Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 1-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйлӨрийн удирдлагын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсгийн “дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно.” гэсний дараа “Нийслэл нь гадаад үнэт цаасыг нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөнд туссан, Засгийн газраас зөвшөөрсөн томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно.” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйлӨрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтын “дотоодын зах зээлд” гэснийг хассугай.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал.pdf)