Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 11 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10 дахь хэсэг тус тус нэмсүгэй:
"15.4.Нэгдсэн хуралдааны танхимын суудал, түүний хуваарь нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд зориулсан байх бөгөөд танхимын хоймор хэсэгт зөвхөн хуралдаан даргалагч, хуралдаан зохион байгуулагчид зориулсан суудлыг тусгайлан байрлуулна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор танхимын зохих хэсэгт Ерөнхийлөгчид зориулсан тусгайлсан суудал байрлуулж болно.
15.5.Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн зүүн гар талд олонхын бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд олонхын бүлгээс сонгогдсон Улсын Их Хурлын дэд даргын суудлын дараагаас, олонхын бүлгийн дарга, эрх барих хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд хэрэв Улсын Их Хурлын гишүүн бол түүний суудлыг дарааллуулан хуваарилна.
15.6.Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн баруун гар талд хамгийн олон суудал авсан цөөнхийн бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд тус бүлгээс сонгогдсон Улсын Их Хурлын дэд даргын суудлын дараагаас цөөнхийн бүлгийн даргын суудлыг хуваарилна.
15.7.Цөөнх болсон бусад нам, эвслийн бүлгийн гишүүд, бүлэггүй цөөнхийн гишүүдийг дараагийн суудлуудад хуваарилах бөгөөд тус цөөнхийн бүлгээс сонгогдсон Улсын Их Хурлын дэд дарга, тухайн цөөнхийн бүлгийн дарга нарын суудлыг нүүрний эгнээнд тус тус хуваарилна.
15.8.Нэгдсэн хуралдааны танхимын суудлын хуваарилалтыг энэ зүйлд нийцүүлэн Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтооно.
15.9.Нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийх ажлын хэсгийг Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд зориулсан суудал бүхий хэсгээс тусад нь байрлуулсан суудалд суулгах ба ажлын хэсгийн гишүүн босож үг хэлэх индэрийг уг хэсэгт байрлуулна. Улсын Их Хурлын гишүүн бус Ерөнхий сайдын суудлыг энэ хэсэгт байрлуулна.
15.10.Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны танхимыг энэ хуулийн 15.4, 15.5-д заасныг жишиг болгон зохион байгуулна."
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн дугаарыг "15.11" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1_1_Парламентын_суудлын_хуваарилалт_ТӨСӨЛ_Last.docx)