Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 8-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2026-2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:"
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл 2025 он 2026 он 2027 он 1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 8.0 6.5 6.5 2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7.5 5.0 4.0 3 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ 33,864.7 35,253.2 37,749.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 35.6 33.7 32.3 4 Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 35,795.2 37,347.3 40,084.9 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 37.7 35.7 34.3 5 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл  /тэрбум төгрөг/ -1,930.5 -2,094.1 -2,335.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -2.0 -2.0 -2.0 6 Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ  /тэрбум төгрөг/ 31,955.2 33,159.0 35,414.0 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 33.6 31.7 30.3 7 Нэгдсэн төсвийн суурь тэнцэл /тэрбум төгрөг/ 1,909.5 2,094.1 2,335.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.0 2.0 2.0 8 Засгийн газрын өрийн нийт хэмжээ, дээд түвшнээр /тэрбум төгрөг/  52,255.5  52,352.9  52,547.2 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 55.0 50.0 45.0 9 Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2,572.3 2,850.4 2,931.8 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.7 2.7 2.5
2 дугаар зүйлЭнэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ТХМ-25-үзэл-баримтлал (1).pdf)