Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 11-Р САРЫН 20 ӨДӨР
УЛААНБААТАР

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.11.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, эрх хэмжээг тогтоож, төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх үйл ажиллагаа, өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж
2.1Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаарХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.
3.2Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой дараах харилцааг тухайлсан хуулиар зохицуулна:
3.2.1улсын болон орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн сан, Эрдэнэсийн сан, Засгийн газрын тусгай сан болон Орон нутгийн тусгай сан, улсын болон орон нутгийн нөөцийн хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, түүнийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
3.2.2энэ хуулиар зохицуулснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит компанитай холбоотой харилцаа;
3.2.3төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус сангийн зохион байгуулалт, хяналтын бүтэц, эд хөрөнгийн эрх, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.4төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.5энэ хуулийн 8.1, 8.2.1, 8.2.4, 8.2.5, 8.2.7, 9.1.5, 9.1.6, 10.3.6, 10.4.6-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, өмчийг эзэмшүүлж, ашиглуулах болон 8.2.2, 8.2.3-т заасан агаарыг хамгаалах, агаарын орон зайг ашиглуулах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.6соёлын биет өвийг бүртгэх, үнэлгээ тогтоох, тооллого хийх, түрээслэх, солилцох, шилжүүлэх болон түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.7төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, түншлэлийн төлбөрийг санхүүжүүлэх болон дэмжлэг үзүүлэх;
3.2.8Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далай ашиглах;
3.2.9хууль болон гэрээний дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон хуулиар тусгайлан эрх олгосон этгээдээр гүйцэтгүүлэх.
3.3Тухайлсан хуулиар тогтоох төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой зохицуулалт нь энэ хуульд заасан өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдийн нийтлэг эрх хэмжээнд нийцсэн байна.
3.4Тухайлсан хуулиар зохицуулагдаагүй энэ хуулийн 3.2-т заасан төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.5Төрийн болон албаны нууцад хамаарах хөрөнгийг удирдах, түүнд хяналт тавих журмыг энэ хууль болон холбогдох хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“төрийн байгууллага” гэж төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг дээд, төв болон орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасны дагуу байгуулагдсан, төсвөөс санхүүждэг байгууллага, түүний үндсэн чиг үүргийг хариуцсан харьяа нэгжийг;
4.1.2“албан газар” гэж төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах нийтийн үйлчилгээ болон төрийн болон орон нутгийн байгууллагын хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг эрхлэх зорилготой, үйл ажиллагаа, өмчлөх эрхээ төрөөс тогтоосон журмын дагуу хэрэгжүүлж, төсвөөс олгосон хөрөнгө болон өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг;
4.1.3“төрийн болон орон нутгийн өмчит компани” гэж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 4.1.1, 4.1.4-т заасан хуулийн этгээдийг;
4.1.4“өмчийн удирдлага” гэж хуульд заасны дагуу өмчлөгч болон түүнээс эрх олгосон этгээдээс хэрэгжүүлэх төрийн болон орон нутгийн өмчийг олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг;
4.1.5“хөрөнгийг удирдах” гэж өөрийн эзэмшилд байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хууль болон гэрээнд заасан зориулалт, нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах болон бусдад ашиглуулах, шилжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг.
5 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийг удирдах зориулалт, зарчим
5.1Төрийн болон орон нутгийн өмчийг дараах зориулалтаар удирдана:
5.1.1төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.1.2нийтийн эрх ашгийг хангах;
5.1.3үр өгөөж, ашиг бий болгох;
5.1.4нөөц бий болгох, хадгалах.
5.2Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.2.1төрийн болон орон нутгийн өмч, гадаад улс болон нээлттэй далай тэнгис, агаарын орон зай дахь Монгол Улсын төрийн өмчийг удирдах төрийн бодлого нэгдмэл байх;
5.2.2хуульд заасан зорилго, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх;
5.2.3үр өгөөжийг ард түмэнд тэгш шударга хүртээх;
5.2.4тооцоо, судалгаанд үндэслэсэн үр нөлөөтэй, үр ашигтай байх;
5.2.5хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлж, хариуцлагатай, ил тод, нээлттэй байх;
5.2.6хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол биет болон биет бус хөрөнгийн иж бүрдэл нь нэг эд хөрөнгөд хамаарах бол өмчийн удирдлагыг нэг этгээд хэрэгжүүлэх.
6 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн төрөл
6.1Төрийн болон орон нутгийн өмч нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байна.
6.2Төрийн болон орон нутгийн өмч нь эдийн болон эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл болох эдийн бус хөрөнгө байж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧ
7 дугаар зүйлТөрийн өмчийн ангилал
7.1Төрийн өмч нь төрийн нийтийн болон төрийн тусгайлсан өмчөөс бүрдэнэ.
8 дугаар зүйлТөрийн нийтийн өмч
8.1Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар ард түмний мэдэлд байхаар заасан дараах байгалийн баялаг, хөрөнгө нь төрийн нийтийн өмч байна:
8.1.1Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар;
8.1.2газрын хэвлий, түүний баялаг;
8.1.3ой, түүний нөөц, дагалдах баялаг;
8.1.4ус, түүний нөөц, доторх баялаг;
8.1.5ан амьтан;
8.1.6Эрдэнэсийн сан;
8.1.7Үндэсний баялгийн сангийн хөрөнгө.
8.2Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар төрийн хамгаалалтад байхаар заасан болон үр өгөөжийг нь нийт ард түмэнд хүртээхээр заасан дараах баялаг, хөрөнгө төрийн нийтийн өмчид хамаарна:
8.2.1ургамал;
8.2.2агаар;
8.2.3агаарын орон зай;
8.2.4хүн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаагаас бусад түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгал;
8.2.5палеонтологи, археологийн олдвор;
8.2.6төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа;
8.2.7төрийн архивын сан хөмрөг;
8.2.8нийтийн зориулалтаар ашиглахаар хуульд заасан бусад.
8.3Монгол Улсын иргэн нь бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас бусад газар, ой, усны сан бүхий газарт чөлөөтэй нэвтрэх, энэ хуулийн 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан төрийн нийтийн өмчийг хуульд заасны дагуу хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах, үр шимийг хүртэх эрхтэй.
8.4Төрийн нийтийн өмчийн газрыг Газрын тухай хуульд заасан болзол, журмын дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, олон улсын болон гадаадын хуулийн этгээдэд ашиглуулж болно.
9 дүгээр зүйлТөрийн тусгайлсан өмч
9.1Төрийн тусгайлсан өмчид дараах хөрөнгө хамаарна:
9.1.1төрийн байгууллага, төрийн өмчит албан газрын хөрөнгө;
9.1.2улсын төсвийн хөрөнгө;
9.1.3Засгийн газрын тусгай сан;
9.1.4улсын нөөц;
9.1.5төрийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
9.1.6төрийн үйл ажиллагаанд хамаарах хуульд заасан бүртгэл, мэдээллийн сан;
9.1.7хуульд заасан бусад.
10 дугаар зүйлОрон нутгийн өмч
10.1Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмчтэй байна.
10.2Орон нутгийн өмч нь орон нутгийн нийтийн зориулалттай болон орон нутгийн тусгайлсан өмчөөс бүрдэнэ.
10.3Аймаг, нийслэлийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.3.1аймаг, нийслэлийн орон нутгийн байгууллага, албан газрын хөрөнгө;
10.3.2аймаг, нийслэлийн төсөв;
10.3.3аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон цэвэр, бохир усны шугам, хог хаягдал болон хаягдал ус цэвэрлэх байгууламж, үерийн далан, ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж зэрэг нийтийн хэрэгцээнд зориулсан хөрөнгө;
10.3.4орон нутгийн тусгай болон бусад сангийн хөрөнгө;
10.3.5орон нутгийн өмчит компанийн аймаг, нийслэлийн эзэмшлийн хувьцаа;
10.3.6аймаг, нийслэлийн нөөц;
10.3.7аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
10.3.8хуульд заасан бусад.
10.4Сум, дүүргийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.4.1сум, дүүргийн орон нутгийн байгууллага, албан газрын хөрөнгө;
10.4.2сум, дүүргийн төсөв;
10.4.3сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон төвлөрсөн бус ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж;
10.4.4орон нутгийн тусгай болон бусад сангийн хөрөнгө;
10.4.5орон нутгийн өмчит компанийн сум, дүүргийн эзэмшлийн хувьцаа;
10.4.6сум, дүүргийн нөөц;
10.4.710.4.7.сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
10.4.8хуульд заасан бусад.
10.5Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1-д заасны дагуу байгуулсан сангийн хөрөнгө нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн тусгайлсан өмч байна.
10.6Энэ зүйлийн 10.3.3, 10.3.5-д заасан хөрөнгө нь аймаг, нийслэлийн нийтийн зориулалттай өмч, 10.4.3, 10.4.5-д заасан хөрөнгө нь сум, дүүргийн нийтийн зориулалттай өмч байна.
10.7Энэ зүйлийн 10.3.1, 10.3.2, 10.3.4, 10.3.6, 10.3.7-д заасан хөрөнгө нь аймаг, нийслэлийн тусгайлсан өмч, 10.4.1, 10.4.2, 10.4.4, 10.4.6, 10.4.7-д заасан хөрөнгө нь сум, дүүргийн тусгайлсан өмч байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН УДИРДЛАГА
11 дүгээр зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
11.1Улсын Их Хурал нь ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна.
11.2Төрийн болон орон нутгийн өмчийн талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхтэй:
11.2.1төрийн нийтийн өмчийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх стратеги, төрийн болон орон нутгийн өмчийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг батлах, биелэлтийг хангуулах асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх;
11.2.2хуульд заасны дагуу төрийн нийтийн өмчид болон энэ хуулийн 11.2.6, 11.2.7-д заасны дагуу төрийн өмчид хөрөнгө олж авах;
11.2.3төрийн өмчийг удирдах эрхийг хууль тогтоомжийн дагуу Засгийн газар болон эрх бүхий бусад этгээдэд олгох, өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэх;
11.2.4төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар баримтлах үндсэн чиглэл болон бусдын өмчлөлд шилжүүлж үл болох төрийн тусгайлсан өмчийн жагсаалтыг батлах;
11.2.5төрийн өмчит компани байгуулах стратегийн ач холбогдол бүхий салбарын жагсаалт батлах;
11.2.6стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах болон хувьцаа олж авах, шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох;
11.2.7нийтийн эрх ашиг, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар Засгийн газрын саналыг хэлэлцэж, шилжүүлэн авах шийдвэр гаргах;
11.2.8төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогын дүн, төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын талаарх Засгийн газрын тайлан /цаашид “Өмчийн төлөв байдлын тайлан” гэх/-г хэлэлцэж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх;
11.2.9хуульд заасан бусад.
12 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
12.1Засгийн газар нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн өмчийг удирдах эрхийг хэрэгжүүлж, төрийн өмчийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.
12.2Засгийн газар нь төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй:
12.2.1төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
12.2.2хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчийг удирдаж, төрийн өмчийг удирдах эрхээ хуульд заасны дагуу бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн харьяа байгууллага, албан газарт, эсхүл бусад этгээдэд шилжүүлэх, өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлж, шаардлагатай асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
12.2.3төрийн тусгайлсан өмчид болон энэ хуулийн 12.2.5-д заасны дагуу төрийн өмчид хөрөнгө олж авах;
12.2.4Улсын Их Хурлын зөвшөөрлийг үндэслэн энэ хуулийн 11.2.6-д заасан асуудлаар шийдвэр гаргах;
12.2.5хуульд заасан үндэслэлээр энэ хуулийн 11.2.5-д зааснаас бусад салбарт төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг олж авах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах;
12.2.6төрийн өмчит компани байгуулах стратегийн ач холбогдол бүхий салбарын жагсаалт болон төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хуульд заасны дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
12.2.7төрийн өмчит компани байгуулж болох нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын болон орон нутгийн өмчит компани байгуулах салбарын жагсаалт батлах;
12.2.8төрийн байгууллага, албан газрын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх асуудлаар шийдвэр гаргах;
12.2.9төрийн тусгайлсан өмчийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх;
12.2.10улсын тусгай хэрэгцээ, нийтийн эрх ашгийг үндэслэн газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах болон хуульд заасны дагуу хураан авах шийдвэр гаргах;
12.2.11гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулах шийдвэр гаргах, гэрээ байгуулах;
12.2.1212.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллага, албан газар байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, дүрмийг батлах;
12.2.13төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогыг зохион байгуулах шийдвэр гаргах, дүнг хэлэлцэх, тооллогын талаарх Засгийн газрын тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
12.2.14төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргах, тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
12.2.15хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан журмыг батлан мөрдүүлэх;
12.2.16хуульд заасан бусад.
12.3Засгийн газар энэ хуулийн 11.2.4, 11.2.6, 11.2.7-д заасан асуудлаар Улсын Их Хуралд санал гаргах болон энэ хуулийн 12.2.3, 12.2.5, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.11-д заасан асуудлыг хэлэлцэхдээ Төрийн өмчийн хорооны дүгнэлтийг авсан байна.
13 дугаар зүйлӨмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг
13.1Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “Төрийн өмчийн хороо” гэх/ хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын тохируулагч агентлаг байна.
13.2Төрийн өмчийн хороо нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус найман гишүүнтэй байна.
13.3Засгийн газар нь Төрийн өмчийн хороо /Засгийн газрын тохируулагч агентлаг/-ны бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, дарга, гишүүнийг томилж, чөлөөлнө.
13.4Төрийн өмчийн хорооны хамтын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна.
13.5Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.5.1төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлийг хянах;
13.5.2төрийн тусгайлсан өмчид энэ хуулийн 12.2.5, 12.2.8, 12.2.10, 12.2.11-д зааснаас бусад үндэслэлээр хөрөнгө олж авах;
13.5.3энэ хуулийн 12.3-т заасан асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;
13.5.4Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хөрөнгө шилжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах болон энэ хуулийн 11.2.4-т заасан төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт тайлагнах;
13.5.5төрийн байгууллага, албан газрын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх болон тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх, ашиглах боломжгүйд тооцож, данс, бүртгэлээс хасах саналыг хянаж, зөвшөөрөл олгох;
13.5.6хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогыг зохион байгуулж, нэгдсэн дүнг Засгийн газарт тайлагнах;
13.5.7төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг бэлтгэн Засгийн газарт тайлагнах;
13.5.8төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хөтлөлтийг эрхлэх;
13.5.9Орон нутгийн өмчийн газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
13.5.10төрийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
13.5.11төрийн өмчийн оролцоотой компаниас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор төрийн өмчийн төлөөлөгчийг түр томилон ажиллуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх;
13.5.12төрийн өмчийг удирдах эрх, төрийн өмчид учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
13.5.13төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн талаар төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулахад Төрийн албаны зөвлөл болон холбогдох бусад байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
13.5.14хуульд заасан бол төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх;
13.5.15хуульд заасан бусад.
13.6Төрийн өмчийн хороонд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
13.7Төрийн өмчийн хорооны дарга нь улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах болон улсын байцаагчийн эрхийг олгоно.
14 дүгээр зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
14.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан чиг үүргийн дагуу орон нутгийн өмчийн өмчлөгч байна.
14.2Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн талаар дараах нийтлэг бүрэн эрхтэй:
14.2.1орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд өмчийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг тусган батлах, биелэлтийг хангуулах чиглэлээр тухайн шатны Засаг даргад үүрэг, чиглэл өгөх;
14.2.2орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хөрөнгө олж авах болон хувийн өмчит компанийн хяналтын багц, түүнээс дээш хувийг олж авах, эсхүл энэ хуулийн 14.2.4, 14.2.6, 14.2.7-д заасан үндэслэлээр орон нутгийн тусгайлсан өмчид хөрөнгө олж авах;
14.2.3хуульд заасны дагуу өмчлөх эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тухайн шатны Засаг даргад шилжүүлэх, өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлж, шаардлагатай асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
14.2.4орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа олж авах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах;
14.2.5бусдын өмчлөлд шилжүүлж үл болох орон нутгийн тусгайлсан өмчийн жагсаалт батлах;
14.2.6орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргах;
14.2.7аймаг, сум, нийслэл, дүүргийн тусгай хэрэгцээг үндэслэн хуульд заасны дагуу бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах шийдвэр гаргах;
14.2.8орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргах;
14.2.9орон нутгийн өмчийн тооллогын дүн, орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг хэлэлцэх, тухайн шатны Засаг даргад үүрэг, чиглэл өгөх;
14.2.10хуульд заасан бол орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх;
14.2.11хуульд заасан бусад.
14.3Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 14.2-т зааснаас гадна орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит албан газар байгуулах;
14.3.2орон нутгийн өмчийн тооллогын нэгдсэн дүн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг хэлэлцэн баталгаажуулж, Төрийн өмчийн хороонд хүргүүлэх шийдвэр гаргах.
14.4Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.8-д заасан асуудлыг тухайн шатны Засаг даргын саналаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
15 дугаар зүйлЗасаг даргын бүрэн эрх
15.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь хуульд заасны дагуу орон нутгийн өмчийг удирдах эрхийг хэрэгжүүлж, өмчийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцна.
15.2Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй:
15.2.1орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, орон нутгийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
15.2.2иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх, тайлагнах;
15.2.3орон нутгийн тусгайлсан өмчид энэ хуулийн 14.2.2, 14.2.6, 14.2.7-д зааснаас бусад үндэслэлээр хөрөнгө олж авах;
15.2.4орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бусдын өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргах;
15.2.5энэ хуулийн 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.8-д заасан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлэх;
15.2.6орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
15.2.7харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд өмчийн тооллогыг зохион байгуулах, дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
15.2.8орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийг үнэн зөв бүрдүүлж, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;
15.2.9орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, орон нутаг дахь төрийн өмчийг удирдах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
15.2.10хуульд заасан бол орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх;
15.2.11хуульд заасан бусад.
15.3Засаг дарга нь энэ хуулийн 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.8-д заасан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал гаргах, энэ хуулийн 15.2.3, 15.2.4-т заасан асуудлаар шийдвэр гаргахдаа Орон нутгийн өмчийн газрын дүгнэлтийг авсан байна
16 дугаар зүйлОрон нутгийн өмчийн газар, түүний чиг үүрэг
16.1Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, орон нутгийн нэгжийн удирдлагын өмчийн талаарх холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, өмчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг орон нутгийн өмчийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн Засаг даргын харьяаны агентлаг /цаашид “Орон нутгийн өмчийн газар” гэх/ хэрэгжүүлнэ.
16.2Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, даргыг нь томилж, чөлөөлнө.
16.3Орон нутгийн өмчийн газар нь дараах чиг үүрэгтэй:
16.3.1харьяа орон нутгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөмж, шаардлага өгөх;
16.3.2иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас орон нутгийн өмчийн талаар гарах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
16.3.3аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч шилжүүлэх, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах болон бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тайлагнах;
16.3.4орон нутгийн өмчийн болон орон нутаг дахь төрийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
16.3.5орон нутгийн өмчийн оролцоотой компаниас бусад орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор өмчийн төлөөлөгчийг түр томилон ажиллуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх;
16.3.6аймаг, нийслэлийн өмчийн төлөв байдлын тайлан, цаашид авах арга хэмжээний талаарх дүгнэлт, саналыг бэлтгэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, Төрийн өмчийн хороонд хүргүүлэх;
16.3.7энэ хуулийн 65.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд оруулах орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн бүрдүүлэлт, хөтлөлтийг хариуцах;
16.3.8энэ хуулийн 15.3-т заасан асуудлаар дүгнэлт гаргах;
16.3.9орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг түрээслэх, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүйд тооцож, данс, бүртгэлээс хасах саналыг хянаж, зөвшөөрөл олгох;
16.3.10орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулах, нэгдсэн дүнг Төрийн өмчийн хороонд хүргүүлэх;
16.3.11орон нутгийн өмчийг удирдах эрх, орон нутгийн өмчид хохирол учруулсан асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
16.3.12төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, төрийн албан хаагчдыг бэлтгэхэд холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
16.3.13хуульд заасан бусад.
16.4Орон нутгийн өмчийн газарт улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Улсын байцаагчийн эрхийг өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга олгоно.
16.5Шаардлагатай бол энэ хуулийн 16.3.1, 16.3.2, 16.3.4, 16.3.7, 16.3.11, 16.3.12-т заасан чиг үүрэг бүхий өмчийн асуудал хариуцсан ажилтныг сум, дүүрэгт ажиллуулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХ
17 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангилал
17.1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг дараах байдлаар ангилна:
17.1.1төрийн байгууллага;
17.1.2албан газар;
17.1.3төрийн болон орон нутгийн өмчит компани.
17.2Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хамаарах бөгөөд иргэний эрх зүйн чадвар нь хуульд заасны дагуу байгуулагдсанаар үүсэж, татан буугдсанаар дуусгавар болно.
17.3Энэ хуулийн 17.1.3-т заасан хуулийн этгээд нь нь хувийн эрх зүйн хуулийн этгээдэд хамаарах бөгөөд иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.
18 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх
18.1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон хөрөнгийг хууль, дүрэмд заасны дагуу үр ашигтай удирдах, өмчийн бүртгэл, тооллого, дотоодын хяналтыг зохих журмын дагуу хэрэгжүүлж, хөрөнгийн талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, тайлагнах, эзэмшлийн хөрөнгөнд учирсан хохирлыг барагдуулах асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах нийтлэг үүрэгтэй.
18.2Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрт олгогдсон хөрөнгийг дараах шаардлагын дагуу эзэмшиж, ашиглана:
18.2.1хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгийн бүртгэл хөтлөх, хуульд заасан бол улсын бүртгэлд бүртгүүлэх, хөрөнгийн тооллого хийх, санхүү, өмчийн болон хуульд заасан бусад тайлан, статистик мэдээ гаргах, тайлагнах;
18.2.2хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, арчлах, зохистой болон аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах, даатгуулах;
18.2.3илүүдэл, ашиглалтгүй хөрөнгийг түрээслэх, хөлслөх, бусад хэлбэрээр үр ашгийг дээшлүүлэх арга хэрэгслийг ашиглах;
18.2.4хууль зүйн арга, хэрэгслийг ашиглан өмчлөгч, эзэмшигчийн эрхээ хамгаалах;
18.2.5эд хариуцагчтай хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах;
18.2.6дотоод хяналт, хяналт-шинжилгээ, үнэлгээг зохион байгуулах;
18.2.7хөрөнгийн үйлчилгээ, ашиглалтын найдвартай, аюулгүй байдлыг хангаж бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
18.2.8тухайлсан хуульд заасан бусад.
18.3Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хуульд заасны дагуу хөрөнгө олж авах, өөрт олгогдсон хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах болон энэ хуулийн 12.2.5, 12.2.8, 13.5.5, 14.2.2, 14.2.6, 15.2.4-т зааснаас бусад өөрийн эзэмшлийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг хуульд заасны дагуу бусдад ашиглуулах, шилжүүлэх болон ашиглах боломжгүйд тооцож, данс бүртгэлээс хасах шийдвэр гаргах эрхтэй.
18.4Төрөөс иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, нийтэд тустай үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ашгийн төлөө бус санг үүсгэн байгуулж болно.
18.5Энэ хуулийн 18.4-т заасан сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад Сангийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавина.
18.6Төрийн болон орон нутгийн өмчит компанийн мөнгөн хөрөнгийг удирдах журмыг Засгийн газар батална. Журмын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулах бөгөөд Монголбанкны саналыг авсан байна.
18.7Төрийн болон орон нутгийн өмчит компанийн зээл авах, үнэт цаас гаргахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 18.1, 18.2-т заасны дагуу зохицуулна.
18.8Төрийн байгууллага нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах тодорхой хөрөнгийн удирдлагыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад этгээдэд шилжүүлж болно. Гэрээгээр шилжүүлэх чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална.
18.9Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон хуульд зөвшөөрөл авахаар заасан хөрөнгийг эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, ашиглуулах, данс, бүртгэлээс хасахыг хориглоно.
18.10Төсвийн тухай хуулийн 14.1-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх салбар, хүрээний төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн удирдлага, бүртгэл, тооллого, тайлагнах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хуульд заасан хүрээнд хяналтыг хэрэгжүүлнэ.
18.11Төсвийн тухай хуулийн 17.1-д заасан төслийн нэгж, ашиглалтын өмнөх захиргаа нь энэ хуулийн 18.1, 18.2, 18.3-т заасан эрх, үүргийг төрийн байгууллага, албан газрын нэгэн адил хэрэгжүүлнэ.
18.12Төрийн болон орон нутгийн өмчит компани эд хөрөнгийн эрхээ холбогдох хуульд заасны дагуу бие даан хэрэгжүүлнэ.
18.13Төрийн өмчит компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, орон нутгийн өмчит компанийн орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
18.14Засгийн газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хувьцаа эзэмшигчийн эрхээ өөрөө, эсхүл Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийг томилж төлөөллийн журмаар хэрэгжүүлнэ.
18.15Хувьцаа эзэмшигч болон төлөөллийн журмаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдийн эрх хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар тогтооно.
19 дүгээр зүйлАлбан газар, түүний эд хөрөнгийн эрх
19.1Төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах нийтийн үйлчилгээ болон төрийн болон орон нутгийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй, эсхүл үр ашиггүй нөхцөлд албан газрыг байгуулна. Албан газрын үйл ажиллагаа нь ашгийн төлөө бус байна.
19.2Хуульд өөрөөр заагаагүй бол албан газрыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах болон түүний бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох эрх хэмжээг дараах эрх бүхий этгээд хэрэгжүүлнэ:
19.2.1төрийн өмчит албан газрыг Засгийн газар;
19.2.2орон нутгийн өмчит албан газрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.
19.3Засгийн газрын гишүүн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн өмчит албан газрын, аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа орон нутгийн өмчит албан газрын даргыг томилж, чөлөөлнө.
19.4Албан газрын дүрэмд эрхлэх үндсэн үйл ажиллагаа, хүрэх үр дүн, үйл ажиллагаа эрхлэх хугацаанаас гадна дараах нөхцөлийг тусгасан байна:
19.4.1жилийн төсвийг бэлтгэх суурь болон санхүүгийн төлөвлөгөөг жил бүр гаргах;
19.4.2орлого, зарлагыг санхүүгийн төлөвлөгөөтэй нийцсэн байдлаар төсвийн задаргаанд тусгаж байх;
19.4.3дотоод аудитын нэгж, эсхүл дотоод аудитортой байх эсэх, түүний ажиллах журам;
19.4.4өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл.
19.5Дараах албан газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, дүрмийг батлах болон бүтэц, зохион байгуулалт, хяналтыг тухайлсан хуулиар зохицуулна:
19.5.1Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллагын харьяанд ажиллах албан газар;
19.5.2боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах албан газар;
19.5.3хуульд тусгайлан заасан бусад.
19.6Албан газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага болон холбогдох хууль, албан газрын дүрэмд заасан тусгай шаардлагыг хангасан байна.
19.7Албан газар нь өөрийн үйл ажиллагааны орлогыг хууль, дүрэмд заасан чиг үүрэгтээ нийцүүлэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд хууль тогтоомж болон дүрэмд өөрөөр заагаагүй бол бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ үнэ, тарифыг тогтоож болно.
19.8Албан газар нь энэ хуулийн 18.1, 18.2, 18.3-т заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах үүрэгтэй.
19.9Албан газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу гаргасан өмчийн тайлан мэдээ, бүртгэл, тооллогын дүнгээс гадна дараах мэдээллийг байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах үүрэгтэй:
19.9.1албан газрын дүрэм, удирдлагын талаарх мэдээлэл;
19.9.2албан газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, менежментийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн тайлан;
19.9.3бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тариф;
19.9.4албан газрын байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл;
19.9.5тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж;
19.9.6төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан хөрөнгө, бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж;
19.9.7байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт;
19.9.8дүрэмд заасан бусад.
19.10Албан газрын дүрэмд заасан бол байгууллагын сүүлийн таван жилийн хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан болон тухайн жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод байршуулна.
19.11Албан газрыг татан буулгахад энэ хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ
20 дугаар зүйлТөрийн өмчид хөрөнгө олж авах
20.1Төрийн өмчид дараах үндэслэлээр хөрөнгө олж авна:
20.1.1эрх бүхий байгууллагын баталсан төсөв, төлөвлөгөө, шийдвэрийн дагуу худалдан авсан;
20.1.2төрийн өмчийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шим, ашиг олсны үр дүнд бий болсон, эсхүл хөрөнгө зарцуулсны үр дүнд шинээр бий болгосон хөрөнгө;
20.1.3төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны орлогоор бий болсон хөрөнгө;
20.1.4шүүхийн болон шүүхийн бус журмаар шаардах эрх, авлага, хохирлын нөхөн төлбөрт тооцон авсан, даатгалын нөхөн олговорт авсан хөрөнгө;
20.1.5хуульд заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл, өвлөх, эрх залгамжлах журмаар олж авсан хөрөнгө;
20.1.6эзэнгүй болон дарагдмал эд хөрөнгө;
20.1.7зээлээр авсан хөрөнгө;
20.1.8арилжиж авсан хөрөнгө;
20.1.9төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө;
20.1.10орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлсэн хөрөнгө;
20.1.11эргүүлэн авсан, сольж авсан газар;
20.1.12хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэн авсан, дайчлан авсан, хураасан буюу улсын орлого болгосон хөрөнгө;
20.1.13хуульд заасан бусад.
20.2Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон эд хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна
20.3Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмших этгээдийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмших этгээдийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
20.4Дарагдмал эд зүйл болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Иргэний хуулийн 118.3-т заасны дагуу төрийн өмчлөлд шилжүүлэн авна.
20.5Бусад этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол тухайн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна.
20.6Энэ хуулийн 20.1.9, 20.1.11, 20.1.12-т заасан журмаар төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах нөхцөл, журмыг тухайлсан хуулиар зохицуулна.
21 дүгээр зүйлОрон нутгийн өмчид хөрөнгө олж авах
21.1Орон нутгийн өмчид энэ хуулийн 20.1.3, 20.1.5, 20.1.6, 20.1.7, 20.1.8, 20.1.9, 20.1.11, 20.1.12-т зааснаас гадна дараах үндэслэлээр хөрөнгө олж авна:
21.1.1төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлсэн хөрөнгө;
21.1.2орон нутгийн өмчийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шим, ашиг олсны үр дүнд бий болсон хөрөнгө;
21.1.3орон нутгийн үйлчилгээ, үйл ажиллагааны орлогоор бий болсон хөрөнгө;
21.1.4улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн өмчид зориулж бэлтгэсэн хөрөнгө.
21.1.5хуульд заасан бусад.
22Хандив, тусламж, бэлэглэл, өв, эрх залгамжлалын журмаар хөрөнгө олж авах
22.1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь Төсвийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл болон өв залгамжлалын журмаар хөрөнгө олж авч болно.
22.2Төрийн өмчит хуулийн этгээд нь бэлэг, хандив, буцалтгүй тусламжаар хүлээн авсан хөрөнгийг үнэлгээ тогтоож, данс бүртгэлд тусгах үүрэгтэй
22.3Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад бэлэглэсэн, хандивласан, буцалтгүй тусламжаар олгосон хөрөнгийг үнэлэх, зориулалт, ашиглалтын нөхцөлийг харгалзан эзэмших этгээдийг Төрийн өмчийн хороо тогтооно.
22.4Энэ хуулийн 22.3-т заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл, өвийн журмаар авсан хөрөнгө нь орон нутагт зориулсан бол уг хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлнэ.
22.5Монгол Улс, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хэрэгцээ шаардлагагүй, илүү зардал гарах, эсхүл үүрэг хүлээх нөхцөлтэй хөрөнгийг бэлэг, хандив, өвийн журмаар хүлээн авахаас татгалзах эрхтэй.
23 дугаар зүйлХураан авах журмаар хөрөнгө олж авах
23.1Хураан авсан хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар хүлээн авч, зориулалт, ашиглалтын нөхцөлийг харгалзан эзэмших этгээдийг тогтооно
23.2Эрх бүхий этгээдийн шийдвэрт хураан авсан хөрөнгийг тодорхой нэг хуулийн этгээдэд шилжүүлэхээр заасан бол хөрөнгийг тухайн этгээдийн эзэмшилд шилжүүлнэ.
23.3Хураан авсан мөнгөн хөрөнгийг улсын орлого болгож улсын төсвийн дансанд оруулна.
23.4Хураан авсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төрийн өмчид шилжүүлэх бөгөөд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналын дагуу эзэмших этгээдийг тогтооно.
23.5Хураан авсан хөрөнгө нь хэрэгцээ, шаардлага хангахгүй, хуулиар хориглосон, аюултай эд зүйл бол хүлээн авахаас татгалзаж болно.
23.6Хураан авсан эд зүйлийн үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй бол үнэлгээг шинээр тогтооно. Шинээр тогтоосон үнэлгээгээр хөрөнгийг бүртгэж, үнэлгээний хувийг тухайн өмчийг хураан авах шийдвэр гаргасан этгээдэд хүргүүлнэ.
23.7Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар нь энэ хуулийн 23.5-д заасны дагуу гаргасан хөрөнгийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг тухайн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан этгээдэд даруй мэдэгдэнэ.
23.8Хохирлын нөхөн төлбөрт хураан авсан хөрөнгийн үнэлгээг энэ хуулийн 23.6-д заасны дагуу шинээр тогтоосны улмаас үнийн зөрүү үүссэн, эсхүл хөрөнгийг энэ хуулийн 23.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бол Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
24 дүгээр зүйлХөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох
24.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО
25 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл
25.1Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг дараах ангиллын дагуу цаасан болон цахим хэлбэрээр хөтөлнө:
25.1.1төрийн өмчийн бүртгэл;
25.1.2орон нутгийн өмчийн бүртгэл.
25.2Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл нь дараах мэдээллийг агуулсан байна:
25.2.1хөрөнгийн зориулалт, бусад хөрөнгөөс ялгаж тодорхойлох мэдээлэл;
25.2.2тухайн хөрөнгийн удирдлага, хадгалалт, хамгаалалтыг хариуцах эрх бүхий этгээдийн мэдээлэл;
25.2.3төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмших, ашиглах, түүнтэй холбоотой бусад эрх үүссэн, нэмэгдсэн, өөрчлөгдсөн, дуусгавар болсонтой холбогдох мэдээлэл;
25.2.4хяналтын багцыг эзэмшиж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компанийн хөгжлийн богино, дунд, урт хугацааны бизнес, стратеги төлөвлөлт;
25.2.5хөрөнгийн ашиглалтын нөхцөл, хүчин чадал болон засвар, үйлчилгээний талаарх мэдээлэл.
25.3Хуульд заасан бол хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулна.
26 дугаар зүйлТөрийн өмчийн бүртгэл
26.1Бүртгэлийн асуудлыг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад төрийн өмчийн бүртгэлийг дараах байдлаар төрөлжүүлэн хөтөлнө:
26.1.1төрийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн өмч, хөрөнгө;
26.1.2төрийн байгууллага, албан газрын үл хөдлөх эд хөрөнгө;
26.1.3төрийн өмчит компани дахь төрийн эзэмшлийн хувьцаа;
26.1.4төрийн өмчид хамаарах соёлын биет өв;
26.1.5төрийн өмчид хамаарах оюуны өмч;
26.1.6итгэмжлэл, бусад удирдлагын гэрээгээр шилжүүлсэн төрийн тусгайлсан өмчийн хөрөнгө.
26.1.7бусад өмч, хөрөнгө, эрх.
26.2Хуулиар тухайлан зохицуулсан төрийн нийтийн болон тусгайлсан өмчийн бүртгэлийг тухайн хуульд заасны дагуу хөтөлнө.
26.3Хуульд тухайлан заасан бол төрийн нийтийн өмчийн төрлөөр дагнасан бүртгэл хөтлөх журмыг холбогдох эрх бүхий этгээд батална.
27 дугаар зүйлОрон нутгийн өмчийн бүртгэл
27.1Бүртгэлийн асуудлыг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад орон нутгийн өмчийн бүртгэлийг дараах байдлаар төрөлжүүлэн хөтөлнө:
27.1.1орон нутгийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн өмч, хөрөнгө;
27.1.2орон нутгийн байгууллага, албан газрын үл хөдлөх эд хөрөнгө;
27.1.3орон нутгийн өмчит компани дахь орон нутгийн эзэмшлийн хувьцаа;
27.1.4орон нутгийн өмчид хамаарах оюуны өмч;
27.1.5итгэмжлэл, бусад удирдлагын гэрээгээр шилжүүлсэн орон нутгийн өмчийн хөрөнгө;
27.1.6орон нутгийн нийтийн өмчид хамаарах хөрөнгө;
27.1.7бусад өмч, хөрөнгө, эрх;
27.2Орон нутгийн нөөцийн бараа, материал, материаллаг зүйлийн бүртгэлийг эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу хөтөлж, удирдана.
28 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл
28.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийг ашиглах, шилжүүлэх болон холбогдох гэрээ хэлцэлд хяналт тавих, бүртгэлийн нэгдмэл байдал болон мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хөтөлнө.
28.2Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
28.3Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд дараах мэдээллийг тусгана:
28.3.1үл хөдлөх эд хөрөнгө, түүний зориулалт;
28.3.2үл хөдлөх эд хөрөнгийн хөдөлгөөн, удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээлэл;
28.3.3үл хөдлөх хөрөнгийг ашиглуулах, дамжуулан ашиглуулах болон шилжүүлэх гэрээ, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр, мэдэгдэл, бусад гэрээ;
28.3.4бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд ашиглаж байгаа бол холбогдох шийдвэр, гэрээ;
28.3.5үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан, дулаан ашиглалтын талаарх мэдээлэл;
28.3.6хуульд заасан бусад.
28.4Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээд нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний талаарх мэдээллийг гэрээ байгуулсан, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш ажлын таван өдрийн дотор бүртгэлд оруулах үүрэгтэй. Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд оруулна.
28.5Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээллээс бусад мэдээлэл хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд тэдгээрийг статистикийн болон мэдээллийн зорилгоор ашиглана.
29 дүгээр зүйлӨмчийн бүртгэл хөтлөх нийтлэг журам
29.1Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг дараах этгээд хариуцан хөтөлнө:
29.1.1төрийн өмчийн бүртгэлийг Төрийн өмчийн хороо;
29.1.2орон нутгийн өмчийн бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар;
29.1.3төрийн болон албаны нууцад хамаарах өмчийн бүртгэлийг энэ хуулийн 3.5-д заасан журмаар эрх олгосон этгээд, Төрийн өмчийн хороо хамтран;
29.1.4Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгэлтэйгээс бусад Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна оршиж байгаа Монгол Улсын төрийн өмчийн бүртгэлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо хамтран.
29.2Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийн анхан шатны бүртгэлийг хариуцан хөтөлнө.
29.3Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл хөтлөх нийтлэг журмыг Төрийн өмчийн хороо батална.
29.4Энэ хуулийн 29.1.3-т зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэлийн ангилал, код, маягтын загварыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрлийг үндэслэн Төрийн өмчийн хороо батална.
30 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн тооллого
30.1Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого дараах төрөлтэй байна:
30.1.1улсын тооллого;
30.1.2орон нутгийн өмчийн тооллого;
30.1.3дотоодын тооллого.
30.2Улсын болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, аргачлалыг Төрийн өмчийн хороо, хуульд тухайлан заасан бол өмчийн төрлөөр дагнасан тооллого явуулах журмыг эрх бүхий этгээд батална.
30.3Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогыг тухайн өмчийн бүртгэл дээр үндэслэн явуулна.
31 дүгээр зүйлУлсын тооллого
31.1Улсын тооллогыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
31.1.1төрийн тусгайлсан өмчийн болон орон нутгийн өмчийн эргэлтийн бус хөрөнгийн (шаардлагатай бол эргэлтийн хөрөнгийг хамруулах) улсын нэгдсэн тооллого;
31.1.2төрийн нийтийн өмчийн тодорхой төрлийн дагнасан тооллого;
31.1.3төрийн тусгайлсан болон орон нутгийн өмчийн тодорхой төрлийн дагнасан тооллого;
31.1.4тодорхой салбарт ашиглагдах төрийн болон орон нутгийн өмчийн дагнасан тооллого.
31.2Энэ хуулийн 31.1.1-д заасан тооллогыг 4 жил тутам, 31.1.2-т заасан тооллогыг холбогдох хуульд заасан хугацаанд, 31.1.3, 31.1.4-т заасан тооллогыг Засгийн газрын шийдвэрээр тухай бүр зохион байгуулна.
31.3Улсын тооллогын зохион байгуулалтыг улсын хэмжээнд Төрийн өмчийн хороо, орон нутгийн хэмжээнд Орон нутгийн өмчийн газар хариуцна.
31.4Шаардлагатай бол улсын тооллогыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий туслах төлөөлөгчийг орон нутагт, эсхүл тодорхой салбарт Төрийн өмчийн хороо томилон ажиллуулж болно.
31.5Засгийн газар энэ хуулийн 31.1-д заасан улсын тооллогын дүнг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
32 дугаар зүйлОрон нутгийн өмчийн тооллого
32.1Орон нутгийн өмчийн тооллогыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Орон нутгийн өмчийн газар, Засаг дарга хамтран зохион байгуулна.
32.2Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сум, дүүргийн хэмжээнд өмчийн тооллого зохион байгуулж болно.
32.3Орон нутгийн өмчийн тооллогын зардлыг орон нутаг хариуцна.
33 дугаар зүйл.Дотоодын тооллого
33.1Дотоодын тооллогыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага дараах хугацаанд явуулж улирал, жилийн тайлан тэнцэлд тусгах үүрэгтэй:
33.1.1үндсэн хөрөнгө, дуусаагүй хөрөнгө оруулалт болон барилга угсралтын ажил, их засварын зардлын тооллогыг жил тутам хийж, тайланг тухайн оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдрийн дотор;
33.1.2түүхий эд, материал, түлш, сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, сав, баглаа боодлын тооллогыг хагас жил тутам гүйцэтгэж, тайланг тухайн оны 6 дугаар сарын 01, 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор;
33.1.3дуусаагүй үйлдвэрлэл, өөрийн үйлдвэрийн хагас боловсруулсан зүйл, үнэт цаасны тооллогыг улиралд тутам хийж, тайланг улирлын сүүлийн сарын 25-ны өдрийн дотор;
33.1.4мөнгөн хөрөнгийн тооллогыг сар бүр хийж, тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор;
33.1.5мал, амьтдын тооллогыг жил тутам хийж, тайланг тухайн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
33.1.6бүх төрлийн харилцах дансны хуулгыг тухай бүр нь авч, дансны гүйлгээг шалгаж, улирал бүрийн дансны үлдэгдлийг баталгаажуулах;
33.1.7гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас хөрөнгөнд хохирол учирсан, эсхүл хөрөнгийг арилжих бол хэсэгчилсэн тооллогыг тухай бүр.
33.2Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хөрөнгийн дотоодын тооллогоор дутагдсан, илүүдсэн хөрөнгө болон цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийг тооцож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
34 дүгээр зүйлТооллого хийхэд бэлтгэх
34.134.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага тооллого эхлэхийн өмнө дараах бэлтгэлийг хангах үүрэгтэй:
34.1.1үндсэн хөрөнгө, түүнд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодох дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх;
34.1.2бараа, материал, үнэ бүхий зүйлийн орлого, зарлагыг цэгцлэн шалгаж, нэр төрлийн бүртгэлийг эд хөрөнгө хариуцагч бүрээр хөтлүүлж тайлан гаргуулан үлдэгдлийн бүртгэлтэй тулган шалгасан байх;
34.1.3агуулахад байгаа түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг төрөлжүүлж, хураалт, хадгалалтыг цэгцэлсэн байх;
34.1.4хэрэгцээнээс илүү байгаа үндсэн хөрөнгө, түүхий эд, хагас боловсруулсан зүйл, бэлэн бүтээгдэхүүн ашиглаж болох хоёрдогч түүхий эд зэргийг агуулахад шилжүүлж гологдол болсон бүтээгдэхүүнийг шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн ажлын бүртгэл хөтлүүлж, дуусаагүй ажлын хөрөнгө оруулалт ба барилга угсралтын ажлын хэмжээг тодорхойлсон байх;
34.1.5мал, амьтныг эзэмшигч бүрээр тоолоход бэлтгүүлэх;
34.1.6тооллогод хэрэглэгдэх хэмжих багаж, хэрэгслийг шалган баталгаажуулж бараа материалын үнийн болон хэвийн хорогдлын нормын жагсаалтыг үйлдсэн байх;
34.1.7өмнөх тооллогоор тайлан тэнцлээс хасахаар шийдвэрлэсэн үндсэн хөрөнгө, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, барааг худалдах, устгах зэргээр бүрэн шийдвэрлүүлж үр дүнг бүртгэлд тусгасан байх;
34.1.8өр, авлагыг барагдуулах арга хэмжээ авч үлдэгдлийг тооцсон байх;
34.1.9хөрөнгийн мэдээллийг батлагдсан аргачлалын дагуу бүртгэлд тусгасан байх.
35 дугаар зүйлТооллогын комисс, түүний эрх, үүрэг
35.1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага тооллого эхлэхээс өмнө Тооллогын комисс байгуулна.
35.2Тооллогын комисс байгуулах шийдвэрт тооллого эхлэх, дуусгах хугацааг тооллого явуулах салбар, нэгж бүрээр заасан байна.
35.3Тооллогын комисс дараах эрхтэй:
35.3.1тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтыг нягтлан бодогчид бүрэн шилжүүлсэн эсэхээр баталгаа гаргуулан авах ба нягтлан бодогч уг баримтыг хүлээн авсан эсэхийг шалгах;
35.3.2тооллого явуулахын өмнө хариуцагчийн хариуцаж байгаа бараа материалын үнэ бүхий зүйл, мөнгөн касс, агуулахыг лацдаж ломбодох болон харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдээс шаардах;
35.3.3тооллогын явц дундуур түүхий эд, бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналт дор зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалыг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрөх.
35.4Тооллогын комисс дараах үүрэгтэй:
35.4.1хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;
35.4.2тоолсон, хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн жишиг үнэтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;
35.4.3агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, өмнөх тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тооллогын явцад шалгаж, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
35.4.4комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;
35.4.5эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр авсан, доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг гаргаж, холбогдуулан авах арга хэмжээний талаарх санал гаргах.
35.5Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий /ахлах/ нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж, дансны үлдэгдлийг тулган шалгана.
36 дугаар зүйлХөрөнгийн үнэлгээ
36.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бүрийн үнэлгээг бүртгэлд тусгасан байна.
36.2Хөрөнгийг удирдах этгээд нь дараах ажиллагааг хэрэгжүүлэхийн өмнө тухайн хөрөнгөнд үнэлгээ хийлгэх үүрэгтэй:
36.2.1хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх бол;
36.2.2компани, санд хувь нийлүүлэх, хөрөнгө оруулах бол;
36.2.3бусад этгээдээс тухайн өмчид хөрөнгө оруулах бол;
36.2.4төрийн өмчийн компанийн хувьцааг нийтэд санал болгох бол;
36.2.5хохирол арилгуулах, нэхэмжлэх бол;
36.2.6авлагад тооцож хөрөнгө хүлээн авах, өглөгөд тооцож хөрөнгө шилжүүлэх бол;
36.2.7барьцаа, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавих бол;
36.2.8хуульд заасан бусад.
36.3Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь дараах тохиолдолд хөрөнгийн үнэлгээг хийлгэж болно:
36.3.1тухайн хөрөнгийн бүртгэлийн үнэ зах зээлийн үнээс материаллаг хэмжээний зөрүүтэй болсон бол;
36.3.2ашиглалтын хугацаа дуусаж үлдэгдэл өртөггүй болсон боловч цаашид ашиглах боломжтой үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнийг тогтоох бол;
36.3.336.3.3.хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусаагүй боловч цаашид ажлын хэрэгцээ шаардлага хангахгүй, эсхүл ашиглах боломжгүй болсон бол;
36.3.4шаардлагатай бусад.
36.4Үл хөдлөх хөрөнгө, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, биет бус хөрөнгө, хязгаарлагдмал эрхээс бусад дараах хөрөнгийн үнийг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн саналыг үндэслэн тухайн байгууллагын удирдлага шинэчлэн тогтоож болно:
36.4.1ашиглалтын хугацаа дуусаж үлдэгдэл өртөггүй болсон боловч цаашид ашиглах боломжтой хөдлөх хөрөнгө;
36.4.2акталсан боловч бусдад худалдах боломжтой хөрөнгө.
36.5Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн үнэлгээ хийх нийтлэг журмыг Төрийн өмчийн хороо, хуульд тусгайлан заасан бол эрх бүхий этгээд батална.
37 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийг магадлах ажиллагаа
37.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэхийн өмнө төрийн болон орон нутгийн хэрэгцээнд шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилгоор магадлах ажиллагаа хийнэ.
37.2.Дараах тохиолдолд магадлах ажиллагаа хийхгүй байж болно:
37.2.1төрийн болон орон нутгийн байгууллага, албан газарт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, эсхүл улс орны эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэх, эсхүл тухайн бүс нутагт бизнесийн орчныг хөгжүүлэхэд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарлагдмал эрхээр ашиглуулах шаардлагатай болсон бол;
37.2.2үл хөдлөх хөрөнгийг нийтийн хэрэгцээний шугам сүлжээний ажил, улсын болон орон нутгийн чанартай автозамын ажилд ашиглуулж байгаа бол;
37.2.3үл хөдлөх хөрөнгөд сервитутын эрх үүсгэж байгаа бол.
37.3Магадлах ажиллагааг дараах байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг хэрэгжүүлнэ:
37.3.1өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд;
37.3.2хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа нэгжийн нутгийн захиргааны байгууллага;
37.3.3Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар;
37.3.4холбогдох бусад.
37.4Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь магадлах ажиллагаа явуулах тухай мэдэгдэл гаргаж нийтэд мэдээлнэ. Магадлах ажиллагааг эхлүүлэхээс өмнө ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах тухай хүсэлтийг мэдэгдэлд хавсаргана.
37.5Сонирхогч этгээдээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах хүсэлт хүлээн авах хугацааг энэ хуулийн 37.4-т заасан мэдэгдлийг нийтлүүлсэн өдрөөс хойш 21 хүртэл хоног байхаар тогтооно.
37.6Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлт нь бусад этгээдээс ирүүлсэн хүсэлтээс давуу эрхтэйд тооцогдоно.
37.7Үл хөдлөх эд хөрөнгийн магадлах ажиллагаа явуулах журмыг Төрийн өмчийн хороо батална.
38 дугаар зүйлЭд хөрөнгийг ашиглах боломжгүй болсонд тооцох
38.1Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дараах тохиолдолд ашиглах боломжгүй болсонд тооцно:
38.1.1ашиглалт, эдэлгээний хугацаа дууссан ба цаашид ашиглах, хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй, эсхүл ашиглалт, хадгалалтын өндөр зардал гарах болсон;
38.1.2иргэний гүйлгээнд оруулахыг хуулиар хориглосон;
38.1.3улс, олон нийтийн болон хувь хүний аюулгүй байдалд илт ноцтой сөрөг нөлөө үзүүлэх шинжтэй болсон;
38.1.4ашиглалт, эдэлгээний хугацаа дуусаагүй боловч цаашид ашиглах, хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй болох нь тогтоогдсон, эсхүл ашиглалт, хадгалалтын өндөр зардал гарах болсон;
38.1.5ашиглалт, эдэлгээний хугацаа дуусаагүй боловч төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангахгүй болсон;
38.1.6бүрэн болон хэсэгчлэн устсан, гэмтсэн, тоногдсон, муудсан, хулгайд алдагдсан зэрэг шалтгааны улмаас ашиглах, хэрэглэх, эсхүл бусдад ашиглуулах, шилжүүлэх боломжгүй болсон.
38.2Төрийн байгууллага, албан газрын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсонд тооцож, данс бүртгэлээс хасах шийдвэрийг тухайн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдийн саналыг, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо, орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшлийн хөрөнгийн хувьд Орон нутгийн өмчийн газар зөвшөөрөл олгоно.
38.3Төрийн болон орон нутгийн байгууллага, албан газрын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 38.1.1, 38.1.2, 38.1.3, 38.1.4-т заасан үндэслэлээр өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө, газар ашиглах эрх болон тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс бусад хөрөнгийг ашиглах боломжгүйд тооцож данс, бүртгэлээс хасах шийдвэрийг Өмч хамгаалах зөвлөлийн санал, эсхүл тооллогын комиссын дүгнэлтийг үндэслэн гаргана.
38.4Төрийн байгууллага, албан газрын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 13.5.5, 16.3.9-д заасан хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг үндэслэн ашиглах боломжгүйд тооцож данс, бүртгэлээс хасах шийдвэрийг гаргана.
38.5Энэ хуулийн 38.1.6-д заасан үндэслэлээр хөрөнгө данснаас хасах тохиолдолд буруутай этгээдийг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
38.6Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах боломжгүй болсонд тооцох шийдвэрт тухайн хөрөнгийн тодорхойлолт, шийдвэр гаргасан үндэслэл болон бусдад шилжүүлэх, устгах хэлбэрийг тодорхой тусгаж, шаардлагатай бусад мэдээллийг хавсаргана.
39 дүгээр зүйлАшиглах боломжгүй хөрөнгийг данснаас хасах
39.1Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон хөрөнгийг бусдад шилжүүлсэн, устгасан, барилга байгууламж бол нурааж буулгасан, сэлбэгээр ашиглах болсон тухай тэмдэглэгээг холбогдох бүртгэлд хийж, данс бүртгэлээс хасна.
39.2Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон эд хөрөнгийг устгах, нурааж буулгах, ажиллагааг боломжит хамгийн бага зардлаар, хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр гүйцэтгэнэ.
39.3Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон эд хөрөнгийг устгах, данс бүртгэлээс хасах журмыг Төрийн өмчийн хороо батална.
39.4Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг нурааж буулгах, данснаас хассан нь төрийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эсхүл зориулалтыг өөрчлөх үндэслэл болохгүй.
39.5Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар ашиглах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэр, энэ хуулийн 13.5.5, 16.3.9-д заасан хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр данс, бүртгэлээс хасахыг хориглоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛУУЛАХ
40 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах
40.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор бусад этгээдэд гэрээний үндсэн дээр төлбөртэй, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр хөлслүүлэх, түрээслүүлэх, эсхүл эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулж болно.
40.2Эд юмсын хязгаарлагдмал эрхийн үндсэн дээр төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг Иргэний хууль болон Газрын тухай хуулиар зохицуулна.
40.3Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувийн хэвшилд эзэмшүүлэх, ашиглуулах журмыг Засгийн газар батална.
40.4Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа хөрөнгийг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавих болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, эсхүл зориулалтын бусаар, эсхүл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, эсхүл хууль бусаар төлбөргүй, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хөрөнгийг бусдад ашиглуулахыг хориглоно.
40.5Төрийн тусгайлсан өмчийн хөрөнгийг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавих шийдвэрийг Засгийн газар гаргана.
40.6Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах шийдвэр гаргахаас өмнө магадлах ажиллагааг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу явуулна.
40.7Хөрөнгө ашиглуулах гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хөрөнгийг ашиглах зориулалт, нөхцөл, хугацаа, төлбөрийн хэмжээ, төлбөрт тохируулга хийх нөхцөл болон татвар зэрэг хөрөнгөтэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг төлбөрт хамруулах эсэх, төлбөр төлөх журам болон хөрөнгийг дамжуулан ашиглуулж болох эсэхийг тодорхой тусгасан байна.
40.8Өмч ашиглалтын төлбөрийг зах зээлийн үнээр тогтоох бөгөөд хуульд заасан үндэслэлээр хөрөнгийг төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулж болно. Ашиглалтын хөнгөлөлттэй төлбөрийн доод хэмжээ нь тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай хадгалалт, хамгаалалтын зардлаас багагүй байна.
40.9Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулсны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт оруулна.
40.10Төрийн өмчийн хөрөнгө ашиглуулах гэрээний бүртгэлийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах гэрээний бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
40.11Төрийн өмчийн хөрөнгө ашиглуулах үйл ажиллагаанд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгө ашиглуулах үйл ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
40.12Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглаж байгаа этгээд зориулалтын бусаар ашигласан, эсхүл гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн, эсхүл энэ хуулийн 40.4-т заасныг зөрчиж гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан авах, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно.
40.13Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах болон барьцаа авах журам, гэрээний үлгэрчилсэн загварыг Төрийн өмчийн хороо батална.
40.14Өмчийг 10 болон түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглуулах бол Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл авсан байна.
41 дүгээр зүйлХөрөнгийг төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр ашиглуулах
41.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг дараах үндэслэлээр төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулж болно:
41.1.1албан ажлын хэрэгцээнд, эсхүл улс болон орон нутгийн хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд зориулан төрийн болон орон нутгийн байгууллагад үнэ төлбөргүй;
41.1.2албан газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл, нийтийн эрх ашгийг харгалзан үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр;
41.1.3хууль тогтоомжид заасан бол төрийн болон орон нутгийн тодорхой чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдэд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж, эсхүл ашгийн төлөө бус хуулийн этгээдээс явуулж байгаа нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр;
41.1.4олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн зэрэг нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагааны зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр;
41.1.5хуульд заасан бусад.
41.2Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй ашиглаж байгаа бол ашиглагч нь тухайн эд хөрөнгийн элэгдэл, ашиглалтын зардлыг төлнө.
41.3Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй болон хөнгөлөлттэй төлбөрөөр ашиглуулах, шилжүүлэх нөхцөл, төлбөрийн хэмжээ болон хөнгөлөлт тогтоох аргачлал, үнийн тохируулга хийх болон түрээсийн зүйлд хөрөнгө оруулах нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
41.4Энэ хуулийн 40.12-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдаж байсан этгээдэд дахин хөрөнгө ашиглуулахыг хориглоно.
42 дугаар зүйлҮл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах
42.1Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах бол холбогдох шийдвэрт эд юмсын хязгаарлагдмал эрхийн гэрээний нөхцөлийн талаарх мэдээллийг тусгана.
42.2Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг сервитутээр ашиглуулах тухай шийдвэрт сервитут хэрэгжих талбай, нэвтрэх буюу зорчих хэсгийн зураглалыг хавсаргана.
42.3Төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих хязгаарлагдмал эрх бүхий этгээд нь уг эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, сервитут тогтоох, уг эрхийн үндсэн дээр баригдсан барилга байгууламжийг гуравдагч этгээдэд ашиглуулахдаа өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгчээс зөвшөөрөл авна.
42.4Төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхийг харилцан тохиролцсон зорилгоос өөрөөр ашигласан бол өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь хязгаарлагдмал эрхийг хүчингүй болгоно.
42.5Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтад олгосон газрыг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр бусдад хязгаарлагдмал эрхээр ашиглуулах, зориулалтын бус барилга байгууламж барихыг хориглоно.
43 дугаар зүйлЭд юмсын хязгаарлагдмал эрхийн гэрээ, төлбөр
43.1Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах гэрээ нь хууль болон хязгаарлагдмал эрх үүсгэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрт нийцсэн байна.
43.2Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах гэрээнд хязгаарлагдмал эрхийн төрөл, агуулгыг тусгана.
43.3Төрийн болон орон нутгийн өмчид үүсгэсэн эд юмсын хязгаарлагдмал эрхийн төлбөр төлөх журмыг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрээгээр тохирно.
43.4Хязгаарлагдмал эрхийн төлбөр төлөх үүргийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хязгаарлагдмал эрх дуусгавар болсноор уг эрхийн бүртгэлийг хүчингүй болгоно.
43.5.Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл эд юмсын хязгаарлагдмал эрх үүссэнээс хойш гурван жил тутамд уг эрхийн төлбөрийн хэмжээнд тохируулга хийхийг шаардах эрхтэй байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ БУСДЫН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЭХ
44 дүгээр зүйлХөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх үндэслэл
44.1Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн нийтийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмч, газар ашиглах эрхийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавихыг хориглоно.
44.2Шилжүүлэхийг хуулиар хориглосноос бусад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг дараах үндэслэлээр бусдад шилжүүлж болно:
44.2.1илүүдэлтэй, эсхүл зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон хөрөнгийг худалдах, арилжих;
44.2.2энэ хуулийн 41.1-д заасан хэрэгцээг харгалзан хөрөнгийг шилжүүлэх шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан;
44.2.3арилжиж байгаа хөрөнгийн үнийн зөрүүнд тооцож өгөх;
44.2.4өр, бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх;
44.2.5компанийн хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийх буюу өмч шилжүүлэх замаар төлөх, хувь нийлүүлэх;
44.2.6хөрөнгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор худалдах, эсхүл хэрэгцээтэй өөр хөрөнгөөр арилжих шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан;
44.2.7хандивлах, тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэх;
44.2.8хуульд заасан бусад.
44.3Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийг энэ хуулийн 44.2-т зааснаас бусад үндэслэлээр аливаа этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
44.4Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг түүний зах зээлийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний төлбөртэйгөөр бусдад шилжүүлнэ.
44.5Энэ хуулийн 41.1-д заасан үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр шилжүүлж болно.
44.6Төрийн болон орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр шилжүүлэх нөхцөл, төлбөрийн хэмжээг энэ хуулийн 41.3-т заасан журмаар тогтооно.
44.7Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй, хөнгөлөлттэй төлбөрөөр, эсхүл нэмэлт нөхцөлтэйгөөр шилжүүлэн авсан этгээд хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, эсхүл нэмэлт нөхцөлийг зөрчсөн нь гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан авах, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно.
44.8Энэ хуулийн 44.7-д заасан үндэслэлээр гэрээ цуцлагдаж байсан этгээдэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шилжүүлэхийг хориглоно.
44.9Төрийн өмчийн эд хөрөнгөөс хандив, тэтгэмж, тусламж олгох журмыг Засгийн газар, орон нутгийн өмчийн эд хөрөнгөөс хандив, тэтгэмж, тусламж олгох журмыг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус батална.
45 дугаар зүйлХөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргах
45.1Өмчлөгч, эсхүл хуульд заасны дагуу тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх бүхий этгээд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гаргана.
45.2Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг шилжүүлэх тухай шийдвэр гаргахад дараах нөхцөлийг урьдчилан тогтоосон байна:
45.2.1төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад шилжүүлэх болсон үндэслэл, үнэлгээний тайлан, дүгнэлт;
45.2.2шилжүүлэн өгөх этгээдийг тогтоох арга, тухайн аргыг сонгосон үндэслэл;
45.2.3худалдах, арилжих доод үнэ, үнэ тогтоосон аргачлал, төлбөрийн нөхцөл;
45.2.4уралдаант шалгаруулалтаар шилжүүлэх бол нэмэлт нөхцөл;
45.2.5арилжааны журмаар шилжүүлэх бол нэмэлт нөхцөл;
45.2.6хөрөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулах, төлөөлөн гэрээ байгуулах этгээд, түүний эрх, үүрэг;
45.2.7хөрөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулах зардал, зардлын эх үүсвэр.
45.3Хөрөнгө шилжүүлэх шийдвэрт шилжүүлэх хөрөнгийн тоо хэмжээ, үнэлгээ болон хөрөнгийг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлэх журам, нөхцөл, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, хугацаа зэрэг мэдээллийг тусгасан байна.
45.4Төрийн болон орон нутгийн өмчийн үнэт цаасыг шилжүүлэх шийдвэрт тусгагдах нэмэлт нөхцөлийг холбогдох хуулиар зохицуулна.
45.5Энэ хуулийн 45.1-д заасан этгээд нь өмч шилжүүлэх шийдвэр гаргахын өмнө хөрөнгийг үнэлэх болон үл хөдлөх хөрөнгийн магадлах ажиллагаа хийж, хуульд заасан бол холбогдох дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан байна.
46 дугаар зүйлХөрөнгийг шилжүүлэх журам
46.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдын өмчлөлд дараах журмаар шилжүүлнэ:
46.1.1дуудлага худалдаа;
46.1.2уралдаант шалгаруулалт/төсөл сонгон шалгаруулах;
46.1.3шууд гэрээ байгуулах.
46.2Шаардах эрх, урлагийн бүтээл зэрэг үнэлгээг нь шууд тогтоох боломжгүй хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг холбогдох хуульд заасан тусгай аргыг ашиглан хөрөнгийн үнэлгээг тогтоож болно.
46.3Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг шилжүүлэхдээ тэргүүн ээлжид дуудлага худалдааны аргыг хэрэглэх бөгөөд тусгай нөхцөл заах шаардлагатай бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
46.4Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг дараах үндэслэлээр бусдын өмчлөлд шууд гэрээ байгуулах журмаар шилжүүлж болно:
46.4.1энэ хуулийн 44.2.1, 44.2.2-т заасан үндэслэлээр төрийн болон орон нутгийн байгууллага, албан газар хооронд;
46.4.2энэ хуулийн 44.2.2-т заасан үндэслэлээр 41.1.3, 41.1.4-т заасан этгээдэд;
46.4.346.4.3.энэ хуулийн 44.2.3, 44.2.4, 44.2.5, 44.2.7-д заасан үндэслэлээр бусад этгээдэд.
46.5Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг энэ хуулийн 46.4-т зааснаас бусад үндэслэлээр шууд гэрээ байгуулах журмаар бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэхийг хориглоно.
46.6Төрийн өмчийн хөрөнгө шилжүүлэх ажиллагаанд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
46.7Төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх журам, гэрээний загварыг Төрийн өмчийн хороо батална.
47 дугаар зүйлХөрөнгийг өөр хөрөнгөөр арилжих
47.1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хэрэгцээгүй боловч бусад этгээдэд хэрэгцээтэй хөрөнгийг өөрт хэрэгцээтэй хөрөнгөөр арилжиж болно.
47.2Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн арилжааг нийтийн эрх ашигт нийцсэн, үр ашигтай нөхцөлд хийнэ.
47.3Энэ хуулийн Хөрөнгийн арилжаа хийх нөхцөл, шаардлагыг ил тод зарлаж, арилжаа хийх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулна.
47.4Хөрөнгийн арилжаа хийхийн өмнө арилжих хөрөнгө тус бүрийн үнэлгээг энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу, үл хөдлөх эд хөрөнгө бол магадлах ажиллагааг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хийнэ.
47.5Энэ хуулийн 47.4-т заасны дагуу тогтоосон үнэлгээний талаар талууд саналын зөрүүтэй байгаа нөхцөлд үнэлгээг хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийлгэнэ.
47.6Арилжиж байгаа хөрөнгийн зах зээлийн үнийн зөрүү үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 10 хувиас, хөдлөх эд хөрөнгийн хувьд 30 хувиас хэтрэхгүй байна.
47.7Энэ хуулийн 47.6-д заасны дагуу арилжиж байгаа хөрөнгийн үнийн зөрүүг мөнгөн хэлбэрээр тооцон авах бөгөөд орлогыг улс, орон нутгийн төсөвт, хэрэв хуульд заасан бол тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө болно.
47.8Харилцан тохиролцсон бол арилжин авч байгаа хөрөнгийн үнийн зөрүүнд тооцон түүнтэй тэнцүү үнэлгээ бүхий хөрөнгийг өгч болно.
47.9Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр арилжина.
47.10Соёлын биет өвийг бусдад арилжихыг хориглоно.
48 дугаар зүйлХөрөнгө шилжүүлэх гэрээ
48 .1Энэ хуулийн 45.1-д заасан эрх бүхий этгээд нь хөрөнгө шилжүүлэн авч байгаа этгээдтэй дараах нөхцөл бүхий гэрээг бичгээр байгуулна:
48 .1.1хөрөнгийн нийт үнэ, түүнийг төлөх хугацаа, хэлбэр;
48 .1.2өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл;
48 .1.3хөрөнгийг шилжүүлэн өгөх газар, хугацаа болон хүлээлцэх ажлыг гүйцэтгэх журам, талуудын эрх, үүрэг;
48 .1.4хөрөнгийг хариу төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр шилжүүлж байгаа бол өмчийг ашиглах тусгай зориулалт, хөрөнгө шилжүүлэн авсан зорилгыг биелүүлэх хугацаа;
48 .1.5гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга;
48 .1.6хөрөнгийн ашиглалтын талаар хүлээх үүрэг, хариуцлага болон эд хөрөнгийг хүлээн авах, хүлээлгэн өгөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага, маргаан шийдвэрлэх журам;
48 .1.7бусад нэмэлт нөхцөл.
48 .2Гэрээнд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт болон холбогдох баримт бичгийг хавсаргана.
48 .3Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр хөрөнгө шилжүүлэх бол гэрээг Төрийн өмчийн хороо, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр шилжүүлэх хөрөнгийн гэрээг тухайн шатны Засаг дарга энэ хуулийн 48.1-д заасны дагуу байгуулна.
48 .4Хөрөнгө шилжүүлэх гэрээний нэгдсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо хөтөлнө.
49 дүгээр зүйлӨмч шилжүүлсний дараах хяналт
49.1Өмч шилжүүлсний дараах хяналтыг хөрөнгийг шилжүүлсэн зорилго, хөрөнгийг ашиглах тусгай зориулалт болон уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөлийг хангаж байгаа эсэхийг энэ хуульд заасан гэрээний биелэлтийг хянах болон хяналт шалгалтын журмаар хэрэгжүүлнэ.
49.2Өмч шилжүүлсний дараах хяналтыг дараах этгээд хэрэгжүүлнэ:
49.2.1гэрээний биелэлтийн хяналтыг энэ хуулийн 45.1-д заасан этгээд;
49.2.2хяналт шалгалтын журмаар хэрэгжүүлэх төрийн өмчид хамаарах хяналтыг Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчийн хороо;
49.2.3хяналт шалгалтын журмаар хэрэгжүүлэх орон нутгийн өмчид хамаарах хяналтыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн өмчийн газар.
49.3Өмч шилжүүлсний дараах хяналтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.
49.4Өмч шилжүүлэн авсан этгээд өмчийг шилжүүлсэн зорилго, зориулалтаас гадуур ашигласан, гэрээний нөхцөл болон уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөлийг зөрчсөн, эсхүл хяналтаар дараах нөхцөл байдал илэрсэн нь гэрээг цуцлах, шилжүүлсэн өмчийг буцаан авах, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно:
49.4.1эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зохион байгуулж, ялагчид хууль бус давуу байдал үүсгэсэн;
49.4.2энэ хуулийн 54.5.2, 54.5.4-т заасан нөхцөл илэрсэн;
49.4.3гэрээ байгуулсан этгээд хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй;
49.4.4худалдах доод үнээс бага үнээр худалдсан буюу худалдах, шилжүүлэхийг зөвшөөрөөгүй хөрөнгө оролцуулан авсан, өгсөн;
49.4.5хөрөнгө шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;
49.4.6шилжүүлсэн хөрөнгийн үнийг төлөхөд хуулиар хориглосон эх үүсвэрийг ашигласан.
49.5Энэ хуулийн 49.4-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах шийдвэрийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар гаргана.
49.6Гэрээг цуцлах шийдвэрт тухайн хөрөнгийг хамгаалах болон цаашид авах арга хэмжээний талаар заана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
50 дугаар зүйлДуудлага худалдаа
50.1Дараах тохиолдолд дуудлага худалдааны аргыг хэрэглэнэ:
50.1.1төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 37.2.1, 37.2.2-т зааснаас бусад үндэслэлээр бусдад ашиглуулах бол;
50.1.2энэ хуулийн 46.4-т заасны дагуу шууд гэрээ байгуулахаас бусад тохиолдолд өмчийг бусдад ашиглуулах, эсхүл шилжүүлэх бол;
50.1.3дуудлага худалгааны аргыг хэрэглэхээр хуульд заасан бол
50.2Дуудлага худалдаа явуулах тухай зар мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын болон тухайн өмчийг эзэмшигч байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.
50.3Санал хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 14-өөс доошгүй хоног байхаар тогтоох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны талаарх зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
50.4Энэ хуулийн 50.2-т заасан мэдэгдэлд шилжүүлэх, ашиглуулах хөрөнгө, зориулалт, хөрөнгийн үнэ, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт, хөрөнгийг худалдах доод үнэ, эд хөрөнгө, ажил үйлчилгээний нөхцөл, онцлогтой холбогдох бусад болон гэрээний төслийн талаарх мэдээлэл, дуудлага худалдаа явуулах хугацаа, хураамж, дэнчин ба бусад нөхцөлийг тусгасан байна.
50.5Дуудлага худалдааны талаар мэдэгдэх, сурталчлах ажлыг энэ хуулийн 50.2-т зааснаас гадна бусад нэмэлт арга хэрэгслээр нийтэд түгээж болно.
50.6Дуудлага худалдааны тухай нийтэд мэдээлснээс хойш сонирхогч аливаа этгээд зохион байгуулагчийн тогтоосон газар, цагт ашиглуулах, шилжүүлэх хөрөнгийг үзэж, шалгаж болох ба гэрээний нөхцөл, саналтай танилцаж болно.
50.7Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөд үзлэг, тооллого хийх бөгөөд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах, хөрөнгийг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэл хамгаалалтыг хариуцах үүрэгтэй этгээдийг томилж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөн хийхийг хориглоно.
50.8Дуудлага худалдаа зохион байгуулах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд орлогыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
50.9.Дуудлага худалдаа зохион байгуулах журмыг Төрийн өмчийн хороо батална.
50.10Дуудлага худалдааны тайланг Төрийн өмчийн хороонд хүргүүлж, баримтыг зохих журмын дагуу архивд шилжүүлнэ
50.11Дуудлага худалдааны дүнг Мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд оруулж, хөрөнгийн шилжилтийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
51 дүгээр зүйлДуудлага худалдааны доод үнэ
51.1Дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийн санал болгох доод үнийг тухайн хөрөнгийг ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээд нь тогтооно.
51.2Дуудлага худалдааны доод үнийг тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг харгалзан тогтоох бөгөөд Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрлийг авна.
51.3.Дуудлага худалдааг дахин зарлах тохиолдолд доод үнийг шинээр тогтоох бөгөөд хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг анхны дуудлага худалдааны доод үнийг 20 хүртэл хувиар багасган тогтоож болно.
51.4Дуудлага худалдааны доод үнэ тогтоох журмыг Төрийн өмчийн хороо батална.
52 дугаар зүйлХураамж, дэнчин тогтоох
52.1Энэ хуулийн 51.1-д заасан этгээд хураамж болон дэнчингийн хэмжээг тогтооно.
52.2Дуудлага худалдаанд оролцох хураамжийг тухайн хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийн хоёр хувь хүртэл хэмжээгээр тогтоож болно. Хураамжийн хэмжээг тогтоохдоо дуудлага худалдаа зохион байгуулах зардал, хүлээгдэж байгаа оролцогчдын тоо зэргийг үндэслэнэ.
52.3Дэнчинд төлөх мөнгөн дүнг тухайн хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийн 20 хувь хүртэл хэмжээгээр тогтоож болно.
52.4Дуудлага худалдаанд ялагч болсон этгээд гэрээг тогтоосон хугацаанд байгуулаагүй, байгуулахаас татгалзсан, эсхүл гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа гаргаж чадаагүй нөхцөлд дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй.
53 дугаар зүйлДуудлага худалдааг зохион байгуулах
53.1Дуудлага худалдааг танхим, эсхүл цахим хэлбэрээр нээлттэй, хаалттай зохион байгуулна.
53.2Оролцогчид дуудлага худалдаанд биечлэн оролцох боломжтой нөхцөлд дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж болно.
53.3Танхимаар зохион байгуулах дуудлага худалдаанд оролцогчид саналаа дуудлага худалдааны нөхцөлийн дагуу тогтоосон өдөр битүүмжилсэн дугтуйнд хийж ирүүлнэ.
53.4Дуудлага худалдаанд оролцогчийн санал дуудлага худалдааны дүн гартал хүчинтэй гэж тооцогдох ба дуудлага худалдаанд ялагчийн үнийн саналыг гэрээ байгуулах хүртэл хүчинтэй гэж үзнэ.
53.5Цахим хэлбэрээр дуудлага худалдаа явуулах бол оролцогчид нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан дуудлага худалдаа зохион байгуулагчтай холбогдож, саналаа гаргана. Дуудлага худалдаанд оролцогчийн үнийн санал бусад бүх оролцогчдод нэгэн зэрэг ил харагдах боломжтой байна.
54 дүгээр зүйлДуудлага худалдааны үр дүнг батлах
54.1Танхимын аргаар зохион байгуулсан дуудлага худалдааны ялагч ба хоёр дахь дээд үнийн санал гаргагчийн үнийн санал, бүртгэлийн дугаарыг дуудлага худалдааны ялагч тодормогц оролцогчид болон олон нийтэд зарлан мэдэгдэнэ.
54.2Цахим дуудлага худалдааны үр дүнг ялагч тодормогц бүх оролцогчид болон олон нийтэд нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан тэр даруй мэдэгдэнэ.
54.3Дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан этгээд дуудлага худалдааны үр дүнг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор дуудлага худалдааг хүчинтэй эсэхийг баталгаажуулна.
54.4Дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулсан шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн нэрийг, ялсан үнийн санал болон хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн этгээдийн нэрийг үнийн саналын хамт тусгана.
54.5Дараах тохиолдолд дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзаж, энэ тухай зарлана:
54.5.1оролцогчид хөтлөгчийн зааварчилгааг дагаагүй, дуудлага худалдааны журам, дэг зөрчсөн нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн бол;
54.5.2дуудлага худалдааны үеэр оролцогчид өөр хоорондоо хуйвалдсан, түүнтэй төсөөтэй үйлдэл гаргасан бөгөөд энэ нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн болох нь илэрсэн бол;
54.5.3дуудлага худалдааг зохион байгуулах этгээд, эсхүл дуудлага худалдааны хөтлөгч нь дуудлага худалдаа явуулах журам, дэгийг зөрчсөн нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн бол;
54.5.4дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд оролцох эрхгүй этгээд бол.
54.6Дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзах тухай шийдвэрт шалтгааныг тодорхой тусгана.
55 дугаар зүйлДуудлага худалдааг дахин зарлах
55.1Дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин зарлана:
55.1.1хоёроос доошгүй оролцогч бүртгүүлээгүй, эсхүл бүртгүүлсэн хоёроос доошгүй оролцогч дуудлага худалдаанд оролцоогүй бол;
55.1.2хоёроос доошгүй санал ирээгүй, эсхүл шаардлага хангасан нэг ч санал ирээгүй бол;
55.1.3энэ хуулийн 56.4-т заасан нөхцөл бий болсон;
55.1.4дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзах тухай шийдвэр гарсан бол.
56 дугаар зүйлДуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах
56.1Энэ хуулийн 45.1-д заасан этгээд нь ялагчтай гэрээ байгуулах хугацааг дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулснаас хойш хоёр сараас илүүгүй байхаар тогтооно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг нэг удаа сунгаж болно.
56.2Ялагч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа гаргаж чадаагүй бол хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар баталгаажуулж, гэрээ байгуулах саналыг гаргана.
56.3Энэ хуулийн 56.2-т заасны дагуу хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар баталгаажуулсан бол гэрээг нэг сарын дотор байгуулна.
56.4Хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан бол дуудлага худалдааг дахин зарлана.
56.5Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
АРАВДУГААР БҮЛЭГ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
57 дугаар зүйлУралдаант шалгаруулалт
57.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах, шилжүүлэхэд тусгай болзол, шаардлагыг тогтоох бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
57.2Уралдаант шалгаруулалтын зар мэдээллийг шалгаруулалт явуулахаас 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
57.3Уралдаант шалгаруулалтын талаарх зар мэдээлэлд энэ хуулийн 50.4-т зааснаас гадна дараах зүйлийг заавал тусгана:
57.3.1хөрөнгийн цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих нэмэлт болзол, шаардлага;
57.3.2уралдаант шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд;
57.3.3шалгаруулалтад оролцогчдыг урьдчилан бүртгэх хугацаа;
57.3.4уралдаант шалгаруулалтын төслийг ирүүлэх эцсийн хугацаа;
57.3.5гэрээний ерөнхий нөхцөл;
57.3.6дэнчин, хураамжийн хэмжээ.
57.4Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийг удирдах үйл ажиллагааг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр уралдаант шалгаруулалт явуулж болно.
57.5Энэ хуулийн 50.2, 50.4, 50.5, 50.6, 50.7, 50.8, 50.10, 50.11, 53.3, 53.5-д заасан журам нь уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад нэгэн адил үйлчилнэ.
57.6Уралдаант шалгаруулалтын доод үнэ болон хураамж, дэнчинг энэ хуулийн 51, 52 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.
57.7Уралдаант шалгаруулалтын журмыг Төрийн өмчийн хороо батална.
58 дугаар зүйлУралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөл
58.1Уралдаант шалгаруулалтаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах, бусдын удирдлага, өмчлөлд шилжүүлэхэд дараах нэмэлт нөхцөл тогтоож болно:
58.1.1хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг байдлаар хөрөнгө оруулалт хийх;
58.1.2хөрөнгийг тусгай зориулалтаар ашиглах үүрэг хүлээлгэх;
58.1.3ажилтнуудыг тогтвортой ажиллуулах;
58.1.4шинэ ажлын байр бий болгох;
58.1.5тогтоосон шаардлагад нийцсэн техникийн, санхүүгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах;
58.1.6байгаль орчныг хамгаалах шаардлагыг биелүүлэх;
58.1.7орон нутгийн болон тухайн бүс нутгийн иргэдэд шаардлагатай нийтийн үйлчилгээг хүргэх;
58.1.8хөрөнгийг уралдаант шалгаруулалтаар ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээдээс тогтоосон бусад нэмэлт нөхцөл.
59 дүгээр зүйлУралдаант шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулах
59.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг уралдаант шалгаруулалтаар ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээд ялагчтай гэрээ байгуулна.
59.2Уралдаант шалгаруулалтын ялагчтай байгуулах гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
59.2.1үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр хөрөнгө оруулж, технологийг шинэчлэх замаар хуулийн этгээдийн үр ашгийг нь дээшлүүлэх;
59.2.2хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах;
59.2.3менежментийн гэрээг хэрэгжүүлэгч этгээдээс үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журам болон менежментийн гэрээ хэрэгжүүлэгч этгээдийн цалин хөлс, урамшуулал;
59.2.4гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс шилжүүлэн өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
59.2.5гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, барьцаалах хөрөнгө.
59.3Менежментийн гэрээгээр ажиллах этгээд нь гэрээнд заасан бол өөрийн багийг бүрдүүлж болно.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХЯНАЛТ, ТАЙЛАН
60 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн хяналт
60.1Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт нь өмчлөгчийн хяналт, төрийн хяналт болон хуулийн этгээдийн дотоодын хяналтаас тус тус бүрдэнэ.
60.2Төрийн өмчийн өмчлөгчийн хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн өмчийн өмчлөгчийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
60.3Төрийн хяналтыг энэ хуульд заасан журмын дагуу Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлнэ.
60.4Төрийн аудитын байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн төрийн хяналтыг хэрэгжүүлнэ.
61 дүгээр зүйлӨмчлөгчийн хяналт
61.1Энэ хуулийн 60.2-т заасан этгээд нь өмчлөгчийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
61.1.1төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллогын дүн, тайлан, мэдээтэй танилцах, үүрэг чиглэл өгөх;
61.1.2төрийн болон орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын үр дүн, хөрөнгийн удирдлагын талаар гаргасан шийдвэр, гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулсан, дүгнэсэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх;
61.1.3өмчийн чиглэлээр хэрэгжүүлсэн мэргэжлийн болон дотоод хяналт шалгалт, аудитын тайлан, зөрчил, дутагдлыг арилгах талаар авсан арга хэмжээний үр дүнтэй танилцах, үүрэг чиглэл өгөх.
61.2Өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэгч нь шаардлагатай бол дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно:
61.2.1өмч, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдээс хөрөнгө олж авсан, хөрөнгийг ашиглах зөвшөөрөл өгсөн, өмчийг удирдсантай холбоотой баримт бичиг, мэдээлэлтэй танилцах, асуулга, асуулт тавих;
61.2.2өмч, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн бүртгэлд оруулсан мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлах зорилгоор газар дээр нь үзлэг, шалгалт хийхийг даалгах;
61.2.3хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өгөх.
61.3Өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн зохион байгуулалтад хяналт тавих, холбогдох тайлан, мэдээллээр хангах үүргийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хариуцна.
62 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн төрийн хяналт
62.1Энэ хуулийн 60.3-т заасан этгээд нь төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдах болон өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
62.1.1өмчийн бүртгэл, тооллогыг хэрэгжүүлсэн байдал, түүний үр дүнг хянаж, дүгнэлт гаргах;
62.1.2хуульд заасны дагуу гаргасан тайланг хянаж, дүгнэлт гаргах;
62.1.3хөрөнгийн удирдлагын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх.
62.2Хяналт шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэртэй байна.
62.3Төлөвлөгөөт хяналт шалгалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Төрийн өмчийн хороо болон Орон нутгийн өмчийн газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ.
62.4Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ хуулийн 62.1-д заасан хяналтаар илэрсэн алдаа дутагдал, зөрчлийн шалтгааныг тогтоох, эсхүл өмчийг удирдах ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу явуулна.
62.5Төрийн өмчийн хороо болон Орон нутгийн өмчийн газрын хяналтын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
62.5.1хяналт шалгалтыг хууль, журамд заасны дагуу бүрэн гүйцэд хийх;
62.5.2илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах, хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг бүхий албан даалгавар өгөх;
62.5.3буруутай этгээдэд хариуцлага тооцох, төрийн өмчит болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагыг солих асуудлаар холбогдох эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх;
62.5.4шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх;
62.5.5төрийн болон орон нутгийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар шүүхэд нэхэмжлэх, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
62.5.6шалгалтын дүн, авсан арга хэмжээний талаар гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд мэдэгдэх;
62.5.7төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагад Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах;
62.5.8хуульд заасан бусад.
62.6Хяналтын байцаагч нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ дараах ажиллагааг явуулж болно:
62.6.1ажлын байранд ажлын цагаар нэвтрэн орох;
62.6.2өмч, хөрөнгөнд үзлэг, шалгалт хийх;
62.6.3холбогдох баримт бичгийг хянах үзэх, түүнийг хуулбарлан авах;
62.6.4хяналт шалгалттай холбоотой асуулт тавьж, хариулт, тайлбар авах;
62.6.5шалгалтад шаардлагатай мэдээ, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
62.6.6хуульд заасан бусад.
62.7Хяналтын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх, төр болон төрийн албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд холбогдох асуудлыг шалгахаас татгалзах үүрэгтэй.
62.8Хяналтын байцаагч нь энэ хуулийн дагуу хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлагын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцна.
62.9Хяналтын байцаагч нь энэ хуулийн 62.5.2-т заасан албан даалгаврын биелэлтийг шалгах, 62.5.3-т заасан саналын шийдвэрлэлтийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
62.10Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд санхүүгийн хяналт шалгалт хийх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, өмчийн удирдлагын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулах журмыг Төрийн өмийн хороо тус тус батална.
62.11Шаардлагатай бол төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан баримтын иж бүрэн шалгалтыг хийж болно.
63 дугаар зүйлДотоодын хяналт шалгалт
63.1Өмчийн дотоодын хяналтыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд энэ зүйлд заасан журмаар өөрөө, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Төсвийн тухай хуулийн 11.1.11, 12.1.6-д заасны дагуу төсвийн аудит, хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
63.2Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 63.1-д заасан төсвийн аудит, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.
63.3Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус Өмч хамгаалах байнгын зөвлөл ажиллана.
63.4Өмч хамгаалах байнгын зөвлөлийг тухайн байгууллагын даргын шийдвэрээр үндсэн үйл ажиллагаа эрхэлсэн удирдах албан тушаалтан ахалж, нягтлан бодогч, эд хариуцагч, мэргэжлийн /инженер, техникийн зэрэг/ ажилтны бүрэлдэхүүнтэй байгуулна.
63.5Төрийн байгууллага, нутгийн удирдлагын байгууллага нь өөрийн салбар, харьяа байгууллага, хуулийн этгээдийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд салбарын хэмжээний төлөвлөгөөт дотоод хяналт шалгалт, үнэлгээг зохион байгуулж, хийсэн хяналт шалгалтын тайланг жил бүрийн эхний улиралд багтаан өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
63.6Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь дотоодын хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж, хяналт шалгалтын тайланг баталгаажуулан тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор Мэдээллийн нэгдсэн санд оруулна.
63.7Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмыг Төрийн өмчийн хороо батална.
64 дүгээр зүйлТайлан, мэдээ гаргах
64.1Төрийн болон орон нутгийн байгууллага, албан газар энэ хуульд заасан, төрийн болон орон нутгийн өмчит компани нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасан холбогдох мэдээ, тайланг батлагдсан маягт, зааврын дагуу тухай бүр, санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу, хөрөнгийн удирдлагын жилийн тайланг дараа жилийн эхний улиралд багтаан тайлагнах үүрэгтэй.
64.2Төрийн өмчийн хороо дараах нэгтгэсэн тайланг гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:
64.2.1төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгтгэсэн тайланг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналын хамт дараа жилийн эхний улиралд багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;
64.2.2төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг жил бүр гаргаж, дараа жилийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт.
64.3Засгийн газар энэ хуулийн 64.2.2-т заасан нэгдсэн тайланг Улсын Их Хурал, Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.
64.4Орон нутгийн өмчийн газар нь аймаг, нийслэлийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, дараа жилийн эхний улиралд багтаан Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.
64.5Энэ хуулийн 64.3-т заасан тайланг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, харьяа орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар байгууллагын цахим хуудсандаа тус тус байршуулна.
64.6Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргийн дагуу гаргасан тайлан мэдээ, бүртгэл, тооллогын дүнгээс гадна энэ хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 54.1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.6.2, 8.6.4, 8.6.8, 8.6.12-т заасан холбогдох мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд нээлттэй байршуулах үүрэгтэй.
64.7Төрийн болон албаны нууцад хамаарах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хаалттай болон хязгаарлалттай мэдээллийг энэ хуулийн 64.5-д заасан журмын дагуу цахим хуудсанд байршуулахгүй.
64.8Өмчийн төлөв байдлын тайланд төрийн болон орон нутгийн өмч, түүний хөдөлгөөн, хөрөнгийн удирдлагын хэрэгжилтийн байдал, төрийн болон орон нутгийн өмчит компанийн үр ашиг, менежментийн гүйцэтгэлийн талаарх нэгдсэн мэдээллийг тусгасан байна.
64.9Өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланд тавигдах шаардлага, тайлагнах журмыг Засгийн газар, орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланд тавигдах шаардлага, тайлагнах журмыг Төрийн өмчийн хороо батална.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН
65 дугаар зүйлТөрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн сан
65.1Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн сан /цаашид “Мэдээллийн нэгдсэн сан” гэх/-д төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, ангилал, үнэлгээ, өмчийг удирдах этгээд болон өмчийн хөдөлгөөн, тооллого, төрийн болон орон нутгийн өмчит компанийн үр ашиг, менежментийн гүйцэтгэл болон энэ хуулийн холбогдох бусад тайлан мэдээлэл, хяналт шалгалтын талаарх мэдээллийг төвлөрүүлнэ.
65.2Мэдээллийн нэгдсэн сан нь улсын төрөлжсөн бүртгэлийн мэдээлэлд хамаарах бөгөөд баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Мэдээллийн сан нь төрийн онцгой обьектын зэрэглэлтэй байна.
65.3Мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг дараах төрлөөр ангилан тусгана:
65.3.1төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийн бүртгэл, тооллогын дүн, хөдөлгөөн /олж авах, шилжүүлэх, данснаас хасах/, өмч, хөрөнгийг удирдах этгээдийн талаарх мэдээлэл;
65.3.2төрийн болон орон нутгийн байгууллага, албан газрын санхүүгийн болон өмчийн тайлан;
65.3.3төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх шийдвэр, гэрээний бүртгэл;
65.3.4төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааны болон санхүү, өмчийн тайлан;
65.3.5хөрөнгийн удирдлагын хяналт шалгалтын тайлан;
65.3.6өмчийн төлөв байдлын жил бүрийн нэгдсэн тайлан.
65.4Мэдээллийн нэгдсэн сан нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан өөрт хамаарах мэдээллийг агуулсан байна.
65.5Мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээллийг баталгаажуулах болон хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах асуудлыг Төрийн өмчийн хороо хариуцна.
65.6Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь холбогдох бүртгэл, мэдээллийг Мэдээллийн нэгдсэн санд тогтоосон хугацаанд бүрэн, үнэн зөв оруулах үүрэгтэй.
65.7Энэ хуулийн 65.6-д заасан үүргийн хэрэгжилтэд Төрийн өмчийн хороо болон Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
65.8Төрийн болон албаны нууцад хамаарах болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хаалттай болон хязгаарлалтай мэдээллээс бусад Мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
65.9Энэ хуулийн 65.8-д заасан ил тод, нээлттэй байх мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.8, 8.9, 8.10-т заасан журмаар олон нийтэд хүргэнэ.
65.10Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн санг хөтлөх журмыг Засгийн газар батална.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
66 дугаар зүйлГомдол хянан шийдвэрлэх
66.1Иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас төрийн болон орон нутгийн өмчийг эзэмшиж, ашиглах болон бусдад ашиглуулах, шилжүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.
66.2Энэ хуулийн 66.1-д заасан гомдлыг хүлээн авсан захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 94-99 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдлыг шийдвэрлэнэ.
66.3Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 66.2-т заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
67 дугаар зүйлШилжилтийн зохицуулалт
67.1Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө албан газар, улсын төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зохион байгуулалтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, эсхүл энэ хуулийн 4.1.2-т заасан албан газар, эсхүл Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасан компанийн хэлбэрээр өөрчлөн байгуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ.
67.2Засгийн газар энэ хуулийн 67.1-д заасны дагуу орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд үндэслэн гаргана.
67.3Өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах арга хэмжээг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд багтаан зохион байгуулна:
67.3.1энэ хуулийн 67.1-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, өөрчлөн байгуулах;
67.3.2энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;
67.3.3төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг шинэчлэх.
67.4Энэ хуулийн 12.2.14, 13.5.7, 14.2.9, 15.2.6, 16.3.6-д заасан өмчийн төлөв байдлын тайлан гаргах, хэлэлцэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх чиг үүргийн хэрэгжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
68 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
68.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
68.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
69 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
69.1Энэ хуулийг 2022 оны … дүгээр сарын сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цхаим эх хувь
(ТБОНӨТ-цахим эх хувь.pdf)
Албан бичиг
(ТБОНӨТ-АБ.pdf)
Үзэл баримтлал
(ТБОНӨТ-ҮБ.pdf)
Танилцуулга
(ТБОНӨТ-Танилцуулга.pdf)
Зардлын тооцоо
(ТБОНӨТ-Зардлын тооцоо.pdf)
(ТБОНӨТ_Олон_нийтийн_хэлэлцүүлэг.pdf)
Судалгаа,тооцоо
(ТБОНӨТ-Үр нөлөөний үнэлгээ.pdf)
Судалгаа, тооцоо
(ТБОНӨТ-төсөлд авсан цахим санал.pdf)
Хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
(ТБОНӨТ-Хамт өргөн мэдүүлсэн.pdf)