Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2021 ОНЫ 5-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР

"Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаарын сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 3 дахь заалтад “4/ Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь “Далтын нуруу, Шаргачны голын ай сав”” гэж нэмсүгэй.
2Байгалийн нөөцийн газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газрын нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл бармтлал.pdf)