Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 5-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг:
“6.12.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлснээс хойш ээлжит чуулганы хугацаанд нэг сарын дотор энэ хуулийн 6.6-д заасан тов, дараалалд тусгана.”
2/7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг:
“7.10.Ёс зүйн дэд хороо гишүүний нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааны ирц, санал хураалтад биечлэн оролцсон байдлын талаар тухайн ээлжит чуулган хаасны дараах долоо хоногт олон нийтэд танилцуулна.”
3/9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэг:
“9.7.Нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд гишүүн хүсэлт гаргасан бол энэ хуулийн 9.5.1, 9.6-д заасан үндсэн хугацааны нийлбэр 8 минутад багтаан харилцан ярилцлагын хэлбэрээр хэдэн ч удаа асуулт асууж, хариулт авч болох бөгөөд нэмэлт асуулт асууж, хариулт авахгүй. Гишүүний нэг удаагийн асуулт, эсхүл хариултын үргэлжлэх хугацаа 4 минутаас ихгүй байна.”
4/11 дүгээр зүйлийн 11.8, 11.9 дэх хэсэг:
“11.8.Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах хуралдааны явцад гишүүн горимын санал гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуралдаан даргалагч төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд энэ хуулийн 11.4, 11.5-д заасан журмыг баримтлахгүйгээр чөлөөт мэтгэлцээн зохион байгуулна.
11.9.Хуралдаан даргалагч энэ хуулийн 11.8-д заасны дагуу зохион байгуулах мэтгэлцээний хугацааг 60 минутаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүдэд зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан санал гаргасан гишүүн, ажлын хэсэг, хууль санаачлагчаас асуулт асуух, тайлбар авах, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Мэтгэлцээн дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.”
5/15 дугаар зүйлийн 15.11-15.19 дэх хэсэг:
“15.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд дараах тохиолдолд гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ:
15.11.1.гишүүн энэ хуулийн 7.3, 7.5, 10.12-т зааснаас бусад тохиолдолд нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй;
15.11.2.гишүүн ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн, эсхүл харьяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
15.12.Энэ хуулийн 15.19-д заасан мэдээлэлд үндэслэн Ёс зүйн дэд хороо энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-т заасан асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүнд хариуцлага хүлээлгэнэ.
15.13.Энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-д заасан хариуцлага хүлээлгэсэн тухай Ёс зүйн дэд хороо тухайн гишүүнд, гишүүний харьяалагдах нам, эвслийн бүлэгт болон Улсын Их Хурлын даргад даруй мэдэгдэнэ.
15.14.Энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-д заасан хариуцлага хүлээлгэсэн Ёс зүйн дэд хорооны шийдвэрийг гишүүн эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш холбогдох баримт, нотолгооны хамт ажлын 3 өдрийн дотор Ёс зүйн дэд хороонд уг шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргаж болно. Ёс зүйн дэд хороо дахин нэг удаа хянан хэлэлцэж, өмнөх шийдвэрийг өөрчлөх, хэвээр үлдээх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.
15.15.Ёс зүйн дэд хороо гишүүнд энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-д заасан хариуцлага хүлээлгэсэн талаар нэгдсэн хуралдаанд тухай бүрд мэдээлнэ.
15.16.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа хуралдаанд биечлэн оролцоогүй бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хасах тухай ажлын хэсгийн ахлагчийн ирүүлсэн саналыг ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулсан бол тухайн хорооны хуралдаанд, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан бол нэгдсэн хуралдаанд танилцуулснаар хасагдсанд тооцно.
15.17.Гишүүн хянан шалгах түр хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш удаа оролцоогүй бол түүнийг түр хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай түр хорооны даргын саналыг хуралдаан даргалагч нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тухайн түр хорооны бүрэлдэхүүнээс хасагдсанд тооцно.
15.18.Энэ хуулийн 15.16, 15.17-д заасан үндэслэлээр гишүүнийг ажлын хэсгийн болон хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс хассан бол шийдвэр гаргахгүй.
15.19.Тамгын газар гишүүний тухайн долоо хоногийн нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны ирц, санал хураалтад оролцсон байдал болон хуралдааны явцад гишүүнд энэ зүйлд заасан хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээллийг Ёс зүйн дэд хороонд дараа долоо хоногийн ажлын эхний өдөрт багтаан тус тус хүргүүлнэ.”
6/34 1 дүгээр зүйл:
“34 1 дүгээр зүйл.Хууль зүйн дүгнэлт гаргах болон зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийх
34 1 .1.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар хэлэлцүүлгийн явцад Тамгын газраар хууль зүйн дүгнэлт гаргуулна.
34 1 .2.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналд Тамгын газраар зардлын тооцоо болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн асуудлаар дүн шинжилгээ /цаашид “төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ” гэх/ хийлгэнэ.
34 1 .3.Хууль зүйн дүгнэлтийг дараах асуудлын хүрээнд гаргаж, Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлнэ:
34 1 .3.1.тухайн төсөл, эсхүл төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй санал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай нийцсэн эсэх, хэрэв тухайн төсөл, эсхүл зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй бол нийцүүлэх хууль, түүний заалтыг тодорхойлж, үндэслэлийг тайлбарлах;
34 1 .3.2.тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо, эсхүл зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь төслийн зүйл, хэсэг, заалттай зөрчилдсөн эсэх, хэрэв зөрчилтэй бол түүнийг тодорхойлж, залруулах аргыг санал болгох;
34 1 .3.3.тухайн төсөлтэй холбогдуулан хууль хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хууль, зүйл, хэсэг, заалтыг бүрэн хамруулсан эсэх;
34 1 .3.4.хамт өргөн мэдүүлсэн төсөл нь тухайн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зохицуулалттай уялдсан эсэх.
34 1 .4.Хууль зүйн дүгнэлт гаргахад мэргэжлийн, хараат бус шинжээчийг татан оролцуулж болно.
34 1 .5.Хууль зүйн дүгнэлт, төсвийн нөлөөллийн дүн шинжилгээг Байнгын хорооны хуралдаанд Тамгын газрын тухайн асуудлыг хариуцсан тэргүүн дэд, дэд дарга танилцуулна.
34 1 .6.Тамгын газар хууль зүйн дүгнэлт, төсвийн нөлөөллийн дүн шинжилгээг ажлын 10-15 өдрийн дотор гаргана.
34 1 .7.Хууль, тогтоолын төслийн зохицуулах харилцааны цар хүрээг харгалзан Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хуулийн 341.6-д заасан хугацааг өөрөөр тогтоож болно.
34 1 .8.Хууль зүйн дүгнэлт гаргах болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ хийх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.”
7/35 дугаар зүйлийн 35.8.9 дэх заалт:
“35.8.9.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө хууль санаачлагч хүсэлт гаргасан бол үг хэлэх.”
8/35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэг:
“35.12.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн горимын санал гаргасан тохиолдолд хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар багцлан нэг санал хураалт явуулж болно.”
9/36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэг:
“36.11.Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө хууль санаачлагч хүсэлт гаргасан бол үг хэлж болно.”
10/36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсэг:
“36.14.Энэ хуулийн 36.13-т заасан санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүйд тооцно.”
11/37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг:
“37.7.Нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийг хэлэлцэхэд ажлын хэсгийн ахлагч, гишүүн оролцож гишүүдийн асуултад хариулна.”
12/39 дүгээр зүйлийн 39.34 дэх хэсэг:
“39.34.Энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бол Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, түүний эзгүйд ажлын хэсгийн гишүүн танилцуулна.”
13/41 дүгээр зүйлийн 41.5.3 дахь заалт:
“41.5.3.хуралдаан даргалагч Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчийн саналаар тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлэх.”
14/42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг:
“42.4.Гишүүн горимын санал гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд энэ хуулийн 11.8, 11.9-д заасныг баримтлан мэтгэлцээнийг зохион байгуулна.”
15/44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэг:
“44.7.Энэ хуулийн 44.2-т заасны дагуу хуулийн төслийг эцэслэн баталсны дараа хуралдаан даргалагч батлагдсан хуулийн агуулга, ач холбогдлын талаар үг хэлж болно.”
16/71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэг:
“71.10.Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд Тамгын газрын тухайн асуудлыг хариуцсан дэд дарга Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 24.2-т заасан дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулна.”
17/77 дугаар зүйлийн 77.16 дахь хэсэг:
“77.16.Энэ хуулийн 77.14.2-т заасан хуулийн төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.”
18/80 дугаар зүйлийн 80.5, 80.6 дахь хэсэг:
“80.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
80.6.Энэ хуулийн 80.1, 80.4-т заасан тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.”
19/82 дугаар зүйлийн 82.2-82.4 дэх хэсэг:
“82.2.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
82.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, Байнгын хорооноос оруулсан саналын томьёоллоор ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүний олонх дэмжсэн бол тогтоолыг баталсанд тооцно.
82.4.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжээгүй бол төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.”
20/95 дугаар зүйлийн 95.9 дэх хэсэг:
“95.9.Нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс цахим системээр гаргасан нийт өргөдлийн талаарх мэдээллийг Өргөдлийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нэг удаа нэгдсэн хуралдаанд хийнэ.”
21/100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэг:
“100.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.”
22/115 дугаар зүйлийн 115.2.19-115.2.21 дэх заалт:
“115.2.19.Хууль тогтоомжийн тухай хуулийн 52.1-д заасны дагуу хийсэн Засгийн газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн дүнг Хууль зүй, хүний эрхийн байнгын хороо жил бүр;
115.2.20.авлигатай тэмцэх хууль тогтоомжийн биелэлт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх Авлигатай тэмцэх газрын мэдээллийг Хууль зүй, хүний эрхийн байнгын хороо жил бүр;
115.2.21.эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүй, хүний эрхийн байнгын хороо жилд нэгээс доошгүй удаа.”
23/116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг:
“116.2.Олон нийтийн анхаарал татсан, цаг үеийн тулгамдсан асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах зорилгоор мэдээлэл сонсох саналаа холбогдох Байнгын хорооны дарга Зөвлөлд танилцуулж, энэ хуулийн 6.6-д заасан хэлэлцэх асуудлын тов, дараалалд оруулна.”
24/120 дугаар зүйлийн 120.1.3 дахь заалт:
“120.1.3.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн уялдааны талаарх хяналтын сонсголыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтран.
25/126 дугаар зүйлийн 126.2-126.4 дэх хэсэг:
“126.2.Сонсгол даргалагч болон гишүүн бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
126.3.Энэ хуулийн 126.1.2, 126.1.3-т заасан мэдээлэл, 126.1.5-д заасан дүгнэлтийг тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд танилцуулна.
126.4.Гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно.”
26/135 дугаар зүйлийн 135.3.8, 135.3.9 дэх заалт:
“135.3.8.нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.5-д заасны дагуу авсан завсарлага;
135.3.9.хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн талаарх хуралдаан даргалагчийн мэдээлэл.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хүчинтэйд тооцно.” гэсний дараа “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд бүрдсэн ирц санал хураалт явуулахаас бусад тохиолдолд хүчинтэй хэвээр тооцогдоно.” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “нэгдсэн хуралдаан болон” гэж, 9.6 дахь хэсгийн “илүүгүй байна.” гэсний дараа “Шаардлагатай бол хуралдаан даргалагч гишүүний асуултад бүрэн хариулт өгөх, бусад албан тушаалтнаас хариулт авах зорилгоор нэмэлт тайлбар өгөх хугацааг нэмж өгч болно.” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “хуулийн” гэсний дараа “21.20,” гэж, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “хуралдаан даргалагч” гэсний дараа “, эсхүл Ёс зүйн дэд хороо” гэж, 17 дугаар зүйлийн 17.11 дэх хэсгийн “тайлбар авах бөгөөд” гэсний дараа “асуултад хариулах хугацаа 2 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй байхаар,” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “нэр дэвшүүлэн,” гэсний дараа “ийнхүү дэвшүүлснээс хойш 5 хоногийн дотор” гэж, 35 дугаар зүйлийн 35.8.6 дахь заалтын “асуулт асуух” гэсний дараа “ба хуулийн төслийг хамтран санаачилсан гишүүн асуулт асуухгүй” гэж, 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсгийн “асууж болно.” гэсний дараа “Хуулийн төслийг хамтран санаачилсан гишүүн асуулт асуухгүй.” гэж, 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийн “хууль санаачлагч” гэсний дараа “болон тухайн төслийг хамтран санаачилсны дараа нэрээ татаж авсан гишүүн” гэж, 39 дүгээр зүйлийн 39.15 дахь хэсгийн “Гишүүн,” гэсний дараа “энэ хуулийн 39.3, 39.4, 39.5-д заасны дагуу” гэж, мөн хэсгийн “тайлбарлаж болно.” гэсний дараа “Хууль санаачлагч зарчмын зөрүүтэй саналын талаар 5 минутад багтаан тодруулга, тайлбар хийж болно.” гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн “Нэгдсэн хуралдаанд” гэсний дараа “Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан” гэж, мөн хэсгийн “сунгаж болно.” гэсний дараа “Асуултад холбогдох Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч, түүний эзгүйд санал, дүгнэлт танилцуулсан гишүүн хариулна.” гэж, 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалтын “заасан” гэсний дараа “эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон” гэж, 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн “Байнгын” гэсний дараа “хорооны, хуульд заасан тохиолдолд дэд” гэж, 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсгийн “Байнгын” гэсний өмнө “Холбогдох” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн “төслийг” гэсний дараа “эрхлэх асуудлынхаа хүрээнд” гэж, 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийн “хүрээг баримтлан” гэсний дараа “, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг” гэж, 95 дугаар зүйлийн 95.3, 95.4 дэх хэсгийн “холбогдох Байнгын” гэсний дараа “хороо болон Өргөдлийн байнгын” гэж, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн “Монгол Улсын” гэсний өмнө “Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, эсхүл” гэж, 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсгийн “дүгнэлтийг сонсож,” гэсний дараа “Ерөнхий сайдыг огцруулах саналаар” гэж, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтын “Төсвийн байнгын хороо” гэсний дараа “, холбогдох бусад байнгын хороо” гэж, 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсгийн “нийтэд мэдээлнэ.” гэсний дараа “Сонсголд оролцогч нь бүртгүүлэхдээ тухайн асуудлыг дэмжсэн, дэмжээгүй, хөндлөнгийн байр суурийн аль нэгийг илэрхийлсэн байна.” гэж, 121.6 дахь хэсгийн “ажлын хэсэг” гэсний дараа “, эсхүл сонсгол даргалагч” гэж, 125 дугаар зүйлийн 125.2.4 дэх заалтын “хянаж,” гэсний дараа “албажуулах,” гэж, 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь заалтын “мэдээ” гэсний дараа “, гишүүний хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцоогүйг нотлох баримт бичиг, түүний хуулбар” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг:
“7.4.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид энэ хуулийн 7.3-т заасан шалтгаан, үндэслэлээ хуралдааны өмнөх ажлын өдөрт багтаан бичгээр урьдчилан мэдэгдэнэ. Урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас чөлөө авах бол шалтгаан, үндэслэлээ хуралдааны өмнө хуралдаан даргалагчид мэдэгдэнэ.”
2/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
“9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хугацаанд багтаан гишүүд ирцэд бүртгэгдсэн дарааллын дагуу асуулт асууна.”
3/9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэг:
“9.11.Гишүүн асуулт асуух, үг хэлэхдээ бусдын нэр төрийг гутаах, гүтгэх, бусад гишүүн үг хэлж байхад зэрэгцэн үг хэлэх, саад учруулахыг хориглоно.”
4/10 дугаар зүйл:
“10 дугаар зүйл.Санал хураалт явуулах
10.1.Хуралдаанд гишүүдийн олонх биечлэн оролцсон тохиолдолд санал хураалт явуулах бөгөөд санал хураалт явуулахын өмнө танхимд байхгүй гишүүнийг санал хураалтын бүртгэлээс хасна.
10.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
10.3.Санал хураалт явуулахын өмнө хуралдааны танхимд биечлэн ирсэн гишүүдийн тоог бүртгэх бөгөөд тухайн бүртгэлээс санал хураалтын дүнг гаргана.
10.4.Хуралдааны танхимд гишүүдийн олонх биечлэн ирээгүй тохиолдолд санал хураалтыг хойшлуулна.
10.5.Санал хураалт эхэлснээс хойш хуралдааны танхимыг орхин гарахыг хориглоно.
10.6.Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусад гишүүнд шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.
10.7.Гишүүн санал хураалтад оролцохдоо “зөвшөөрсөн”, эсхүл “татгалзсан” саналын аль нэгийг өгнө.
10.8.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд заасан бол, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулна.
10.9.Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна.
10.10.Санал хураалтыг цахимаар явуулахад биеийн давхцахгүй өгөгдлөөр идэвхжих цахим систем ашиглана.
10.11.Ил санал хураалтыг цахимаар явуулахад санал хураалтын систем ажиллахгүй тохиолдолд гар өргөж санал хураалтыг явуулна. Энэ тохиолдолд дэмжсэн, дэмжээгүй гишүүн бүрийн нэрээр дуудаж хуралдааны тэмдэглэлд тусгуулж, нэгтгэсэн дүнг зарлана.
10.12.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-д заасан ашиг сонирхлын зөрчил үүсэх бол гишүүн хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй.
10.13.Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд урьдчилан зарлаж болно.
10.14.Нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулахаас 10 минутын өмнө 1 минутын турш санал хураалтын хонх дуугаргана.
10.15.Энэ хуулийн 10.14-т заасан санал хураалтын хонх дуугарсан бол гишүүд нэгдсэн хуралдааны танхимд хүрэлцэн ирж санал хураалтад оролцох үүрэг хүлээнэ.
10.16.Нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд санал өгсөн гишүүдийн нэрс хуралдааны цахим системд хадгалагдахгүй.
10.17.Нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулах бол гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулна. Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг тооллогын комисс боловсруулж, комиссын гишүүдийн олонхын саналаар батална.”
5/15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг:
“15.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол хуралдаан даргалагч, эсхүл Ёс зүйн дэд хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
6/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:
“15.4.Хуралдаан даргалагч дараах тохиолдолд гишүүний тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна:
15.4.1.гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бусдын нэр төрийг гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн;
15.4.2.гишүүн хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахихыг сануулсан шаардлагыг үл биелүүлж, бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн.”
7/15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг:
“15.7.Энэ хуулийн 15.3, 15.4-т заасны дагуу үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаасан, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол Ёс зүйн дэд хороо тухайн зөрчилтэй нь холбогдуулан гишүүний асуулт асуух, үг хэлэх эрхийг 30 хүртэл хоногоор хасна.”
8/15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг:
“15.10.Гишүүн энэ хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.7-д заасан зөрчлийг тухайн жилд гурав ба түүнээс дээш удаа гаргасан бол тухайн асуудлыг Ёс зүйн дэд хороо хянан шийдвэрлэх бөгөөд гишүүний албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах хариуцлага хүлээлгэнэ.”
9/33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг:
“33.2.Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх үндэслэлийн талаарх Ерөнхий сайдын, эсхүл холбогдох Засгийн газрын гишүүний танилцуулгыг сонссоны дараа хэлэлцүүлэг явуулахгүйгээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд энэ хуулийн 5.7 дахь хэсэг хамаарахгүй.”
10/35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг:
“35.4.Байнгын хороо хүсэлт гаргасан бол Тамгын газар хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлнэ. Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулна.”
11/36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг:
“36.12.Үг хэлж дууссаны дараа хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулна. Энэ хуулийн 35.12-т заасны дагуу Байнгын хорооноос багцлан хураах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар багцлан санал хураалт явуулж болно.”
12/37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг:
“37.2.Улсын Их Хурлын дарга шаардлагатай гэж үзвэл хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцааг харгалзан 15 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж болно.”
13/38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт:
“38.1.1.тухайн төслийн талаар Улсын Их Хурлын цахим хуудас, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон харилцаа холбооны хэрэгслээр санал авах, сонирхлын бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэрийн аль нэгийг сонгох;”
14/59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг:
“59.2.Бусад Байнгын хороо бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.”
15/69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг:
“69.1.Улсын төсөв /цаашид “төсөв” гэх/-ийн төслийг Улсын Их Хурал 10 дугаар сарын эхний долоо хоногт хэлэлцэж эхлэх бөгөөд 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална:
69.1.1.төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулах;
69.1.2.төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргах;
69.1.3.төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах;
69.1.4.төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлах.”
16/70 дугаар зүйл:
“70 дугаар зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг
70.1.Ерөнхий сайд төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг тус тус танилцуулна. Төсвийн төслийн танилцуулгад төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж ажилласан тухай болон гарсан үр дүнг төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцуулна.
70.2.Төсвийн төсөлтэй холбогдуулан гаргасан төрийн аудитын дээд байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.
70.3.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.
70.4.Гишүүд энэ хуулийн 70.1-д заасан танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 70.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 70.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.
70.5.Улсын Их Хурал энэ зүйлд заасны дагуу асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна.
70.6.Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ.
70.7.Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана.”
17/71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсэг:
“71.5.Бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд гишүүн, нам, эвслийн бүлэг саналаа зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт гаргана. Уг санал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан бүсийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх бол тухайн бүс доторх бусад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах ба бусад тохиолдолд тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх бол тухайн салбарын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зардлыг мөн хэмжээгээр бууруулна.”
18/71 дүгээр зүйлийн 71.8 дахь хэсэг:
“71.8.Нам, эвслийн бүлэг, гишүүн тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр энэ хуулийн 71.5-д заасны дагуу бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах бөгөөд саналуудыг багцлан хурааж болно. Санал хураалт явуулахын өмнө тухайн саналтай холбогдуулан Засгийн газрын тайлбарыг сонсоно.”
19/71 дүгээр зүйлийн 71.9 дэх хэсэг:
“71.9.Төсвийн байнгын хороо төсвийн төслийн талаарх ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулах бөгөөд түүний дараа энэ хуулийн 71.6-д заасны дагуу ирүүлсэн санал, Төсвийн байнгын хорооны гишүүд, түүнчлэн төсөвтэй холбогдуулан нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж ил санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгана.”
20/71 дүгээр зүйлийн 71.11 дэх хэсэг:
“71.11.Нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно.”
21/75 дугаар зүйлийн 75.13 дахь хэсэг:
“75.13.Нэгдсэн хуралдаан олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, энэ хуулийн 75.9, 75.12-т заасны дагуу гарсан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт бичгээр мэдэгдэнэ.”
22/76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг:
“76.10.Нэгдсэн хуралдаан олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, энэ хуулийн 76.7, 76.8-д заасны дагуу гарсан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт бичгээр мэдэгдэнэ.”
23/104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг:
“104.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын болон Хууль зүй, хүний эрхийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.”
24/107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэг:
“107.2.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 107.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.”
25/109 дүгээр зүйлийн 109.6 дахь хэсэг:
“109.6.Гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг энэ хуулийн 8.2-т заасан хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.”
26/113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэг:
“113.1.Гишүүн нэгдсэн хуралдаанаар асуулгын хариуг хэлэлцүүлэхээр саналаа бичгээр Улсын Их Хурлын даргад ирүүлнэ.”
27/115 дугаар зүйлийн 115.4 дэх хэсэг:
“115.4.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15.4-т заасны дагуу Тамгын газраас ирүүлсэн дүн шинжилгээг Байнгын хороо гишүүдэд хүргүүлнэ.”
28/116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэг:
“116.3.Байнгын хороо энэ хуулийн 116.1, 116.2-т заасан мэдээллийг хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох шийдвэрийн төслийг санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.”
29/117 дугаар зүйлийн 117.4 дэх хэсэг:
“117.4.Байнгын хороо Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.1-д заасан хүрээнд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.1-д заасан хүрээнд гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна.”
30/121 дүгээр зүйлийн 121.4 дэх хэсэг:
“121.4.Сонсгол хойшлуулах хүсэлтийг Байнгын, дэд хороо дэмжиж шийдвэрлэсэн бол сонсголын товыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана.”
31/121 дүгээр зүйлийн 121.7, 121.8 дахь хэсэг:
“121.7.Шинжээч нь тухайн асуудлын талаар тавьсан асуулт нэг бүрээр, тал бүрээс нь бүрэн, бодитой, хараат бусаар шинжлэн судалсан дүгнэлтийг тогтоосон хугацаанд бичгээр гаргаж ажлын хэсэг, эсхүл сонсгол даргалагчид хүргүүлнэ.
121.8.Сонсголд оролцогчийн тооны дээд хязгаарыг тухайн асуудлын цар хүрээ, сонсгол болох танхимын багтаамжийг харгалзан сонсгол даргалагч тогтоох бөгөөд энэ хуулийн 121.2-т заасан байр суурийг илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийг тэнцвэртэй оролцуулах зарчим баримтална.”
32/122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэг:
“122.1.Сонсгол даргалагчийг холбогдох Байнгын болон дэд хорооны гишүүдээс хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсгол даргалагч эзгүй бол холбогдох Байнгын, эсхүл дэд хорооны дарга сонсголыг даргална.”
33/123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг:
“123.1.Энэ хуулийн 121.5-д заасан этгээд болон хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ.”
34/126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг:
“126.1.Сонсгол даргалагч дараах байдлаар сонсголын дарааллыг тогтооно:
126.1.1.сонсголын зорилго, ирц, дэгийг танилцуулах;
126.1.2.эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл сонсох;
126.1.3.холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны мэдээлэл сонсох;
126.1.4.сонсгол даргалагч энэ хуулийн 126.1.2, 126.1.3-т зааснаас бусад бичгээр ирсэн санал, хүсэлт, тайлбар, мэдээллийн агуулгыг уншиж танилцуулах;
126.1.5.шинжээч томилсон бол шинжээчийн дүгнэлтийг сонсох;
126.1.6.сонсгол даргалагч болон гишүүд сонсголд оролцогчдоос асуулт асууж, хариулт авах;
126.1.7.тухайн асуудлаар дэмжсэн, дэмжээгүй, хөндлөнгийн байр суурийг илэрхийлж оролцогчид үг хэлэх;
126.1.8.гишүүн байр сууриа илэрхийлж үг хэлэх.”
35/126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг:
“126.5.Гишүүн, сонсголд оролцогч байр сууриа илэрхийлж үг хэлэх хугацаа 5 хүртэл минут байна.”
36/135 дугаар зүйлийн 135.2.5 дахь заалт:
“135.2.5.хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл;”
37/136 дугаар зүйлийн 136.4 дэх хэсэг:
“136.4.Хуралдааны тэмдэглэлийг Тамгын газрын архивд холбогдох журмын дагуу хадгална.”
4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай байсан” гэснийг “өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажилласан” гэж, 7.7 дахь хэсгийн “өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр” гэснийг “өгөгдлөөр” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр Зөвлөл тогтоох ба нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилна” гэснийг “болон асуулт асуух хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр Зөвлөл тогтооно” гэж, 9.5.1 дэх заалтын “3 минутаас” гэснийг “4 минутаас” гэж, 9.8 дахь хэсгийн “9.7-д” гэснийг “9.8-д” гэж, 9.10 дахь хэсгийн “хуралдаанд” гэснийг “асуулт асууж,” гэж, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “9.2, 9.3-т” гэснийг “9.2-т” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтын “9.15-д” гэснийг “9.16-д” гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна” гэснийг “сануулах арга хэмжээ авч хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж, 15.3 дахь хэсгийн “эхний удаа өгсөн” гэснийг “энэ хуулийн 15.2-т заасан” гэж, 15.8 дахь хэсгийн “Зөрчил” гэснийг “Энэ хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.7-д заасан зөрчил” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн “сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд” гэснийг “сонгох нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт гишүүд нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгээс асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “жагсаалтыг бүлгийн дарга” гэснийг “жагсаалт, бүлгийн даргыг сонгосон тухай бүлгийн шийдвэрийг” гэж, 20.2 дахь хэсгийн “нэрсийг” гэснийг “нэрсийн жагсаалт, бүлгийн даргыг сонгосон тухай бүлгийн шийдвэрийг” гэж, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийн “гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэснийг “хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоол баталсанд тооцно” гэж, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “3 хоногийн” гэснийг “ажлын 3 өдрийн” гэж, 35.3 дахь хэсгийн “Байнгын хороо анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын төслийг” гэснийг “Энэ хуулийн 33.1-д заасан яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэснээс бусад хуулийн анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны хуралдаанаар” гэж, 35.8.4 дэх заалтын “зөвлөмж гаргасан бол түүнийг” гэснийг “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ хийсэн бол тэдгээрийг Тамгын газрын тухайн асуудлыг хариуцсан тэргүүн дэд, дэд дарга тус бүр” гэж, 35.8.5 дахь заалтын “зөвлөмжтэй холбогдуулан” гэснийг “хууль зүйн дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээтэй холбогдуулан тус бүр” гэж, 35.12 дахь хэсгийн “хорооны” гэснийг “хороо хуралдаанд оролцсон” гэж, 35.15.3 дахь заалтын “зөвлөмжийн” гэснийг “дүгнэлт болон төсвийн нөлөөллийн дүн шинжилгээний талаарх мэдээлэл” гэж, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийн “31.2-т” гэснийг “35.6-д” гэж, 36.5 дахь хэсгийн “9.2, 9.3-т заасны дагуу нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу” гэснийг “9.2-т заасны дагуу” гэж, 36.10 дахь хэсгийн “бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр 2 хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаагаар” гэснийг “тус бүр 4 хүртэл гишүүн” гэж, 36.11 дэх хэсгийн “зогсоох” гэснийг “гишүүний үгийг таслах” гэж, 36.15 дахь хэсгийн “36.14-т” гэснийг “36.16-д” гэж, мөн зүйлийн 36.13, 36.14 дэх хэсгийн, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн, 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсгийн “Санал хураалтад” гэснийг “Хуралдаанд” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар энэ хуулийн 11.2.2-т заасны дагуу урьдчилан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд” гэснийг “энэ хуулийн 11.2.2-т зааснаар, эсхүл хэлэлцүүлгийн явцад гишүүний гаргасан саналын дагуу энэ хуулийн 11.8-д зааснаар” гэж, 39.9 дэх хэсгийн “төслийн талаарх тусгайлсан саналаа танилцуулна” гэснийг “төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулж, саналын томьёоллыг хэлэлцүүлнэ” гэж, 39.27 дахь хэсгийн “олон нийтийн хэлэлцүүлэг,” гэснийг “олон нийтээс санал авах ажиллагаа, эсхүл” гэж, 39.28 дахь хэсгийн “олон нийтийн хэлэлцүүлэг” гэснийг “олон нийтээс санал авсан” гэж, 39.29 дэх хэсгийн “зөвлөмж гаргуулсан бол” гэснийг “дүгнэлт гаргуулсан бол Тамгын газрын тухайн асуудлыг хариуцсан тэргүүн дэд, дэд дарга” гэж, 39.30 дахь хэсгийн “хууль зүйн зөвлөмжийг Байнгын хорооны хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн” гэснийг “үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй өдрийн” гэж, 39.31 дэх хэсгийн “зөвлөмж гаргуулах, олон нийтийн хэлэлцүүлэг,” гэснийг “дүгнэлт гаргуулах, олон нийтээс санал авах, эсхүл” гэж, 39.33.2 дахь заалтын “зөвлөмж” гэснийг “дүгнэлт” гэж, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийн “9.2, 9.3-т заасны дагуу нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу” гэснийг “9.2-т заасны дагуу” гэж,
41.5 дахь хэсгийн “томьёолол тус бүрээр” гэснийг “томьёоллоор” гэж, мөн зүйлийн 41.5.1 дэх заалтын, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр 2 хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаанд” гэснийг “тус бүр 3 хүртэл гишүүн” гэж, 41.5.2 дахь заалтын “санал тус бүрээр Байнгын хорооны саналаар” гэснийг “саналын томьёолол бүрээр Байнгын хороо дэмжсэн, дэмжээгүйг танилцуулж, уг зарчмын зөрүүтэй саналыг “дэмжинэ” гэсэн томьёоллоор” гэж, 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалтын “хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн” гэснийг “Тамгын газрын хууль зүйн дүгнэлтийг Хууль зүй, хүний эрхийн” гэж, 42.6, 42.7, 42.8 дахь хэсгийн “42.5-д” гэснийг “42.6-д” гэж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “42.4-т” гэснийг “42.5-д” гэж, мөн зүйлийн 43.4 дэх хэсгийн, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн “батлуулах” гэснийг “батлах” гэж, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал энэ хуулийн Арван нэгдүгээр бүлэгт зааснаас бусад асуудлаарх” гэснийг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн” гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн “Хуулийн” гэснийг “Хууль, тогтоолын” гэж, 46.4, 46.5 дахь хэсгийн “хуулийг” гэснийг “хууль, тогтоолыг” гэж, 46.7 дахь хэсгийн “энэ хуулийн 46.6-д заасан хугацаанд” гэснийг “ажлын 10 өдрийн дотор” гэж, 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсгийн “төслийн” гэснийг “төслийг” гэж, 58.6 дахь хэсгийн “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн үзэл баримтлалыг” гэснийг “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг” гэж, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсгийн “бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн талаар” гэснийг “гишүүн, нам, эвслийн бүлгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан” гэж, 63 дугаар зүйлийн 63.11 дэх хэсгийн “бүлэглэн, нэгдсэн хуралдаанд оруулна” гэснийг “нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгана” гэж, 63.13 дахь хэсгийн “Байнгын хороодын” гэснийг “холбогдох Байнгын хорооны” гэж, 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтын “олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод хүргүүлнэ. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Байнгын хороодын санал нэг бүрийг хэлэлцэж, ил санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулах” гэснийг “гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгтгэн, санал хураалтын дүнгийн хамт санал, дүгнэлтэд хавсарган Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод хүргүүлнэ. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тухайн Байнгын хороодын гишүүд болон бусад Байнгын хороодын санал нэг бүрийг хэлэлцэж, ил санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгах” гэж, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн “улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй” гэснийг “төсвийн хүрээний мэдэгдэлтэй” гэж, 65.6 дахь хэсгийн “Улсын Их Хурал” гэснийг “Нэгдсэн хуралдаанаар” гэж, 65.7 дахь хэсгийн “санал хураалтад” гэснийг “санал хураалт явуулахад хуралдаанд” гэж, 65.8 дахь хэсгийн “Хуралдаан” гэснийг “Энэ хуулийн 65.6-д заасан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуралдаан” гэж, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн “саналтай” гэснийг “танилцуулгатай” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн “гурав” гэснийг “хоёр” гэж, 71 дүгээр зүйлийн гарчгийн “гурав дахь” гэснийг “хоёр дахь” гэж, 71.4 дэх хэсгийн “төв” гэснийг “дээд” гэж, 71.6 дахь хэсгийн “олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт” гэснийг “гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгтгэн, санал хураалтын дүнгийн хамт санал, дүгнэлтэд хавсарган” гэж, 71.7 дахь хэсгийн “гурав дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага,” гэснийг “хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүд,” гэж, 71.10 дахь хэсгийн “гурав” гэснийг “хоёр” гэж, 71.14 дэх хэсгийн “Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав” гэснийг “Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчийн саналыг үндэслэн хуралдаан даргалагч төсвийн төслийн хоёр” гэж, 72 дугаар зүйлийн гарчгийн, 72.1 дэх хэсгийн, 72.2 дахь хэсгийн “дөрөв дэх” гэснийг “гурав дахь” гэж, 72.1 дэх хэсгийн “гурав” гэснийг “хоёр” гэж, 72.3 дахь хэсгийн “тав дахь” гэснийг “дөрөв дэх” гэж, 72.4 дэх хэсгийн “дөрөв, тав дахь” гэснийг “гурав, дөрөв дэх” гэж, 73 дугаар зүйлийн гарчгийн “тав дахь” гэснийг “дөрөв дэх” гэж, 75 дугаар зүйлийн 75.3.2, 75.3.3 дахь заалтын, 75.5, 75.12 дахь хэсгийн, 77 дугаар зүйлийн 77.4, 77.6, 77.13 дахь хэсгийн, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсгийн, 84 дүгээр зүйлийн 84.2.1, 84.2.4 дэх заалтын, 85 дугаар зүйлийн 85.1.1, 85.1.4 дэх заалтын, 86 дугаар зүйлийн 86.1.1, 86.1.3 дахь заалтын, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийн, 90 дүгээр зүйлийн 90.2, 90.7 дахь хэсгийн, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсгийн, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, 106.5 дахь хэсгийн, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсгийн, 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 дэх хэсгийн, 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.7, 115.2.8, 115.2.15, 115.2.16 дахь заалтын “Хууль зүйн” гэснийг “Хууль зүй, хүний эрхийн гэж, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн “гаргаж, нэгдсэн хуралдаан ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална” гэснийг “гаргана” гэж, 84 дүгээр зүйлийн 84.2.2 дахь заалтын “хууль зөрчсөн” гэснийг “хуульд нийцээгүй” гэж, мөн заалтын “заалтыг зөрчсөн” гэснийг “заалтад нийцээгүй” гэж,
84.3 дахь хэсгийн “ажлын 15 өдрийн” гэснийг “60 хоногийн” гэж, 95 дугаар зүйлийн 95.9 дэх хэсгийн “дүгнэлттэй” гэснийг “дүгнэлт, 95.9-д заасан мэдээлэлтэй” гэж, 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсгийн “Хууль зүйн байнгын хорооны” гэснийг “Төрийн байгуулалтын болон Хууль зүй, хүний эрхийн байнгын хорооны хамтарсан хуралдааны” гэж, мөн хэсгийн “Хууль зүйн байнгын” гэснийг “хамтарсан Байнгын” гэж, 112 дугаар зүйлийн 112.10 дахь хэсгийн “9.17-д” гэснийг “9.18-д” гэж, 113 дугаар зүйлийн 113.3.3 дахь заалтын “асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах, түүнд хариулах хугацаа 1 минутаас илүүгүй байх” гэснийг “асууж, хариулт авах” гэж, 113.4 дэх хэсгийн “2, 4 дэх” гэснийг “1, 3 дахь” гэж, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн “ирүүлснээс хойш 10 хоногийн дотор Байнгын хороо хуралдаанаар хэлэлцүүлэх” гэснийг “ээлжит чуулганы хугацаанд ирүүлсэн бол хүлээн авснаас хойш, чуулганы чөлөө цагт ирүүлсэн бол ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэх” гэж, 114.1.1 дэх заалтын “3 минутаас илүүгүй хугацаанд асуулт асуух, хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах, хариулах хугацаа 1 минутаас илүүгүй байх” гэснийг “асуулт асууж, хариулт авах” гэж, 115 дугаар зүйлийн 115.2.8, 115.2.12, 115.2.16 дахь заалтын “Хүний хөгжил” гэснийг “Эрүүл мэнд” гэж, 115.2.13 дахь заалтын “тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Төсвийн байнгын хороо жил бүр” гэснийг “тайланг Төсвийн байнгын хороо 3 жил тутам” гэж, 115.8 дахь хэсгийн “01 дүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан” гэснийг “намрын ээлжит чуулганы хугацаанд” гэж, 117 дугаар зүйлийн гарчгийн “хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан” гэснийг “хөтөлбөр” гэж, 117.1 дэх хэсгийн “тухайн жилийн явцын тайланг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн” гэснийг “гүйцэтгэл, үр дүнгийн тайланг” гэж, 117.2 дахь хэсгийн “17.2-т” гэснийг “17.1-д” гэж, 117.3 дахь хэсгийн, 117.5 дахь хэсгийн “18.2-т” гэснийг “18.1-д” гэж, 117.7 дахь хэсгийн “18.4-т” гэснийг “18.3-т” гэж, 117.10 дахь хэсгийн “17.8, 18.10-т” гэснийг “17.6-д” гэж, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн “урт хугацааны бодлогын баримт бичгийн явцын тайлантай нэгтгэн хуульд заасан хугацаанд” гэснийг “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 19.1-д заасны дагуу” гэж, 118.5 дахь хэсгийн “19.3, 20.3-т” гэснийг “19.1, 20.2-т” гэж, 118.6 дахь хэсгийн “19.7” гэснийг “19.5” гэж, 118.9 дэх хэсгийн “19.10 , 20.12-т” гэснийг “19.6, 20.8-д” гэж, 120 дугаар зүйлийн 120.6 дахь хэсгийн “10.1-д” гэснийг “10 дугаар зүйлд” гэж, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн “126.1.5, 126.1.6-д” гэснийг “126.1.6, 126.1.7-д” гэж, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн “томилох, зөвшилцөх, танилцуулах” гэснийг “томилуулах” гэж, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгийн “дэлгэрэнгүй ба товч гэсэн хэлбэртэй байна” гэснийг “дэлгэрэнгүй ба товч тэмдэглэлээс бүрдэнэ” гэж, 135.3.3 дахь заалтын “саналын тоо” гэснийг “саналыг түүний нэрээр” гэж, 9 дүгээр зүйлийн 9.7-9.17 дахь хэсгийн дугаарыг “9.8-9.18” гэж, 35 дугаар зүйлийн 35.12-35.15 дахь хэсгийн дугаарыг “35.13-35.16” гэж, 36 дугаар зүйлийн 36.11, 36.12 дахь хэсгийн дугаарыг “36.12, 36.13” гэж, мөн зүйлийн 36.13-36.15 дахь хэсгийн дугаарыг “36.15-36.17” гэж, 37 дугаар зүйлийн 37.7, 37.8 дахь хэсгийн дугаарыг “37.8, 37.10” гэж, 42 дугаар зүйлийн 42.4-42.8 дахь хэсгийн дугаарыг “42.5-42.9” гэж, 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11 дэх хэсгийн дугаарыг “71.11, 71.12” гэж, 71.12 дахь хэсгийн дугаарыг “71.14” гэж, 71.14 дэх хэсгийн дугаарыг “71.15” гэж, 95 дугаар зүйлийн 95.9 дэх хэсгийн дугаарыг “95.10” гэж, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгийн дугаарыг “116.3, 116.4” гэж, 126 дугаар зүйлийн 126.2-126.4 дэх хэсгийн дугаарыг “126.6-126.8” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсгийн “урьдчилан мэдэгдэж,” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн “Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол энэ хуулийн 15.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар” гэснийг, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 39.19, 39.21 дэх хэсгийн “нам, эвслийн бүлгийг төлөөлөх” гэснийг, 39.20 дахь хэсгийн “санал дэмжигдээгүйд тооцож тэдгээр” гэснийг, 39.22 дахь хэсгийн “бүлэглэн” гэснийг, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсгийн “холбогдох Байнгын хорооны саналаар” гэснийг, 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, тодруулах асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.” гэснийг, 68 дугаар зүйлийн 68.5 дахь хэсгийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, тодруулах асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.” гэснийг, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “691,” гэснийг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгийн “аудитын” гэснийг, 77 дугаар зүйлийн 77.14 дэх хэсгийн “хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар” гэснийг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийн “Хэрэв нэр дэвшигчийн сонсгол явуулах санал гарсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайланг хавсаргана.” гэснийг, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийн “Хэрэв нэр дэвшигчийн сонсгол явуулах санал гарсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэснийг, 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсгийн “шаардлагатай гэж үзвэл” гэснийг, 117 дугаар зүйлийн 117.3 дахь хэсгийн “тухайн жилийн гүйцэтгэлийн явцтай нэгтгэн гаргасан” гэснийг, 118 дугаар зүйлийн гарчгийн “явцын болон гүйцэтгэлийн” гэснийг, 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь заалтын “, тухайн жилийн төсөв болон жилийн хөгжлийн төлөвлөгөөний уялдааны талаарх хяналтын сонсголыг Эдийн засгийн байнгын хороо” гэснийг, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн “дэлгэрэнгүй” гэснийг, 135.2.1 дэх заалтын “тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.5, 15.6, 15.9 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.9 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.8, 39.12, 39.13 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэг, 691 дүгээр зүйл, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 135 дугаар зүйлийн 135.3.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
