Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Очирбатын АМГАЛАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 11-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/60 дугаар зүйлийн 60.1.21 дахь заалт:
“60.1.21.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
2/62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалт:
“62.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
3/63 дугаар зүйлийн 63.1.13 дахь заалт:
“63.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”
2 дугаар зүйлМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг:
"38.6.Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.”
3 дугаар зүйлМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалтын дугаарыг “60.1.22” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалтын дугаарыг “62.1.14” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.13 дахь заалтын дугаарыг “63.1.14” гэж, 63.1.14 дэх заалтын дугаарыг “63.1.15” гэж, 63.1.15 дахь заалтын дугаарыг “63.1.16” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн "Тайлбар: -Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно." гэсэн тайлбарыг хассугай:
5 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2. Нэгжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (1).docx)
Төсөл
(Нэгжийн_хууль_О_Амгаланбаатар_нар.pdf)