2Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр тайлагнана.
48.3Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн тайланг нэгтгэн дүгнэж, дараа оны эхний улиралд Засгийн газарт тайлагнана.
48.4Засгийн газар жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг тусгана.
48.5Худалдан авах ажиллагааг тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
49 дугаар зүйлТендер шалгаруулалтыг төвлөрүүлэн, нэгтгэн зохион байгуулах
49.1Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харьяа байгууллагын төсвийн хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагч нь цахим дэлгүүрт байршуулаагүй нэг төрлийн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн зохион байгуулж болно.
49.2Хоёр ба түүнээс дээш төсвийн шууд захирагч дараах нөхцөлийн аль нэгд үндэслэн тендер шалгаруулалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлж болно:
49.2.1тодорхой зорилгыг хамтран хэрэгжүүлэх бол;
48.2.2ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжтой бол.
49.3Бараа, ажил, үйлчилгээ хамтран худалдан авах төсвийн шууд захирагч тус тусын худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
50 дугаар зүйлЗахиалагчийн эрх, үүрэг
50.1Төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээд энэ хуульд заасан захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
50.2Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
50.2.1худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах;
50.2.2үнэлгээний хороо байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;
50.2.3үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;
50.2.4энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах;
50.2.5тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх;
50.2.6худалдан авах гэрээ байгуулах;
50.2.7худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх;
50.2.8энэ хуульд зааснаар худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах;
50.2.9энэ хуулийн 56.6-д заасан гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;
50.2.10энэ хуулийн 58.5, 58.6-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан улсын байцаагчид хянуулахаар хүргүүлэх;
50.2.11гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх;
50.2.12Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-д заасан зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
50.2.13энэ хуулийн 10.10-т заасны дагуу тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол дараа оны төсвийн төсөлд тусгах;
50.2.14барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх;
50.2.15энэ хуулийн 22.9-д заасан хураамжийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбоотой зардалд зарцуулах;
50.2.16хуульд заасан бусад.
50.3Энэ хуулийн 50.2.7-д заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
50.4Захиалагчийг төлөөлөх этгээд энэ хуулиар олгогдсон эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
50.5Захиалагч худалдан авах ажиллагаа зохион байгуулах бүрд тендер шалгаруулалтын хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:
50.5.1.санхүүжилтийн эх үүсвэр баталсан шийдвэр; 50.5.2.нээлттэй тендер шалгаруулалтын аргаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгох болсон үндэслэл; 50.5.3.захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт; 50.5.4.захиалагч, оролцогчтой харилцсан албан бичиг; 50.5.5.оролцогчдын ирүүлсэн тендер; 50.5.6.үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж; 50.5.7.тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл; 50.5.8.захиалагчийн шийдвэр; 50.5.9.худалдан авах гэрээ; 50.5.10.энэ хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг; 50.5.11.бусад баримт бичиг.
50.6Тендер шалгаруулалтын хувийн хэргийг архивын нэгж болгон хадгална.
50.7Захиалагч шалгарсан оролцогчийн тендерт ирүүлсэн загвар, дээжийг гэрээний үргэлжлэх хугацааны туршид хадгалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хянахад ашиглаж болно.
50.8Захиалагч энэ хуулийн 36.17-д зааснаас бусад болон 37 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт гэрээ байгуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
50.9Захиалагч энэ хуулийн 7.1.4-т заасан нөхцөл үүссэн, эсхүл энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан, албан тушаалтанд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд захиалагч холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
51 дүгээр зүйлХудалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага
51.1Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт худалдан авах ажиллагааны нэгжтэй байх бөгөөд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
51.2Аймаг, нийслэл дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн шатны Засаг дарга худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.
51.3Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгжийн дарга нь ял шийтгүүлж байгаагүй, төрийн албанд зургаагаас дээш жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай, сүүлийн гурван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй байна.
51.4Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.4.1.цахим системийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар захиалагч, оролцогчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах; 51.4.2.захиалагчийн энэ хуулийн 50.2.6, 50.2.7, 50.2.11, 50.2.13, 50.2.14-т зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх; 51.4.3.ерөнхий гэрээ байгуулахтай холбоотойгоор энэ хуулийн 50.2.11-д зааснаас бусад захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх; 51.4.4.худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих; 51.4.5.цахим системийн ашиглалт, худалдан авах ажиллагааны талаар сургалтыг цахим болон бусад хэлбэрээр зохион байгуулах; 51.4.6.цахим систем, түүний бүрэлдэхүүн хэсгийн хэвийн үйл ажиллагааг хариуцан, цахим системийн аюулгүй байдал, нууцлалыг хангах, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлэх; 51.4.7.энэ хуулийн 22.9-д заасан хураамжийн 30 хүртэл хувийг цахим системийн найдвартай ажиллагаа, шинэчлэл сайжруулалт, аюулгүй байдлыг хангахад зарцуулах; 51.4.8.энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан бүртгэлийн тогтолцоо үүсгэх, хөтлөх, боловсронгуй болгох; 51.4.9.цахим системийн ашиглалтад дүн шинжилгээ хийж, холбогдох мэдээ, тоо баримтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; 51.4.10.бараа, ажил, үйлчилгээний жишиг техникийн тодорхойлолт боловсруулах, ерөнхий гэрээ байгуулах бараа, үйлчилгээг тодорхойлох зорилгоор зах зээлийн судалгаа хийх; 51.4.11.ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний нэгж үнийн дээд хязгаарыг тогтоох, ерөнхий гэрээний аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах; 51.4.12.энэ хуульд заасан баталгааг цахим системээр гаргах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; 51.4.13.шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд хүргүүлэх; 51.4.14.захиалагч, эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгох; 51.4.15.энэ хуульд заасан бусад.
51.5Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.4.5, 51.4.8, 51.4.10-т заасан чиг үүргийг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
51.6Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.5-д зааснаар чиг үүргээ бусад этгээдэд шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
51.7Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж энэ хуулийн 47.6-д заасан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулна.
51.8Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.8.1.худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн саналаа худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх; 51.8.2.захиалагчийн энэ хуулийн 50.2.6, 50.2.7, 50.2.11, 50.2.13, 50.2.14-т зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх; 51.8.3.худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 51.4.10-т заасан судалгаа хийх; 51.8.4.цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахад дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулах; 51.8.5.энэ хуулийн 51.4.13-т заасан чиг үүрэг.
51.9Гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны тухайн байгууллагын хүсэлтэд үндэслэн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
52 дугаар зүйлҮнэлгээний хороо
52.1Захиалагч энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна:
52.1.1сая төгрөг хүртэл төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын үнэлгээний хороог гурваас доошгүй;
52.1.2ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны, эсхүл энэ хуулийн 52.1.1-д зааснаас бусад тендер шалгаруулалтын үнэлгээний хороог таваас доошгүй.
52.2Ерөнхий гэрээний хоёрдугаар үе шатны тендер шалгаруулалтад үнэлгээний хороо байгуулахгүй.
52.3Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
52.3.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах; 52.3.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 52.3.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.
52.4Үнэлгээний хорооны гишүүдийн олонх худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан байна. Үнэлгээний хорооны гишүүдэд урамшуулал олгоно.
52.5Үнэлгээний хорооны гишүүнээр захиалагчаас хараат бус гишүүнийг томилж болно.
52.6Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулна.
52.7Үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн бол захиалагч түүнийг үнэлгээний хорооны гишүүний үүргээс чөлөөлж, шинэ гишүүн нөхөн томилно.
52.8Захиалагч үнэлгээний хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 52.3.1-д заасан чиг үүргийг гүйцэтгэснээр үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болохоор байгуулж болно.
52.9Энэ хуулийн 52.8-д заасан тохиолдолд энэ хуулийн 52.3.2, 52.3.3-т заасан чиг үүрэгтэй үнэлгээний хороог шинээр байгуулна.
52.10Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
52.11Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно.
52.12Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, үнэлгээний хорооны гишүүнд урамшуулал олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
53 дугаар зүйлҮнэлгээний хорооны хурал
53.1Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.
53.2Үнэлгээний хороо тендер нээсэн өдөр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлнэ.
53.3Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно.
53.4Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно.
53.5Хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас тогтоосон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон болон түүнтэй адилтгах бусад нөхцөл байдлаас шалтгаалан хуралд үнэлгээний хорооны бүх, эсхүл зарим гишүүд биечлэн оролцох боломжгүй бол тухайн гишүүдийг хуралд цахим хэлбэрээр оролцуулж болно.
53.6Үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцсон гишүүнийг ирцэд оруулан тооцож, хурлын тэмдэглэлд цахим системээр баталгаажуулна.
53.7Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
53.8Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулна.
54 дүгээр зүйлХудалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны үүрэг
54.1Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, тендер хянан үзэх, үнэлэх, хяналт тавих, тайлагнах, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг гаргах, түүнчлэн албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх үүрэгтэй.
54.2Энэ хуулийн 54.1-д заасан ажилтан, албан тушаалтан энэ хуульд зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэгтэй.
54.3Захиалагч, түүнийг төлөөлөх аливаа этгээд худалдан авах ажиллагаанд холбогдох асуудлаар сонирхогч этгээд, оролцогч, тэдгээрийн төлөөлөлтэй хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр харилцана.
54.4Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно.
54.5Энэ хуулийн 54.1-д заасан ажилтан, албан тушаалтан дараах үүргийн аль нэгийг хэрэгжүүлээгүй нь түүнийг тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээс чөлөөлж, эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно:
54.5.1ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд захиалагчид мэдэгдээгүй, эсхүл худал мэдүүлсэн;
54.5.2ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд тайлбар гаргаагүй, эсхүл худал мэдүүлсэн;
54.5.3худалдан авах ажиллагаанд холбогдох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн.
55 дугаар зүйлХудалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, мэргэшсэн ажилтан
55.1Худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажилтан, албан тушаалтан худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
55.2Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
55.3Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
55.4Энэ хуулийн 55.2-т заасан сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авах ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
56 дугаар зүйлБүртгэлийн тогтолцоо
56.1Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системээр дараах бүртгэлийг хөтөлнө:
56.1.1.захиалагч; 56.1.2.худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч; 56.1.3.худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан; 56.1.4.бараа, ажил, үйлчилгээний каталог.
56.2Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.1-д заасан бүртгэлийг цахим системд нээлттэй байршуулна.
56.3Захиалагч цахим системд бүртгүүлснээр худалдан авах ажиллагаа зохион байгуулна.
56.4Аж ахуй эрхлэгч цахим системд бүртгүүлж, тус системд холбогдсон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сангаас оролцож байгаа тендер шалгаруулалттай холбоотойгоор түүний мэдээллийг цахим системээр харилцан дамжуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
56.5Цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага, энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавх, туршлагын шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, баримт бичгийг оруулан өөрийн хувийн бүртгэлийг үүсгэнэ.
56.6Аж ахуй эрхлэгчийн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон захиалагч баталгаажуулснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системд бүртгэнэ.
56.7Аж ахуй эрхлэгч цахим систем дэх өөрийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрд шинэчлэх үүрэгтэй ба мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
56.8Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч энэ хуульд зааснаар хүргүүлэх урилгыг тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгчид нэгэн зэрэг илгээнэ.
56.9Энэ хуулийн 56.8-д зааснаар урилга хүргүүлсэн нь урилга хүлээн авсан этгээдэд давуу байдал олгох, энэ хуульд заагаагүй бол бусад сонирхогч этгээд тендер ирүүлэхийг хориглох үндэслэл болохгүй.
56.10Энэ хуулийн 56.1-д зааснаар бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
57 дугаар зүйлСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
57.1Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
57.1.1худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
57.1.2худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар захиалагчийн хүсэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
57.1.3худалдан авах ажиллагаатай холбоотой журам, аргачлал, заавар, тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг, гэрээний загварыг батлах;
57.1.4энэ хуульд зааснаар тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, тендерийн баталгааг улсын орлого болгох журмыг батлах;
57.1.5худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам, заавар, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх;
57.1.6худалдан авах ажиллагааны тайланг улсын хэмжээнд нэгтгэж, мэдээлэл гаргах;
57.1.7худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
57.1.8худалдан авах ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, гадаад улсын бусад байгууллагатай хамтран ажиллах;
57.1.9хуульд заасан бусад.
57.2Энэ хуулийн 57.1.7-д заасан сургалт зохион байгуулах этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.
58 дугаар зүйлХудалдан авах ажиллагааны улсын байцаагч
58.1Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ байна.
58.2Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
58.3Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргана.
58.4Засгийн газар энэ хуулийн 58.1-д заасан улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нийтлэг баталгааг тогтоож, улсын байцаагчийн дүрмийг батална.
58.5Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр тухайн салбарт хэрэгжсэн төсөл, арга хэмжээнд байгуулагдсан худалдан авах гэрээтэй холбоотойгоор салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дахь салбарын ахлах байцаагч, байцаагч /цаашид “салбарын улсын байцаагч” гэх/ оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:
58.5.1гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, эсхүл захиалагч хохирол барагдуулахыг шаардсан;
58.5.2гэрээний үүргээ гүйцэтгэхэд мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эсхүл эрх бүхий бусад этгээд тогтоосон;
58.5.3энэ хуулийн 10.9-д зааснаар, эсхүл давуу эрх авч гэрээ байгуулсан гүйцэтгэгч гэрээний үүрэг гүйцэтгэхэд хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг зохих ёсоор оролцуулаагүй, эсхүл давуу эрх тооцуулсан нөхцөлийг биелүүлээгүй.
58.6Энэ хуулийн 58.1-д заасан улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:
58.6.1худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;
58.6.2энэ хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн.
58.7Улсын байцаагч, салбарын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
58.7.1энэ хуулийн 58.5, 58.6-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;
58.7.2энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
58.7.3гэрээний үүргийн гүйцэтгэлд гарсан алдааг залруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх.
58.8Энэ хуулийн 58.7.2, 58.7.3-т заасан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар салбарын улсын байцаагч, эсхүл улсын байцаагчид тус тус хариу мэдэгдэнэ.
58.9Энэ хуулийн 58.7.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг дараах этгээд гаргана:
58.9.1энэ хуулийн 58.5-д заасан дүгнэлтэд салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
58.9.2энэ хуулийн 58.6-д заасан дүгнэлтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.
58.10Энэ хуулийн 58.9.1, 58.9.2-т заасан Засгийн газрын гишүүн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
58.11Холбогдох этгээд энэ хуулийн 58.5, 58.6-д заасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор дараах улсын ерөнхий байцаагчид гаргаж болно:
58.11.1энэ хуулийн 58.5-д заасан дүгнэлтэд салбарын улсын ерөнхий байцаагчид;
58.11.2энэ хуулийн 58.6-д заасан дүгнэлтэд энэ хуулийн 58.2-т заасан улсын ерөнхий байцаагчид.
58.12Энэ хуулийн 58.11-д заасан улсын ерөнхий байцаагч энэ хуулийн 58.11-д заасан гомдлыг ажлын 20 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
58.13Энэ хуулийн 58.5, 58.6-д заасан нөхцөл бий болсноос хойш гурван жилийн хугацаанд улсын байцаагчийн хяналт шалгалтыг эхлүүлж болно.
58.14Энэ хуулийн 58.13-т заасан хугацааны дотор эхлүүлсэн хяналт шалгалтад холбогдох асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох зорилгоор хяналт шалгалтыг хойшлуулсан бол уг хугацаа тасалдсанд тооцно.
58.15Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 58.10-т заасан тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад холбогдох нээлттэй мэдээллийг цахим системийн нэгдсэн бүртгэлд тухай бүр бүртгэнэ.
59 дүгээр зүйлХудалдан авах ажиллагаанд хувийн хэвшлийг оролцуулах
59.1Энэ хуульд заасан тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, техникийн тодорхойлолт боловсруулах, тендерийг хянан үзэх, үнэлэх, худалдан авах гэрээний хяналтыг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
59.2Энэ хуулийн 59.1-д заасны дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байгаа тохиолдолд энэ хуулийн 50.2.2, 52 дугаар зүйлд үнэлгээний хороо байгуулахтай холбоотой зохицуулалт хамаарахгүй.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
60 дугаар зүйлЗахиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
60.1Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.
60.2Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт үндэслэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдана.
60.3Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй.
60.4Энэ хуулийн 60.3-т заасан үндэслэлээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг гомдол гаргагчид мэдэгдэнэ.
60.5Захиалагч гомдол хянан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан бол энэ хуулийн 20.6-д заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгана.
60.6Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй.
61 дүгээр зүйлТендер шалгаруулалтын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл
61.1Зөвлөл худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
61.2Зөвлөл дарга, найман гишүүнээс бүрдэнэ.
61.3Зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
61.3.1Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг аль нэг гэмт хэрэгт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
61.3.2эрх зүй, санхүү, аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засгийн аль нэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн;
61.3.3сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
61.3.4худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай.
61.4Зөвлөлийн зургаан гишүүнийг дараах байгууллагаас тус тус нэр дэвшүүлнэ:
61.4.1.Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо; 61.4.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар; 61.4.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 61.4.4.хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 61.4.5.өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага; 61.4.6.худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.
61.5Зөвлөлийн хоёр гишүүнийг худалдааны танхимуудаас, нэг гишүүнийг Хуульчдын холбооноос тус тус нэр дэвшүүлнэ.
61.6Энэ хуулийн 61.4, 61.5-д зааснаар нэр дэвшүүлсэн этгээдийг дарга, гишүүнээр Засгийн газраас таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга, гишүүнийг улираан томилохгүй.
61.7Зөвлөлийн дарга, гишүүнийг дараах тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлнө:
61.7.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон; 61.7.2.гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; 61.7.3.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, эсхүл өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; 61.7.4.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан; 61.7.5.үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан.
61.8Зөвлөлийн гишүүнд гомдол хуваарилах, гомдол хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг сонгох журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд зөвлөлийн нийт гишүүдийн хурлаар батална.
61.9Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийн ажлын албатай байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.
61.10Зөвлөлийн дарга зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно.
61.11Зөвлөлийн ажлын алба нь гомдлын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргана.
61.12Зөвлөл тусгай мэдлэг шаардсан нарийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах эрхтэй.
61.13Зөвлөл нь хараат бусаар ажиллана.
61.14Зөвлөлийн ажиллах журам, ажлын албаны бүтэц, орон тоо, цалин урамшууллын хэмжээг тогтоох болон зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой журмыг Засгийн газар батална.
62 дугаар зүйлЗахиалагчийн шийдвэрт гомдол гаргах
62.1Зөвлөл дараах үндэслэлийн аль нэгд хамаарах гомдлыг дараах хугацааны дотор хүлээн авна:
62.1.1энэ хуулийн 30.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай оролцогчийн гомдлыг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдөр;
62.1.2энэ хуулийн 60.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай оролцогчийн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдөр;
62.1.3захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай сонирхогч этгээд, оролцогчийн гомдлыг энэ хуулийн 60.2-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдөр;
62.1.4өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө.
62.2Гомдолд дараах баримт бичгийг хавсарган бичгээр, эсхүл цахим системээр гаргаж болно:
62.2.1итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд гарын үсэг зурсан бол эрх олгосон итгэмжлэл;
62.2.2гадаадын этгээдийн хувьд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг нотлох баримт;
62.2.3гадаад хэлээр үйлдсэн бол баримт бичгийн монгол орчуулга;
62.2.4гомдолд хамаарах захиалагчийн шийдвэрийн хуулбар, эсхүл энэ хуулийн 62.1.3-т заасан гомдолд захиалагчид гаргасан гомдлын хуулбар.
62.3Сонирхогч этгээд, оролцогчоос зөвлөлд гаргах гомдол үндэслэл бүхий байх бөгөөд дараах шаардлагад нийцсэн байна:
62.3.1.гомдлыг Монгол хэлний тухай хуулийн 6.7-д нийцүүлж монгол хэлээр үйлдсэн байх; 62.3.2.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38.1-д заасан бүрдүүлбэрийг хангах; 62.3.3.гарын үсэг, тамга /тэмдэг/-ийг эх хувиар хэрэглэсэн байх; 62.3.4.гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх; 62.3.5.энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдолд захиалагчийн тендерээс татгалзсан үндэслэлээс аль нэгийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрөх тухай үндэслэл дурдаагүй тохиолдолд тендерээс татгалзсан шийдвэрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ; 62.3.6.энэ хуулийн 62.1.1-д заасан гомдолд тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх; 62.3.7.гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд санхүүжилтийн эх үүсвэртэй байх.
62.4Тендер шалгаруулалт, түүний багц тус бүр хамаарах энэ хуулийн 62.3.6-д заасан тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг цахим системээр шалгана.
62.5Энэ хуулийн 14.2.2-т зааснаар тендерийн баталгааны мэдэгдэл ирүүлсэн оролцогч энэ хуулийн 62.1.1-д зааснаар зөвлөлд гомдол гаргахад тендер шалгаруулалтын төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх тендерийн баталгааг зөвлөлд гаргана.
62.6Зөвлөл энэ хуулийн 62.1-д заасан хугацаанд ирүүлээгүй, 62.2, 62.3-т заасан шаардлага хангахгүй гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.
62.7Гомдлыг зөвлөлийн ажлын албаны бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр, эсхүл цахим системээр ирүүлснээр хүлээн авсанд тооцно.
63 дугаар зүйлЗөвлөл гомдлыг хянан шийдвэрлэх
63.1Зөвлөл дараах тохиолдолд зөвлөлөөс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно:
63.1.1.гомдлыг хангах илүү үндэслэлтэй байгаа бол; 63.1.2.түдгэлзүүлээгүй, үйлдэл хийхгүй байхыг даалгаагүй тохиолдолд оролцогчид их хэмжээний хохирол учрахаар бол; 63.1.3.түдгэлзүүлэх, үйлдэл хийхгүй байхыг даалгах нь төрийн эрх бүхий байгууллага, захиалагч болон бусад оролцогчдод илтэд хохиролтой биш бол.
63.2Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа зогсоно.
63.3Зөвлөл гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлснээс хойш тухайн тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршсан бүх баримт бичиг, мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд баримт бичиг, мэдээллийн бүрэн, үнэн зөв байдлыг захиалагч хариуцна.
63.4Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тендер шалгаруулалтад холбогдох баримт бичгийг захиалагчаас ирүүлэхийг шаардах ба захиалагч шаардсан хугацаанд ирүүлэх үүрэг хүлээнэ.
63.5Зөвлөл энэ хуулийн 62.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
63.6Зөвлөл оролцогчийг шаардлага хангасан эсэх, тендерийг хянан үзсэн, үнэлсэн эсэх асуудлаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянан үзнэ.
63.7Энэ хуулийн 63.6-д зааснаар гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх нь захиалагч худалдан авах ажиллагаа зохион байгуулахад энэ хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянан үзэхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
63.8Зөвлөл гомдлыг хянан үзэж захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна:
63.8.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэр хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах; 63.8.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах; 63.8.3.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах.
63.9Энэ хуулийн 63.8-д заасны дагуу шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг зөвлөл хүлээн авахаас татгалзана.
63.10Зөвлөл энэ хуулийн 63.8-д заасан шийдвэрийг захиалагч болон гомдол гаргагчид цахим системээр, албан бичгээр хүргүүлнэ.
63.11Зөвлөл энэ хуулийн 63.8-д зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 50.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгаж болно.
63.12Энэ хуулийн 63.11-д заасны дагуу хяналт тавихыг даалгасан бол захиалагч энэ хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.
63.13Зөвлөл гомдол хянан шийдвэрлэх явцад илэрсэн зөрчлийн талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болно.
63.14Зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг улирал тутамд цахим системд олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
64 дүгээр зүйлШүүхэд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
64.1Сонирхогч этгээд, эсхүл оролцогч зөвлөлийн шийдвэр, эсхүл энэ хуулийн 58.12-т заасан улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж болно.
64.2Тендер шалгаруулалтад холбогдох худалдан авах гэрээ байгуулснаас хойших гомдлыг шүүхэд гаргана.
64.3Шүүх захиалагчийн шийдвэр, худалдан авах гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэж үзсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзүүлэхгүй.
64.4Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ.
64.5Санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалтад гарсан гомдлыг шүүх хүлээн авахаас татгалзана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
65 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
65.1Худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн ажилтан, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол буруутай албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48.1, хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохируулан ногдуулах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
65.2Энэ хуулийн 65.1-д зааснаар холбогдох этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнд энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх, хохирол нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
65.3Энэ хуулийн 24.1, 24.2, 24.4-т заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй бол оролцогч тендер шалгаруулалтад оролцохтой холбогдсон бодит зардлыг буруутай ажилтан, албан тушаалтан төлнө.
65.4Эрх бүхий байгууллага, эсхүл шүүхээс энэ хуулийн 54.1-д заасан ажилтан, албан тушаалтныг энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж тогтоосон бол Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн эсэхээс үл хамааран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгоно.
65.5
66 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
66.1Энэ хуулийн 58, 61, 62, 63 дугаар зүйл, 64.1 дэх хэсгийг 202.. оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
66.2Энэ хуулийг 202.. оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ХАА-ҮБ төсөл.docx)