Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 11-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5 дахь заалт:
“1.5. Сануулах шийтгэл”
2/3.11 дүгээр зүйл. Сануулах шийтгэл
“1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд тухайн зөрчлийн хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж, дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.
2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.
3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.
4.Сануулах шийтгэлийг эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
5.Дараах нөхцлийг харгалзан сануулах шийтгэл оногдуулж болно.
5.1.Зөрчлийг анх удаа үйлдсэн.
5.2.Зөрчил нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд бодит хохирол, хор уршиг учруулаагүй.
5.3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд зөрчлийн үр дагаврыг сайн дураар, нэн даруй арилгасан.
6.Сануулах шийтгэл оногдуулсан нь тухайн этгээдэд зөрчил дахин үйлдсэн тохиолдолд хуульд заасан бусад шийтгэл оногдуулахад саад болохгүй.
7.Сануулах шийтгэлийг энэ хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу эрх бүхий албан тушаалтан оногдуулна.
8.Сануулах шийтгэлийг энэ хуульд заасан арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд оногдуулна.”
2 дугаар зүйл. Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “баривчлах” гэсний дараа “,сануулах” гэж нэмэх.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл.docx)