Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 12-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

“НАРАНСЭВСТЭЙ- МАЗУНШАН” ХИЛИЙН БООМТЫГ СЭРГЭЭН НЭЭХ ТУХАЙ

“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлогo", Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2.1, 3.3.2.4, 3.3.2.8 дэх хэсгүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 28.1 заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1Монгол, Хятад улсын 496-р хилийн баганын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн "Нарансэвстэй-Мазуншан" байнгын ажиллагаатай авто замын боомтын үйл ажиллагааг 2025 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс эхлэн сэргээн нээж эхлүүлсүгэй.
2"Нарансэвстэй- Мазуншан" байнгын ажиллагаатай авто замын боомтын бүтээн байгуулалттай холбоотой доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л. Оюун-Эрдэнэ/-д үүрэг болгосугай:
1/Говийн Их Дархан Цаазат газар “А” хэсэгт ашигт малтмалын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.
2/Боомтын барилга, байгууламж барих, бусад тоног төхөөрөмж суурилуулах хөрөнгийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хөрөнгөөр шийдвэрлэсүгэй.
3/ Алтай сумаас Нарансэвстэй боомт хүртэлх хатуу хучилттай замын ажлыг Говийн Их Дархан Цаазат газар “А” хэсгийг тойруулж, говийн эмзэг эко системд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар тооцож бүтээн байгуулсугай.
3/ Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар 2025 оны хагас жилд багтаан Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р. Сэддорж/-д үүрэг болгосугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(“НАРАНСЭВСТЭЙ_МАЗУНШАН”_ХИЛИЙН_БООМТЫГ_СЭРГЭЭН_НЭЭХ_ТУХАЙ_12_25.docx)