Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨРИЙН НУУЦЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн нууцад хамаарах мэдээлэл
1.1.Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан төрийн бодлогын хүрээнд дараах мэдээлэл төрийн нууцад хамаарна:
Д/д Төрийн нууцад хамаарах мэдээлэл Нууцын зэрэглэл Нууцлах хугацаа (жилээр) Онц чухал нууц Маш нууц Нууц 1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлолын нууцалбал зохих хэсэг +     30 2. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой төрийн нууцад хамаарах асуудлаар гарсан нууцалбал зохих мэдээлэл (зөвлөмж, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн тайлан) + +   30, 20 3. Онц болон дайны байдал зарлах, цуцлах асуудал хэлэлцсэн Улсын Их Хурлын онцгой чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, холбогдох мэдээлэл, баримт бичиг, бусад тээгч +     30 4. Улсын Их Хурал, Байнгын хороо, дэд хороо, түр хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, тэдгээрийн байгуулсан ажлын хэсгийн төрийн нууцад хамаарах мэдээлэл (тайлан, илтгэх хуудас, танилцуулга, хурлын тэмдэглэл, санал, дүгнэлт, холбогдох бусад баримт бичиг) + + + Нууцалсан зэрэглэлээр 5. Олон улсын парламентын холбоо, Ази, Номхон далайн орнуудын парламентын ээлжит чуулга уулзалтын хуралдаанаас нууцлан ирүүлсэн шийдвэр, мэдээлэл (факс, ноот бичиг, албан бичиг)   +   20 6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын төрийн нууцад хамаарах шийдвэр, холбогдох мэдээлэл (зарлиг, тогтоол, захирамж, тушаал, зөвлөмж, албан даалгавар, мэдээ, тайлан, илгээлт, уулзалт ярианы тэмдэглэл, тавьсан илтгэл, танилцуулга, үүрэг, чиглэл, хэлсэн үг) + + + Нууцалсан зэрэглэлээр  
7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд холбогдох баримт бичиг (хэлэлцэх асуудлын жагсаалт, хуралдааны дэг, хөтөлбөр, санал, хуралдааны тэмдэглэл, шийдвэр, зөвлөмж, илтгэх хуудас, баримтлах үндсэн чиглэл, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн төсөл, бусад нууц тээгч) + + + Нууцалсан зэрэглэлээр 8. Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын бусад байгууллагын тогтоол, шийдвэрийг батлахад болон сонгуульд Монгол Улсын баримтлах байр суурьтай холбогдох мэдээлэл (санал, чиглэл, үндэслэл, судалгааны баримт бичиг)   +   20,  сонгууль, санал өгөх ажиллагаа дуустал 9. Гадаад бодлого, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын баримтлах байр суурийг нарийвчлан илэрхийлсэн мэдээлэл, гадаад улсын төрийн байгууллага, иргэдээс итгэмжилсэн байдлаар авсан мэдээлэл + +   30, 20 10. Засгийн газар, Төв банкнаас гадаад улс, олон улсын байгууллагатай санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ, хэлэлцээрийн төсөл, тэдгээрийн боловсруулалтын шатанд хамаарах мэдээлэл   +   Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээ, хэлэлцээр байгуулах хүртэл 11. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын үеэр яригдах төрийн нууцад хамаарах яриа, хэлэлцээний нууцалбал зохих хэсэг (сэдэв, санал, ярианы тэмдэглэл, баримт бичиг, илтгэх хуудас)   +   20 12. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх огноо, дэлгэрэнгүй хөтөлбөр     + Айлчлалын талууд албан ёсоор зарлах, айлчлалыг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд 13. Төрийн нууцад хамаарах асуудлаар гадаад улсын Засгийн газар, байгууллагатай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, протокол, тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл   + + 20, 10  
14. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын болон гадаад улсын төрийн байгууллагатай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагааны төрийн нууцад хамаарах холбогдох мэдээлэл (ажлын чиглэл, удирдамж, гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, хурал, уулзалт, ярианы тэмдэглэл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан, танилцуулга, илтгэх хуудас, бусад холбогдох баримт бичиг)   + + 20, 10 15. Онцгой нөхцөл байдал үүссэн үед хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын ажиллах ерөнхий төлөвлөгөө, ажлын удирдамж   +   20 16. Олон улсын хурал зөвлөгөөн, чуулганд оролцох дээд, өндөр түвшний болон Засгийн газрын төлөөлөгчийн яриа, хэлэлцээний сэдэв, санал, үндсэн чиглэл, ажлын удирдамж, ярианы тэмдэглэл, баримт бичиг, илтгэх хуудасны нууцалбал зохих хэсэг   + + Хуульд өөрөөр заагаагүй бол хурал, чуулган дуустал 17. Улсын батлан хамгаалах, эдийн засагт чухал ач холбогдол бүхий үйлдвэр, онц чухал объектод гарсан гэмт халдлага, осол, сүйрэл, онцгой нөхцөл байдлын үед эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл   +   20 18. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тусгай төсөл, арга хэмжээний төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох бусад баримт бичиг + + + Нууцалсан зэрэглэлээр 19. Үндэсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг тооцох аргачлал, холбогдох бусад баримт бичиг   +   20 20. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний харьяа байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны мэдээлэл, албан тушаалын тодорхойлолт     + 10  
1.2.Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хүрээнд дараах мэдээлэл төрийн нууцад хамаарна:
Д/д Төрийн нууцад хамаарах мэдээлэл Нууцын зэрэглэл Нууцлах хугацаа (жилээр) Онц чухал нууц Маш нууц Нууц 1. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас гаргасан төрийн нууцад хамаарах шийдвэр   +   20 2. Улсын эрдэнэсийн нөөцийн сангийн байршил, хамгаалалтын зохион байгуулалтын тухай мэдээлэл   +   20 3. Мөнгөн тэмдэгтийн нөөцийн талаарх мэдээлэл, тэдгээрийн байршил, тээвэрлэлт, хамгаалалтын зохион байгуулалтын тухай мэдээлэл   +   20 4. Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах чадавхад ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн тухай мэдээлэл (технологийн ололт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт, төсөл, тэдгээрийн үр дүн, холбогдох бусад баримт бичиг)   +   +   20, 10 5. Мөнгөн тэмдэгтийн эх загварыг бүтээх төслийн үйл явц, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, устгах үйл ажиллагаа, мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт, солилцоо, гүйлгээнээс гаргахтай холбоотой мэдээлэл   +   Хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаа дуустал  
1.3.Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан батлан хамгаалах хүрээнд дараах мэдээлэл төрийн нууцад хамаарна:
Д/д Төрийн нууцад хамаарах мэдээлэл Нууцын зэрэглэл Нууцлах хугацаа (жилээр) Онц чухал нууц Маш нууц Нууц 1. Зэвсэгт хүчний стратегийн дэлгэн байгуулалт, дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөө, тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч +     30 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд баталсан зэвсэгт хүчний хэрэглэх ерөнхий төлөвлөгөө   +   20 3. Төрийн цэргийн байгууллагын нэгтгэл, ангийн дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, дугаар, холбогдох баримт бичиг   +   20 4. Төрийн цэргийн байгууллагын бүх шатны удирдлагын байгууллага, нэгтгэл, анги, салбар, зангилгааны байлдааны цагийн нэр   +   20  
5. Төрийн цэргийн байгууллагын байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт, мэдээлэл   +   20 6. Цэргийн зэвсэглэл, байлдах чадварыг тодорхойлсон үнэлэлт бүхий сургалт бэлтгэлийн нэгдсэн дүн, шалгалтын акт, тайлан, илтгэл   +   20 7. Зэвсэгт хүчний бэлэн байдал, байлдах чадварыг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбарын стратегийн команд-штабын сургууль болон тусгай тактикийн сургуулийн нэгдсэн болон хэсэгчилсэн дадлагын сэдэв, бодлого, төлөвлөгөө, дүрслэл, холбогдох мэдээлэл     + 10 8. Зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, байлдаанд бэлтгэх, шилжүүлэх төлөвлөгөө болон хавсралт төлөвлөгөө +     30 9. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн нэгтгэл, анги, салбар, байгууллагын байлдааны бэлэн байдлыг хангах, байлдааны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамж, захирамж, төлөвлөгөө, мэдээ   +   20 10. Төрийн цэргийн байгууллагын стратегийн удирдамж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, тооцоо +     30 11. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн стратеги, оперативын удирдамж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, тооцоо   +   20 12. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө, томилгоот хүч хэрэгслийн тооцоо, судалгаа, арга ажиллагааны тактикийн тухай мэдээлэл (улсын болон аймаг, нийслэлийн хэмжээнд)   +   20 13. Улсыг агаарын довтолгооноос халхлах, хамгаалах үзэл баримтлал   +   20 14. Зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах цэргийн ажиллагааны төрөл, явуулах арга хэлбэрийг агуулсан мэдээлэл   +   20 15. Төрийн цэргийн байгууллагын нэгтгэл, анги, байгууллагыг байгуулах, шилжүүлэн байрлуулах, татан буулгахтай холбогдох баримт бичиг   +   20  
16. Төрөл мэргэжлийн цэргийн тагнуулын төлөвлөлт, удирдамж, захирамж, байлдааны даалгавар, тайлан, тагнуулын мэдээ, мэдээлэл солилцох журам, арга тактик, үйл ажиллагаанд холбогдох баримт бичиг   +   20 17. Цэрэг-улс төр, цэрэг-стратеги, цэрэг-эдийн засгийн орчин, гадаад орнуудын зэвсэгт хүчинд өгсөн үнэлгээ, түүнд холбогдох мэдээлэл   +   20 18. Төрийн цэргийн байгууллагын байлдааны жижүүрлэлтийн зохион байгуулалт, ажиллагаатай холбогдсон удирдамж, захирамж, баримт бичиг, мэдээ, мэдээлэл   +   20 19. Улсын онц чухал объектуудыг агаараас халхлах төлөвлөгөө, хүч хэрэгслийг ашиглах журам   +   20 20. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дайчилгааны төлөвлөгөө баталсан зарлиг, Зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийн бүрдүүлэлтийн талаар Засгийн газарт өгсөн чиглэл   +   20 21. “Түгшүүр” дохиогоор ажилласан дүнгийн тухай нэгдсэн мэдээ, баримт бичиг   +   20 22. “Цугларалт” дохиогоор ажилласан дүнгийн тухай нэгдсэн мэдээ, баримт бичиг     + 10 23. Байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгний байлдааны бэлэн байдал, аэродромын үзүүлэлт, зангилгааны бүдүүвч, байлдаанд ашиглах бодлого, төлөвлөгөө     + 10 24. Цэргийн зэвсэглэлийг агаарын хилийн хамгаалалтад ашиглах дүрэм, журам, арга ажиллагаатай холбогдсон баримт бичиг мэдээ, агаарын довтолгооноос хамгаалах, торын түлхүүр, солих хугацаа     + 10 25. Агаарын цэргийн бүх шатны удирдах байрны ажиллагааны зарчим, галт байрны байрлал, тэдгээрт хөтлөгдөх баримт бичиг     + 10 26. Радиотехникийн салбарын байрлал, байлдааны үйл ажиллагаатай холбогдох баримт бичиг     + 10  
27. Байлдааны болон хил хамгаалалтын бэлэн байдлын мэдээ, байлдааны тушаал, захирамж, байлдааны ажиллагааны бүс, чиглэл, зааг, районы өгөгдөхүүн, газар орныг төхөөрөмжлөхтэй холбогдох мэдээлэл   +   20 28. Батлан хамгаалах болон улсын хил хамгаалах зориулалттай, төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан нутаг дэвсгэрийн гравиметрийн зураглалын төрөл бүрийн хэмжээст зураглал, геодези, байрзүй, агаарын зураг + + + Нууцалсан зэрэглэлээр 29. Батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан болон авахаар төлөвлөж буй газар, 1:500, 1:1000-ны газрын зураглал, тогтоол, шийдвэр, цахим өгөгдлийн сан, холбогдох мэдээлэл   +   20 30. Батлан хамгаалах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт байрлах цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрлийн цэргийн командлалын барилгын зураг төсөл     + 10 31. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд батлан хамгаалахад зайлшгүй шаардагдах нөөцийг бүрдүүлэх, зэвсэг, техникийг шинэчлэх төсвийг шийдвэрлэх талаар Засгийн газарт өгсөн чиглэл   +   20 32. Улсын болон цэргийн дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, тодотгол   +   20 33. Дайчилгаатай сургууль явуулах баримт бичиг, дайчлах хүч хэрэгслийн тухай мэдээлэл   +   20 34. Дайны үеийн орон тооны зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын багаж, галт хэрэглэлийн хангалт, хэрэгцээ, хөдөлгөөнийг тодорхойлсон мэдээ, данс бүртгэл, тайлан, захиалга   +   20 35. Төрийн цэргийн байгууллагын байлдааны зэвсэг, цэргийн техник, материал, галт хэрэглэлийн хангалт, захиалга, нөөцийн талаарх мэдээлэл   +   20 36. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн хүнс, шатахуун, тосолгооны материалын нэгдсэн захиалга, мэдээ, тайлан, төлөвлөгөө, тооллогын акт   +   20 37. Зэвсэгт хүчний бүх шатны тагнуулын нэгжийн бүтэц, орон тоо, зохион байгуулалт, зэвсэг, техник хэрэгслийн тухай баримт бичиг, мэдээ, мэдээлэл   +   20  
38. Цэргийн тусгай ачаа тээвэрлэж байгаа тухай нэгдсэн мэдээ, маршрут, харуул, хамгаалалтыг зохион байгуулах төлөвлөгөө     + 10 39. Зэвсэг, галт хэрэглэлийн зарцуулалтын тайлан, мэдээ, устгалын акт     + 10 40. Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл   +   20 41. Цэргийн бэлтгэл үүрэгтэн, цэрэгт татах болон цэргээс халагдах хүмүүсийн нэгдсэн мэдээлэл, цэрэгт бүртгэлтэй мэргэжлийн ангилал, дугаар   +   20 42. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн нэгтгэл, анги, салбарын тайван цагийн орон тоо, бүртгэл, судалгаа     + 10 43. Зэвсэгт хүчинд оногдуулан бүртгэгдсэн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техникийн нэгдсэн мэдээ, тооцоо (улсын хэмжээнд)   +   20 44. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт оногдуулан бүртгэгдсэн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техникийн нэгдсэн дүн, тооцоо (аймаг, нийслэлийн хэмжээнд)     + 10 45. Төрийн цэргийн байгууллагын автоматжуулсан болон далдуур (удирдлага холбооны) удирдлагын системийн бүтэц, зохион байгуулалттай холбогдох баримт бичиг, хангалтын тухай мэдээлэл, ном материал, дүрэм, заавар   +   20 46. Цэргийн далдуур удирдлага, үйл ажиллагаа, харилцаа, арга хэрэгсэл, материал, түүнтэй холбоотой мэдээлэл, техник хэрэгсэл, түлхүүрийн хангалт   +   20 47. Төрийн цэргийн байгууллагын холбооны системийг байлдааны цагт дэлгэн байгуулах төлөвлөгөө, байлдааны дохио дамжуулах түлхүүрийн техник хэрэгсэл, нууцлалын баримт бичиг   +   20 48. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын цэргийн далдуур удирдлагын ярианы таблиц, дотоод зохион байгуулалттай холбогдох баримт бичиг     + 10 49. Зэвсэгт хүчний нууцалсан холбооны техникийн зохион байгуулалтын бүдүүвч, зориулалт, тоо хэмжээ, ашиглалтын заавар     + 10  
50. Төрийн цэргийн байгууллагын дайны болон дайн бүхий байдлын үеийн удирдлагын байрны бүтэц, зохион байгуулалт, байршил, хамгаалалтын зохион байгуулалт   +   20 51. Дайчилгааны төлөвлөгөөг боловсруулж, тодотгох удирдамж, заавар +     30 52. Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах төлөвлөгөө, журам, удирдамж +     30 53. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарыг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах төлөвлөгөө, журам, удирдамж, шийдвэр, тодотгол, холбогдох баримт бичиг   +   20 54. Улсын болон цэргийн дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр, зарлан мэдээллийн дохио, захирамж, явуулах төлөвлөгөө, заавар   +   20 55. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөөний тухай мэдээлэл   +   20 56. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харьяа байгууллага, аж ахуйн нэгж, сум, дүүргийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөөний тухай мэдээлэл     + 10 57. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах тухай удирдамж тушаал, шийдвэр, захирамж, төлөвлөгөө, холбогдох баримт бичиг   +   20 58. Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг шалгах үед үйлдсэн протокол, холбогдох мэдээлэл   +   20 59. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах стратеги, оператив-тактикийн дүрэм (I, II анги), улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны арга ажиллагаа, холбогдох мэдээлэл   +   20 60. Улсын хил хамгаалалтын үр дүнгийн танилцуулах мэдээ     + 10 61. Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламжийн үзүүлэлт, тэдгээрийн хамгаалалтын зохион байгуулалт     + 10  
62. Монгол Улсын хилийн зурвас газрын заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг илэрхийлсэн мэдээлэл   +   20 63. Улсын стратегийн болон гамшгийн, батлан хамгаалах материаллаг нөөцийн бодит хэмжээ, байршил, агуулахын тоо, багтаамж, ажиллагаатай холбогдсон баримт бичиг, мэдээлэл   +   20 64. Цэргийн зориулалттай цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх зүйлийн нөөцийн тоо, хэмжээ, хадгалж байгаа газар, тээвэрлэлт, харуул хамгаалалтын тухай мэдээ, тэдгээрийг бэлтгэх журам, арга ажиллагаатай холбогдох баримт бичиг   +   20 65. Зэвсэг, цэргийн техник, галт хэрэглэлийн нөөц агуулахын хүчин чадал, өнгөлөн далдлалт, байрлалт, хамгаалалт, түүнд хүрэх замын тухай мэдээ   +   20 66. Улсын стратегийн болон гамшгийн, батлан хамгаалах материаллаг нөөцийн талаарх тооцоо, судалгаа, холбогдох баримт бичиг   +   20 67. Улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөө +     30 68. Дайны болон дайн бүхий байдлын үед төрийн байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох мэдээлэл   +   20 69. Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллах журам, төлөвлөгөө, холбоо, зарлан мэдээллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, дэд бүтэц, удирдлагын байр, төсөв, байршил, хүчин чадлын тухай мэдээлэл, хэрэгжилтийн тайлан, холбогдох баримт бичиг   +   20 70. Зэвсэгт хүчин, төрлийн цэргийн командлал болон хилийн цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбарын санхүүжилт, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл     + 10  
1.4.Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах ажлын хүрээнд дараах мэдээлэл төрийн нууцад хамаарна:
Д/д Төрийн нууцад хамаарах мэдээлэл Нууцын зэрэглэл Нууцлах хугацаа (жилээр) Онц чухал нууц Маш нууц Нууц а/ТАГНУУЛ, СӨРӨХ ТАГНУУЛ 1. Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбоотой мэдээлэл + +   Байнга 2. Тагнуулын байгууллагын гүйцэтгэх салбар, нэгжийн үйл ажиллагааг халхавчлахтай холбоотой мэдээлэл   +   20 3. Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлийн болон тусгай сангийн мэдээлэл +     Байнга 4. Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын мэдээллийн сан, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, нууц тээгчид байгаа мэдээлэл +     30 5. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэл, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, нууц тээгчид байгаа мэдээлэл   +   20 6. Тагнуулын байгууллагын нууцалбал зохих салбар, нэгжийн бие бүрэлдэхүүн, барилга байгууламж, тэдгээрийн байршил, үйл ажиллагааг халхавчлахтай холбоотой мэдээлэл +     30 7. Тагнуулын төв байгууллагын гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглах автотээврийн болон ердийн техник хэрэгсэл, тэдгээрт холбогдох баримт бичиг, бусад нууц тээгч   + + 20, 10 8. Тагнуулын байгууллагын мөрдөн шалгах нууц ажиллагаанд хамаарах төлөвлөгөө, тайлан, мөрдөгчийн магадлагаа, нууцалбал зохих баримт бичиг, мэдээлэл + +   30, 20 9. Тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл   +   20 10. Тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ, мэдээллийг шалгах үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг   +   20 11. Тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан шийдвэр, журам, заавар, бусад баримт бичиг   +   20  
12. Тагнуулын ерөнхий газрын даргын бүрэн эрхийн хүрээнд баталсан тагнуулын байгууллагын дотоод үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, зааврын нууцалбал зохих хэсэг         + 10 13. Тагнуулын байгууллагын салбар, нэгжийн хэтийн төлөвлөгөө, стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөртэй холбогдох баримт бичиг (биелэлт, бодлогын судалгаа, түүний дүгнэлт, санал)   + + 20, 10 14. Тагнуулын байгууллага, түүний төв, орон нутаг дахь салбар, нэгж болон тагнан турших, түүнтэй адилтгах албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан   + + 20, 10 15. Тагнуулын байгууллагын тагнан турших болон түүнтэй адилтгах ажил эрхэлж буй ажилтны хувийн хэрэг, албан тушаалын тодорхойлолт, холбогдох баримт бичиг   +   20 16. Тагнуулын байгууллагын тагнан турших болон түүнтэй адилтгах ажил эрхэлж буй ажилтнаас бусад албан хаагчийн хувийн хэрэг, албан тушаалын тодорхойлолт, холбогдох баримт бичиг     + 10 17. Тагнуулын төв байгууллагын төв, орон нутаг дахь салбар, нэгжийн удирдах ажилтны зөвлөгөөнд холбогдох баримт бичиг (төлөвлөгөө, хөтөлбөр, хэлэлцэх асуудал, сэдэв, агуулга, илтгэл, шийдвэр, биелэлт)     + 10 18. Тагнуулын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны нэгдсэн мэдээлэл, холбогдох баримт бичиг   +   20 19. Тагнуулын байгууллагын төв, орон нутаг дахь салбар, нэгжийн бүтэц, орон тооны мэдээлэл, холбогдох баримт бичиг   + + 20, 10 20. Тагнуулын байгууллагын төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл   +   20 21. Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын зардал, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл   +   20 22. Төр засгийн эрх бүхий байгууллагаас тагнуулын байгууллагын үйл ажиллагааг шалгасан тухай баримт бичиг, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл   +   20  
23. Тагнуулын байгууллагын нууц гүйцэтгэх ажилтны хувийн хэргийн болон тэдний албан ажилтай холбоотой мэдээлэл + +   30, 20 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтныг одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах тухай зарлиг + +   30, 20 25. Тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд илгээсэн мэдээлэл + + + Нууцалсан зэрэглэлээр 26. Тагнуулын байгууллагын тусгай архивын данс, бүртгэл   +   20 27. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд баталсан террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм, заавар, төлөвлөгөө   +   20 28. Тагнуулын байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх төлөвлөгөө, террор, хорлон сүйтгэх ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны төлөвлөгөө, удирдамж, хэрэглэх дохио, холбогдох баримт бичиг   +   20 29. Тагнуулын байгууллагын гүйцэтгэх салбар, нэгжийн боловсруулсан нөхцөл байдлын мэдээ, гадаад дотоод орчны үнэлгээ, мэдээллийн даалгавар, танилцуулга, шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, тойм мэдээ, лавлагаа, гүйцэтгэх ажилтны илтгэх хуудас, мэдээ   +   20 30. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тэдгээрт холбогдох баримт бичиг + + + Нууцалсан зэрэглэлээр 31. Тагнуулын байгууллагын өөрийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт, арга, тактик, хүч, хэрэгсэл, мэдээллийн сан, техник технологи, тоног төхөөрөмж, холбогдох мэдээлэл   +   20 32. Тагнуулын төв байгууллагын тоон шинжилгээний лабораторийн цахим нотлох баримтын аюулгүй байдлыг хангах мэдээллийн систем, сүлжээний бүтэц зохион байгуулалт, эх код, техник, программ хангамжийн тохиргоо, тэдгээрийн ажиллагааны зарчим, холбогдох баримт бичиг     + 10  
33. Тагнуулын байгууллагын кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нэгжид ашиглагдаж буй мэдээллийн систем, сүлжээний бүтэц зохион байгуулалт, техник, программ хангамжийн тохиргоо, тэдгээрт холбогдох баримт бичиг     + 10 34. Тагнуулын төв байгууллага түүний төв, орон нутаг дахь салбар, нэгжийн барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох баримт бичиг     + 10 35. Тагнуулын ажилтны мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, түүнд холбогдох мэдээлэл     + 10 36. Тагнуулын байгууллагын зэвсэг, тусгай хэрэгсэл, материал техникийн хангалт, нөөцийн мэдээлэл, тоо бүртгэл, холбогдох баримт бичиг   + + 20, 10 37. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн систем, дэд бүтэц, зохион байгуулалт, программ хангамжийн эх код, нууцалбал зохих хэсэг   +   20 38. Тагнуулын байгууллагаас гадаад улсын тусгай албатай тогтоосон хамтын ажиллагаа, холбогдох мэдээлэл   +   20 б/ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛ 1. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбоотой мэдээлэл +     Байнга 2. Гүйцэтгэх ажлын тоо бүртгэлийн болон тусгай сангийн мэдээлэл +     Байнга 3. Гүйцэтгэх ажлын мэдээллийн болон тусгай техник хэрэгслийн тоо бүртгэлийн сан, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, нууц тээгчид байгаа мэдээлэл   +   20 4. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын бие бүрэлдэхүүнийг нууцалбал зохих салбар нэгж, тэдгээрийн барилга байгууламж, нууц байр, уулзалтын байр, халхавчийн байгууллага, байршил, тээврийн хэрэгслийн улсын дугаар, тэдгээрийг халхавчлах болон гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, түүнийг ашиглах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл   +   20  
5. Гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл   +   20 6. Прокурорын зөвшөөрлөөр явагдах гүйцэтгэх ажлын арга хэмжээний төлөвлөгөө, үр дүнгийн талаарх танилцуулга   +   20 7. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд илгээсэн мэдээлэл   + + 20, 10 8. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа   + + 20, 10 9. Гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан шийдвэр, журам, заавар, бусад баримт бичиг   +   20 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуяглан хүргэх ажлын болон оргосон хоригдогчийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааны заавар     + 10 11. Гүйцэтгэх ажилтны хувийн хэрэг, үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө, тайлан, албан тушаалын тодорхойлолт   +   20 12. Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцалбал зохих баримт бичиг, мэдээлэл + + + Нууцалсан зэрэглэлээр 13. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх салбар нэгжийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны талаарх мэдээлэл   +   20 14. Гүйцэтгэх ажлын зардал, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлангийн мэдээлэл   +   20 15. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх ажлын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын, төсвийн гүйцэтгэлийн тайлан, түүнд холбогдох мэдээлэл   +   20 16. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах үйл ажиллагаанд холбогдох баримт бичиг   +   20 17. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтныг одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах тухай зарлиг   +   20  
18. Нууц гүйцэтгэх ажилтны хувийн хэргийн болон тэдний албан ажилтай холбоотой мэдээлэл   +   20 19. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын тусгай архивын данс, бүртгэл   +   20 20. 2010 оноос өмнө цаазаар авах ял гүйцэтгэсэн тухай баримт бичиг, мэдээлэл +     Байнга 21. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх төлөвлөгөө, террор, хорлон сүйтгэх ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны төлөвлөгөө, удирдамж, хэрэглэх дохио, холбогдох баримт бичиг   +   20 22. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын өөрийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт, арга, тактик, хүч, хэрэгсэл, төлөвлөгөөний мэдээлэл   +   20 23. Хууль сахиулах байгууллагын галт зэвсэг, галт хэрэглэлийн тоо, бүртгэл, захиалга, нөөцийн талаарх мэдээлэл     + 10 24. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл +     Байнга  
1.5.Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан мэдээллийн аюулгүй байдлын болон бусад хүрээнд дараах мэдээлэл төрийн нууцад хамаарна:
Д/д Төрийн нууцад хамаарах мэдээлэл Нууцын зэрэглэл Нууцлах хугацаа (жилээр) Онц чухал нууц Маш нууц Нууц 1. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ болон Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний тусгай хэрэглээний сүлжээний бүтэц, зохион байгуулалт, түүнд ашиглагдаж буй мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, программ хангамж, радио давтамж, станцын байршил, тэдгээрийн ажиллагааны зарчим, холбогдох баримт бичиг   +   20 2. Үндэсний хэмжээний кибер халдлага, зөрчлийн үед эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, түүнтэй холбоотой баримт бичгийн нууцалбал зохих хэсэг   +   20  
3. Төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл агуулж буй мэдээллийн систем, сүлжээнд үйлдэгдсэн кибер халдлага, зөрчилд хариу арга хэмжээ авахтай холбоотой арга ажиллагаа, баримт бичгийн нууцалбал зохих хэсэг     + 10 4. Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц, зохион байгуулалт, эх код, программ хангамж, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл болон холбогдох баримт бичиг   +   20 5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сан   +   20 6. Төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл агуулж буй мэдээллийн систем, сүлжээнд хийсэн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмж     + 10 7. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хангах байгууллагын кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиглэлээр ашиглаж буй мэдээллийн систем, сүлжээний бүтэц зохион байгуулалт, техник, программ хангамжийн тохиргоо, тэдгээрт холбогдох баримт бичиг   +   20 8. Замын хөдөлгөөний удирдлагын техник хэрэгслийг зохицуулахад ашиглагдах мэдээллийн систем, сүлжээний бүтэц, зохион байгуулалт, эх код, программ хангамж, тэдгээрийн ажиллагааны зарчим, холбогдох баримт бичиг     + 10 9. Төрийн шифр харилцааны бодлого, криптографын боловсруулалт, шифрийн арга ажиллагаа, аргачлал, алгоритм, схем, эх код, кодын ном, түлхүүр, сан, нөөц, тэдгээрийг ашиглах заавар, хангалт, түүнд холбогдох мэдээлэл +     30 10. Шифрийн тусгай техник хэрэгсэл +     30 11. Төрийн шифр харилцааны бүтэц, зохион байгуулалт, түүнд холбогдох мэдээлэл   +   20 12. Төрийн шифр харилцааны дүрэм, журам, үйл ажиллагааны заавар, шифрийн материал, хэрэгслийн бүртгэл   +   20 13. Төрийн шифр мэдээ + + + Нууцалсан зэрэглэлээр  
14. Төрийн шифр харилцаанд шифрийн ажил хариуцах ажилтны зөвшөөрөл, баталгаа, шифрийн үйл ажиллагааны бүртгэл     + 10 15. Төрийн нууцад хамаарах мэдээлэл тээгчийг хүлээлцсэн, шилжүүлсэн, устгасан тухай мэдээлэл     + 10 16. Төрийн нууцад хамаарах мэдээлэл тээгчийг шалгасан тухай мэдээлэл + + + Нууцалсан зэрэглэлээр 17. Төрийн нууцад хамаарах баримт бичгийн бүртгэлийн дэвтэр     + 10 18. Төрийн нууцын хадгалалт хамгаалалтын талаар төрийн байгууллагуудын тайлан, мэдээлэл     + 10 19. Онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн нууцыг хамгаалах төлөвлөгөө     + 10 20. Төрийн нууцад хамаарах мэдээлэл, нууц тээгчийг ашиглан бэлтгэсэн ном, сурах бичиг, бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан илтгэл, мэдээлэл, дүгнэлт, санал, зөвлөмж, хурал, зөвлөгөөн, лекц, сургалтын хөтөлбөр + + + Нууцалсан зэрэглэлээр 21. Төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлээр хамгаалуулж байгаа хамгаалуулагчийн эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл   +   20 22. Улсын онц чухал болон тусгай объектын зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл   +   20 23. Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц байрлах төрийн тусгай хамгаалалт бүхий газрын газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл   +   20 24. Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил, зохион байгуулалттай холбоотой мэдээлэл   +   20 25. Аймаг, нийслэлийн цэвэр ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийн хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл   +   20 26. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, бусад нууц тээгчийг битүүмжлэн хүргэх төрийн тусгай болон дипломат шуудан, битүүмжлэхээс хэрэглэгчид хүртэлх үйл ажиллагаа   +   20  
27. Төрийн нууцад хамаарах асуудлаар эрх бүхий албан тушаалтнаас гарсан тогтоол, зөвлөмж, тушаал, төлөвлөгөө, тайлан + + + Нууцалсан зэрэглэлээр 28. Төрийн нууцад хамаарах бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой мэдээлэл + + + Нууцалсан зэрэглэлээр 29. Төрийн нууцад хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танилцуулсан мэдээлэл, холбогдох баримт бичиг + + + Нууцалсан зэрэглэлээр 30. Төрийн нууцад хамаарах асуудлаар төрийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцсан албан бичиг + + + Нууцалсан зэрэглэлээр 31. Төрийн нууцад хамаарах асуудал хэлэлцсэн хаалттай хуралдааны тэмдэглэл, бусад нууц тээгч + + + Нууцалсан зэрэглэлээр 32. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал, чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтын зохион байгуулалт, хүч, хэрэгслийн тухай мэдээлэл   +   20 33. Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой журам, заавар   +   20 34. Төрийн тусгай хамгаалалтын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, түүнд холбогдох мэдээлэл     + 10 35. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны нэгдсэн мэдээлэл, холбогдох баримт бичиг     + 10 36. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл     + 10 37. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хэтийн төлөв, стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, холбогдох баримт бичиг     + 10 38. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас гадаад улсын төрийн байгууллагатай байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны холбогдох мэдээлэл (уулзалт ярианы тэмдэглэл, хөтөлбөр, төлөвлөгөө тайлан, баримт бичиг)     + 10  
39. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын галт зэвсэг, сумны нэгдсэн болон тооллогын мэдээлэл, агуулахын байршил     + 10 40. Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, түүний салбар, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан     + 10 41. Улсын онц чухал болон тусгай объект, үйл ажиллагааг халхлах, хамгаалах журам, заавар + +   30, 20 42. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын хөрөнгийн мэдээлэл, тэдгээрт холбогдох тогтоол, шийдвэр, бусад нууц тээгч   +   20 43. Төрийн нууцын архивын данс, бүртгэл, жагсаалт     + 10  
2 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
2.1.Энэ хуулийг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(SKM_450i24122813470-92-95.pdf)