Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

ХОТ, СУУРИН ГАЗРЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулах, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, ашиглах, хөгжүүлэх, санхүүжүүлэх, бүртгэх, мониторинг хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2Энэ хууль нь хот, суурин газрын экологийн тэнцвэрийг хангах, хүний эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон түүнд дасан зохицох, усны нөөцийг хамгаалах, тогтвортой хот хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
2 дугаар зүйлХот, суурин газрын ногоон байгууламжийн хууль тогтоомж
2.1Хот, суурин газрын ногоон байгууламжийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Газрын тухай , Хот байгуулалтын тухай , Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай , Усны тухай , Байгаль орчныг хамгаалах тухай , Барилгын тухай , Ойн тухай , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хот, суурин газрын ногоон байгууламжтай холбоотой харилцаанд үйлчилнэ.
3.2Хот байгуулалт, газар ашиглалт, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөлд энэ хуульд заасан ногоон байгууламжийн шаардлагыг мөрдөнө.
3.3Хотын ойг нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг Ойн тухай хуулиар, бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлНэр томьёоны тодорхойлолт
4 .1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4 .1.1“арчилгаа” гэж ногоон байгууламжийн мод, бут, сөөг, зүлэг болон бусад ургамлыг услах, бордох, хөнөөлт организмын гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, нөхөн тарих, нөхөн сэргээх болон холбогдох бусад үйл ажиллагааг;
4 .1.2“ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчинд байгаль орчин, нийгэм, гоо зүйн зориулалтаар байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, парк, хотын ой, хотын ногоон хамгаалалтын бүс, хамгаалалтын ногоон зурвас, мод, сөөг, бут, зүлэг болон бусад ургамал бүхий тохижуулсан талбай, ногоон дэд бүтцийг;
4 .1.3.“ногоон дэд бүтэц” гэж барилга, байгууламжийн ногоон дээвэр, босоо ногоон байгууламж, ус нэвтрүүлэх гадаргуу, борооны ус хуримтлуулах байгууламж, саарал ус цэвэршүүлэх, ашиглах систем болон байгальд түшиглэсэн инженерийн шийдлийг;
4 .1.4“ногоон сүлжээ” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан ногоон байгууламжийг экологийн болон орон зайн хувьд харилцан уялдаатайгаар төлөвлөж байгуулсан тогтолцоог;
4 .1.5“саарал ус” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.19-т заасныг;
4 .1.6“тоосжилт ихтэй суурьшлын бүс” гэж хөрсний эвдрэл, ил задгай шороон гадаргуу, ургамлан бүрхэвчийн хомсдлоос шалтгаалан тоосжилт их үүсдэг, эсхүл ногоон байгууламжийн хүртээмж нь холбогдох стандартад тогтоосон түвшинд хүрээгүй бүсийг;
4 .1.7“усны үр ашгийн үнэлгээ” гэж ногоон байгууламжийн усны хэрэглээ, ус хэмнэлт, саарал усны ашиглалтын хэмжээг тодорхойлох үнэлгээг;
4 .1.8“хотын дулааны арал” гэж хотжилтын нөлөөгөөр хот, суурийн газрын агаарын хэм нь ойр орчмынхоо газар нутгийнхаас өндөр байх үзэгдлийг;
4 .1.9“хотын ногоон хамгаалалтын бүс” гэж хотын экологийн тэнцвэр, агаарын урсгал, усны эх үүсвэр, хөрс хамгаалал, биологийн олон янз байдлыг хадгалах, ногоон сүлжээний тасралтгүй байдлыг хангах зориулалтаар тогтоосон бүсийг;
4 .1.10“хотын ой” гэж Ойн тухай хуульд заасан тусгай зориулалтын ойд хамаарах хот, суурин газрын ногоон бүсийн ойг;
4 .1.11экосистемийн үйлчилгээ” гэж ногоон байгууламжаас нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлж байгаа шууд болон шууд бус үр өгөөжийг.
5 дугаар зүйлХуулийг хэрэгжүүлэх зарчим
5 .1Ногоон сүлжээг хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. ил тод, хариуцлагатай, үр ашигтай засаглалтай байх. 5.1.2.иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах; 5.1.3.ногоон байгууламж нь хүртээмжтэй, тогтвортой, алдагдалгүй байх; 5.1.4.ногоон байгууламжийн хөгжүүлэлт нь шинжлэх ухаанд суурилсан байх; 5.1.5.хот байгуулалт, газар ашиглалт, усны менежментийн төлөвлөлттэй уялдаа холбоотой, нэгдмэл байх; 5.1.6.хотын агаарын чанарыг сайжруулах, тоосжилт, дулааны арлыг бууруулахад чиглэсэн байх; 5.1.7.экосистемийн үйлчилгээ тасралтгүй, тогтвортой байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТ
6 дугаар зүйлНогоон байгууламжийн төрөл
6.1Ногоон байгууламж нь дараах төрөлтэй байна:
6.1.1.нийтийн эзэмшлийн ногоон байгууламж; 6.1.2.хязгаарлагдмал хэрэглээний ногоон байгууламж; 6.1.3.тусгай зориулалтын ногоон байгууламж; 6.1.4.хотын хамгаалалтын ногоон бүс; 6.1.5.ногоон дэд бүтэц.
6.2Ногоон байгууламжийн төлөвлөлт, зураг төсөл боловсруулах, байгуулах, арчлах, хамгаалах, ашиглахад тавигдах шаардлагыг техникийн зохицуулалтаар тогтооно.
6.3Барилга байгууламжийн нийт талбайн 30-аас доошгүй хувь ногоон байгууламж байна.
7 дугаар зүйлНийтийн эзэмшлийн ногоон байгууламж
7 .1Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид амралт, чөлөөт цагаа өнгөрөөх зориулалттай дараах байгууламж хамаарна:
7.1.1.парк; 7.1.2.цэцэрлэгт хүрээлэн; 7.1.3.бичил цэцэрлэг; 7.1.4.төгөл; 7.1.5.хот, суурингийн нутаг дэвсгэрт байх гол, нуурын эргийн хамгаалалтын бүс.
8 дугаар зүйлХязгаарлагдмал хэрэглээний ногоон байгууламж
8 .1Хязгаарлагдмал хэрэглээний ногоон байгууламжид дараах байгууллагын ногоон байгууламж хамаарна:
8.1.1.боловсролын сургалтын байгууллагын; 8.1.2.эрүүл мэндийн байгууллагын; 8.1.3.төрийн байгууллагын; 8.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын; 8.1.5.орон сууцны хорооллын дундын ногоон байгууламж.
9 дүгээр зүйлТусгай зориулалтын ногоон байгууламж
9.1Тусгай зориулалтын ногоон байгууламжид дараах газар хамаарна:
9.1.1.авто болон төмөр замын хамгаалалтын ногоон зурвас; 9.1.2.инженерийн дэд бүтцийн хамгаалалтын зурвас; 9.1.3.усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн ногоон байгууламж; 9.1.4.оршуулгын газрын ногоон байгууламж; 9.1.5.агаарын бохирдол, тоосжилт бууруулах хамгаалалтын ойн зурвас.
10 дугаар зүйлХотын ногоон хамгаалалтын бүс
10.1Хотын ногоон хамгаалалтын бүсийн байршил, хил зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоох, өөрчлөх тухай аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батална.
10.2Дараах шаардлагыг үндэслэн хотын ногоон хамгаалалтын бүсийг тогтооно:
10.2.1.агаарын урсгалын коридорыг хадгалах; 10.2.2.усны эх үүсвэрийг хамгаалах; 10.2.3.хөрсний доройтлоос сэргийлэх; 10.2.4.хотын экологийн тэнцвэрийг хадгалах; 10.2.5.биологийн олон янз байдлыг хамгаалах; 10.2.6.ногоон сүлжээний тасралтгүй байдлыг хангах.
10.3Хотын ногоон хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.3.1.экологийн даац хэтрүүлэн барилга байгууламж барих; 10.3.2.хамгаалалтын зориулалтыг алдагдуулах байдлаар газар ашиглах; 10.3.3.үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагаа явуулах; 10.3.4.мод, бут, сөөг болон бусад ургамлыг зөвшөөрөлгүй сугалах, тайрах, үндсээр нь цэвэрлэх; 10.3.5.экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулах.
10.4Сум, дүүргийн Засаг дарга хотын ногоон хамгаалалтын бүсийн хамгаалалт, ашиглалт, менежментийг хариуцан хэрэгжүүлнэ.
10.5Хотын ногоон хамгаалалтын бүсийг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс бүрдүүлнэ.
11 дүгээр зүйлНогоон дэд бүтэц
11.1Барилга байгууламжид дараах ногоон дэд бүтцийг төлөвлөж болно:
11.3.1.ногоон дээвэр; 11.3.2.босоо ногоон байгууламж; 11.3.3.ус нэвтрүүлэх гадаргуу; 11.3.4.борооны ус хуримтлуулах байгууламж; 11.3.5.саарал ус цэвэршүүлэх, ашиглах систем; 11.3.6.ус хэмнэлттэй усалгааны систем.
11.2Ногоон байгууламжийн шаардлагыг хангаагүй барилга байгууламжид ашиглалтад оруулахыг хориглоно.
12 дугаар зүйлНогоон байгууламжийн төлөвлөлтийн ерөнхий шаардлага
12.1Тухайн шатны Засаг дарга ногоон байгууламжийн төлөвлөлтийг улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, хот байгуулалтын төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байна.
12.2Ногоон байгууламжийн төлөвлөлтийг дараах баримт бичигт тусгана:
12.2.1.хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө; 12.2.2.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө; 12.2.3.газар зохион байгуулалтын төлөвлөгөө; 12.2.4.ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө.
12.3Ногоон байгууламжийн төлөвлөлт нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
12.3.1.тухайн нутаг дэвсгэрийн уур амьсгалын нөхцөлд нийцсэн байх; 12.3.2.усны нөөцийн боломжийг харгалзсан байх; 12.3.3.экологийн тэнцвэр, тогтвортой байдлыг хангах; 12.3.4.агаарын бохирдол, тоосжилтыг бууруулахад чиглэх; 12.3.5.биологийн олон янз байдлыг хамгаалах; 12.3.6.иргэдийн эрүүл мэнд, амралт, чөлөөт цагийн хэрэгцээг хангах; 12.3.7.ногоон сүлжээний тасралтгүй, холбогдсон байдлыг хангах; 12.3.8.уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг харгалзсан байх; 12.3.9.саарал ус болон борооны усны дахин ашиглалтыг дэмжих 12.3.10.тоосжилт ихтэй болон ногоон байгууламжийн хүртээмж багатай суурьшлын бүсийн орчны чанарыг сайжруулахад чиглэсэн байх.
12.4Ногоон байгууламжийн хүртээмжийг Барилгын тухай хуулийн 12.4-т заасан хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт болон энэ хуульд заасан хэмжээгээр төлөвлөнө.
12.5Батлагдсан ногоон байгууламжийн хэмжээ, байршлыг хуульд зааснаас бусад үндэслэлээр бууруулахыг хориглоно.
12.6Зорилтот бүлгийн болон хот суурин газрын иргэдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ногоон байгууламжийг төлөвлөж, хүртээмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
13 дугаар зүйлНогоон байгууламжийн мастер төлөвлөгөө
13.1Аймаг, нийслэлийн Засаг даргын боловсруулсан ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батлах ба мастер төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхдээ ногоон байгууламжийн хүртээмжийг хангахад дараах шаардлагыг тусгана:
13.1.1.иргэн бүр оршин суугаа, ажиллаж байгаа болон суралцаж байгаа орчноосоо хамгийн багадаа гурван мод харах боломжтой орчныг бүрдүүлэх; 13.1.2.хотын тухайн хэсгийн модны титмийн бүрхэцийг 30 хувиас доошгүй байхаар төлөвлөх; 13.1.3.иргэн бүрийн оршин суугаа газраас 300 метрийн дотор нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хүртээмжтэй байхаар төлөвлөх.
13.2Энэхүү шаардлагын хэрэгжилтийг хот байгуулалтын норм, дүрэм, стандарт болон хөгжлийн төлөвлөгөөнд тусган хангах.
13.3Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө нь хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.
13.4Мастер төлөвлөгөө нь 10-аас доошгүй жилийн хугацаатай байх ба мастер төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
13.6.1.ногоон байгууламжийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээ; 13.6.2.ногоон бүрхэвчийн зорилтот түвшин; 13.6.3.ногоон дэд бүтцийн сүлжээний орон зайн зураглал; 13.6.4.хотын ногоон хамгаалалтын бүс; 13.6.5.хотын ойтой уялдсан төлөвлөлт; 13.6.6.саарал ус болон борооны усны ашиглалт; 13.6.7.усан хангамж, усалгааны эх үүсвэр; 13.6.8.санхүүжилтийн эх үүсвэр; 13.6.9.хэрэгжилтийн үе шат; 13.6.10.мониторинг, үнэлгээний тогтолцоо.
13.5Мастер төлөвлөгөөг боловсруулах, шинэчлэхэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангана.
13.6Мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хоёр жил тутам үнэлгээ хийж, дараах үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна:
13.5.1.байгаль орчны доройтол ба нөхөн сэргээх шаардлага үүссэн бол 13.5.2.иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгцээ шаардлага нэмэгдсэн бол. 13.5.3.улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, хот байгуулалтын төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөл орсон бол.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОДЖУУЛАЛТ, ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ
14 дүгээр зүйлМоджуулалт, зүлэгжүүлэлтийн үндсэн шаардлага
14.1Тухайн шатны Засаг дарга моджуулалт, зүлэгжүүлэлтийг ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль, экологийн онцлогт үндэслэн зохион байгуулна.
14.2Моджуулалт, зүлэгжүүлэлт нь хотын дулааны арлыг бууруулах, хөрсний эвдрэл, тоосжилтыг бууруулах, орчны болон агаарын чанарыг сайжруулахад чиглэнэ.
14.3Моджуулалт, зүлэгжүүлэлтийг дараах газарт хэрэгжүүлнэ:
14.3.1.нийтийн эзэмшлийн ногоон байгууламж; 14.3.2.хязгаарлагдмал хэрэглээний ногоон байгууламж; 14.3.3.тусгай зориулалтын ногоон байгууламж; 14.3.4.тоосжилт ихтэй болон ногоон байгууламжийн хүртээмж багатай суурьшлын бүс; 14.3.5.эвдэрсэн болон нөхөн сэргээх шаардлагатай газар.
14.4Моджуулалт, зүлэгжүүлэлтэд ашиглах мод, бут, сөөгийн тарьц, суулгац, бусад ургамал нь дараах шаардлага хангасан байна:
14.4.1.тухайн бүс нутгийн уур амьсгалд зохицсон байх; 14.4.2.ус бага шаарддаг байх; 14.4.3.агаарын бохирдол, тоосжилтод тэсвэртэй байх; 14.4.4.экологийн ач холбогдолтой байх; 14.4.5.хөнөөлт организмд тэсвэртэй байх; 14.4.6.биологийн олон янз байдлыг хамгаалахад ач холбогдолтой байх.
14.5Ногоон байгууламжид унаган болон нутагшсан ургамлын төрөл, зүйлийг түлхүү ашиглана.
14.6Харь ургамлыг нутагшуулах туршилт, судалгааг хийх, импортлох үйл ажиллагааг Ойн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
14.7Усны нөөц хязгаарлагдмал болон тоосжилт ихтэй бүсэд ус бага шаарддаг ургамлыг түлхүү ашиглана.
14.8Сум, дүүргийн Засаг дарга иргэн, хуулийн этгээдийн мод тарих санаачилгыг дэмжинэ.
14.9Сум, дүүргийн Засаг дарга бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулж, тоосжилт ихтэй болон ногоон байгууламжийн хүртээмж багатай суурьшлын бүсийн моджуулалт, зүлэгжүүлэлтийг дэмжинэ.
15 дугаар зүйлТарьц, суулгац
15.1Иргэн, хуулийн этгээд тарьц, суулгацын үйлдвэрлэл эрхэлж болно.
15.2Ногоон байгууламжид ашиглах тарьц, суулгац дараах шаардлага хангасан байна:
15.2.1.гарал үүсэл нь тодорхой байх; 15.2.2.стандартын шаардлага хангасан байх; 15.2.3.өвчин, хортонд өртөөгүй байх; 15.2.4.ургалтын чадвар нь баталгаажсан байх.
15.3Иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн тарьц, суулгацын мэдээллийг ногоон байгууламжийн мэдээллийн цахим систем /цаашид “цахим систем” гэх/-д оруулна.
15.4Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тарьц, суулгацын үнэлгээний аргачлалыг батална.
15.5Ногоон байгууламжид ашиглах тарьц, суулгацын чанар, гарал үүслийг Ойн тухай хуульд заасныг баримтлан тогтооно.
15.6Гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй тарьц, суулгацыг ашиглахыг хориглоно.
16 дугаар зүйлНогоон байгууламжид мод, бут сөөг, зүлэг тарих, арчлах
16.1Иргэн, хуулийн этгээд цахим системд бүртгүүлсний үндсэн дээр батлагдсан төлөвлөлт, стандартын дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид болон хувийн өмчлөл, эзэмшлийн газартаа мод, бут, сөөг, зүлэг тарина.
16.2Мод, бут, сөөг, зүлгийн арчилгаа, хамгаалалтыг стандарт, технологийн шаардлагын дагуу хэрэгжүүлнэ.
16.3Иргэн, хуулийн этгээд тарьсан мод, бут, сөөг, зүлгийг арчилгаа, хамгаалалтыг тухайн этгээд 3-аас доошгүй жилийн хугацаанд хариуцна.
16.4Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг тухайн шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.
16.5Ногоон байгууламжийн усалгаанд саарал ус, борооны ус, дахин ашигласан усыг ашиглаж болно.
16.6Ногоон байгууламжийн усалгаанд усны хэмнэлттэй болон ухаалаг усалгааны технологи ашиглана.
16.7Тухайн шатны Засаг дарга нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны чанар, мод, бут, сөөгийн амьдрах чадварын хувь, усны хэрэглээний үр ашгийн тооцоог жил бүр үнэлнэ.
16.8Улс, орон нутгийн төсвийн болон ногоон байгууламжийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн мод тарилтын ажлын амьдралтын хувь 90-ээс доошгүй байна.
17 дугаар зүйлНогоон байгууламжийг хамгаалах
17.1Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын ногоон байгууламжийг хамгаалах, арчлах, нөхөн сэргээх үүрэгтэй.
17.2Хүн, хуулийн этгээдээс ногоон байгууламжид дараах үйлдэл хийхийг хориглоно:
17.2.1.мод, бут, сөөгийг зөвшөөрөлгүй тайрах, үндсээр нь цэвэрлэх, гэмтээх, зүлэг, цэцгийг сүйтгэх; 17.2.2.модны үндэс, иш, холтос, титэм хэсгийг гэмтээх; 17.2.3.ногоон байгууламжийн хөрсийг эвдэх, бохирдуулах; 17.2.4.химийн бодис, хог хаягдал, бохир усаар ногоон байгууламжийг бохирдуулах; 17.2.5.барилга байгууламж, инженерийн ажил гүйцэтгэхдээ хамгаалалтын арга хэмжээ авахгүйгээр ногоон байгууламжид хохирол учруулах; 17.2.6.ногоон байгууламжийн зориулалттай газрын хэмжээг хууль бусаар бууруулах, зориулалтыг дур мэдэн өөрчлөх; 17.2.7.ногоон байгууламжид тээврийн хэрэгслээр нэвтрэх; 17.2.8.ногоон байгууламж дээр барилгын материал, техник хэрэгсэл болон бусад зүйлийг байршуулж эвдрэл, хохирол учруулах.
18 дугаар зүйлМод, бут сөөг тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгах
18.1Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга мод, бут, сөөгийг тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгах эсэхийг шийдвэрлэнэ:
18.1.1.хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа бол; 18.1.2.барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, бусад эд хөрөнгөд хохирол учруулах бодит эрсдэл бий болсон бол; 18.1.3.хөнөөлт организмд нэрвэгдсэн, хатсан, доройтсон бөгөөд нөхөн сэргээх боломжгүй бол; 18.1.4.нийтийн зориулалттай дэд бүтэц, инженерийн байгууламжийг барих, өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд өөр хувилбараар шийдвэрлэх боломжгүй бол; 18.1.5.мод, бут, сөөг нь амьдрах чадвараа бүрэн алдсан, унах эрсдэлтэй болсон бол.
18.2Хот, суурин газарт мод, бут, сөөг тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгах хүсэлт, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн хамт сум, дүүргийн Засаг даргад цахимаар гаргана.
18.3Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд дараах асуудлыг тусгасан байна:
18.3.1.мод, бут, сөөгийн төрөл, зүйл, насжилт, их биеийн хэмжээ; 18.3.2.нүүрстөрөгч шингээх чадавх, экологийн үнэ цэнэ, байршлын ач холбогдол; 18.3.3..биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөө.
18.4Сум, дүүргийн Засаг дарга хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянан үзэж, мод, бут, сөөгийг тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгахыг баталгаажуулж, нөхөн тарих, арчилгаа хийх, эсхүл дүйцүүлсэн төлбөр төлөхийг үүрэг болгоно.
18.5Дараах тохиолдолд мод, бут, сөөгийг тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгахаас татгалзана:
18.4.1.тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгахаас өөр хэлбэрээр модыг хадгалах боломжтой бол; 18.4.2.экологийн өндөр ач холбогдолтой бол.
18.6Хойшлуулшгүй нөхцөл үүссэн тохиолдолд урьдчилан хүсэлт гаргахгүйгээр мод, бут, сөөгийг тайрч, устгаж, шилжүүлэн суулгаж болох бөгөөд 48 цагийн дотор сум, дүүргийн Засаг даргад цахимаар мэдэгдэнэ.
18.7Зүлэг үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгахад энэ зүйлд заасныг баримтална.
19 дүгээр зүйлНөхөн тарилт
19.1Мод, бут, сөөгийг тайрсан, устгасан, гэмтээсэн этгээд тухайн мод, бут, сөөгийн экологийн үнэ цэнтэй дүйцэхүйц нөхөн тарилтыг хийх үүрэгтэй.
19.2Нөхөн тарилтыг тухайн ногоон байгууламжид хийх ба дараах нөхцөлийг хангасан байна:
19.2.1.ногоон бүрхэвчийн хэмжээг бууруулахгүй байх; 19.2.2.экосистемийн үйлчилгээг хадгалах; 19.2.3.биологийн олон янз байдлыг хамгаалах.
19.3Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу нөхөн тарих мод, бут, сөөгийн тоо, төрөл, зүйл, хамрах талбайн хэмжээг тогтооно.
19.4Шилжүүлэн суулгасан болон нөхөн тарилт хийсэн мод, бут, сөөгийн арчилгаа, хамгаалалтыг тухайн этгээд 3-аас доошгүй жилийн хугацаанд хариуцна.
19.5Шилжүүлэн суулгасан болон нөхөн тарьсан мод, бут, сөөгийн ургалтын байдалд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.
19.6Нөхөн тарилтыг тухайн байршилд хийх боломжгүй тохиолдолд энэ хуульд заасны дагуу тухайн мод, бут, сөөгийн экологийн үнэ цэнтэй дүйцэхүйц төлбөр төлнө.
19.7Дүйцэхүйц төлбөр сум, дүүргийн Засаг даргын мод, бут, сөөгийг тайрах, үндсээр нь цэвэрлэх, шилжүүлэн суулгах шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө төлсөн байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ҮНЭЛГЭЭ, МОНИТОРИНГ, ХЯНАЛТ, БҮРТГЭЛ, КАДАСТР, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО
20 дүгээр зүйлТөлөв байдлын үнэлгээ, мониторинг
20.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрын ногоон байгууламжийн салбарын хөгжил, нийгэм, эдийн засаг, байгаль орчны үр нөлөөнд таван жил тутам үнэлгээ хийж, тайлан гаргана.
20.2Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрын ногоон байгууламжийн хөгжил, нийгэм, эдийн засаг, байгаль орчны үр нөлөөний үнэлгээг таван жил тутам хийж, тайлан гаргана.
20.3Ногоон байгууламжийн үнэлгээг дараах үзүүлэлтээр хийнэ:
20.3.1.ногоон байгууламжийн эзлэх талбай, хүртээмж; 20.3.2.хотын ой болон хотын ногоон хамгаалалтын бүсийн төлөв байдал; 20.3.3.экосистемийн үйлчилгээний үр өгөөж; 20.3.4.усны хэрэглээний үр ашиг; 20.3.5.арчилгаа, хамгаалалтын чанар; 20.3.6.тоосжилт, агаарын чанарт үзүүлсэн үр нөлөө; 20.3.7.хотын дулааны арал бууруулахад үзүүлсэн нөлөө; 20.3.8.нүүрстөрөгчийн шингээлтийн хэмжээ.
20.4Үнэлгээний дүнг үндэслэн бодлого, мастер төлөвлөгөө, санхүүжилтыг шинэчилнэ.
20.5Аймаг, нийслэлийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийн төлөв байдалд жил бүр мониторинг хийж, дүнг цахим системд илгээнэ.
20.6Мониторингийг хийхдээ газар дээр нь очиж үзлэг хийх, хиймэл дагуулын болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөс авсан зургийг ашиглаж болно.
20.7Үнэлгээ, мониторинг хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн гишүүн батална.
21 дүгээр зүйлНогоон байгууламжийн мэдээллийн цахим систем
21.1Ногоон байгууламжийн газарзүйн мэдээллийн системд суурилсан "Ногоон байгууламжийн кадастрын цахим систем" (цаашид "цахим систем" гэх)-ийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажиллуулна.
21.2Ногоон байгууламжийн кадастрын зураглалыг гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
21.3Ногоон байгууламжийн кадастрын зураглал гүйцэтгэсэн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
21.4Кадастрын зураглалын мэдээлэлд ногоон байгууламжийн байршил, талбай, хилийн зааг, хөрс, мод, бут, сөөг, зүлэг, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зам, талбай, ариун цэврийн байгууламж болон бусад мэдээллийг тусгана.
21.5Ногоон байгууламжийн хилийн заагийн өөрчлөлтийг тухай бүрд бүртгэнэ.
21.6Цахим систем нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
21.6.1.ногоон байгууламжийн бүртгэл; 21.6.2.газарзүйн мэдээллийн системд суурилсан кадастрын зураглал; 21.6.3.зайнаас тандан судалгааны тайлан; 21.6.4.мониторингийн тайлан.
21.7Ногоон байгууламж нь нэгж талбар бүрээр гаргасан дараах мэдээлэлтэй байна:
21.7.1.байршил, ангилал, төрөл, талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газарзүйн солбицол, төлөв байдал; 21.7.2.мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйл, тоо хэмжээ, насжилт, нөхөн тарилт, нөхөн сэргээлт болон арчилгааны түүхчилсэн хувийн хэрэг; 21.7.3.газар эзэмшил, ашиглалтын мэдээлэл; 21.7.4.усалгааны систем, эх үүсвэр, саарал ус, борооны болон дахин ашигласан усны хэрэглээний мэдээлэл; 21.7.5.экологийн үнэ цэнийн үнэлгээ.
21.8Цахим систем нь газрын нэгдсэн мэдээллийн сан, хот байгуулалтын кадастр, ойн мэдээллийн систем болон бусад холбогдох төрийн мэдээллийн системтэй дундаасаа өгөгдөл солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.
21.9Сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн ногоон байгууламжид жил бүр тооллого хийж, арчилгаа, хамгаалалт, санхүүжилтийн мэдээ, тайланг жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан цахим системд оруулж, шинэчлэх ажлыг зохион байгуулна.
21.10Иргэн, хуулийн этгээд өөрийн тарьж ургуулсан мод, бут, сөөг, зүлгийн талаарх мэдээллийг цахим системд оруулна.
21.11Цахим системд мэдээлэл илгээсэн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд өгөгдлийн үнэн зөвийг хариуцна.
21.12Цахим системийг хөтлөх, мэдээлэл оруулах, өгөгдөл солилцох, тайлан гаргах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.13Иргэн, хуулийн этгээд ногоон байгууламжтай холбоотой зөрчлийн талаар цахим системээр дамжуулан мэдээлэх, гомдол гаргах эрхтэй.
21.14Ирүүлсэн мэдээлэл, гомдлыг тухайн шатны Засаг дарга хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
21.15Ногоон байгууламжтай холбоотой зөрчлийн талаар мэдээлсэн иргэнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.
ТАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭМЖЛЭГ, ГАЗАР АШИГЛАЛТЫН ЗОХИЦУУЛАЛТ
22 дугаар зүйлНогоон байгууламжийн санхүүжилтийн тогтолцоо
22.1Хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулах, хамгаалах, арчлах, хөгжүүлэх үйл ажиллагааг олон эх үүсвэрт санхүүжилтийн тогтолцоонд үндэслэн хэрэгжүүлнэ.
22.2Ногоон байгууламжийн санхүүжилтийн эх үүсвэр нь дараах төрөлтэй байна:
22.2.1.улсын болон орон нутгийн төсөв; 22.2.2.ногоон байгууламжийн сангийн хөрөнгө, ногоон бонд; 22.2.3.дүйцүүлэх болон нөхөн төлбөр, торгууль, хураамж, экосистемийн үйлчилгээний төлбөр; 22.2.4.олон улсын байгууллага, хандивлагч, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт; 22.2.5.нүүрстөрөгчийн зах зээлийн орлого; 22.2.6.хууль тогтоомжид заасан бусад эх үүсвэр.
22.3Ногоон байгууламжийн санхүүжилтийг дараах зориулалтаар зарцуулна:
22.3.1.парк, цэцэрлэгт хүрээлэн, ногоон дэд бүтэц байгуулах, мод, бут, сөөг, зүлэг тарих; 22.3.2.хотын ой, хотын ногоон хамгаалалтын бүсийг хамгаалах; 22.3.3.саарал ус болон борооны ус ашиглах систем байгуулах, ус хэмнэлттэй усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх. 22.3.4.кадастр, мэдээллийн цахим системийг хөгжүүлэх; 22.3.5.тоосжилт ихтэй болон ногоон байгууламжийн хүртээмж багатай суурьшлын бүсийн моджуулалт, зүлэгжүүлэлт, тоосжилт бууруулах арга хэмжээ; 22.3.6.судалгаа, инноваци, хүний нөөцийг хөгжүүлэх.
22.4Ногоон байгууламжийн зориулалттай санхүүжилтийг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
22.5Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтын санхүүжилтийг орон нутгийн төсөвт жил бүр тусгана.
22.6Аймаг, нийслэл нь тухайн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг хамгаалах, нөхөн сэргээх, хөгжүүлэх зориулалттай ногоон байгууламжийн сантай байж болно.
22.7Ногоон байгууламжийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
22.7.1.нөхөн төлбөр, дүйцүүлэх төлбөр, торгууль, хураамж; 22.7.2.хандив, тусламж, ногоон бондын орлого; 22.7.3.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө; 22.7.4.бусад хууль ёсны эх үүсвэр.
22.8Ногоон байгууламжийн сангийн хөрөнгийг энэ хуульд заасан зориулалтаар зарцуулна.
22.9Аймаг, нийслэлийн ногоон байгууламжийн санг тухайн шатны Засаг дарга удирдан зохион байгуулна.
22.10Ногоон байгууламжийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хяналт тавина.
22.11Ногоон байгууламжийн сан болон энэ хуулийн дагуу зарцуулсан санхүүжилтэд жил бүр аудит хийж, үр дүнг олон нийтэд мэдээлнэ.
23 дугаар зүйлЭдийн засгийн дэмжлэг, урамшуулал
23.1Засгийн газар ногоон байгууламжийн хөгжүүлэлтийг дэмжлэг, урамшууллын бодлогоор дэмжинэ.
23.2Дараах үйл ажиллагаанд эдийн засгийн дэмжлэг, урамшуулал үзүүлж болно:
23.2.1.парк, цэцэрлэгт хүрээлэн, ногоон дэд бүтэц байгуулах; 23.2.2.саарал ус ашиглах, борооны ус хуримтлуулах, ус хэмнэлттэй усалгааны технологийг нэвтрүүлэх; 23.2.3.нөхөн тарилт, нөхөн сэргээлт хийх, тоосжилт бууруулах хамгаалалтын зурвас байгуулах; 23.2.4.тоосжилт ихтэй болон ногоон байгууламжийн хүртээмж багатай суурьшлын бүсэд моджуулалт, зүлэгжүүлэлт хийх.
23.3Саарал ус, борооны ус болон дахин ашигласан ус ашиглалтыг нэмэгдүүлсэн, ногоон дэд бүтэц төлөвлөсөн төсөл хэрэгжүүлсэн бол тэргүүн ээлжид дэмжлэг, урамшууллыг олгоно.
23.4Дэмжлэг, урамшуулал дараах хэлбэртэй байна:
23.4.1.татварын хөнгөлөлт; 23.4.2.газрын болон ус ашигласны төлбөрийн хөнгөлөлт; 23.4.3.хөнгөлөлттэй зээл, батлан даалт; 23.4.4.мөнгөн болон мөнгөн бус урамшуулал.
23.5Ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөнд тогтоосон хэмжээ, холбогдох стандартын шаардлагаас давуулан бий болгосон иргэн, хуулийн этгээдэд газрын төлбөр, ус ашигласны төлбөрийн болон татварын хөнгөлөлт үзүүлж болно.
23.6Дэмжлэг, урамшуулал олгоход тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, дэмжлэг, урамшуулал олгохтой холбогдсон нийтлэг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23.7Нийтийн эзэмшлийн талбай, гудамж, орчны ногоон байгууламжид мод тарьж, гурван жилийн хугацаанд арчилж, амьдруулсан иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 23.6-д заасан журмын дагуу мөнгөн болон мөнгөн бус урамшуулал олгож болно.
23.8Ногоон байгууламж, хотын ойгоос бий болсон нүүрстөрөгчийн шингээлтийн үр дүнг холбогдох хуульд заасны дагуу баталгаажуулаж, нүүрстөрөгчийн зах зээлийн болон нөхөн төлбөрийн механизмд ашиглаж болно.”
24 дүгээр зүйлНогоон байгууламжийн газар ашиглалт
24 .1Мод үржүүлэг, ногоон байгууламжийн зориулалттай газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглуулна.
24 .2Мод үржүүлэг, ногоон байгууламжийн зориулалттай газрын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулах, зориулалтыг өөрчлөхийг хориглоно.
24 .3Мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэх болон ногоон байгууламж байгуулах зориулалтаар газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж ашиглуулж болно.
24 .4Мод үржүүлэг, ногоон байгууламжийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч дараах үүрэгтэй:
24.4.1.батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх; 24.4.2.ногоон байгууламжийг арчлах, хамгаалах; 24.4.3.ногоон байгууламжийн мэдээллийг мэдээллийн цахим системд оруулах, шинэчлэх.
24 .5Мод үржүүлэг, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлж ашиглуулсан газрын хэмжээг бууруулсан, зориулалтыг өөрчилсөн бол газар эзэмших ашиглах эрхийг хүчингүй болгоно.
24 .6Парк, цэцэрлэгт хүрээлэн, хотын ой, хотын ногоон хамгаалалтын бүсийн газрын хэмжээг бууруулах, зориулалтыг өөрчлөх асуудлыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал болон байгаль орчны үнэлгээний дүгнэлтийг үндэслэн ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
24 .7Тухайн шатны Засаг дарга хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчилгаа, хамгаалалтыг хариуцуулж болно.
24 .8Иргэн өөрийн өмчлөлийн газрын гадна орших нийтийн эзэмшлийн талбай, гудамжны ногоон байгууламжид батлагдсан төлөвлөлт, стандартын дагуу мод, бут, сөөг тарих, арчлах үйл ажиллагааг тухайн шатны Засаг даргад цахимаар мэдэгдэж, бүртгүүлсний үндсэн дээр хэрэгжүүлж болно.
25 дугаар зүйлТөр-хувийн хэвшлийн түншлэл
25.1Хуулийн этгээд хот, суурин газрын ногоон байгууламжийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлж болно.
25.2Төр-хувийн хэвшлийн түншлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
25.3Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
25.3.1.ногоон байгууламжийн хэмжээ, байршил, хилийн зааг, төлөв байдал; 25.3.2. ногоон байгууламжийн хүртээмж; 25.3.3.арчилгаа, хамгаалалт; 25.3.4.экосистемийн үйлчилгээний үр өгөөж; 25.3.5.бусад.
25.4Төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулсан нийтийн эзэмшлийн ногоон байгууламж олон нийтэд нээлттэй байна.
25.5Төр-хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавина.
25.6Хотын ой, хотын хамгаалалтын ногоон бүсэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэхгүй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
СУДАЛГАА БА ХӨГЖИЛ, ИННОВАЦИ, ХҮНИЙ НӨӨЦ
26 дугаар зүйлСудалгаа, инноваци, технологийн хөгжил
26.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрын ногоон байгууламжийн чиглэлээр дэвшилтэт болон ногоон технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулна.
26.2Судалгаа шинжилгээг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
26.2.1.уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ургамлын төрөл, зүйл, генетик нөөцийн; 26.2.2.ногоон байгууламжийн усны нөөцийн тогтвортой ашиглалт, ус хэмнэлттэй технологийн; 26.2.3.хөрс хамгаалалт, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн болон экологийн үнэ цэнийн үнэлгээний; 26.2.4.ногоон байгууламжийн төлөвлөлт, менежментийн; 26.2.5.агаарын бохирдол, тоосжилт, хотын дулааны арал зэрэг сөрөг нөлөөллийг бууруулахад ногоон байгууламжийн үзүүлэх үр нөлөөний; 26.2.6.ногоон байгууламжийн хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх шинэлэг шийдлийн.
26.3Судалгааны үр дүнг бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, санхүүжилтийн шийдвэр гаргахад ашиглана.
26.4Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт, гүйцэтгэл, бүртгэл, хамгаалалт, арчилгаанд дэвшилтэт болон ногоон технологи, дижитал шийдлийн дараах хэрэглээг дэмжинэ.
26.4.1.газарзүйн мэдээллийн систем, алсын зайн тандалт, орон зайн мэдээллийн технологи; 26.4.2.усны нөөцийн хэмнэлттэй, автоматжуулсан болон ухаалаг усалгааны технологи; 26.4.3.саарал ус болон дахин ашигласан ус ашиглах технологи; 26.4.4.ногоон байгууламжийн төлөв байдал, экосистемийн үйлчилгээний үнэлгээ, мониторингийн технологи; 26.4.5.ногоон байгууламжийн менежмент, хамгаалалт, нөхөн сэргээлтэд ашиглах бусад шинэлэг техник, технологи.
26.5Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ногоон байгууламжийн чиглэлээр дэвшилтэт, ногоон, дижитал технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг үндэсний болон олон улсын байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
27 дугаар зүйлНогоон байгууламжийн салбарын хүний нөөц
27.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ногоон байгууламжийн салбарт шаардлагатай хүний нөөцийг хөгжүүлэх талаар хамтран ажиллана.
27.2Байгаль орчны болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногоон байгууламжийн чиглэлээр дараах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
27.2.1.ландшафт архитектур, ногоон дэд бүтцийн төлөвлөлт; 27.2.2.хотын ой судлал, ургамал хамгаалал, мод үржүүлэг; 27.2.3.усалгааны инженерчлэл, саарал ус цэвэршүүлэх технологи; 27.2.4.ногоон байгууламжийн менежмент, экосистемийн үйлчилгээний үнэлгээ.
27.3Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага хамтран ногоон байгууламжийн чиглэлээр сургалт, давтан сургалт зохион байгуулж болно.
27.4Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
27.5Байгаль орчны боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран мэргэжлийн ур чадварын үнэлгээний тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлнэ.
27.6Ногоон байгууламжийн чиглэлээрх хүний нөөцийн хэрэгцээ ажиллах хүний ажил мэргэжлийн стандартаар тодорхойлно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
28 дүгээр зүйлТөрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
28.1от байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн шаардлагыг тусгаж, хэрэгжилтийг хангах;
28.1.2ногоон байгууламжийн хүртээмжийн шалгуур үзүүлэлтийг холбогдох стандарт, норм, нормативт тусгуулах;
28.2Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.2.1.саарал ус ашиглах техникийн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих; 28.2.2.ус хэмнэлтийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах; 28.2.3.саарал ус ашиглалт болон чанарын хяналтын мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлэх.
29 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
29.1Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг батлах, тайланг хэлэлцэх; 29.1.2.ногоон байгууламжийн сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хэлэлцэх; 29.1.3.нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн төсвийг батлах; 29.1.4.хуульд заасан бусад.
30 дугаар зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
30.1Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1.ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах; 30.1.2.хотын хамгаалалтын ногоон бүс, хотын ойн менежментийг хэрэгжүүлэх; 30.1.3.ногоон сүлжээний хэрэгжилтийг зохион байгуулах; 30.1.4.ногоон байгууламжийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг зохион байгуулах; 30.1.5.хуульд заасан бусад.
31 дүгээр зүйлСум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
31.1Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт, хэвийн үйл ажиллагааг хариуцах; 31.1.2.хүн, хуулийн этгээдийн мод, бут, сөөг тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, арга зүйн удирдлага, мэдээ, мэдээллээр хангах; 31.1.3.тоосжилт ихтэй болон ногоон байгууламжийн хүртээмж багатай суурьшлын бүсийн моджуулалт, зүлэгжүүлэлтийг зохион байгуулах; 31.1.4.хуульд заасан бусад.
32 дугаар зүйлИргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
32 .1Иргэн ногоон байгууламжийг бий болгох, арчлах, хамгаалахад дараах байдлаар оролцох эрхтэй:
32.1.1.нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид амралт, чөлөөт цагаа өнгөрөөх; 32.1.2.мод, бут, сөөг, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах үйл ажиллагаанд оролцох; 32.1.3.ногоон байгууламжид гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх; 32.1.4.энэ хуульд заасны дагуу дэмжлэг, урамшуулал авах.
32 .2Иргэн ногоон байгууламжийг бий болгох, арчлах, хамгаалахад дараах үүрэгтэй:
32.2.1.ногоон байгууламжийн дэглэм, журмыг сахих, мод, бут, сөөг, зүлгийг хамгаалах; 32.2.2.өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын ногоон байгууламжийг хариуцан хамгаалах; 32.2.3.энэ хууль болон холбогдох стандартыг мөрдөх.
32 .3Хуулийн этгээд ногоон байгууламжийг бий болгох, арчлах, хамгаалахад дараах эрхтэй:
32.3.1.ногоон байгууламжийн төсөл хэрэгжүүлэх; 32.3.2.төр-хувийн хэвшлийн түншлэлд оролцох; 32.3.3.эдийн засгийн дэмжлэг, урамшуулал авах.
32 .4Хуулийн этгээд ногоон байгууламжийг бий болгох, арчлах, хамгаалахад дараах үүрэгтэй:
32.4.1.өөрийн эзэмшил, ашиглалтын газарт хуулиар тогтоосон ногоон байгууламжийн шаардлагыг хангах, мод, бут, сөөг тарих, зүлэгжүүлэх, хамгаалах, арчлах; 32.4.2.саарал ус ашиглалт болон ус хэмнэлтийн шаардлагыг мөрдөх.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ШИЛЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ
33 дугаар зүйлХуулийн хэрэгжилтэд тавих хяналт
33.1Энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд төрийн хяналт тавина.
33.2Дараах байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хяналт хэрэгжүүлнэ:
33.2.1байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мод, бут, сөөгийн тайралт, нөхөн тарилт, нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд;
33.2.2хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилга байгууламжийн ногоон байгууламж, ногоон дэд бүтцийн шаардлагын хэрэгжилтэд;
33.2.3усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага саарал ус ашиглалт, усны үр ашгийн үнэлгээний хэрэгжилтэд;
33.2.4.тухайн шатны Засаг дарга нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтын хэрэгжилтэд.
33.3Хяналт хэрэгжүүлэгч байгууллага дараах бүрэн эрхтэй:
33.3.1.хяналт шалгалт хийх; 33.3.2.зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлэх; 33.3.3.нөхөн тарилт, нөхөн сэргээлт хийлгэх; 33.3.4.мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах; 33.3.5.хуульд заасан арга хэмжээ авах.
33.4Ногоон байгууламжийн хамгаалалт, нөхөн тарилт, саарал ус ашиглалт, усны үр ашгийн үнэлгээ, кадастрын мэдээллийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавина.
33.5Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл, гомдолд үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж болно.
33.6Хяналт, мониторингийн үр дүнг бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, санхүүжилтийн шийдвэр гаргах, хэрэгжилтийн үнэлгээ хийхэд ашиглана.
34 дүгээр зүйлХариуцлага
34 .1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
34 .2Дараах үйл ажиллагааг энэ хууль зөрчсөнд тооцно:
34 .2.1мод, бут, сөөгийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэргүйгээр тайрсан, үндсээр нь устгасан, гэмтээсэн бол;
34 .2.2нөхөн тарилт, нөхөн сэргээлтийн үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол;
34 .2.3ногоон байгууламжийн талбайн хэмжээг бууруулах, газрын зориулалтыг өөрчилсөн;
34 .2.4кадастр болон бүртгэлийн мэдээллийг санаатайгаарт худал оруулсан бол;
34 .2.5стандарт, техникийн шаардлагыг зөрчсөн бол;
34 .2.6хотын ногоон хамгаалалтын бүсийн хамгаалалтын дэглэмийг зөрчсөн бол;
34 .2.7ногоон байгууламжид зүлэг, цэцэг, бут, сөөгийг гэмтээсэн, сүйтгэсэн бол;
34 .2.8нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тээврийн хэрэгслээр нэвтрэх, барилгын материал, техник хэрэгсэл болон бусад зүйл байршуулсан бол;
34 .2.9өөрийн эзэмшил, ашиглалтын газрын ногоон байгууламжийг энэ хуульд заасан үндэслэлгүйгээр үндсээр нь устгах, арчлах болон хамгаалах үүргээ биелүүлээгүй бол.
34 .2.10хотын ногоон хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол.
34 .3Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34 .4Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
34 .5Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
35 дугаар зүйлНөхөн төлбөр
35 .1Ногоон байгууламж, мод, бут, сөөг, зүлгэнд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хийхдээ ногоон байгууламжийг нөхөн тарилт буюу түүнд дүйцүүлэх төлбөр, мод, бут, сөөг бусад ургамлын экологийн үнэ цэнэ, тоо, хэмжээ, байршлын ач холбогдол, нүүрстөрөгч шингээлт болон агаар, орчны чанарт үзүүлэх үр нөлөө, биологийн олон янз байдлын үнэ цэнийг харгалзан үзнэ.
35 .2Ногоон байгууламжид хохирол учруулсан гэм буруутай этгээд хохирлыг нөхөн төлнө.
35 .3Нөхөн төлбөрийг тухайн аймаг, нийслэлийн ногоон байгууламжийн санд төвлөрүүлж, энэ хуульд заасан зориулалтаар зарцуулна.
36 дугаар зүйлШилжилтийн зохицуулалт
36.1Энэ хууль нь тус хууль хүчин төгөлдөр болохоос өмнө батлагдан хэрэгжиж байгаа төсөлд хамаарахгүй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2._1.Үзэл баримтлал-Ногоон байгууламж-6.11..docx)