Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 10-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй.
1/11 дүгээр зүйлийн 11.13, 11.14, 11.15 дахь хэсэг:
“11.13.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь шүүх шинжилгээний төв байгууллагаас зохион байгуулах давтан сургалтад жил тутам хамрагдаж, тогтсон багц цагийг хангана.”
“11.14.Шүүх шинжилгээний мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
“11.15.Шүүх шинжилгээний сургалтын төлбөрийн хэмжээг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.”
2 дугаар зүйл. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дэх хэсгийн “20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/,” гэсний дараа “Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/” гэж, “28.4 дүгээр зүйл /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/,” гэсний дараа “Эрүүгийн хуулийн 28.9 дүгээр зүйл /Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих/,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
