Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 4-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 37.4 дэх хэсэг нэмсүгэй:
37.4. Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл огцруулах саналыг гаргах эрхтэй. Уул албан тушаалтныг огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
