Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 10-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР
УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11, 3.1.12 дахь заалт:
“3.1.10.“орон нутгийн нөөц” гэж аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар бүрдүүлсэн бараа, материалыг;
3.1.11.“улсын нөөцийн агуулах” гэж нөөцийн бараа, материал хадгалах зориулалтаар байгуулсан энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий барилга байгууламж, тусгайлан бэлтгэсэн талбайг /цаашид “агуулах” гэх/;
3.1.12.“улсын нөөцийн мэдээлэл” гэж стратегийн, гамшгийн болон орон нутгийн нөөцөд хамаарах бараа, материалын бүрдүүлэлт, хадгалалт, хөдөлгөөн, зарцуулалттай холбоотой бодит баримт, өгөгдлийг.”
2/7 дугаар зүйлийн 7.4, 7.5, 7.6 дахь хэсэг:
“7.4.Гэрээт хадгалагчаар нөөцийн бараа, материал хадгалах, хамгаалах зориулалт бүхий стандартын агуулах, барилга байгууламжтай, тухайн чиглэлийн туршлагатай, хүний нөөц, техникийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээдийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулна. Уг хуулийн этгээд нь төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлтэй харьцах тохиолдолд Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан, уг мэдээлэлтэй танилцах ажилтан нь мөн хуульд заасан аюулгүй байдлын шалгалтад хамрагдсан байна.
7.5.Улсын нөөцийн агуулах, барилга байгууламжийн ашиглагдаагүй байгаа багтаамжийг улсын нөөцийн бэлэн байдал, технологийн горим, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр, гамшгийн үед шууд чөлөөлөх нөхцөлтэйгөөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний үндсэн дээр түрээслүүлж болно.
7.6.Энэ хуулийн 7.5-д заасан түрээсийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.”
3/9 дүгээр зүйлийн 9.6, 9.7 дахь хэсэг:
“9.6.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн онцгой нөхцөл байдал, голомтын бүсэд нэн шаардлагатай гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шуурхай гаргана. Гамшгийн онцгой нөхцөл байдал, голомтын бүсэд зарцуулах гамшгийн нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээний хязгаарыг энэ хуулийн 13.1.5, 13.1.9-д заасан журмаар тогтооно.
9.7.Энэ хуулийн 9.6-д заасан шийдвэрт бараа, материалыг хүлээн авах этгээд, зориулалт, нэр төрөл, тоо хэмжээ, энэ хуулийн 9.1-д заасан олгох нөхцөл болон нөхөн бүрдүүлэх хугацаа, эх үүсвэрийг тусгана.”
4/10 дугаар зүйлийн 10.1.6, 10.1.7 дахь заалт:
“10.1.6.улсын нөөцийн агуулахын барилга байгууламж шинээр барих, өргөтгөх зардал;
10.1.7.улсын нөөцийн агуулахын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал.”
5/10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:
“10.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан төслийн хүрээнд улсын нөөцийн агуулахын барилга байгууламж шинээр барих, өргөтгөж болно.”
6/13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заалт:
“13.1.11.орон нутгийн нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн нөөцийн мэдээллийг хуульд заасан журмаар авч, гамшгийн мэдээллийн санд нэгтгэн бүртгэхтэй холбогдсон нийтлэг журмыг батлах.”
7/14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5 дахь заалт:
“14.1.4.орон нутгийн нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах журмын хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.5.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн онцгой нөхцөл байдал, голомтын бүсэд шаардлагатай гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан гаргах.”
8/15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.6 дахь заалт:
“15.1.5.улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд бүртгэх, хөтлөх;
15.1.6.улсын нөөцөд бүрдүүлэх стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, байршлын талаарх саналыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах.”
9/15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг:
“15.2.Улсын нөөцийн мэдээллээс төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмаар хамгаална.”
10/16 дугаар зүйлийн 16.1.4, 16.1.5 дахь заалт:
“16.1.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн орон нутгийн нөөцийн бараа, материалыг гамшгийн үед энэ хуулийн 9.1.1-д заасан нөхцөлөөр олсон орлого болон орон нутгийн тухайн жилийн батлагдсан төсвийн хөрөнгөөр нөхөн бүрдүүлэх;
16.1.5.аж ахуйн нэгж, байгууллагын бүрдүүлэх нөөцөөс бусад орон нутгийн нөөцийн мэдээллийг тухайн шатны Засаг даргын санал, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн улирал тутам шинэчилж, өөрчлөлт орсон тухай бүрт ажлын 5 өдрийн дотор гамшгийн мэдээллийн санд бүртгүүлэх, хяналт тавих.”
11/17 1 дүгээр зүйл:
“17 1 дүгээр зүйл.Гэрээт хадгалагчийн үүрэг
17 1 .1.Гэрээт хадгалагч дараах үүрэг хүлээнэ:
17 1 .1.1.нөөцийн бараа, материалыг батлагдсан нэр төрөл, тоо хэмжээний дагуу зориулалтын агуулахад технологийн заавар, стандартын горимыг баримтлан чанар, бүрэн бүтэн байдлыг нь ханган хадгалах, хамгаалах;
17 1 .1.2.энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өгсөн чиглэлийн дагуу нөөцийн бараа, материалыг заасан байршил, хугацаанд тээвэрлэн хүргэх;
17 1 .1.3.нөөцийн бараа, материалын хөдөлгөөн, үлдэгдэл, гүйцэтгэлийн тайлан, мэдээг тогтоосон хугацаанд гаргаж, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
17 1 .1.4.нөөцийн бараа, материалын хадгалалтын явцад жилд нэгээс доошгүй удаа чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, бараа, материалын шинж чанар, стандартын шаардлагад нийцүүлэн шаардлагатай тохиолдолд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулж, холбогдох арга хэмжээ авах.”
12/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
“18.3.Гэрээт хадгалагч нөөцийн бараа, материалыг дутаасан, чанарыг муутгасан, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд учирсан хохирлыг бүрэн хариуцна.”
2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “шинэчлэх,” гэсний дараа “сэлгэх,” гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4 дэх заалт, 17 дугаар зүйлийн гарчиг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “улсын нөөцийн” гэсний дараа “анги,” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “хадгалах,” гэсний дараа “сэлгэх, шинэчлэх, аюулгүй байдлыг хангах,” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3 дахь заалтын “тоо” гэсний дараа “хэмжээ, гэрээт хадгалагчид хадгалах тоо, хэмжээг” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын “улсын нөөцөөс” гэсний өмнө “энэ хуулийн 14.1.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “үйл ажиллагааг нөөцийн” гэсний дараа “анги,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:
“3.1.8.“улсын нөөцийн анги, салбар” гэж Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээний дагуу нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, тэдгээрийн хадгалалт, сэлгэлт, шинэчлэлт болон багцлалт, тээвэр, хангамжийн зохион байгуулалт, зарцуулалтыг хариуцан гүйцэтгэгч онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяа нэгжийг;”
2/16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт:
“16.1.1.тухайн шатны орон нутгийн төсөвт гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аж ахуйн нэгж, байгууллагын нөөцөөс бусад орон нутгийн нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр тусгах замаар бүрдүүлэлт, зарцуулалтын ажлыг зохион байгуулах;”
4 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн” гэснийг “Олон улсын гэрээ, Гамшгаас хамгаалах тухай хууль, Төсвийн” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “4.3-т” гэснийг “9.6-д” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “Засгийн газрын” гэснийг “Засгийн газар, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний” гэж, 16 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Аймаг, нийслэлийн” гэснийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 202... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Анхны хэлэлцүүлэг -Төсөлтэй холбоотой судалгаа, үр нөлөөний үнэлгээ, эрх зүйн дүгнэлт /МУИХЧХДТХ/
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Бусад
Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
