Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2024 ОНЫ 9-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
2/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгасан төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх болон бусад төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
3/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.
4. Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ГАРЫН ҮСЭГ
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Бусад
Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт