Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 12-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганад “Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсэн хэсэгт “Төмөр замын газар” гэж нэмсүгэй.
2. Энэ тогтоолыг Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн даган мөрдсүгэй.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Тогтоолын төсөл
(Тогтоол docx.docx)