Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Хүрэлбаатарын БААСАНЖАРГАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.4 дэх хэсэг нэмсүгэй:
“38.4.Улсын Их Хурлын гишүүдийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдлийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулах ба доорх мэдээллээс бүрдэнэ:
38.4.1Улсын Их Хурлын дарга, гишүүний Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг;
38.4.2Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10, 10.11-т заасны дагуу гишүүний гаргасан мэдэгдэл.
Энэ хуулийн 38.4.1-т заасан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1.1-д заасны дагуу, 38.4.2-т заасан мэдэгдлийг Тамгын газар бүртгэж, хадгална.”
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.13 дахь заалтын “ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл” гэсний дараа “хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.23 дахь заалтын “гэр бүлийн гишүүд” гэснийг “хамаарал бүхий этгээд” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2026 оны … дугаар сарын … -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(1_МОНГОЛ_УЛСЫН_ИХ_ХУРЛЫН_ТУХАЙ_ХУУЛЬД_НЭМЭЛТ,_ӨӨРЧЛӨЛТ_ОРУУЛАХ.docx)