Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 5-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалт:
“20.1.8.Энэ хуулийн 33.5-д заасан улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн хэмжээнд төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх газрын зориулалтыг тогтоох.”
2/21 дүгээр зүйлийн 21.3.3, 21.4.8 дахь заалт:
“21.3.3.аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх.
21.4.8.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх.”
3/23 дугаар зүйлийн 23.3.10 дахь заалт:
“23.3.10.сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих.”
4/24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг:
“24.8.Хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газар болон зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан, тусгай хамгаалалттай газар, газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн орон зайн мэдээллийг тухайн мэдээллийн санг эрхлэх чиг үүрэг бүхий байгууллага нэгдсэн цахим системд бүртгүүлэх үүрэгтэй.”
5/29 дүгээр зүйлийн 29.13, 29.14 дэх хэсэг:
“29.13.Тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид харьяалалтай иргэний хүсэлтийг энэ хуулийн 29.8.1-д заасан эрэмбийн эхэнд бүртгэнэ.
29.14.Нийслэлээс хөдөө орон нутагт шилжин ирсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ.”
6/33 дугаар зүйлийн 33.9, 33.10 дахь хэсэг:
“33.9.Энэ хуулийн 37.2, 38.4-т заасан хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ хуульд зааснаас бусад нөхцөл, шаардлага тавихыг хориглох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол тухайн шатны Засаг дарга шалтгаан, үндэслэлийг хүсэлт гаргагчид мэдэгдэх үүрэгтэй.
33.10.Хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл энэ хуулийн 33.9-д заасныг зөрчсөн тухай гомдлыг нийслэл, дүүрэгт Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд, аймаг, суманд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд тус тус гаргана.”
2 дугаар зүйл. Газрын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалт:
“23.2.4.улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөний жилийн төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;”
2/29 дүгээр зүйлийн 29.8, 29.11 дэх хэсэг:
“29.8.Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр гаргасан бичгээр, эсхүл цахимаар гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн цахим системд бүртгэнэ:
29.11.Энэ хуулийн 29.10-т заасан болон эзэмшил газрын зориулалт өөрчлөх шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэл, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана.”
3/33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг:
“33.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт, эсхүл улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор олгоно.”
4/52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэг:
3 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсгийн “нийслэлийн,” гэснийг “орон нутгийн” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын “ерөнхий төлөвлөгөө болон энэ хуулийн 25.1.4-т заасан” гэснийг хассугай.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
